| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0202/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/199 |
| Огноо | 2020-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ийн д холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б. нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт иргэн Э.-ийг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохиротдвл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн *******–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр их голын ард тоосгон хашаанд болсон байна. Уг гэрт ямар нэгэн тавилга байхгүй, цагаан өнгийн дотор хөшигтэй, хувцас хөглөрсөн эмх замбараагүй, тарж бутарсан,ширээ, сандал, аяга таваг, халуун сав гэх мэт зүйлүүд байна. Бор өнгийн ширээний дээд талын шил хагарсан, 2 ширхэг сандал хагарсан, цэнхэр өнгийн халуун сав хагарсан, 2 ширхэг ногоон өнгийн таваг хагарсан, хар өнгийн төмөр цахилгаантай цүнх урагдсан байна... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 7-14-р хуудас/
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд Их голын ард байрлах хашаандаа Э.-э, охин Хулан нарын хамт очоод гэрээ янзлах гэж байтал миний хуучин эхнэр Б. хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүү, миний төрсөн эгч нарын хамт ирсэн.Тэгээд Э.-ийг үсдэж аваад бүлэглэж зодсон.Би цагдаа дуудаад байж байх хооронд Б.ын дүү намайг боож унагасан. Би Б.тай 2007 онд гэр бүл болосн, бид нар 2 хүүхэдтэй... гэх мэдүүлэг / хэргийн 17-18-р хуудас/
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байтал манай эгч Б. залгаад намайг их голын ард хүрээд ир гэхээр нь би эгч Б.Нямцацрал, дүү нарын хамт очиход манай эгч Б. нэг эмэгтэй хүнтэй байсан. Гэрт нь ороход ганцаараа байсан. “ нөгөө хүүхэн чинь хаана байна” гэж асуугаад бид нарын дунд хэрүүл маргаан болсон... гэх мэдүүлэг / хэргийн 21-22-р хуудас/
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б. цагдаагийн газрын үүдэнд ирээд зогсоход Э.-ийн араас өшиглөж байсан. Голын ард амбаарт цохисон талаар би ороогүй болохоор мэдэхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 2*******-24-р хуудас/
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.. 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дуудлага аваад их голын хойно очоод дуудлага өгсөн Б.ын гэрт хамт ороход нөхөр нь ганцаараа байсан. Тэр хүмүүс хайж байгаад амбаарт хүн байсныг олоод бүгдийг нь цагдаагийн газарт авчирсан. Б. Э.-ийг цагдаагийн газрын үүдэнд нэг удаа нүүрэн хэсэгт нь алгадсан... гэх мэдүүлэг / хэргийн 25-26-р хуудас/
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б. цагдаагийн үүдэнд ирээд Э.-э гэх эмэгтэйг “ чи ямар заваан юм бэ” гээд бөгс рүү нь өшиглөж байсныг харсан... гэх мэдүүлэг / хэргийн *******1-*******2-р хуудас/
Хохирогч -ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б. нь миний үснээс татаж баруун чих рүү гараараа удаа дараа алгадаж цохисон. Мөн цагдаагийн үүдэнд ирээд машинаас буухад миний баруун чих рүү алгадаж цохисон.
Эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн... сандал 2ш-17000 төгрөг, халуун сав 1ш-15000 төгрөг, ширээ-1ш-50000 төгрөг, цүнх -1ш-165000 төгрөг, дүн 247000 төгрөг.. гэх дүгнэлт / хэргийн 42-4*******-р хуудас/
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 790 дугаартай...Э.-ийн биед баруун чихний хэнгэргэн хальс цооролт, толгойн орой хэсгийн хуйхны үс халцарч уналт, зөөлөн эдийн няцрал, мөн хүзүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Э.-ийн биед учирсан гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хэргийн 48-р хуудас/
Ховд аймгийн Шүүийн шинжилгээний албаны бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаартай ...Э.-ийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Э.-ийн биед учирсан дээрхи гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 59-*******-р хуудас/
Шүүгдэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Э.-ийг их голын ард амбаарт байхад нь баруун гараараа нуруу хэсэгт нь цохисон.Мөн цагдаагийн газрын үүдэнд нэг алгадсан. Аль тал руу нь алгадсанаа мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / хэргийн 71-72-р хуудас/ зэрэг баримт болно.
Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б. нь хохирогч Э.-ийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Б. нь хохирогч Э.-этэй гэр бүлийн асуудлаас үүдэн маргалдаж, түүнийг цохиж баруун чихний хэнгэргэн цооролт гэх хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч Б. нь хохирогч Э.-ийг нуруу, толгойн баруун шанаа хэрэг рүү нь цохисноос бие махбодид нь гэмтэл учирна гэдгийг мэдэх боломжтой, хууль бус үйлдэл гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байдал нь тухайн хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б. нь хохирогч Э.-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Э.-ийн...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлгээр /хх-40-41/ шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-74/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.ын хувийн байдлын талаар гэрч гийн өгсөн...манай найз Б. нь даруу зантай, хөдөлмөрч, нийтэч, хүнд тусархуу зантай. Архи тамхи хэрэглэдэггүй, 10 дугаар ангиа төгсөөд ХОИС-ийн хятад хэлний ангийг төгссөн. Одоо Хишиг плазад худалдагч хийдэг …гэх мэдүүлэг /хэргийн *******5-*******6-р хуудас/
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б., нар 2005 онд гэр бүл болсон байх, 2 хүүхэдтэй, хүнд тусархуу, хөдөлмөрч, нийтэч зан ааштай хүн ... гэх мэдүүлэг / хэргийн *******1-*******2-р хуудас/, Б.ын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдөд төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Б.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримт үгүй болохыг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт,
Шүүгдэгч Б. шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Бусдад төлөх хохирол төлбөр байхгүй. Улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялыг 0******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгч Б. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон улсын яллагчийн ялын санал, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.******* дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 0******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй , хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, *******4.1, *******6.2, *******6.6-*******6.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б. д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 0******* /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.д тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Б. д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-4******* дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б. д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1, *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС