Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 00274

 

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/00274

Улаанбаатар хот

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Боржигин овогтой, Чулуунбаатарын Амартүвшингийн нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 18Б-163 тоотод оршин суух, регистрийн дугаар УХ88110836/

 

Хариуцагч: Хатиган овогтой, Тодбаяр Агиймаад холбогдох

/Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, нисэхийн хороолол, 7 дугаар байр, 78 тоотод оршин суух, регистрийн дугаар УХ89080586/

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Амартүвшин, хариуцагч Т.Агиймаа,  нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Амартүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Амартүвшин миний бие 2005 онд Т.Агиймаатай танилцаж үерхээд, 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр охин А.Ариунзаяаг төрүүлсэн. Бид 2010 оноос зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тус тусдаа амьдарч эхэлсэн. Түүнээс хойш охин маань ээжийнхээ асрамжид байсан, бид тусдаа амьдраад 6 жил болсон бөгөөд бид энэ хооронд тус тусдаа амьдралтай болсон бөгөөд хүүхэдтэй болсон тул гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байгаа. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Охиноо эхийнх нь асрамжид үлдээнэ гэв.

 

Хариуцагч Т.Агиймаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Амартүвшин бид хоёр 2005 онд танилцаад 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр охин А.Ариунзаяагаа төрсөн. Бид 2010 оноос зан харилцаа болон бусад нөхцөл байдлаас болж тусдаа амьдарсан. Одоо тус тусдаа амьдралтай болж Ч.Амартүвшин нь хүүхэдтэй болсон. Бид одоо ямар ч хайр сэтгэлийн холбоогүй, тус тусдаа амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулна. Охиноо өөрийнхөө асрамжид авч, Ч.Амартүвшингээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Бид хоёрт дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ч.Амартүвшингийн нэхэмжлэлтэй, Т.Агиймаад холбогдох, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.Амартүвшингийн “...бид тус тусдаа амьдралтай болсон бөгөөд би хүүхэдтэй болсон тул гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байгаа. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Охиноо эхийнх нь асрамжид үлдээнэ” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Т.Агиймаа “...гэрлэлтээ цуцлуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно” гэсэн тайлбар гаргажээ. 

 

Ч.Амартүвшин, Т.Агиймаа нар 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 4дүгээр сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0694 дугаарт бүргүүлж, гэрлэгчдийн дундаас 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр охин Амартүвшингийн Ариунзаяа төрсөн болох нь Төрсний бүртгэлийн 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2016 дүгээр бүртгэлийн гэрчилгээгээртогтоогджээ.

 

Охин А.Ариунзаяа нь эх Т.Агиймаагийн хамт амьдардаг, эрүүл бойжиж байгаа болох нь Өрхийн эмчийн тодорхойлолт болон Хан-Уул дүүргийн Буянт Ухаа цогцолбор сургуулийн 2-д ангид сурдаг талаарх сургалтын менежерийн тодорхойлолт, талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Зохигчдын “бид 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо тус тусдаа амьдралтай болсон тул дахин нийлж, эвлэрэн хамт амьдрах боломжгүй” гэсэн тайлбар мөн гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ч.Амартүвшин, Т.Агиймаа нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

            Мөн 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин А.Ариунзаяаг эх Т.Агиймаагийн асрамжид үлдээхээр талууд тохиролцсон байдал болон охин А.Ариунзаяагийн шүүхэд гаргасан “ээжтэйгээ амьдарна” гэсэн саналыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин А.Ариунзаяаг эх Т.Агиймаагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин А.Ариунзаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Амартүвшингээс тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэснийг дурдах нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогтой, Чулуунбаатарын Амартүвшин, Хатигин овогтой Тодбаяр Агиймаа нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 6 дугаар сарын 25-ны  өдөр төрсөн охин А.Ариунзаяаг эх Т.Агиймаагийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин А.Ариунзаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Амартүвшингээс тэтгэлэг гаргуулсугай.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Ч.Амартүвшингээсгаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Ч.Амартүвшин, Т.Агиймаа нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

6. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэснийг дурдсугай.

           

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Амартүвшингээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Агиймаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД