Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/00700

 

 

 

 

2017 оны 3 сарын 14 өдөр

         Дугаар 102/ШШ2017/00700

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах, Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 62 тоот хаягт оршин суух, Урианхай овогт Адуучийн Энэрэл /РД:УП91032628/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 761.965 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Энэрэл нь манай компанид хэрэглэгч болох хүсэлтээ гарган, 20154668 тоот гэрээ байгуулан 99103662 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн iphone-6 plus утсыг зээлээр худалдан авч ашигласан. Хариуцагч хэрэглээний төлбөр болон гар утасны зээлийн төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг хязгаарлан, анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй. Ийм учир хариуцагчаас 761.965 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 761.965 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХК нь хариуцагч А.Энэрэлд  холбогдуулан төлбөрт 761.965 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл  гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 761.965 төгрөгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.837 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. “Мобиком корпораци” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.837  төгрөгийн 50 хувь болох 11.418 төгрөг 50 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 11.418 төгрөг 50 мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХК-нд олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                          Ч.МӨНХЦЭЦЭГ