Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 730

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Бдаргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ж Ц 

Хариуцагч: СБЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “СБЗДдаргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” Б/28 тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, Ж.Ц миний биеийг урьд эрхэлж байсан С******* дүүргийн ******* хорооны Засаг даргын албан тушаалд эргүүлэн томилж, эрүүл мэнлийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, Ж.Ц миний биед учирсан хохирол болох өмгөөллийн зардал 3,000,000 төгрөгийг гаргуулан хохиролгүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ж.Ц нь С******* дүүргийн 9-р хорооны Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 08 сарын 15-ны 08 тоот тогтоолоор хорооны Засаг даргад сонгогдож, улмаар СБЗДдаргын 2017 оны 08 сарын 31-ны өдрийн Б/52 тоот захирамжаар С******* дүүргийн 9-р хорооны Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Гэтэл СБЗД Х.Б 2018 оны 06 сарын 11 -ны өдрийн “Ж.Цг ажлаас чөлөөлөх тухай” Б/28 тоот тушаалыг надад мэдэгдэлгүйгээр гэнэт гаргаж миний биеийг С******* дүүргийн 9-р хорооны Засаг даргын албан тушаалаас чөлөөлөөд байна. Улмаар тус захирамжийг надад мэдэгдэж, гардуулаагүй байхдаа хорооны ИНХ-ын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилж, Засаг даргын албан өрөөнд оруулж, тамга, бичиг баримтыг дур мэдэн шилжүүлэн авсан илт хууль бус үйлдэл, үйл ажиллагааг СБД-ын Засаг дарга Х.Б явуулж байна. Засаг даргын захирамжийн 1 дэх хэсэгт “Ж.Ц өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул” 2018 оны 06 сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ. Хорооны засаг даргыг дээд шатны засаг даргыг “тэтгэвэрт гарсан” үндэслэлээр мөн бие даан “чөлөөлөх үндэслэл” хууль зүйн үндэслэл байхгүй.

Хорооны Засаг дарга нь тус хорооны иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшиж сонгогдож засаг даргын захирамжаар томилогддог бөгөөд нутгийн удирдлага болон төрийн удирдлагыг хослон хэрэгжүүлэгч субъект атал холбогдох хууль тогтоомж зөрчин нутгийн өөрөө удирдах ёсны үндсэн зарчмыг дараах байдлаар зөрчөөд байна. Үүнд:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар “Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэж заасан. Миний бие ямар ч үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад надад мэдэгдэлгүй шууд “чөлөөлөх” шийдвэр гаргасан. 2. Захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасны баримталсан боловч миний бие СБЗДтай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулаагүй бөгөөд 9-р хорооны ИНХ-аас сонгогдож, Дүүргийн Засаг даргын захирамжаар томилогдсон Засаг дарга болохоос СБД- ын Засаг даргын ажилтан биш. Мөн Хорооны Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 6.1.12-д зааснаар “Төрийн улс төрийн албан хаагч” тул хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх үндэслэл байхгүй. 3. Захирамжид Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.1-д заасныг үндэслэж “миний биеийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” тул Хорооны Засаг даргаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. Миний бие анх СБД-ын 9-р хорооны Засаг даргаар томилогдох үед өндөр насны тэтгэвэрт гарсан байсан бөгөөд МУЗЗНДНТУТХ-ын 28.4, 32.1-д тус үндэслэлээр Засаг даргыг чөлөөлөхөөр заагаагүй. . “Өндөр насны тэтгэвэр” тогтоолгосон байх нь хорооны Засаг даргын албан тушаалыг хашихад харшлах нөхцөл биш. 4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,2 “Баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах” гэж заасан Хорооны Иргэдийн нийтийн хурлын эрх хэмжээнд халдсан. 5. Миний бие С******* дүүргийн ИТХурлын бүрэн эрхт төлөөлөгч тул намайг аливаа ажил албан тушаалаас чөлөөлөх болвол Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 14.4. Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэж заасныг зөрчсөн.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд: Дүүргийн Засаг дарга болон Багийн Засан даргын хоорондын харилцаанд дээд шатны байгууллага байхгүй.

Монгол Улсын Үндсэн Хуулийн жаран хоёрдугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.” жаран хоёрдугаар зүйлийн 2 “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно.гэж зааж нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага /ИНХ/-ын үндсэн чадварыг тодорхойлж өгсөн.

Монгол Улсын Үндсэн Хуулийн жаран нэгдүгээр зүйлийн 1-д “ Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна.” гэж заасны дагуу Сумын засаг дарга нутгийн өөрөө удирдах ёс болон төр засгийн аль алийн шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий субьект болохыг тодорхойлсон.

Хорооны Засаг даргыг чөлөөлөх харилцааг МУЗЗНДНТУтХ-ын 32 дугаар зүйлээр тодорхойлсон бөгөөд чөлөөлөх шийдвэртэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлэхээр хуульд тухайлан заагаагүй.

Хуульд Засаг даргыг чөлөөлөх харилцааг Хорооны ИНХ болон дүүргийн Засаг даргын санал нэгдэж хамтын шийдвэр гаргаж чөлөөлж байхаар зохицуулсан тул энэхүү харилцаанд дээд шатны захиргааны байгууллага байхгүй.

Өөрөөр хэлбэл Дүүргийн Засаг даргын засаг төрийн хуулиар тухайлан заасан чиг үүргийг босоо тогтолцооны дагуу төлөөлөн хэрэгжүүлэгчийнхээ хувьд гаргасан шийдвэр үйл ажиллагаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга түүний дээд шатны байгууллага болох бөгөөд харин нутгийн өөрөө удирдах ёсны оролцогч хэрэгжүүлэгчийнхээ хувьд гаргасан шийдвэр үйл ажиллагааны хувьд Нийслэлийн Засаг дарга түүний дээд шатны албан тушаалтан байгууллага биш бөгөөд шийдвэр үйл ажиллагааг нь хянаж боломжгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасны “энэ журмыг хэрэглэх боломжтой ” гэж заасан нөхцөл хангагдахгүй юм.

Маргааны онцлогоос хамаарч дээд шатны байгууллага байхгүй тул ЗХШХШтХ-ын 14 дүгээр зүйлийн 14.4 “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэлийн зүгээс шууд шүүхэд хандах эрх үүснэ. Захиргааны акт илт хууль бус болохын тухайд: Бүх шатны Засаг дарга нутгийн өөрөө удирдах ёс төрийн удирдлагыг хослуулан хэрэгжүүлэгчийн хувьд түүнийг томилох, огцруулах харилцаанд харьяа нутгийн өөрөө удирдах байгууллага /ИНХ, ИТХ/ болон дээд шатны Засаг дарга /Ерөнхий сайд/ нар хамтран шийдвэр гаргахаар зохицуулжээ. Харин Засаг дарга хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд л дээд шатны Засаг дарга чөлөөлөх шийдвэр гаргах боломжтой байна.

Иймд Ж.Ц миний бие чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад чөлөөлөх шийдвэр гаргах ямар ч хууль зүйн боломж байхгүй. Өөрөөр хэлбэл хууль зүйн факт үүсээгүй байхад хууль зүйн үр дагавар гаргасан шийдвэр гаргасан байгаа нь илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан тодорхой асуудал. Өргөдөл гаргаагүй байхад өргөдөл шийдвэрлэсэнтэй адил агуулгатай үйлдэл юм. Захиргааны байгууллагад өөрийнх нь эрх хэмжээний хүрээнд хандаж байж түүний хуульд заасан эрх хэмжээ, чиг үүрэг хэрэгжүүлэх боломж үүсэх бөгөөд Засаг дарга доод шатны Засаг даргыг хэнээс хамааралгүйгээр чөлөөлөх, огцруулах хуульд заасан чиг үүрэг/эрх хэмжээ/ байхгүй тул “өөрийн эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар гаргасан акт”, “иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны актын аль аль шинжийг агуулж байна.

СБЗДдаргын 2018 оны 06 сарын 11-ны өдрийн “Ж.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” Б/28 тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, Ж.Ц миний биеийг урьд эрхэлж байсан С******* дүүргийн 9-р хорооны Засаг даргын албан тушаалд эргүүлэн томилож, албан тушаал эрхлээгүй хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, Ж.Ц миний биед учирсан хохирол болох өмгөөллийн зардал 3.000.000 төгрөгийг гаргуулан хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ж.Ц-гийн нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргад холбогдох 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, С******* дүүргийн ******* хорооны Засаг даргын албан тушаалд эргүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Иргэн Ж.Ц нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг 2018 оны 06 дугаар сарын 11-ны өдөр хүлээлгэн өгч, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний Б/28 дугаар захирамжаар Ж.Ц-г үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын Б/28 дугаар захирамжтай холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгчээс дүүргийн Засаг даргын 2018 оны Б/28 дугаар захирамжийн талаар гомдол гаргаагүй болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ЗХШХШтХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг баримтлан дээд шатны захиргааны байгууллага байхгүй гэж маргаж байгаа боловч дүүргийн Засагдаргын шийдвэрийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 2******* зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсэн байдаг.

Дээр дурдсанаар Захиргааны ерөнхий хууль, ЗХШХШтХ-иудад заасны дагуу дээд шатны байгууллагад хандаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх процессыг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Ж.Ц нь “СБЗДдаргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Цг ажлаас чөлөөлөх тухай” Б/28 тоот захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, Ж.Ц миний биеийг урьд эрхэлж байсан С******* дүүргийн ******* хорооны Засаг даргын албан тушаалд эргүүлэн томилж, албан тушаал эрхлээгүй хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, Ж.Ц миний биед учирсан хохирол болох өмгөөллийн зардал 3,000,000 төгрөгийг гаргуулан хохиролгүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр СБЗДдаргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” Б/28 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоох, Ж.Ц миний биеийг урьд эрхэлж байсан С******* дүүргийн ******* хорооны Засаг даргын албан тушаалд эргүүлэн томилж, албан тушаал эрхлээгүй хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, “Ж.Ц миний биед учирсан хохирол болох өмгөөллийн зардал 3,000,000 төгрөгийг гаргуулан хохиролгүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

СБЗДдаргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Ж.Цг ******* хорооны Засаг даргаар томилох тухай” дугаар Б/52 тоот захирамжаар дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас ******* хорооны Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авсан Ж.Цг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тус дүүргийн ******* хорооны Засаг даргаар томилсон байна.

Улмаар СБЗДдаргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Цг ажлаас чөлөөлөх тухай” дугаар Б/28 тоот захирамжаар тус дүүргийн ******* хорооны Засаг дарга Ж.Цг өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул гэсэн үндэслэлээр 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэж заасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3-д “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй”, 28 дугаар зүйлийн 28.4-д “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө”, 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ”, 32.4-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө” гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Засаг даргыг зөвхөн дараах үндэслэлүүдээр чөлөөлж, огцруулахаар байна. Үүнд:

1. тодорхой шалтгааны улмаас Засаг дарга өөрөө хүсэлт гаргасан нөхцөлд түүнийг дээд шатны Засаг дарга албан тушаалаас нь чөлөөлөхөөр

2. Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон бол тухайн шатны Хурал огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлнэ

3. хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлнэ

4. Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон болон хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол Дээд шатны Засаг дарга, Ерөнхий Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлнэ.

Дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлууд үүссэн тохиолдолд л Засаг даргыг  албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах ба харин дээр дурдсанаас бусад үндэслэлээр Засаг даргын албан тушаалаас чөлөөлөх нь хуульд нийцэхгүй. 

Иймд намайг Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтуудыг илүү тодорхой тайлбарлавал Засаг дарга тодорхой шалтгааны улмаас өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нөхцөлд л дээд шатны Засаг дарга нь зохих шатны хурлын саналгүйгээр Засаг даргыг чөлөөлөх шийдвэр гаргахаар, харин бусад тохиолдолд тухайн шатны хурлын саналыг үндэслэн дээд шатны Засаг дарга шийдвэр гаргахаар тодорхой хуульчилсан байна. 

Маргаан бүхий захиргааны актаар буюу СБЗДдаргын 2018 оны дугаар Б/28 тоот захирамжаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул гэсэн үндэслэлээр Ж.Ц-г албан тушаал чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно”, 112.2-т “Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй”

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна”, 5.1.1-д “төрийн улс төрийн”, 5.1.2-т “төрийн захиргааны”, 5.1.3-д “төрийн тусгай”, 5.1.4-д “төрийн үйлчилгээний”, 5.2-т “Энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж тус тус заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэн ажил эрхлэхийг хориглоогүй байна.

Мөн хорооны Засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалын ангилалд хамаарах ба улс төрийн албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал биш тул Төрийн албаны тухай хуулийн дээр дурдсан насны хязгаарлалтууд энэ маргаанд хамааралгүй. 

Иймд СБЗДдаргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Цг ажлаас чөлөөлөх тухай” дугаар Б/28 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь “СБЗДдаргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” дугаар Б/28 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч шүүхээс тус дугаар Б/28 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

 Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан үндэслэлүүдээр Засаг даргын захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн агуулгаар тодорхойлон маргаж байх боловч эдгээр үндэслэлүүд тогтоогдохгүй байна. Үндэслэлийг тайлбарлая:

Хууль тогтоогчоос илт гэж тодотгон хуульчилсан ба захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж, нэрлэж заасан байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж заасан илт, илэрхий хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй. 

Илт хууль бус гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно.

СБЗДдаргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” дугаар Б/28 тоот захирамж нь дээрх хуульд заасан илт хууль бус болох үндэслэлүүдэд хамаарахгүй байна.  

Иймд шүүх СБЗДдаргын 2018 оны дугаар Б/28 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоогоогүй ба харин тус захирамжийг хүчингүй болгосон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан ба маргаан бүхий энэ тохиолдолд шүүхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэхгүй. 

Учир нь захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосны үр дагавар нь илүү өргөн агуулгатай ба хэрвээ нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд шүүх уг захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох шийдвэр гаргавал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзнэ, харин захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд шүүхээс уг захиргааны актыг хүчингүй болговол нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэхгүй.

Шүүх СБЗДдаргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Цг ажлаас чөлөөлөх тухай” дугаар Б/28 тоот захирамжийг хүчингүй болгож, Ж.Цг С******* дүүргийн ******* хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцож олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 Ж.Ц-гийн цалингийн картын дагуу тооцон үзэж 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх нийт 4,248,693 (дөрвөн сая хоёр зуун дөчин найм мянга зургаан зуун ерэн гурав) төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 “Ж.Ц миний биед учирсан хохирол болох өмгөөллийн зардал 3,000,000 төгрөгийг гаргуулан хохиролгүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд: 

Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж заасан байна.

Өмгөөллийн хөлс нь захиргааны актын улмаас учирсан шууд хохирол биш шууд бус хохирол ба харин албан тушаалаас чөлөөлсөн захиргааны актын улмаас нэхэмжлэгч цалин хөлсгүй байсан нь захиргааны актын улмаас учирсан шууд хохирол юм.

Иймд өмгөөллийн хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба харин нэхэмжлэгч нь захиргааны актын улмаас учирсан шууд бус хохирол болох өмгөөллийн хөлсийг иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрх нь нээлтттэй болохыг тэмдэглэж байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* зүйлийн 69.1, 112 дугаар зүйлийн 112.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 102 дугаар зүйлийн 102.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж СБЗДдаргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” дугаар Б/28 тоот захирамжийг хүчингүй болгож, Ж.Цг С******* дүүргийн ******* хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Ж.Ц-д 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,248,693 (дөрвөн сая хоёр зуун дөчин найм мянга зургаан зуун ерэн гурав) төгрөгийг олгож, Ж.Ц-гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг СБЗД-д даалгаж, нэхэмжлэлийн үлдэх “Ж.Ц миний биед учирсан хохирол болох өмгөөллийн зардал 3,000,000 төгрөгийг гаргуулан хохиролгүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                М.Б