Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/131

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Н.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаан Ойдов овогт Нямдоржийн Гд холбогдох 1929001680159 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч Н.Г нь 2019 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн нутаг сумын төвөөс хойш 34 км-т орших “Энгэрийн хар” гэх газарт Э.Чулуунбаатартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн маргалдаж улмаар зодон мотоцикль жолоодон зугтаасан Э.Чулуунбаатарын араас мотоцикльтой хөөсний улмаас Э.Чулуунбаатар онхолдож, тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, хамрын таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цөмөрсөн хугарал, цус хуралт, доод эрүүний хугарал, баруун шанаанд нөсөө, баруун тахимд цус хуралт бүхийн эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гд холбогдох 1929001680159 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г нь мэдүүлэхдээ: “Би 2019 оны 06 дугаар сард Алтанхундага надад хонь өгнө гээд Алтанхундагынх рүү явах замдаа Цогтжаргал, эхнэртэйгээ явж таараад тэднийд очоод явах гэж байхад  Цогтжаргал хонио хотлуулчхаад хамт явъя Алтанхундагынд очъё гэсэн. Тэгээд хонио хотлуулчхаад би, Цогтжаргал, түүний эхнэр бид 3 Алтанхундагынд очсон. Бид 3, миний авч очсон 2 шил архийг ууж, дуусаад байж байтал Цогтжаргал манай гэрт 1 шил архи байгаа тэрийг авчирч ууя гэсэн. Тэгэхээр нь би  чи яваад аваад ир гэсэн чинь үгүй ээ та 2 яваад ир гэсэн. Алтанхундага бид хоёр Цогтжаргалын гэр лүү архи авчрах гээд явахдаа төөрөөд нарийхан жим ороод ирэхээр нь дагж явсаар Чулуунбаатар гэх айлд очсон. Чулуунбаатараас Цогтжаргалын очих  зам заагаад өгчхөө гэсэн. Чулуунбаатар зам зааж өгөөд Цогтжаргалынх руу явсан. Архийг очиж аваад зам салдаг дээр хувааж уугаад  би Алтанхундагыг чи миний эгчийг дээрэлхэдэг гэж хэлэхэд Чулуунбаатар чи юу яриад байгаа юм, чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгэхээр нь Чулуунбаатарыг босгож байгаад гэдсэн дундуур нь цохисон, тэгсэн Алтанхундага хориод байхаар нь цохисон, зүүн тийшээ зууралдаж яваад Алтанхундагыг дахиж 2 цохисон. Тэгээд бие засаад зогсож байхад мотоциклоо асаагаад, зүүн хойшоо гэрийнхээ зүг давхисан, тамхи асааж татчихаад эргээд харсан Чулуунбаатар онхолдсон тэгээд ойччихлоо гээд би араас нь Алтанхундагын мотоциклоор давхиж очоод хол зогсоод яасан гайгүй юу гэсэн зүгээрээ чи яв гэсэн. Эргэж давхиад Алтанхундага дээр очоод яасан гайгүй байна уу гэхээр өөрөө зүгээр гэж байна гээд Алтанхундагыг сундлаад Чулуунбаатарын гэрт нь очиж хэлэхгүй бол болохгүй, гэрт нь очиж хэлье гээд явсан. Гэрт нь очоод Алтанхундага бид хоёрын хэн нь ч хэлж чадаагүй эхнэр нь загнаад байсан. Гайгүй гэсэн болохоор гайгүй юм болов уу гэж бодоод Чулуунбаатар руу эргээд очиход хөдөлж байсан. Тэгээд бид хоёр яваад Алтанхундагын гэрт очиход Цогтжаргал, эхнэртэйгээ байж байсан. Алтанхундагынд очоод Чулуунбаатарыг яасан, юу болсон талаар хэлэхэд Цогтжаргал би харих замдаа үзээд явъя гэсэн. Би юу болсон талаар хэлье гээд Манлай сум руу давхиад очиход эмнэлэг, цагдаа мэдсэн байсан” гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-15-р хуудас/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 16-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийг дахин хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 17-19-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 20-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 378 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 48-49-р хуудас/

Шүүх сэтгэц гэм судлалын 20/19 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 50-53-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхээгийн өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Манлай сумаас манай ээж Эрдэнэцэцэг утсаар яриад “ах Чулуунбаатар мотоциклоос унаад ухаангүй хөдөө байна” гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад Манлай суманд орой очоод маргааш нь 6 сарын 09-ний өглөө сумын эмнэлэг дээр очиход ах Чулуунбаатар нь ухаан ороогүй хэвтэж байсан. Тэгээд эхнэр Налжирмаагаас юу болсон талаар асуухад Налжирмаа хэлэхдээ шөнө хөдөө гэрт Г, Алтанхундага хоёр мотоцикльтой ирээд дагуулаад явсан гэж хэлсэн. Тэгээд дагуулж яваад мотоциклоос унасан хөдөө зодуулсан байх гэж хэлж байсан”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24-р хуудас/

Гэрч Б.Налжирмаагийн өгсөн “...Тэгээд гэрт орж ирээд Гантулга “Бэрх гэж нэртэй газарт очих гэсэн юм газар заагаад замд оруулаад өг” гэж манай нөхөр Чулуунбаатарт хэлсэн. Тэгэхээр нь би “харанхуй хар шөнө наад хэд чинь согтуу юм байна шдээ гэж Чулуунбаатарт хэлсэн чинь манай нөхөр Чулуунбаатар хоноод явж болохгүй юмуу” гэсэн чинь Г “одоо явна зам заагаад өг” гээд байсан. Тэгээд Чулуунбаатарыг мотоцикльтой дагуулаад явсан. “Өглөө Баясгалан ахаас утсаар Чулуунбаатарыг асуусан чинь ирээгүй гэж хэлсэн тэгээд удалгүй Баясгалан эргүүлээд залгаад Чулуунбаатарыг манайхаас баруун өмнө хөдөө мотоцикльтойгоо уначихсан байсныг Цогтжаргал үзсэн байна” гэх хэлсэн. Тэгээд би Чулуунбаатарын унасан газар очсон”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28-р хуудас/

Гэрч Б.Налжирмаагийн дахин өгсөн “... Анх Г, Алтанхундага хоёр манайд ирээд Чулуунбаатарыг зам заагаад өг гэж хэлсэн чинь Чулуунбаатар би явж чадахгүй ээ нойр хүрээд байна гээд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтсэн чинь Г Чулуунбаатарыг хүргээд өгчихөл дөө гээд гуйсаар байгаад Чулуунбаатараар зам заалгахаар болоод ... би богончигийн цонхоор яриаг нь чагнасан чинь Г, Алтанхундага хоёр хоорондоо Чулуунбаатарыг шаачих уу, зодчих уу гэж ярьж байхыг би сонссон тэгээд тэр хэд явцгаасан ... Чулуунбаатар өмнө нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан. Архи уусан үедээ ямар нэг муу зан ааш байхгүй гэртээ ирээд унтаад өгдөг... Чулуунбаатартай хамт амьдараад 6-7 жил болж байна. Чулуунбаатар архи уусан үедээ гэртээ хэрүүл маргаан хийж байгаагүй. Миний бие эрх чөлөөнд халдаж ямар нэг байдлаар дарамталж байсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44-р хуудас/

Гэрч Б.Алтанхундагын өгсөн “...Би хүүхэд бие засуулчихаад эргээд ирэхэд Г, Чулуунбаатар хоёр мотоциклийн хажууд газар суучихсан нэг шил архи гаргаад ирчихсэн шилээр нь ууж байсан. Тэгээд хоорондоо муудалцаад Г Чулуунбаатарын гэдсэн тус газарт нэг удаа өшиглөсөн би дундуур нь орсон чинь Гантулга намайг нэг удаа цохиж авсан дараа нь Г намайг дагуулаад мотоциклоос зүүн тийш зайдуу дагуулж яваад дахиж хоёр удаа эрүү рүү цохисон энэ хооронд Чулуунбаатар өөрийнхөө мотоциклийг асаагаад зүүн хойшоо учиргүй хаазлаад явсан тэгсэн Г гүйж очоод миний мотоциклийг асаагаад Чулуунбаатарын араас хаазлаад явсан тэгээд удаагүй Г мотоцикльтой ирсэн би хүүхдээ хөтлөөд зогсож байснаас баруун тийш алхаж байсан. Тэгээд Г ирэхээр нь “яасан, юу болов” гэсэн чинь Г Чулуунбаатарыг мотоцикльтойгоо уначихсан гэж хэлсэн тэгэхээр нь би “эмч дуудахгүй юмуу” гэсэн чинь Г “гайгүй” гэсэн ”чи морд явъя” гэж хэлсэн тэгээд би хүүхэдтэйгээ сундлаад баруун тийшээ гэрлүү чиглээд явсан.”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35-р хуудас/

Шинжээч Ж.Жаргалтуяагийн өгсөн “...Э.Чулуунбаатарын биед үүссэн тархины эдийн няцрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р хуудас/

Шинжээч Л.Өсөхжаргалын өгсөн “...Э.Чулуунбаатарын биед үүссэн тархины эдийн няцрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р хуудас/

              Шүүгдэгч Н.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 91-р хуудас/,

Шүүгдэгч Н.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 90-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №378 дугаартай “Э.Чулуунбаатарын биед тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, хамрын таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цөмөрсөн хугарал, цус хуралт, доод эрүүний хугарал, баруун шанаанд нөсөө, баруун тахимд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 49-50-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Гд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г нь 2019 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн нутаг сумын төвөөс хойш 34 км-т орших “Энгэрийн хар” гэх газарт Э.Чулуунбаатартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн маргалдаж улмаар зодон мотоцикль жолоодон зугтаасан Э.Чулуунбаатарын араас мотоцикльтой хөөсний улмаас Э.Чулуунбаатар онхолдож, тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, хамрын таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цөмөрсөн хугарал, цус хуралт, доод эрүүний хугарал, баруун шанаанд нөсөө, баруун тахимд цус хуралт бүхийн эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г мэдүүлэхдээ: “Би 2019 оны 06 дугаар сард Алтанхундага надад хонь өгнө гээд Алтанхундагынх рүү явах замдаа Цогтжаргал, эхнэртэйгээ явж таараад тэднийд очоод явах гэж байхад  Цогтжаргал хонио хотлуулчхаад хамт явъя Алтанхундагынд очъё гэсэн. Тэгээд хонио хотлуулчхаад би, Цогтжаргал, түүний эхнэр бид 3 Алтанхундагынд очсон. Бид 3, миний авч очсон 2 шил архийг ууж, дуусаад байж байтал Цогтжаргал манай гэрт 1 шил архи байгаа тэрийг авчирч ууя гэсэн. Тэгэхээр нь би  чи яваад аваад ир гэсэн чинь үгүй ээ та 2 яваад ир гэсэн. Алтанхундага бид хоёр Цогтжаргалын гэр лүү архи авчрах гээд явахдаа төөрөөд нарийхан жим ороод ирэхээр нь дагж явсаар Чулуунбаатар гэх айлд очсон. Чулуунбаатараас Цогтжаргалын очих  зам заагаад өгчхөө гэсэн. Чулуунбаатар зам зааж өгөөд Цогтжаргалынх руу явсан. Архийг очиж аваад зам салдаг дээр хувааж уугаад  би Алтанхундагыг чи миний эгчийг дээрэлхэдэг гэж хэлэхэд Чулуунбаатар чи юу яриад байгаа юм, чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгэхээр нь Чулуунбаатарыг босгож байгаад гэдсэн дундуур нь цохисон, тэгсэн Алтанхундага хориод байхаар нь цохисон, зүүн тийшээ зууралдаж яваад Алтанхундагыг дахиж 2 цохисон. Тэгээд бие засаад зогсож байхад мотоциклоо асаагаад, зүүн хойшоо гэрийнхээ зүг давхисан, тамхи асааж татчихаад эргээд харсан Чулуунбаатар онхолдсон тэгээд ойччихлоо гээд би араас нь Алтанхундагын мотоциклоор давхиж очоод хол зогсоод яасан гайгүй юу гэсэн зүгээрээ чи яв гэсэн. Эргэж давхиад Алтанхундага дээр очоод яасан гайгүй байна уу гэхээр өөрөө зүгээр гэж байна гээд Алтанхундагыг сундлаад Чулуунбаатарын гэрт нь очиж хэлэхгүй бол болохгүй, гэрт нь очиж хэлье гээд явсан. Гэрт нь очоод Алтанхундага бид хоёрын хэн нь ч хэлж чадаагүй эхнэр нь загнаад байсан. Гайгүй гэсэн болохоор гайгүй юм болов уу гэж бодоод Чулуунбаатар руу эргээд очиход хөдөлж байсан. Тэгээд бид хоёр яваад Алтанхундагын гэрт очиход Цогтжаргал, эхнэртэйгээ байж байсан. Алтанхундагынд очоод Чулуунбаатарыг яасан, юу болсон талаар хэлэхэд Цогтжаргал би харих замдаа үзээд явъя гэсэн. Би юу болсон талаар хэлье гээд Манлай сум руу давхиад очиход эмнэлэг, цагдаа мэдсэн байсан” гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-15-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 378 дугаартай шинжээчийн “1. Э.Чулуунбаатар-н биед тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, хамрын таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цөмөрсөн хугарал, цус хуралт, доод эрүүний хугарал, баруун шанаанд нөсөө, баруун тахимд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 49-50-р хуудас/

Шүүх сэтгэц гэм судлалын 20/19 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 50-53-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхээгийн өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Манлай сумаас манай ээж Эрдэнэцэцэг утсаар яриад “ах Чулуунбаатар мотоциклоос унаад ухаангүй хөдөө байна” гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад Манлай суманд орой очоод маргааш нь 6 сарын 09-ний өглөө сумын эмнэлэг дээр очиход ах Чулуунбаатар нь ухаан ороогүй хэвтэж байсан. Тэгээд эхнэр Налжирмаагаас юу болсон талаар асуухад Налжирмаа хэлэхдээ шөнө хөдөө гэрт Г, Алтанхундага хоёр мотоцикльтой ирээд дагуулаад явсан гэж хэлсэн. Тэгээд дагуулж яваад мотоциклоос унасан хөдөө зодуулсан байх гэж хэлж байсан”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23-р хуудас/

Гэрч Б.Налжирмаагийн өгсөн “...Тэгээд гэрт орж ирээд Гантулга “Бэрх гэж нэртэй газарт очих гэсэн юм газар заагаад замд оруулаад өг” гэж манай нөхөр Чулуунбаатарт хэлсэн. Тэгэхээр нь би “харанхуй хар шөнө наад хэд чинь согтуу юм байна шдээ гэж Чулуунбаатарт хэлсэн чинь манай нөхөр Чулуунбаатар хоноод явж болохгүй юмуу” гэсэн чинь Г “одоо явна зам заагаад өг” гээд байсан. Тэгээд Чулуунбаатарыг мотоцикльтой дагуулаад явсан. “Өглөө Баясгалан ахаас утсаар Чулуунбаатарыг асуусан чинь ирээгүй гэж хэлсэн тэгээд удалгүй Баясгалан эргүүлээд залгаад Чулуунбаатарыг манайхаас баруун өмнө хөдөө мотоцикльтойгоо уначихсан байсныг Цогтжаргал үзсэн байна” гэх хэлсэн. Тэгээд би Чулуунбаатарын унасан газар очсон”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27-р хуудас/

Гэрч Б.Налжирмаагийн дахин өгсөн “... Анх Г, Алтанхундага хоёр манайд ирээд Чулуунбаатарыг зам заагаад өг гэж хэлсэн чинь Чулуунбаатар би явж чадахгүй ээ нойр хүрээд байна гээд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтсэн чинь Г Чулуунбаатарыг хүргээд өгчихөл дөө гээд гуйсаар байгаад Чулуунбаатараар зам заалгахаар болоод ... би богончигийн цонхоор яриаг нь чагнасан чинь Г, Алтанхундага хоёр хоорондоо Чулуунбаатарыг шаачих уу, зодчих уу гэж ярьж байхыг би сонссон тэгээд тэр хэд явцгаасан ... Чулуунбаатар өмнө нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан. Архи уусан үедээ ямар нэг муу зан ааш байхгүй гэртээ ирээд унтаад өгдөг... Чулуунбаатартай хамт амьдраад 6-7 жил болж байна. Чулуунбаатар архи уусан үедээ гэртээ хэрүүл маргаан хийж байгаагүй. Миний бие эрх чөлөөнд халдаж ямар нэг байдлаар дарамталж байсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44-р хуудас/

Гэрч Б.Алтанхундагын дахин өгсөн “... Чулуунбаатарын гэрээс халз урагшаа мотоциклийн нарийн замаар замд оруулж өгнө гээд түрүүлээд явсан ардаас бид дагаад явсан. Тэгээд ардаас нь дагаад явж байхад Г миний арл суучихсан муу хүүрийг дайрчих гээд байсан Би юу солироод байгаа гэсэн чинь Г өмнө нь гараад Чулуунбаатарыг зогсоосон тэгээд Г мотоциклоос буугаад Чулуунбаатар өөрөө бид хоёр дээрсэн чинь Гантулга Чулуунбаатарт хандаж чи архи уухаараа манай эгчийг их дээрэлхдэг гэсэн гэж хэлээд Чулуунбаатарыг гараараа хоёр удаа эрүү рүү цохиж авсан. ... Би хүүхэд бие засуулчихаад эргээд ирэхэд Г, Чулуунбаатар хоёр мотоциклийн хажууд газар суучихсан нэг шил архи гаргаад ирчихсэн шилээр нь ууж байсан. Тэгээд хоорондоо муудалцаад Г Чулуунбаатарын гэдсэн тус газарт нэг удаа өшиглөсөн би дундуур нь орсон чинь Г намайг нэг удаа цохиж авсан дараа нь Г намайг дагуулаад мотоциклоос зүүн тийш зайдуу дагуулж яваад дахиж хоёр удаа эрүү рүү цохисон энэ хооронд Чулуунбаатар өөрийнхөө мотоциклийг асаагаад зүүн хойшоо учиргүй хаазлаад явсан тэгсэн Г гүйж очоод миний мотоциклийг асаагаад Чулуунбаатарын араас хаазлаад явсан тэгээд удаагүй Г мотоцикльтой ирсэн би хүүхдээ хөтлөөд зогсож байснаас баруун тийш алхаж байсан. Тэгээд Г ирэхээр нь “яасан, юу болов” гэсэн чинь Г Чулуунбаатарыг мотоцикльтойгоо уначихсан гэж хэлсэн тэгэхээр нь би “эмч дуудахгүй юмуу” гэсэн чинь Г “гайгүй” гэсэн ”чи морд явъя” гэж хэлсэн тэгээд би хүүхэдтэйгээ сундлаад баруун тийшээ гэрлүү чиглээд явсан ...”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36-р хуудас/

Шинжээч Ж.Жаргалтуяагийн өгсөн “...Э.Чулуунбаатарын биед үүссэн тархины эдийн няцрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 378 дугаартай “Э.Чулуунбаатарын биед тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, хамрын таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цөмөрсөн хугарал, цус хуралт, доод эрүүний хугарал, баруун шанаанд нөсөө, баруун тахимд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 49-50-р хуудас/

Шинжээч Л.Өсөхжаргалын өгсөн “...Э.Чулуунбаатарын биед үүссэн тархины эдийн няцрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Энэхүү гэмт хэргийн хувьд тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн бол гэрч Б.Алтанхундага юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж заажээ.

Гэрч Б.Алтанхундагын дахин өгсөн “...Тэгээд ардаас нь дагаад явж байхад Г миний ард суучихсан муу хүүрийг дайрчих гээд байсан Би юу солироод байгаа гэсэн чинь Гантулга өмнө нь гараад Чулуунбаатарыг зогсоосон тэгээд Г мотоциклоос буугаад Чулуунбаатар өөрөө бид хоёр дээрсэн чинь Гантулга Чулуунбаатарт хандаж чи архи уухаараа манай эгчийг их дээрэлхдэг гэсэн гэж хэлээд Чулуунбаатарыг гараараа хоёр удаа эрүү рүү цохиж авсан. ... Би хүүхэд бие засуулчихаад эргээд ирэхэд Г, Чулуунбаатар хоёр мотоциклийн хажууд газар суучихсан нэг шил архи гаргаад ирчихсэн шилээр нь ууж байсан. Тэгээд хоорондоо муудалцаад Г Чулуунбаатарын гэдсэн тус газарт нэг удаа өшиглөсөн би дундуур нь орсон чинь Г намайг нэг удаа цохиж авсан дараа нь Г намайг дагуулаад мотоциклоос зүүн тийш зайдуу дагуулж яваад дахиж хоёр удаа эрүү рүү цохисон энэ хооронд Чулуунбаатар өөрийнхөө мотоциклийг асаагаад зүүн хойшоо учиргүй хаазлаад явсан тэгсэн Г гүйж очоод миний мотоциклийг асаагаад Чулуунбаатарын араас хаазлаад явсан тэгээд удаагүй Г мотоцикльтой ирсэн би хүүхдээ хөтлөөд зогсож байснаас баруун тийш алхаж байсан. Тэгээд Г ирэхээр нь “яасан, юу болов” гэсэн чинь Г Чулуунбаатарыг мотоцикльтойгоо уначихсан гэж хэлсэн тэгэхээр нь би “эмч дуудахгүй юмуу” гэсэн чинь Г “гайгүй” гэсэн ...”  гэх мэдүүлгээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 35-36-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Гын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хоёр. Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан

Хохирогч Э.Чулуунбаатарын биед хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 378 дугаартай шинжээчийн “1. Э.Чулуунбаатар-н биед тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, хамрын таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цөмөрсөн хугарал, цус хуралт, доод эрүүний хугарал, баруун шанаанд нөсөө, баруун тахимд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлтээр /1-р хх-ийн 49-50-р хуудас/ тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхээ нь 3.185.887 төгрөгийн хохирол нэхэмжилснээс ЭМДС-аас төлсөн 448.092 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхээд 2.737.795 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байна.

Хохирогч Э.Чулуунбаатарын эрүүл мэндэд цаашид учирсан эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхээд нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь шүүх хуралдаанд “миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж өгнө үү”  гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Гэрч Б.Алтанхундагын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн мэдүүлэг, гэрч Б.Налжирмаагийн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 378 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь нотлогдон тогтоогдлоо.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэх санал гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийг 2700 нэгжээр торгох санал оруулж байна ... торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно... Гантулгыг суллагдсаны дараа торгох ялыг оногдуулж 3 жилдээ багтаахаар торгох ялыг оногдуулах, хуулийн энэрэнгүй зарчмын хүрээнд оногдуулж өгөөч гэж хүсэж байна гэв.

Иймд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Н.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Н.Г нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь 153 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт цагдан хоригдсон 153 хоногийг  (153x15000) хугацааг 2.295.000 төгрөгийн ял эдэлсэнд тооцож, эдлэх ялаас нь хасаж үлдэх 705 нэгжтэй тэнцүү хэмжээгээр торгох ял (705.000 /долоон зуун таван мянган/ төгрөгийн) оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гантулгад оногдуулсан 705 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 705.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тооцож шийдвэрлэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхээд 2.737.795 төгрөгийн төлбөртэй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 153 хоног цагдан хоригдсон хоногтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ямаан ойдов овогт Нямдоржийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт цагдан хоригдсон 153 хоногийг  (153x15000) хугацааг 2.295.000 төгрөгийн ял эдэлсэнд тооцож, эдлэх ялаас нь хасаж үлдэх 705 нэгжтэй тэнцүү хэмжээгээр торгох ял (705.000 /долоон зуун таван мянган/ төгрөгийн) оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нямдоржийн Гд оногдуулсан 705 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 705.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд төлөхийг даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тооцсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхээгийн 3.185.887 төгрөгийн нэхэмжлэлээс 448.092 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхээд 2.737.795 төгрөгийг гаргуулж олгосугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхээ нь хохирогчийн эрүүл мэндэд цаашид учирсан эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Н.Г нь бусдад 2.737.795 төгрөгийн төлбөртэй, цагдан хоригдсон 153 хоногтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Н.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.БАТМӨНХ