Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/140

 

 

 

                             

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Эрдэнэтунгалаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр

Шүүгдэгч: Ц.З

Шүүгдэгч: Д.Х, Г.Б /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан овгийн Далайгийн Х, Ончуул овгийн Цэрэнпилийн З, Зузаан овгийн Ганбатын Б нарт холбогдох 1829002350160 эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б, Д.Х, Ц.З нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Зун мен ХХК-ийн эзэмшлийн 72-40 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй 35-92 УНЗ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэх жолоочийн ажил гүйцэтгэнэ гэж хууран мэхэлж аван бусдад худалдан залилж их хэмжээний буюу 65.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Зоригт нь мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 15-20-ны хооронд нүүрс тээврийн жолооч хийж байсан. Бтэй 2017 онд нүүрс тээвэрт явж байхдаа танилцаж байсан. Ц.Хийг бол танихгүй. Б машин тэрэг байна уу? гэж утсаар ярьсан. Би машиныг хөтөч Тулгаагаас авч гаргаж өгсөн. Б, Х нартай 6-р кемп дээр уулзахаар болсон. Би ачилт хийгээд зогсож байхад шөнө ирчихлээ гэсэн. Би өглөө 11 цагийн үед ачилтаа хийгээд гарч ирсэн. Гарч ирээд машиныг хүлээлгэж өгсөн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х нь мэдүүлэхдээ: “2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Бтэй машин засвар ажиллуулж байсан. Тухайн үед над руу ярьж байхдаа Цагаан хаданд нэг шланз 25 сая төгрөгөөр зарах гээд байна гэсэн. Би хэр машин юм бол гэхэд гайгүй машин байна мөнгөн байна уу? гэхэд тухайн үед би ховд руу алтанд явсан байсан тул ерөнхийдөө 20 сая төгрөг байна гэсэн. Очоод үзье. Ярилцаж байгаад болохоор бол үнээ буулгаж болох байлгүй дээ гэсэн. Тэр үед Бтэй утсаар яриад Сансрын туннелийн хажууд уулзахаар болсон. Явах унаа байхгүй бол манай Даваахүү гэж найз байдаг юм. Би Даваахүү рүү утсаар залгасан чинь Хандгайтад төрсөн өдөр болсон тэмдэглээд байж байна гэсэн. Цагаан хад руу машин үзэх гэсэн юм чиний машин байна уу? гэхэд хамт явж байсан манай хамт явж байгаа хоёр дүү машинтай байна. Яваад очъё гэж хэлсэн. Би тухайн үед 20 сая төгрөгтэй явж байсан. 12 сая төгрөгөөр зарахаар болоод чиргүүл авах мөнгөнөөсөө 1 сая төгрөг Бат-Эрдэнэ авсан. Үлдэгдэл мөнгийг нь дансаар шилжүүлье тэгэхгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Чиргүүл зарсан мөнгөөрөө толгойг нь янзалчихлаа гэсэн. Толгой зарах хүн олоод өгчих гээд бид нар толгойных нь зургийг утсаар аваад фейсбүүкт тавьсан. Дарханы харьяат хүн машиныг үзье гээд жолоочоо явуулсан үзээд авахаар болоод урьдчилгаа 15 сая төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Б мөнгө шилжүүлсэн өдөр 14 сая төгрөгийн аваад Зоригт хотод драгон дээр ирсэн байна. Мөнгийн өгье гэсэн. Мөнхбаяр, Б бид гурав драгон дээр очсон. Очоод Б мөнгийг нь өгчхөөд ирье гээд бид хоёр машинд үлдсэн. 5-10 минутын дараа ирээд Зд 14 сая төгрөгийг өгөөд машины өр төлбөргүй болчихлоо гэсэн. Сүүлд Б Чингүнжавт машиныг үзүүлье гээд 22-н товчоон дээр Дарханы зарсан гэх хүнд мөнгийг нь эргүүлж өгөөд Чингүнжав машиныг авсан. Тэгээд Б надад өөрөө үнэнээ хэлсэн. 14 сая төгрөгийг Зоригтод өгөөгүй гэж хэлсэн. Яагаад өгөөгүй учрын өөрөө тайлбарлаж хэлэх байх гэж бодож байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б нь мэдүүлэхдээ: “2018 оны 06 дугаар сард З над руу залгасан. Анх танилцахдаа 2018 оны 5 сарын эхээр танилцаж байсан. Цагаан хаданд бичиг баримт хөөцөлдөөд буцаад станад сууж явж байгаад танилцсан. Танилцаад ирж байх хугацаандаа З ганц нэг зарах машинууд олддог гэж ярьж байсан. Бичиг баримтгүй асуудалтай хужаа нарын асуудалтай тэрэгнүүд олддог гэж байсан. Наадмын өмнө  над руу ярьснаа энд чиргүүлгүй толгой 15 сая төгрөгөөр зарах гээд байна. Авах хүн байгаа болов уу? чи олоод ирээч гэж над руу ярьсан. Одоо баяр дөхсөн байна гэж хэлж байсан. 8 сарын сүүлээр дахин над руу яриад зарах машин байна. Хүрч ирээд үзээдэх. Чи гялс хүрээд ирээ би хоёр машинтай ачаанд орох гээд хэцүү байна. Нэг машинаа 6-р кемп дээр орхисон гэж ярьсан. Би хотоос Х рүү ярьж зарах машин байна гэж хэлээд Х, Энхбаяр, Мөнхбаяр, Даваахүү гэх хүмүүсийг аваад машин үзэхээр Цогтцэций сум руу цуг явсан. Бид нар шөнө очоод Зоригт руу ярихад бид ачаа руу орсон байна. Маргааш ачаагаа ачаад гарч ирээд уулзъя гэсэн. Мөнгө төгрөг авах үгүй дээрээ шийдэгдэхгүй байж байгаад найз бичиг баримт нь шилжихгүй юм байна гэж хэлэхэд 15 сая төгрөг өгчихөө гэсэн. Бичиг баримт шилжихгүй машин дээр 15 сая төгрөг өгөхөд хэцүү гэж хэлэхэд 15 сая төгрөгөөр зарчхаад мөнгийг нь араас явуулчих гэсэн. Тэгээд Зт маргааш нь явлаа гээд над руу утсаар ярьж хэлсэн. Би драгон дээр байна. Одоо суух гэж байна. Машин хэцүүдлээ гэсэн. Машиных нь бичиг баримт хаана байгаа юм гэхэд надад байгаа гэж хэлсэн. Наад бичиг баримтаа үлдээчих гэхэд драгоны автобусны буудлын түцэнд үлдээсэн. Утасны дугаарын чам руу явуулчихъя гэсэн. Тэгээд түцний утасны дугаарыг явуулж байсан. Машины чиргүүл толгойг нь янзлаад зарсан” гэв.

Хохирогч Б.Энхтөрийн өгсөн: “Манай “Зун Мен” ХХК-ийн эзэмшлийн 35-92 УНЗ улсын дугаартай нүүрс тээврийн Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл нь 72-40 БЧ улсын дугаартай чиргүүлийн хамтаар 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-ын Ганц мод гэх газраас Монгол улсын Гашуун сухайт хилийн боомтоор гарч ирээд сураггүй алга болсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52-р хуудас/

Гэрч Ц.Зын өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 15-20-ны үеэр нүүрс тээврийн жолооч хийж байхдаа Б гэдэг залуутай танилцсан. Тухайн үед Б “Би урагшаа орж болохгүй байна чи урагшаа ороод надад нүүрс тээврийн автомашин оруулж өгөөч” гэхээр нь “хөтчөөсөө асууя” гэж хэлчхээд нүүрс тээврийн автомашинтай Ганц модруу орж хөтөч Тулгаагаас “машин байгаа юу, манай нэг найз машин жолоодох гэж ирсэн юм” гэхэд Тулгаа “машин байгаа аваад гар” гээд 35-92 УНЗ дугаартай машин өгсөн. Би өөрийнхөө жолоодож байсан 44-01 ӨМҮ дугаартай Нордбенз машиныг 100 юань хөлсний жолоочоор жолоодуулж, 35-92 УНЗ дугаартай машиныг өөрөө жолоодож Гашуун Сухайт хилийн боомтоор оруулж ирээд маньфистийн хашаан дотор Бат-Эрдэнэд өгөөд 6 дахь км хүртэл хамт яваад Бат-Эрдэнэ таван толгой руу би Энержирүү явж ачуулахаар болоод салсан. ” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 77-78-р хуудас/

Гэрч О.Чинзоригийн өгсөн: “...Түүний дараагаар дахиад фэйсбүүкээс хайж байгаад Нордбенз маркийн чирэгч толгой зарна гэсний дагуу 8011...-тэй дугаараар холбогдож Улаанбаатар хот 2-ын товчооны ойролцоо байрлах айлын хашаанд очиж чирэгч толгойг үзсэн. Тухайн үед би өөрийн дүү Чингүнжавын хамтаар очсон. Зарын дагуу очсон айлын хашаанд нүүрс тээврийн чирэгч толгойг зарна гээд сүүлд нэрийг нь сонсоход Бат-Эрдэнэ, Хурц-Эрдэнэ гэх 2 залуу мөн нэрийг нь одоо мэдэхгүй байна танихгүй нэг залуу 3-лаа байж байсан. ” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 64-65-р хуудас/

Гэрч О.Чингүнжавын өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 10-ны үед би фэйсбүүк дээрээс нүүрс тээврийн том оврын тээврийн хэрэгсэл зарах зар хайж байгаад сүүлийн дугаарыг нь одоо санахгүй байна ямар байсан 8011.... дугаарлуу залгаж холбогдсон. Тэгээд “зарын дагуу ярьж байна ямар машин байгаа юм” гэхэд “нүүрс тээврийн дан чирэгч толгой байна Улаанбаатар хотын 2-ын товчооны ойролцоо айлын хашаанд байгаа ирж үзээрэй” гэж хэлсний дагуу тухайн хүнтэй утсаар ярилцаж байгаад чирэгч толгой байгаа газарт очсон. Тэгээд 45 сая төгрөгөөс ярьж байгаад 42 сая 500 000 төгрөгт худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үед машин зарна гэсэн миний танихгүй 3 залуу байсан сүүлд нэрийг нь сонсоход Бат-Эрдэнэ, Хурц-Эрдэнэ гэх 2 залуу байсан нөгөө хүнийг нь би танихгүй. ” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 59-61-р хуудас/

Гэрч Г.Даваахүүгийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 79-81-р хуудас/,  

Гэрч Ж.Энхбаярын өгсөн мэдүүлэг 1-р хх-ийн 82-83-р хуудас/,

Гэрч Б.Мөнхбаярын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р хуудас/

Шүүгдэгч Ц.Зн хувийн байдлын талаар: 

 Шүүгдэгч Ц.Зын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 120-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа, арилжааны банкнууд дахь харилцах дансны мэдээлэл /1-р хх-ийн 130-137, 165-р хуудас/,

Шүүгдэгч Д.Хийн хувийн байдлын талаар: 

 Шүүгдэгч Д.Хийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 118-р хуудас/,

Шүүгдэгч Д.Хийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 80-р хуудас/,

Шүүгдэгч Г.Бийн хувийн байдлын талаар: 

 Шүүгдэгч Г.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 119-р хуудас/,

Шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, арилжааны банкнууд дахь харилцах дансны мэдээлэл  /1-р хх-ийн 183-188, 2-р хх-ийн 81-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн болон гэм буруугүй талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 Шүүгдэгч Г.Б, Д.Х нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Зун мен ХХК-ийн эзэмшлийн 72-40 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй 35-92 УНЗ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэх жолоочийн ажил гүйцэтгэнэ гэж хууран мэхэлж аван бусдад худалдан залилж их хэмжээний буюу 65.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан. Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “…хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” бол гэж “Залилах” гэмт хэргийн хэлбэрийн шинжийг тодорхойлсон. Гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байна.  Залилах гэмт хэрэг нь  хохирлын хэмжээ шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэй, өөрөөр хэлбэл хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг.

 Шүүгдэгч Ц.Зын мөрдөн байцаалтын шатанд болон  шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн “… Би 2018 оны 04 дүгээр сард нүүрс тээвэрт явж байгаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэдэг газраас Истана машинаар Улаанбаатар явж байгаад Бтэй танилцсан. Хийг бол танихгүй. 2019 оны 8 дугаар сарын эхээр Б над руу залгаад машин тэрэг байна уу би нүүрс тээвэрт явмаар байна гэж утсаар ярьсан. Би Булгаа гэдэг Өвөрмонгол хөтчөөс манай найз нүүрс тээвэрт явахаар ирж байгаа жолоодуулах машин байгаа юу гэж асуухад Булгаа надад 35-92 УНЗ улсын дугаартай Нордбенз маркийн машин үзүүлсэн.  Би тэр машиныг жолоодож БНХАУ-ын Ганц модны боомтод байсан өөрийн машин дээрээ очоод явганаар хилээр гарах гэж байсан жолооч гуйж 100 юань өгөөд 35-92 УНЗ дугаартай автомашиныг чиргүүлийн хамт Монгол улс руу оруулж ирээд, хил дээрээс Цогтцэций явах гэж байсан жолоочоор жолоодуулж нүүрс тээврийн 6 дахь км-т ирсэн. Цогтцэций явах замдаа Бтэй ирж байна уу машин олсон гэж нэг удаа ярьсан. Би нөгөө машиныг цоожилж орхичхоод өөрийн машинаар Энержи ресурс ХХК-ны уурхай руу ачилтад орохоор явсан. Маргааш нь Б ирэхдээ Хурц-Эрдэнэ гэдэг хүнтэй хамт ирсэн. Бд 35-92УНЗ дугаартай машиныг хүлээлгэж өгсөн” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 107-109-р хуудас/,

Гэрч О.Чингүнжавын өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 10-ны үед би фэйсбүүк дээрээс нүүрс тээврийн том оврын тээврийн хэрэгсэл зарах зар хайж байгаад сүүлийн дугаарыг нь одоо санахгүй байна ямар байсан 8011.... дугаарлуу залгаж холбогдсон. Тэгээд “зарын дагуу ярьж байна ямар машин байгаа юм” гэхэд “нүүрс тээврийн дан чирэгч толгой байна Улаанбаатар хотын 2-ын товчооны ойролцоо айлын хашаанд байгаа ирж үзээрэй” гэж хэлсний дагуу тухайн хүнтэй утсаар ярилцаж байгаад чирэгч толгой байгаа газарт очсон. Тэгээд 45 сая төгрөгөөс ярьж байгаад 42 сая 500 000 төгрөгт худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үед машин зарна гэсэн миний танихгүй 3 залуу байсан сүүлд нэрийг нь сонсоход Б, Х гэх 2 залуу байсан нөгөө хүнийг нь би танихгүй. ” гэх /1-р хх-ийн 59-61-р хуудас/,

Гэрч Г.Даваахүүгийн өгсөн: “...Б унаж явсан урт чиргүүлтэй Нордбенз гээд яриад байсан цагаан толгойтой машин дээр очиход шаварт суучихсан Б тэй хамт танихгүй махлаг бор залуу байсан..., ... нөгөө залуу нь энэ хэд 40 сая төгрөгөөр худалдаж авна гээд новшроод байна гэж ярьж байсан...” /1-р хх-ийн 79-81-р хуудас/ гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Энхбаярын өгсөн: “...Х гэх хүн ачааны том тэрэг гайгүй хямд үнээр худалдаж авах тухайгаа ярьж байсан бор өнгийн том түрийвчинд боодолтой мөнгөн харагдаж байсан 20 сая төгрөг авч яваа гэж ярьж байсан..., ... Тэгээд хот орж 2020 оны 08 дугаар сарын 23, 24-ны үеэр Даваахүү надтай 80112644 дугаараар холбогдоод ахын дүү нөгөө машин чинь Шувуун фабрикийн тэнд Карьеруудын урд шаварт суучихжээ хамт очоод гаргалцаад өгөөч гээд хамт Х, Мөнхбаяр Даваахүү ах бид дөрөв очиход нөгөө  машин нь шувуун фабрикийн наахан шаварт суусан байсныг ковшоор татуулж гаргаад...” /1-р хх-ийн 82-83-р хуудас/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Мөнхбаярын өгсөн: “...Тэгээд орой нь З машинаа өөрөө бариад Б хажууд нь суугаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд Даваахүү, Х, Баяраа бид нар араас нь приус 20 маркийн машинтай Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хот руу явж байхад Шувуун фабрикийн наана шланзны дугуй хий эргээд шавраас гарахгүй шаварт суусан...,  Х 25 000 000 төгрөгөөр машин худалдаж авна гэж байсан 20 000 төгрөгийн боодолтой дэвсгэртүүд байсан...” /1-р хх-ийн 88-89-р хуудас/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Ц.Зын үйлдэл үгүйсгэгдэж  байх бөгөөд шүүгдэгч Г.Б, Д.Х нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг шууд батлах үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Зд холбогдох хэргийг  гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Г.Б, Д.Х нарын  үйлдэлд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “…хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах”  шинжтэй үйлдэгддэг залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж  прокуророос тэдний үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 510 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Шүүгдэгч Г.Б, Д.Х нарын үйлдсэн гэмт залилах хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч “Зун Мен” ХХК-д нийт 65.000.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч О.Чингүнжавт 45000000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг төлж барагдуулаагүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон иргэний нэхэмжлэгч О.Чингүнжавт 42.500.000 төгрөгийг гаргуулан үлдэгдэл 2.500.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, иргэний нэхэмжлэгч “Зун Мен” ХХК-д 20.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэв.  

Энэ хэргийн шүүгдэгч нар нь урьд хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байсан талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол баримтууд авагдсан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаа нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан тул энэ тогтоолоор оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэх боломжтой гэж үзнэ. Шүүгдэгч Ц,Зд 2020 оны 09 сарын 15-ны өдөр авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б, Д.Х нар нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хоригдож байгааг дурдах нь зүйтэй.

 Шүүгдэгч Г.Б, Г.Х нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч Г.Б, Д.Х  нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Б, Д.Х  нарт тус бүрт  4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, тэдний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Г.Б, Д.Х нар нь өмгөөлөгч авахгүй өөрсдийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд Өвөрхангай аймгаас цахимаар оролцох хүсэлтээ ирүүлснийг шүүх хангаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.5, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ончуул овгийн Цэрэнпилийн Зд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8-т зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Шүүгдэгч Зузаан овгийн Ганбатын Б,  Халзан овгийн Далайгийн Х нарыг бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Х, Г.Б нарт тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х, Г.Б нарт оногдуулсан  4 /дөрөв/-н жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ц.З нь энэ хэрэгт 9 хоног цагдан хоригдсон, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Г.Б, Д.Х нар нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хоригдож байгааг, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчдээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Г.Б, Д.Х, нараас 42,500,000 /дөчин хоёр сая таван зуун мянга/-н төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч О.Чингүнжавт, 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулан хохирогч “Зун Мен” ХХК-нд тус тус олгосугай.

8. Иргэний нэхэмжлэгч О.Чингүнжавын 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА