Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/137

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Г.Батмөнх, шүүгч Г.Даваанаран нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Иргэдийн төлөөлөгч: Ч.Намдагмаа,

Шүүгдэгч Э.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тогорууд овогт Эрдэнэбилэгийн Бд холбогдох 2029000000097 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Гашуун сухайт хилийн боомтоор 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 16 цаг 50 минутад О.Отгонборын жолоодон явсан 34-53 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслээр 5,2581 грамм жинтэй НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Метафетамин /methamphetamine/ гэх сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тогорууд овогт Эрдэнэбилэгийн Бд холбогдох 2029000000097 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “2020 оны 07 дугаар сарын 10-ны өглөө урагшаа машин гаргаж өвөр монголоос тооцоо авах дутуу байсан. Нийт 12,000 юанийн тооцоо байснаас надад одоо 3000 юань шилжүүлээд 9000 юань үлдсэн. Тэгээд нөгөө хүн маань явж байгаад машин мөргөөд 5000 юанийн хүнд зээлүүлсэн. Одоо надад 4000 юань байна яах вэ? гэж асуусан. Тухайн үед би нуруу өвдөөд байсан болохоор чи надад мөс олж өгч чадах уу? гэж асуусан. Тэгсэн чинь би хүнээс асууя гэж хэлсэн. Тэгээд өдөр олчихлоо гээд ярьсан. Тэгээд би өөртөө  хэрэглэх зорилгоор 5 граммыг авсан. Бусдаар бол худалдаж борлуулсан зүйл байхгүй” гэв.

2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...жолоочийн арын буюу баруун хойд талын хаалгыг нь нээхэд жолоочийн суудлын ард шалан дээр шаргал өнгийн гялгар ууттай, ханз үсгээр бичсэн бичигтэй, цагаан өнгийн хуванцар тагтай нойтон салфетикийн уут байх ба нээн үзэхэд дотор нь эвхэж хийсэн 4 ширхэг нойтон салфетка байсныг гаргахад доор нь 6х4,5 см харьцаатай хэмжээ бүхий гялгар ууттай цайвар өнгийн бодис байсныг хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 4-19-р хуудас/,

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд мессежнүүдийг нээн нэг бүрчлэн үзэхэд уг харилцагчаас 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 51 минутад Э.Баярсайханы хаягаар 88481029, 3453 гэсэн гэсэн мессежийг ирүүлсэн байх ба энэ утасны дугаар нь гэрч О.Отгонборын утасны дугаар болон 34-53 ӨМА дугаарын тээврийн хэрэгслийн дугаарууд болно” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 25-44-р хуудас/,

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...гэрч О.Отгонборд харуулахад ...7 дугаартай яллагдагч Э.Баярсайханы зургийг заан энэ хүн мөн байна” гэсэн тэмдэглэл /1-р хх-н 60-63-р хуудас/,

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...34-53 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 50 минут 32 секундэд улсын хилээр орж ирж байгаа бичлэг дээр жолоочийн урд талын салоны гол хэсэгт, урд талын цонхны шил дагуу цэнхэр өнгийн ууттай зүйл байгаа болох нь бичлэгт гарч байсан болно” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 64-66-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-н 79-р хуудас/,

             Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Э.Баярсайхан нь гэм буруутай гэж дүгнэж байна.

Гэрч О.Отгонборын: “...би машиныг нь жолоодоод оочирлож явсаар 7 дугаар сарын 10-ны өглөө 11 цагийн орчим хилээр гарсан. Ингээд нүүрсээ Хятадын талд байдаг хуучин пүүшин гэдэг газарт буулгачхаад буцаад өргөн замаар явж байтал өдөр 15 цагийн орчим хар өнгийн ВИ7646 гэсэн дугаартай суудлын машин урдуур гүйцэж түрүүлж орж ирээд зогсохоор нь би зогссон. Тэгтэл нэг эрэгтэй хүн бууж ирээд шууд жолоочийн талын цонхон дээр ирээд манай жолооч боомтон дээр маскгүй болсон байна, энэ маскийг өгчих гээд ууттай маск өгсөн. ...тэгээд би машин дээрээ ирэхэд цагаан өнгийн BMW маркийн машинтай залуу ирсэн байсан. тэр машинаасаа бууж ирэхэд нь би өөрийнхөө машины кабинд тавьсан байсан ууттай маскийг нь түүнд авч өгсөн. Ингээд тэр залуу явсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 86-91-р хуудас/,

Гэрч Г.Хишигдоржийн: “...программаас гарсан бүртгэлээс харахад 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 53 минут 39 секундэд энэ тээврийн хэрэгсэл хил нэвтэрсэн байна” гэх мэдүүлэг /1-р хх-н 92-93-р хуудас/,

Гэрч Б.Саранзулын: “...бид машинд нь суугаад Улаанбаатар хот явахаар хөдөлсөн. Гэтэл цагаан хаднаас гардаг хаалганы орчим машиныг нь саатуулж зогсоосон юм. Тэр ууттай салфетка хойно байсан эсэхийг би мэдээгүй. Тэр минийх биш” гэх мэдүүлэг /1-р хх-н 98-99-р хуудас/,

Гэрч Р.Мөнхнарангийн: “...17 цагийн орчим байх нөгөө залуу хилээр ороод ирлээ гээд надруу ярихаар нь би түүнийг Цагаан хадан дээр тосож уулзаад машиныг нь аваад хамт яваад компанийн 2 жолоочид хүлээлгэн өгсөн. ...15-ны өдөр Цагаан хаданд буцаж очиход манай хөтөч чиний машинаар хориотой бараа тээвэрлэсэн байна, Хятад талаасаа оруулж ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Отгонбортой утсаар яриад юу болсон талаар асуухад нүүрсээ буулгаад Хятадын талаас орж ирэх гэж байхад нэг хүн манай жолоочид өгөөрэй гээд ууттай маск өгөхөөр нь аваад иртэл ийм юм болчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-н 102-103-р хуудас/,

Гэрч П.Шинэбаярын: “...тэгээд Отгонбортой утсаар яриад асуухад Хятадын талаас хүн маск өгөхөөр нь аваад орж ирсэн гэж байсан. мөн танай машинд хамаагүй, хүн нь баригдсан байгаа гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх-н 113-р хуудас/,

2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3893 дугаартай “...1. шинжилгээнд ирүүлсэн 5,2581 грамм жинтэй “Эрүүгийн 2029000000097 дугаартай хэргийн эд мөрийн баримт гялгар уутанд савласан бохир жин 6 грамм бодис гэсэн хаягтай цагаан өнгийн талст бодист Метафетамин /methamphetamine/ илрэв. 2. Метафетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 124-126-р хуудас/,

Яллагдагч Э.Бы: “...би 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн өглөө би урьдын танил Түвшөө гэх Өвөрмонгол хүнтэй гар утасны Wechat аппликейшнээр холбогдон мөс буюу хар тамхины төрлийн бодис олдох уу олдуул надад жаахан олж өгөөч ээ гэж ярьсан. Гэтэл Түвшөө хүнээс асууя гэж хэлсэн. Ингээд үдээс хойш нь тэр над руу Wechat-аар яриад болчихлоо яаж явуулах бэ гэхээр нь би түүнийг өөрөө мэдээд явуулчих гэж хэлсэн. Ингээд 14 цагаас хойш байх цаг санахгүй байна дахин над руу яриад машины дугаар утасны дугаарыг чатаар явуулсан байсан. Тэгэхээр нь би тэр дугаарт нь залгаж ярихад нөгөө жолооч нь Хятадын хил дээр байна Монгол руу ороод чам руу ярья гэж хэлсэн. Ингээд 16 цагийн орчим нөгөө жолооч над руу яриад Монголд ороод ирсэн, Цагаан хадны Шунхлай бензин клонк дээр ирсэн байна гэхээр нь би жаахан байж байгаад яваад очьё гэж хэлсэн. Тэгээд жаахан байж байгаад би түүний утас руу залгахад тэр жолооч би хүний машин унасан явж байгаа юм машиныг нь өгчхөөд өөрийнхөө машин дээр байж байя. Чи жаахан байж байгаад Бужмаа компани дээр ирээд авчих гэсэн. Ингээд цагийг нь санахгүй байна жаахан байж байгаад нөгөө жолооч дахин залгаад Бужмаа компанийн хажууд байна энд ирээд авчих гэхээр нь би очоод тэр жолоочоос ууттай маск авсан. Түүнийг аваад машиндаа суугаад задалж үзэхэд ууттай каскны завсраар жижиг гялгар ууттай мөс хийсэн байсан. Ингээд би ууттай мөсийг нь аваад маскийг нь урд талын салоны хайрцагт хийгээд, мөсийг машиндаа байсан ногоон өнгийн ууттай нойтон салфетканы уутанд хийгээд хойд талынхаа суудал руу шидсэн. Ингээд цагаан хаднаас гарах гэж явж байгаад гарцны орчим та нарт саатуулагдсан юм. Би энэ мөсийг өөрөө хэрэглэж үзэх зорилгоор авсан. Би Цагаан хаднаас нүүрсний тээвэр хийдэг компаниудад машин олж өгөөд нэг тонн тутмаас 5 юань авдаг юм. хамгийн сүүлд Бужмаа гэдэг компанийн нүүрсийг ачуулаад 12,000 юань авсан. Энэ мөнгийг хятадын талдаа өгөн гээд би Түвшөөг очоод аваатах гээд тэр очиж энэ мөнгийг авсан байсан юм. Үүний 4,500 юаниар нь энэ мөсийг тэр авч надруу явуулсан. Бусад мөнгийг нь 07 дугаар сарын 7-8-ны орчим шилжүүлэн авсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 138-140-р хуудас/,

 дугаартай утасны орсон гарсан ярианы дуудлагын жагсаалт /1-р хх-н 182-200-р хуудас/,

Э.Бы арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /1-р хх-н 202-250, 2-р хх-н 1-10-р хуудаст/,

Э.Бы хувийн байдалтай холбогдох баримтууд /2-р хх-н 142, 150-164 дугаар хуудас/,

Э.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 147-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

            Шүүгдэгч Э.Быг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хэргийн бодит байдалтай тохирч байна.

Нэгдсэн Үндэстний байгууллагаас “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцыг 1971 онд баталсан бөгөөд тус конвенцыг Монгол улс 1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр соёрхон баталж, сэтгэцэд нөлөөт бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагааг явуулах хэм хэмжээг тогтоосон.

Сэтгэцэд нөлөөт эм бодис гэдэг нь 1971 оны сэтгэц нөлөөт эм бодисын тухай НҮБ-ын конвенцын дагуу тус улсын нутагт бүртгэгдэж хяналтад байлгавал зохих байгалийн болон нийлэгжүүлсэн бодис, бэлдмэл зэрэг мансууруулах үйлчилгээтэй сэтгэц нөлөөт болон тэдгээрийн түүхий эдийн жагсаалтад орсон эм, бодисыг хэлдэг.

“Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад бичигдсэн Олон улсын бүртгэгдээгүй нэршлээр /INN/ METAMFETAMINE, бүртгэгдээгүй бусад нэршлээр Methamphetamine, химийн нэршлээр (+)-(S)-N, alpha-dimethylphenethylamine гэж бүртгэгдсэн “Мөс” гэх бодис нь мансууруулах төрлийн эм, сэтгэцэд нөлөөт бодис бөгөөд тухайн төрлийн эм, бэлдмэл, бодисыг зохих зөвшөөрөл, хяналтаас гадуур хууль бусаар олж авсан, хадгалсан, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Баас хураан авсан нийт жин нь 5,2581 грамм бодис нь Нэгдсэн Үндэстний байгууллагаас 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад бичигдсэн метамфетамины агууламжтай бодис болох нь:

2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...жолоочийн арын буюу баруун хойд талын хаалгыг нь нээхэд жолоочийн суудлын ард шалан дээр шаргал өнгийн гялгар ууттай, ханз үсгээр бичсэн бичигтэй, цагаан өнгийн хуванцар тагтай нойтон салфетикийн уут байх ба нээн үзэхэд дотор нь эвхэж хийсэн 4 ширхэг нойтон салфетка байсныг гаргахад доор нь 6х4,5 см харьцаатай хэмжээ бүхий гялгар ууттай цайвар өнгийн бодис байсныг хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 4-19-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3893 дугаартай “1.2 Шинжилгээнд ирүүлсэн 5,2581 грамм жинтэй “Эрүүгийн 2029000000097 дугаартай хэргийн эд мөрийн баримт гялгар уутанд савласан бохир жин 6 грамм бодис гэсэн хаягтай цагаан өнгийн талст бодисд метамфетамин /methamphetamine/ илрэв. 2. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 124-126-р хуудас/,

Мансууруулах төрлийн эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсан аливаа үйлдлийг хууль бусаар олж авсан гэж үзнэ. Түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг байлгахыг хууль бусаар хадгалсан гэж, мөн Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрээр нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэж тус тус үзнэ.

Шүүгдэгч Э.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Гашуун сухайт хилийн боомтоор 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 16 цаг 50 минутад О.Отгонборын жолоодон явсан 34-53 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслээр 5,2581 грамм жинтэй НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/ гэх сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох,

- Мөн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн “Гашуун сухайт” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхдээ “Нэгдсэн үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг О.Отгонборын жолоодон явсан 34-53 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

1. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...жолоочийн арын буюу баруун хойд талын хаалгыг нь нээхэд жолоочийн суудлын ард шалан дээр шаргал өнгийн гялгар ууттай, ханз үсгээр бичсэн бичигтэй, цагаан өнгийн хуванцар тагтай нойтон салфетикийн уут байх ба нээн үзэхэд дотор нь эвхэж хийсэн 4 ширхэг нойтон салфетка байсныг гаргахад доор нь 6х4,5 см харьцаатай хэмжээ бүхий гялгар ууттай цайвар өнгийн бодис байсныг хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 4-19-р хуудас/,

2. 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд мессежнүүдийг нээн нэг бүрчлэн үзэхэд уг харилцагчаас 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 51 минутад Э.Бы хаягаар 88481029, 3453 гэсэн гэсэн мессежийг ирүүлсэн байх ба энэ утасны дугаар нь гэрч О.Отгонборын утасны дугаар болон 34-53 ӨМА дугаарын тээврийн хэрэгслийн дугаарууд болно” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 25-44-р хуудас/,

3. 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...гэрч О.Отгонборд харуулахад ...7 дугаартай яллагдагч Э.Бы зургийг заан энэ хүн мөн байна” гэсэн тэмдэглэл /1-р хх-н 60-63-р хуудас/,

4. 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...34-53 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 50 минут 32 секундэд улсын хилээр орж ирж байгаа бичлэг дээр жолоочийн урд талын салоны гол хэсэгт, урд талын цонхны шил дагуу цэнхэр өнгийн ууттай зүйл байгаа болох нь бичлэгт гарч байсан болно” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 64-66-р хуудас/,

5. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-н 79-р хуудас/,

6. Гэрч О.Отгонборын: “...би машиныг нь жолоодоод оочирлож явсаар 7 дугаар сарын 10-ны өглөө 11 цагийн орчим хилээр гарсан. Ингээд нүүрсээ Хятадын талд байдаг хуучин пүүшин гэдэг газарт буулгачхаад буцаад өргөн замаар явж байтал өдөр 15 цагийн орчим хар өнгийн ВИ7646 гэсэн дугаартай суудлын машин урдуур гүйцэж түрүүлж орж ирээд зогсохоор нь би зогссон. Тэгтэл нэг эрэгтэй хүн бууж ирээд шууд жолоочийн талын цонхон дээр ирээд манай жолооч боомтон дээр маскгүй болсон байна, энэ маскийг өгчих гээд ууттай маск өгсөн. ...тэгээд би машин дээрээ ирэхэд цагаан өнгийн BMW маркийн машинтай залуу ирсэн байсан. тэр машинаасаа бууж ирэхэд нь би өөрийнхөө машины кабинд тавьсан байсан ууттай маскийг нь түүнд авч өгсөн. Ингээд тэр залуу явсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 86-91-р хуудас/,

7. Гэрч Г.Хишигдоржийн: “...программаас гарсан бүртгэлээс харахад 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 53 минут 39 секундэд энэ тээврийн хэрэгсэл хил нэвтэрсэн байна” гэх мэдүүлэг /1-р хх-н 92-93-р хуудас/,

8.  Гэрч Б.Саранзулын: “...бид машинд нь суугаад Улаанбаатар хот явахаар хөдөлсөн. Гэтэл цагаан хаднаас гардаг хаалганы орчим машиныг нь саатуулж зогсоосон юм. Тэр ууттай салфетка хойно байсан эсэхийг би мэдээгүй. Тэр минийх биш” гэх мэдүүлэг /1-р хх-н 98-99-р хуудас/,

9. Гэрч Р.Мөнхнарангийн: “...17 цагийн орчим байх нөгөө залуу хилээр ороод ирлээ гээд надруу ярихаар нь би түүнийг Цагаан хадан дээр тосож уулзаад машиныг нь аваад хамт яваад компанийн 2 жолоочид хүлээлгэн өгсөн. ...15-ны өдөр Цагаан хаданд буцаж очиход манай хөтөч чиний машинаар хориотой бараа тээвэрлэсэн байна, Хятад талаасаа оруулж ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Отгонбортой утсаар яриад юу болсон талаар асуухад нүүрсээ буулгаад Хятадын талаас орж ирэх гэж байхад нэг хүн манай жолоочид өгөөрэй гээд ууттай маск өгөхөөр нь аваад иртэл ийм юм болчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-н 102-103-р хуудас/,

10. Гэрч П.Шинэбаярын: “...тэгээд Отгонбортой утсаар яриад асуухад Хятадын талаас хүн маск өгөхөөр нь аваад орж ирсэн гэж байсан. мөн танай машинд хамаагүй, хүн нь баригдсан байгаа гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх-н 113-р хуудас/,

11. 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3893 дугаартай “...1. шинжилгээнд ирүүлсэн 5,2581 грамм жинтэй “Эрүүгийн 2029000000097 дугаартай хэргийн эд мөрийн баримт гялгар уутанд савласан бохир жин 6 грамм бодис гэсэн хаягтай цагаан өнгийн талст бодист Метафетамин /methamphetamine/ илрэв. 2. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын хагсаалтад багтдаг” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 124-126-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Мөнхнаран, Шинэбаяр, Зинх гэй, Золзаяа, Цэдэн гэх гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй байх баталгааг аваагүй байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тайлбар гаргасан нь  ач холбогдолгүй юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Монгол хэл мэдэхгүй бол орчуулагч томилсон тогтоол хавтаст хэрэгт байдаггүй. Мөрдөгч мэдүүлгийг орчуулагчтай авсан гэж ойлгосон. Орчуулагчид эрх үүргийг танилцуулсан зүйл байдаггүй ..., таньж олуулах ажиллагаа, хүний биед биологийн дээж сорьцын шинжилгээ авдаг. Харилцаа холбооны сүлжээнд нэвтэрсэн байдаг ...” тайлбар дүгнэлт гаргасан бөгөөд шүүх эдгээр баримтуудыг нотлох баримтаар тус тус үнэлээгүй болно.  

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ ... 2 тогтоол байдаг боловч миний үйлчлүүлэгчийг 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдөр суллагдсан талаар шийдвэрүүд байдаггүй. Энэ нь ял шийтгэлийг өгөхөд хувийн байдалтай холбоотой ...” гэж тайлбар дүгнэлт гаргаж байгаа нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ. 

Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Э.Быг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх бодисыг хууль бусаар олж авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Мансууруулах бодисын хор уршгийг тоочоод баршгvй бөгөөд хүний оюун ухаан доройтож, донтох, гоо сайхан алдагдах (арьсны өнгө харлаж, нvvр барзайна, vс унана, хумс хугарна, эрт хөгширнө), зvv тариурыг дундаа хэрэглэснээс ДОХ, халдварт шар өвчин авах, тараах, бэлгийн сулралд орох, үргүй болох, үр удамд нөлөөлснөөр тахир дутуу, эрхтэн согогтой, ухаан сааталтай хүүхэд төрөх, улмаар  төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг цочроож эхлээд сэтгэлийн хөөрөл үүсгэж, тодорхой хугацааны дараа саатал болон хувирч улмаар булчин сулруулах, нойр хүргэх, мэдрэл тайвшруулах, сэтгэл түгшүүрийг түр арилгах мансууруулах үйлчилгээ үзүүлж, цаашлаад дээрх эм, бодисыг замбараагүй хэрэглэхэд “Донтох эмгэг” үүсгэдэг.

Шүүгдэгч Э.Бы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгдэх гэмт хэргийн бүлэгт хамаарагдах бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй, хохирол төлбөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүгдэгч Э.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Гашуун сухайт хилийн боомтоор 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 16 цаг 50 минутад О.Отгонборын жолоодон явсан 34-53 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслээр 5,2581 грамм жинтэй НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/ гэх сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг хянаж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны  08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 30 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хурааж авсан мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын төрлийн метамфетамин /methamphetamine/ гэх бодис 5,2581 грамм, гялгар ууттай цэнхэр өнгийн маск 10 ширхэг, ногоон өнгийн салфетканы уут 1 ширхэг, утасны сим картны үүр 2 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 9 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Honor 8 XMax” маркийн гар утсыг шүүгдэгч Э.Баярсайханд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Баярсайханы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Баярсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тогорууд овогт Эрдэнэбилэгийн Быг мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 5 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бы цагдан хоригдсон 30 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын төрлийн метамфетамин /methamphetamine/ гэх бодис 5,2581 грамм, гялгар ууттай цэнхэр өнгийн маск 10 ширхэг, ногоон өнгийн салфетканы уут 1 ширхэг, утасны сим картны үүр 2 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 9 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Honor 8 XMax” маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Бд буцаан олгосугай.

8. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Бы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ                                   Д.БАТТУЛГА

               ШҮҮГЧ                                   Г.БАТМӨНХ

               ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН

 

Д.БАТТУЛГА

                      ШҮҮГЧ                              Г.БАТМӨНХ

                             ШҮҮГЧ                              Г.ДАВААНАРАН