Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/00550

 

 

 

 

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/00550

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 15 дугаар байр, 6 тоот хаягт оршин суух, Хундан овогт Занабазарын Осор /РД:ВЭ64090836/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 15 дугаар байр, 1 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Дэмбэрэлийн Эрдэнэ-Очир /РД:ЧБ56081813/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 400.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн шүүх хуралдааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Осор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Осор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.Эрдэнэ-Очирийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Осор нь хариуцагч Д.Эрдэнэ-Очирт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Монос эм зүйн сургуулийн урд талд 258 дугаар хашаанд байрлах нийтийн байрны 2 өрөөг өрөө тус бүрийг сарын 200.000 төгрөгөөр тохиролцон хариуцагчид түрээслэсэн бөгөөд 1 сарын төлбөрийг төлөөгүй тул 400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

Хариуцагчийн төлөөлөгч түрээсийн гэрээг нэхэмжлэгч З.Осортой байгуулаагүй тул З.Осор шаардах эрхгүй, улмаар хариуцагч нь түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж татгалзаж байна.

Хариуцагч Д.Эрдэнэ-Очиртой байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Нийтийн байр түрээслэх 9 тоот гэрээ буюу орон сууц хөлслөх гэрээний түрээслүүлэгч нь О.Дашжанцан, буюу Ариун түшиг ХХК байна.

Нэхэмжлэгч З.Осор нь дээрх гэрээний үүргийг шаардах эрхтэй гэдгээ нотолж, тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ, Газрын албатай байгуулсан гэрээг гарган өгчээ. Улмаар шаардах эрхийнхээ хууль зүйн үндэслэлийг уг байр нь миний өмчлөлийнх бөгөөд хүү О.Дашжанцан нь намайг эзгүйд гэрээг сунгаж байгуулсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч энэхүү тайлбараа бичгийн баримтаар нотлоогүй буюу О.Дашжанцан нь нэхэмжлэгч З.Осорын хүү мөн эсэх, уг нийтийн орон сууцны барилгыг өмчлөх эрхтэй этгээд нь З.Осор мөн эсэх, орон сууц хөлслөх гэрээний үүргийг шаардах эрхийг О.Дашжанцан /Ариун түшиг ХХК/-гаас нэхэмжлэгчид олгоогүй, түүнчлэн нэхэмжлэгчээс О.Дашжанцанд өөрийн нэрийн өмнөөс орон сууц хөлслөх гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл олгосон талаар баримт байхгүй болно.

Нийтийн байр түрээслүүлэх гэрээний түрээслүүлэгч нь О.Дашжанцан /Ариун түшиг ХХК/ байх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь З.Осорт Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан шаардах эрхээ шилжүүлэх, 124 дүгээр зүйлд заасан өр шилжих замаар шилжиж ирээгүй байна.

Дээрх баримтуудаас дүгнэхэд орон сууц хөлслөх гэрээний харилцаа О.Дашжанцан /Ариун түшиг ХХК/ болон хариуцагч Д.Эрдэнэ-Очир нарын хооронд байгуулагдсан байх тул нэхэмжлэгч З.Осор нь хариуцагч Д.Эрдэнэ-Очироос түрээсийн гэрээний гэрээний үүрэгт 400.000 төгрөгийг шаардах эрхгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч З.Осорын хариуцагч Д.Эрдэнэ-Очироос 400.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Эрдэнэ-Очироос орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 400.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч З.Осорын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ