Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/127

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Шүүгдэгч, хохирогч: П.Б /өөрийгөө өмгөөлсөн/,

Шүүгдэгч, хохирогч: А.С /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос А.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар, П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2029000000102 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг Цагаан толгой хийд гэх газарт П.Бтэй маргалдан толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч П.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг Цагаан толгой хийд гэх газарт А.Стэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж 2 шүдийг нь унагаж 4 шүдийг нь хөдөлгөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос А.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар, П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2029000000102 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ:

2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Цагаан толгой руу гэр бүлийн найзуудаараа амарсан. Амарч явж байгаад Бямбадэлгэртэй жоохон маргалдаад зодолдсон. Одоо гомдол санал байхгүй гэв.

Шүүгдэгч П.Б: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

-А.Сийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-11/,

-Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Сийн өгсөн мэдүүлэг /хх-22-25/,

-Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Бийн өгсөн мэдүүлэг /хх-29-31/,

-Мөрдөн байцаалтын шатанд П.Мичидмаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-35-36/

-Мөрдөн байцаалтын шатанд Б.Тогтохсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-40-42/

-Мөрдөн байцаалтын шатанд Б.Түмэнбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-43-44/

-Мөрдөн байцаалтын шатанд С.Сайханчулууны гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-45-47/

-Мөрдөн байцаалтын шатанд Г.Ганзоригийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-48-50/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 394 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-53-55/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 396 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-61/,

- Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч П.Бийн өгсөн мэдүүлэг /хх-68-71/,

-Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.Сийн өгсөн мэдүүлэг /хх-72-75/,

-А.Сийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/,

-П.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/,

-А.Сийн жолоодох эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-82-90/,

-П.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа /хх-98-105/,

-А.Сийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-132/,

-П.Бийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-133/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч А.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг Цагаан толгой хийд гэх газарт П.Бтэй маргалдан толгойн тус газар нь цохиж хуйханд шарх, баруун нүдний орчмын зөөлөн эдийн хөхрөлт, зүүн гарын долоовор хурууны ар, нуруу, зүүн өвдгөнд олон тооны зулгаралт, зурагдалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч П.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг Цагаан толгой хийд гэх газарт А.Стэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж 2 шүдийг нь унагаж 4 шүдийг нь хөдөлгөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Хохирогч А.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Б гэх залуу мөн эхнэр хүүхдүүд нь манай эхнэр бүгдээрээ Цагаан толгой орж амрах гэж 11-12 цагийн орчимд явж үдээс хойш очсон...тэгээд орой харанхуй болохоор нь гэр рүүгээ явах гэсэн манай эхнэр өглөө явъя гээд байхаар нь би эхнэртэйгээ жоохон маргалдсан. Тэгээд манай гэр бүлийн хүн машинаас бууж нөгөө хэд рүү явсан би 2 хүүхэдтэйгээ машинд сууж байсан чинь Ганзориг, Б 2 ирээд яах гээд байгаа юм миний найз хоночихоод яв гэхээр нь би гэртээ харьж амарна явна гэж маргалдсан. Тэгээд Б шууд намайг гараараа нүүр ам руу цохиж зодоод машинаас буулгаж, нуруу, зүүн гуянд хазаж, зүүн хөлийн өвдөг хэсгийг өчсөн, гартаа ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл бариагүй, гараараа л зодсон, тэр үед манай аав Лүйжингийн нэрийг хэлээд гуйлгачин, манай эхнэрийг янхан мэтээр доромжилж байсан...Б чамайг, та нарыг бүгдийг чинь дайрч ална гээд машинаа асааж давхиад сайранд суусан. Тэр үед манай эхнэр хүүхдүүд зайтай байгаагүй бол эхнэр хүүхдүүдийг дайрчих байсан байх. Би өөрийнхөө машинд сууж байсан. Тэгээд машинаас дугуйн дорцоов аваад машиныхаа хажууд багажаа онгойлгоод зогсож байсан Бямбадэлгэрийн дагз хавцаа нь толгойн тус газар нь цохиж хагалсан...миний доод 3, дээд 1 нийт 4 ширхэг хиймэл шүд байсан алга болсон, дээд талын 2 эрүүл үндсэн шүд шинээр унаж, 3 шүд суларсан тогтох боломжгүй болсон авахуул гэж эмч хэлсэн” гэх мэдүүлэг /хх-22-25/,

-Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Сийн эхнэр бид нар дээр ирээд 2 хүүхэд авчихаад өгөхгүй машинаа дотроос нь түгжиж суучихаад гаргадаггүй гэчихсэн уйлаад ирэхээр нь Ганзориг бид 2 очиж хаалгыг нь гуйж байж онгойлгоод машинаараа явах гээд байхаар нь бид нар болиулах гэж хорьж байж маргаан үүссэн. Тэгж маргалдаж байгаад би цохисон юм тэгэхэд л шүд нь оногдсон юм байна лээ. Доод эрүүний 2 шүд байхгүй хиймэл, харин дээд шүднээс нь 2 уначихлаа гэж маргааш нь ярьж байсан. Би толгой өвдөөд анзаараагүй. Саранхүү бид 2 маргалдаж зодолдож дууссаны дараа би машины хажууд байж байхад С гэнэт миний толгой руу машины дугуйн дорцовоор цохиж хагалсан мөн нуруу, хүзүүн дээр баруун нүд хөхөрч хавдсан. Сийн гар нуруу, хөл шалбарсан харагдсан. Бид 2 тэнд хад чулуутай газар дээр доороо ороод ноцолдсон түүнээс болж шалбарсан байх” гэх мэдүүлэг /хх-29-31/,

-Гэрч П.Мичидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Шөнийн 01 цагийн орчим С бид 2 маргалдаад машинаас бууж уйлж нөгөө хэд дээр уйлж очоод бид 2 маргалдчихлаа гэж хэлсэн. Тэгээд Сг буугаад ир мах ид гэхэд бууж ирэхгүй байхаар нь Ганзориг, Бямбалай 2 очиж авч ирж мах идэцгээсэн. Тэр үед нь би хүүхдээ машинд унтуулах гэж байхад Бямбалай С 2 маргалдаж зодолдоод Сийн энд тэндээс хазаж өшиглөж зодолдоод Ганзориг салгаад Саранхүү машинд суусан. Бямбалай машинаа хөдөлгөж та нар муусайнуудыг дайрч ална гэж яваад машинаа сайранд суулгаад бууж ирэнгүүтээ хадам аав Лүйжингийн нэрийг хэлээд гуйлагчингууд гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн С машинаас дорцов барьж буугаад Бямбалайгийн толгойг хагалчихсан. Тэр зодооны үед Сийн дээд 3 шүд унасан. Доод 2 шүд хөдөлсөн, мөн доороо 2 хиймэл 2 шүдтэй байсан гээгдсэн. Биеийн гуя нуруу хэсэгт нь хазсан” гэх мэдүүлэг /хх-35-36/,

-Гэрч Б.Тогтохсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С машинаараа явах гээд байх шиг байсан. Тэгээд манай хүн Ганзориг нар болиулах гэж байж маргаан үүссэн юм. Уг нь хэрүүл маргаан болоогүй мах шарж байсан газар ирж тайвширсан байснаа гэнэт явна гээд унахаар нь манай хүн Ганзориг нар болиулах гээд гээд болоогүй түүнээс болж тэр 2 зодолдсон. ...маргааш нь С ирээд миний 2 шүд уначихсан бас хиймэл шүд байхгүй байна гэж ярьж байсан. Манай гэр бүлийн хүний толгой нь хагарсан, мөн нуруу хүзүүн дээр нь шалбарсан. Баруун нүд нь хөхөрч хавдсан. Сийн гар, нуруу, хөл шалбарсан харагдсан. Тэр 2 хад чулуутай газар дээр доороо ороод ноцолдсон түүнээс болж шалбарсан байх” гэх мэдүүлэг /хх-40-42/,

-Гэрч С.Сайханчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Сээс хүүхдийг нь аваад эхнэрт нь өгсний дараа С ирээд түлхүүр нэхэж хэрүүл хийж байгаад маргалдаж байгаад тэр хоёр машинууд байсан газрын орчимд очиж Бтэй зодолдсон. С эхнэрээсээ хутга шөвөг нэхээд байсан. Тэнд уг нь согтсон хүн байхгүй хэрүүл маргаан болох зүйл болоогүй. Саранхүү миний 2 шүдийг унагачихлаа гээд нэг шүд гартаа барьсан явсныг харсан. Тэр хоёрыг Ганзориг бид хоёр салгаад Бийг машиных нь хажууд орхиод Саранхүүг машин дээр нь орхиж ирээд машиндаа хэвтэж байхад гэнэт С Бийн толгой руу юмаар цохичихсон. Ганзориг барьж байсан юмыг нь авахад машины дугуйн дорцов байсан” гэх мэдүүлэг /хх-45-47/,

-Гэрч Г.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...С түлхүүр нэхэж хэрүүл хийж маргалдаж байснаа машинууд байсан газар орчимд очиж Бямбадэлгэртэй зодолдоод салахгүй нэлээд байснаа тэр хоёр салж амарцгаасан. Тэгсэн С дорцов барьж ирээд машиныхаа хажууд байсан Бямбадэлгэрийн толгойг цохиод хагалчихаар нь хорьж салгаад дорцовыг нь булааж авсан...С миний 2 шүд уначихлаа гээд нэг шүд гартаа барьж явсныг харсан. Өөр шүд мэдэхгүй байна...Сг машин дээр нь орхиод машин дотроо хэвтэж байхад Б тамхи байна уу гэж хэлээд тамхи татаад зогсож байхад гэнэт С Бийн толгойг дорцовоор цохьчихсон” гэх мэдүүлэг /хх-48-50/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 394 дугаартай шинжээчийн “...1. А.Сийн биед духны баруун тал, баруун нүдний доод хэсэг, хамрын үзүүр, доод уруулын доод хэсэг, доод эрүүний зүүн тал, цээжний урд дээр хэсэг, зүүн мөрний урд, зүүн далны дотор талд арьс, зөөлөн эдийн зулгаралт, няцарсан хөхрөлт, дээд, доод уруулын дотор тал, зүүн гуяны урд доод хэсэгт шалбаралт, баруун мөрний дээд хэсэгт жижиг шарх, дээд голын 2 үүдэн шүд унасан, зүүн талын 2 шүд, доод эрүүний голын зүүн талын 2 шүд сууриараа ганхсан хөдөлгөөнтэй болсон гэмтлүүд байна. 2. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. А.Сийн 2 шүд унасан, бусад 4 шүд сууриараа ганхсан хөдөлгөөнтэй болсон гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг 15 %-иар алдагдуулна. Бусад гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. А.Сийн 2 шүд унасан, бусад 4 шүд сууриараа ганхсан хөдөлгөөнтэй болсон гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.2 (4.51.3)-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 %-иар алдагдуулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. А.Сийн нүүр, уруул, мөр, цээж, их биеийн ард үүссэн зөөлөн эдийн зулгаралт, няцарсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-53-55/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 396 дугаартай шинжээчийн “...1.П.Бийн хуйханд шарх, баруун нүдний орчмын зөөлөн эдийн хөхрөлт, зүүн гарын долоовор хурууны ар, нуруу, зүүн өвдгөнд олон тооны зулгаралт, зурагдалт үүссэн гэмтлүүдтэй байна. 2.Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Учирсан гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. 4.П.Бийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-59-60/,

-Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч П.Бийн өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр манай найз Ганзориг эхнэр хүүхдүүдтэйгээ, Ганзоригтой хамт ажилладаг Саранхүү эхнэр хүүхдүүдтэйгээ манай гэр бүлийн хүн хүүхэд мөн манай эхнэрийн дүү гээд хэдүүлээ 3 машинтай Цагаан толгой хийд орж амарсан тэнд идэж ууцгаачихаад хөгжим сонсож ярьж тоглоцгоож байгаад авч явсан 2 кроп пивоо уусан /сэнгүүр/ өөр архи дарс авч яваагүй. 23-24 цагийн орчимд бага зэргийн маргааны улмаас би Сийн бие эрх чөлөөнд халдаж 2 шүдийг унагаж, 3 шүд хөдөлгөн биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Би болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлсэн...ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж, гэмшиж байгаа гарсан бодит хохирлыг бүрэн барагдуулж дууссан” гэх мэдүүлэг /хх-68-71/,

-Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.Сийн өгсөн “...Ганзориг, Б 2 ирээд яах гээд байгаа юм миний найз хоночихоод яв гэхээр би гэртээ харьж амарна явна гэж хэлж маргалдсан тэр маргааны улмаас би Б миний бие эрх чөлөөнд халдаж духны хэсэг, баруун нүдний доод хэсэг, доод эрүүний зүүн тал, цээжний урд дээр хэсэг, зүүн мөр, зүүн дал хэсэгт хөхөрсөн, дээд, доод уруулын дотор тал язарсан зүүн гуяны дотор талд шалбарсан дээд эрүүний 2 үүдэн шүд унасан, зүүн талын 2 шүд, доод эрүүний 2 шүд сууриараа ганхсан хөдөлгөөнтэй хүндэвтэр гэмтэл учруулсан, харин би Бийн толгойг машины дугуйн дорцоовоор цохиж хагалсан мөн миний бие хэд хэдэн газар зулгарч шалбарсан, баруун нүд хавдсан гэмтлүүдийг учруулсан. Ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж, гэмшиж байгаа Бямбадэлгэр бид хоёр хоорондоо тохиролцсон нэг нэгэндээ гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй миний шүдний эмчилгээний бүх зардлыг төлсөн Бямбадэлгэр надаас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг /хх-72-75/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймээс шүүгдэгч А.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Хохирогч П.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 396 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-59-60/-ээр тогтоогдож байна.

Хохирогч П.Б нь шүүгдэгч А.Сээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Пүрэвдорж овогтой Б миний бие 2020.06.23-нд цагаан толгой гэдэг газар Стэй маргалдаж, миний биед хөнгөн гэмтэл учруулсан миний хувьд ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-133/-ээр нотлогдож байна.

Хохирогч А.Сийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 394 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-53-55/-ээр тогтоогдож байна.

 Шүүгдэгч П.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Сд 5.500.000 төгрөг өгсөн, талууд үүн дээр маргаагүй болно.

Хохирогч А.С нь шүүгдэгч П.Бээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Алтанцэцэг овогтой С миний бие 2020.06.23-ны өдөр миний биед Б хүндэвтэр гэмтэл учруулсан хохирлыг бүрэн барагдуулж Улаанбаатар хотод хамт эмнэлэгт үзүүлж эмчилгээнд шаардагдах 5.500.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-132/-ээр нотлогдож байна.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч П.Б нь Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.С, П.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дугуй дорцоов гэж нэрлэгдэх Жу лонг 17 мм, бусад талдаа 19 мм, 21 мм, 22 мм гэсэн бичиглэлтэй 4 талдаа нарийн төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Сд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Борзон овогт Алтанцэцэгийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох, П.Бт оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч П.Б нь хохирогч А.Сд гэм хорын хохиролд 5.500.000 төгрөг өгсөн, хохирогч А.С нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирогч П.Б нь шүүгдэгч А.Сээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүгдэгч А.С, П.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дугуй дорцоов гэж нэрлэгдэх Жу лонг 17 мм, бусад талдаа 19 мм, 21 мм, 22 мм гэсэн бичиглэлтэй 4 талдаа нарийн төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Сд буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.С, П.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН

2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр                        Дугаар 2020/ШЦТ/127                                        Ханбогд сум