Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00544

 

 

 

 

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00544

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 50 дугаар байр, 3 дугаар орц, 0 тоотод байрлах, Дулаанхаан-50 Сууц Өмчлөгчдийн Холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 50 дугаар байр, 48 тоот оршин суух, Дүлийнхэн овогт Ганболдын Хандаа /РД:МЙ88121807-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөр, алдангид 310.686 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байр, 48 тоотын оршин суугч Г.хандаа нь 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сар хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөлгүй 222.600 төгрөг, алданги 88.086 төгрөг, нийт 310.686 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулаад байна. Иймд хариуцагчаас 310.686 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 88.086 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 222.600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 95.400 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дулаанхаан-50 СӨХ нь хариуцагч Г.Хандаагаас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөр, алдангийн хамт 310.686 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 88.086 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Хандаа нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 222.600 төгрөгөөс 95.400 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрч байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.971 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3.664 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

                                              

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дулаанхаан-50 СӨХ-ны нэхэмжлэлтэй Г.Хандаад холбогдох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөр, алдангид 310.686 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 88.086 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Хандаа нь үлдэх 222.600 төгрөгөөс 95.400 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг нэхэмжлэгч Дулаанхаан-50 СӨХ-нд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.971 төгрөгийн 50 хувь болох 4.985 төгрөг 50 мөнгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3.664 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ