Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/146

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

Гэрч Д.Доржпалам,

Шүүгдэгч Г.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэйс овгийн Гэндэн-Ёндонгийн Мд холбогдох 2029000480053 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “Хүннү Транс” ХХК-ийн “Хүннү Ойл” ШТС-д 2019 оны 06 дугаар сарын 10-наас эхлэн эрхлэгчээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийн бэлэн мөнгөний орлогоос 745,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 24-ний өдрийн орлогоос 1,150,320 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 93-39 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 98 литр АИ-92 бензинийг авсан мэтээр гарын үсгийг дуурайлган бичиж 196,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тооллогоор АИ-92 шатахуунаас 2720 литр дутаж 5,440,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тооллогоор дизель түлшний савнаас 773,17 литр дизель түлш дутааж 2,009,800 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хасаа ковш 208 литр дизель түлш дээр 20 литрийг засварлан 228 болгон бичиж 20 литр дизель түлш, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дашхүү 1-98 УНЦ тээврийн хэрэгсэлд 240 литр түлшийг олгосон мэтээр зарлага гаргаж, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 294 литр түлшийг илүү бичиж, 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 100 литр түлшийг илүү бичиж, 2020 оны 01 дүгээр сарын 10-аас 13-ны өдөр 160 литр түлш илүү бичиж, нийт 814 литр буюу 2,116,400 төгрөгийг, нийт 11,657,520 төгрөгийг бензин, дизель түлш, бэлэн мөнгөний орлогыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэйс овгийн Гэндэн-Ёндонгийн Мд холбогдох 2029000480053 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: Би гэм буруутай үйлдэл дээрээ үнэхээр гэмшиж байгаа. Тухайн үед захиралтайгаа яриад мөнгө төгрөг авч байгаарай гэж хэлж байсан боловч мөнгө авахдаа захирлаасаа зөвшөөрөл авах ёстой байсан гэдгийг ойлгосон. Тийм учраас би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Үлдсэн төлөгдөөгүй 2,008,561 төгрөгийг төлнө төлөхгүй гэсэн санаа байхгүй. Түүнд эргэлзээд ямар учиртай төлбөр мөнгө гэдгийг би сайн ойлгохгүй байгаа. Түүнээс биш одоо төлнө ч гэсэн юм байхгүй. Төлөхгүй ч гэсэн зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийгөө буруу зүйл хийсэндээ үнэхээр их гэмшиж байгаа. Сүүлд 4,120,000 төгрөг тушаахдаа захиралтайгаа утсаар холбогдсон. Үнэхээр би буруу үйлдэл хийсэн байна. Намайг уучлаарай таны 4,120,000 төгрөгийг “Хүннү транс” ХХК-ын дансанд хийх үү? эсвэл таны хувийн дансанд хийх үү? гэж утсаар ярихад компанийнхаа дансанд хийчих гэсэн. Түүнээс биш захиралтай уулзах гээд уулзаж чадаагүй. Заримдаа уулзах гэхээр боломж олдохгүй байна. Яллах дүгнэлтэд 773 литр түлш дутсан гэж байна. Хамгийн сүүлд 2020 оны 02 дугаар сарын 01-ны өдөр ажил хүлээлцсэн. Ажил хүлээлцэхэд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Майнбаяр гэх хүн намайг хариуцаж ажиллаж байсан. 773 литр түлш нь миллээр гараагүй. Замбараагүй байдал үүсээд тэр дундаас алдсан мөнгөнүүдийг би хүлээн зөвшөөрсөн.  Эрхэмбаяр гэх хүнтэй ажил хүлээлцэн саваар хэмжихэд АИ-92 416 литр илүү гараад, дизель түлш нь 773 литр дутсан. Тэгээд яагаад дутсан юм бол сав лацтай байсан юм чинь гэж би бодсон. Би бодохдоо түлшнийх нь нэг сав огт ажиллаагүй байсан. Түүнд 6500 литр түлш буулгасан байсан. Би 1 сарын 03-нд хот руу ажлаар яваад 1 сарын 10-нд өглөө ирээд үдээс хойш орлого ирсэн. 26210 литр түлш буугаад, АИ-92 19040 литр түлшийг Майнбаяртай хамтран буулгасан. Буулгаж авахдаа өмнө нь савных нь түлш нь дуусаад  сав нь хий сорсон байсан. Миний хувьд хий сорсон байсан шугам хоолойнд үлдсэн түлшийг тооцох ёстой юм болов уу? эсвэл огт ажилд ороогүй байсан 6500 литр түлшийг ажилд оруулсан. Ажилд оруулахад сав нь ёроолоосоо ирмэг хүртэл 3 метрийн диаметртэй шугам хоолойгоор явдаг. Савнаасаа түүвэр хүртлээ бас 20-30 метр газар түүвэр хүртэл явдаг. Би бодохдоо огт ашиглаагүй савны шугам хоолойнд 200-250 метр түлш байдаг. Тэрийг тооцох ёстой юм болов уу? гэж бодож байна. Үүнийг шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү? би гэм буруу дээрээ маргаад байсан зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байгаа гэв. гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Доржпалам мэдүүлэхдээ: Г.М нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Хүннү транс” ХХК-д шатахуун түгээгчээр ажилд орсон. 7 сард нөхөр Цэрэннадмид нь давхар түгээгчээр ажилласан. Ажиллах хугацаанд маш сайн ажиллаж байсан. Санаачилгатай, мэдээ тайлангаа цаг хугацаандаа гаргадаг байсан. Сар болгоны гэнэтийн тооллогуудын шалгалтыг хийж байсан. Энэ үед ямарваа нэгэн зөрчил дутагдал гарч байгаагүй. Сарантуяа захирал хяналт шалгалтыг заавал сар болгон биш тухайн хэлсэн үед явж хяналт шалгалт хийж байгаарай гэж үүрэг өгсөн. Үүний дагуу хяналт шалгалт холдсон. 2019 оны 12 дугаар сарын 9,10-ны өдөр ерөнхийдөө түлш дутагдаж байгаа талаар мэдээлэл авсан. Тиймээс маш хурдан миллийн зургийг дараад явуулаадах гэж шаардсан. Миллийн зургийг Сарантуяа захирал руу явуулсан. 12 дугаар сарын 10-ны өдөр өглөө 3 тонн бензиний зөрүү гарч эхэлсэн. Тэр дор нь би М руу залгаад 3 тонн бензиний дутагдал гарч эхэллээ. Чи 1,2 цагийн дотор 3 тонн бензин зарчихсан уу? гэж асуусан. Тэгсэн үгүй гэсэн.  Яагаад ийм их бензиний дутагдал гарсан юм бэ? гэхэд Би хүүхдийнхээ асуудлыг шийдэх гээд түр авсан байгаа гэсэн. Та миний энэ байдлыг захиралд хэлэхгүй 3 хоног хүлээчих би 3 хоногийн дотор төлж барагдуулна гэсэн. Тэгэхэд би ийм зүйл байж болохгүй. Би яг одоо Сарантуяа захиралд энэ байдлыг чинь танилцуулж хэлнэ. Маргааш очиж тооцоо тооллого хийж тулгаж хянана гэдэг зүйл ярьсан. Тэгээд Сарантуяа захиралд энэ байдлыг хэлээд 3 тонн бензиний дутсан асуудал нь миллийг ухрааж явуулсан гэсэн үг. 12 дугаар сарын 11-ны өдөр ирээд тооллого тооцоо хийгээд харахад 2 тонн 720 литр бензин дутсан. Үүнийг М өөрөө хүлээн зөвшөөрөөд тооллого тооцоог Сарантуяа захиралд гаргаж өгсөн. Сарантуяа захирал М хоёр ярилцаад М төлбөрөө буцааж яаж барагдуулах талаар өргөдөл гаргаж өгсөн. Сарантуяа захирал М итгэл үзүүлээд дахин 2 сар сунгаж ажиллуулахаар шийдвэр гаргасан. Энэ хугацаанд дутагдсан бензинийг малчны зээл, болон бусад тэтгэврийн зээлүүдийг эмхэлчихвэл барагдуулаад цаашдаа ямарваа нэгэн алдаа дутагдал гаргахгүйгээр ажилна. Таны итгэл найдварыг алдсандаа мөн уучлалт хүссэн байдлаа илэрхийлсэн. Энэ байдлыг Сарантуяа захирал ойлгоод явсан. 2 сарын хугацаа өнгөрөхөд төлбөр тооцоог барагдуулаагүй байсан учраас 2 дугаар сарын 01-ны өдөр дахин ирж бүх тооллого тооцоог дахин тулгасан. Энэ тооцоог дахин тулгах үед төлбөр тооцоо барагдуулаагүй мөн дээрээс нь нэмж түлшний дутагдал, бэлэн мөнгөний дутуу орлого тушаасан байсан. Би буруу ярьж байж магадгүй. Миний хувьд тооллого тооцоог шалгасан баримтуудыг харахад 12 дугаар сарын 05-ны өдөр Рун шин шан ХХК-д АИ-92 бензинийг олгоогүй байхад гарын үсгийн дуурайлган зураад түүнийг олгосноор бичээд зарлага олгосон байсан. Үүнийг М хүлээн зөвшөөрсөн. Мөн 12 дугаар сарын 19-ны өдөр хасаад жагсаалтаар 208 литр бензин олгосныг 228 литр болгон засаж бичин 52,000 төгрөгийн зөрчил гаргасан байсан. 1 дүгээр сарын 01-ны өдөр Рун шин шан ХХК-д 240 литр бензин олгоод бүртгэсэн боловч компанидаа олгоогүй байсан. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байсан. 1 дүгээр сарын 02-ны өдөр “Трайнгуляр стар” ХХК-д жагсаалтаар дизель түлш олгосон байгаа. Үүнийг 1046 литр гэж гаргасан байсан. Дүгнэн үзэхэд 752 литр бензин байсан. 294 литр түлшийг илүү бичсэн байсан. Үүний төлбөр 764,000 төгрөгийн зөрчил гаргасан байсан. 1 дүгээр сарын 11-ны өдөр хасаад жагсаалтаар дизель түлш олгосон байсан. 94 литр түлш олгосноо 194 литр түлш олгосон гэж бичээд 100 литр түлшний мөнгө болох 260,000 төгрөг дутсан. 1 дүгээр сарын 13-ны өдөр “Трайнгуляр стар” ХХК-д жагсаалтаар 710 литр түлш олгосон гэж бичсэн. Жагсаалтын дүгнэн үзэхэд 550 литр түлш олгосон байсан. 160 литр түлш илүү бичээд үүний тооцоо 416,000 төгрөгийн зөрчил гаргасан. Энэ холбоотой зөрчлүүдийг бид хоёр цуг сууж байгаад тооцооллуудын бүгдийн гаргаж өгч харуулсан. Энэ баримтуудыг зассан байна. Үүнийг зөвшөөрч байна уу? гэхэд зөвшөөрч байна гээд акт дээр нь гарын үсэг зурсан. Тооллого тооцоо дууссаны дараа савны хэмжилтүүдийг хийсэн. Савны хэмжилтийг бид хоёр 2 удаа хийсэн. Эхний удаа хэмжилт хийгээд тооцоо бодоод дутахлаар нь дахин хэмжилт хийхэд дахин дутсан. Савыг хэмжилт хийхэд бид нар метрштүб гэдэг зүйл ашигласан. Метрштүбээр 3 саваа  хэдэн метр хэдэн сантиметр гарсан нь таблицаараа бодогдоод гарч байгаа. Мөн  шатахуун түгээх станц дээр бортого гэж байгаа. Бортогоо саван дотроо хийгээд гаргаж ирээд бензин метр дотор хийгээд хүнд градусуудын тухайн үед бүгдийн хэмжээд тэмдэглэсэн байгаа. Бид хоёр тоолуурынхаа эхний болон сүүлийн заалтуудыг хасаад тухайн өдрийнхөө үлдэгдлийг гаргаад метрштүбээр  нийт өндрийн хэмжиж байгаад метрүүдээ гаргаж тооцоход 773 литр түлш дутсан байсан. Үүнийг хоёр талдаа нэлээн ярилцаж байж зөвшөөрч гарын үсэг зурсан. Мөн давхар АИ-92 бензинийг хэмжихэд 415 литр бензин илүү гарч ирсэн. Үүнийг бид хоёр тооцоолоод бүгдийн хийгээд гарын үсэг зурсан. Энэ төлбөр тооцооны мөнгө болох  2,900,800 төгрөгийн зөрчил гарсан байгаа. 1 дүгээр сарын 25-ны өдөр бэлэн мөнгө болох  1,450,320 төгрөг тушаах байснаас Эрхэмбаярын цалинд 300,000 төгрөг олгосныг хасаад нийт 1,150,320 төгрөгийг М дээр зөрчлөөр тавьсан. Үүнийг маш олон  өөр хүн рүү өгсөн гэж тайлбар өгдөг.Түүнийг хүлээж аваагүй. Яагаад гэвэл тухайн шатахуун түгээх станцыг өөрөө хариуцаж ажиллаж байсан хүн болохоор эрхлэгч гэх хүн энэ дээр өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн шаардлага тавьсан. Нийт барьцаа төлбөр  нь 1,500,000 төгрөг байснаас 3,000,000 төгрөгийн зээлээс 71,041 төгрөгийг хасалт хийгээд мөн 11 дүгээр сарын 31-ны өдрийн бэлэн мөнгөний 745,000 төгрөгийн барьцаа төлбөрөөс мөнгөөр авснын барьцаа төлбөрөөс хасаад 1 дүгээр сарын 24-ны өдрийн 1,150,320 төгрөгийн дутагдлаас барьцааны үлдэгдэл 683,959 төгрөгийг хасаад тооцоход 466,361 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал гарсан. Энэ бүх төлбөр тооцоог гаргахад нийт 10,228,568 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзсэн. Үүнийг Сарантуяа захиралд танилцуулсан. М 2 дугаар сарын 10-ны өдөр компанийн данс руу 110,000 төгрөг, 3 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 6 дугаар сарын 29-ны өдөр 4,120,000 төгрөг хийсэн. Нийтдээ 5,230,000 төгрөгийг барагдуулсан. Одоо 5,008561 төгрөгийн үлдэгдэл байгаа гэв.

Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Д.Сарантуяагийн “Манай компанид түлш нь 814 литр мөнгөн дүнгээр 2.116.400  төгрөг АИ92 бензин нь 2.818 литр мөнгөн дүнгээр 5.636.000 төгрөг бэлэн мөнгөний орлого дутуу тушаасан 466.361 төгрөг нийт 8.218.761 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-39-р хуудаст/

Гэрч Б.Майнбаярын “М 2020 оны 01 сарын 10-ны өдөр жолооч Д.Батсүхээс дизель түлш 26.210 литр АИ92  бензин 19.040 литрийг тус тус хүлээн авсан.Би Улаанбаатар хот руу явах болоод Маас 1.450.000 төгрөгийн орлого хүлээн авах гэхэд дутуу байхаар нь аваагүй.Тэгсэн М би араас чинь шилжүүлчихье та гарын үсгээ зурчих гэхээр нь чи яагаад ингэсэн юм бэ гэхэд өмнөөс тайлбар тавиад байхаар нь би сонсоогүй.Араас чинь шилжүүлье гэхээр нь мөнгө бүрдүүлээд араас шилжүүл гэж хэлээд явсан.Би Улаанбаатар хотод очоод нягтлан Доржпаламд энэ мөнгө дутуу байхаар нь аваагүй шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42р хуудаст/

Г.Мы гэрчээр өгсөн “Би 5.440.000 төгрөгийг Д.Сарантуяад байрны мөнгө төлөх хэрэгтэй байна гээд гуйж авсан. Тэр мөнгийг цалингаасаа суутгахаар тохиролцсон. Би “Транглер стар”ХХК-нд ковшид 2 удаа нийт 454 литр түлш буюу 1.180.400 төгрөгийн зөрүү гарсан. Майнбаяр гэх харуул нь 1.450.000 төгрөг зарцуулсан. Тэгээд тэрнээс Майнбаяр 300.000 төгрөг Эрхэмбаярт өгсөн.Би нэг хүнд 20.000 төгрөгийн бензин өгсөн Миний нөхөр С.Цэрэннадмид бид  хоёрыг  хашаа хороо сайн барьж өгсөн гээд Сарантуяа захиралд бид хоёрыг хэрэгцээтэй мөнгөө авч байгаарай гэж хэлж байсан учраас би ирэхээр нь хэлье гэж бодоод байрны мөнгө төлөх шаардлага гараад Сарантуяа захиралд тухай үед хэлээгүй 5.440.000 төгрөг авсан.Би тухайн үед Сарантуяа захирал болон бусад хүнд хэлээгүй Би 2020 оны 01 сарын 10-ны өдөр жолооч Д.Батсүхээс дизель түлш 26.210 литр АИ92 бензин 19.040 литрийг тус тус хүлээн авсан”гэх мэдүүлэг /хх-ийн 43-47р хуудаст/

Гэрч Д.Доржпаламын “Би 2019 оны 12 сарын 11-ний өдөр ирж тооллого хийн тооцоо бодоход 2.720 литр АИ92 бензин дутаж 5.440.000 төгрөгийн хохирол учирсан байсан. Мөн 2019 оны 11 сард тушаах ёстой байсан бэлэн мөнгөнөөс 745.000 төгрөг дутуу тушаасан байсан.Тэгээд 2020 оны 01 сарын 31-ний өдөр ирээд 02 сарын 01-ний өдөр тооллого хийж тооцоо бодоход 794 литр түлш мөнгөн дүнгээр 2.064.400 төгрөгийн 01 сарын 24-ний бэлэн мөнгөний орлогоос 1.150.320 төгрөг дутуу тушаасан байсан. Тэгээд нийт 3.214.720 төгрөгийн төлбөр гарсан. Тэгээд 98 литр бензин мөнгөн дүнгээр 196.000 төгрөг 20 литр түлш буюу мөнгөн дүнгээр 52.000 төгрөг тус тус авсан байсан.Үүнийг нийтэд нь нэмээд бодоход 9.647.720 төгрөг мөн Сарантуяа захирлаас зээлж авсан 3.000.000 төгрөг нэмээд бодоход 12.647.720 төгрөгийн хохирол учирсан.М,Цэрэннадмид нарын 2019 оны 11,12 сар 2020 оны 01 сарын цалин мөн барьцаа төлбөр нийт дүнгээр 4.428.959 төгрөгийг хасаж тооцоход 8.218.761 төгрөгийн хохирол учирсан Манай компанид 814 литр мөнгөн дүнгээр 2.116.400 төгрөг АИ92 бензин 2.818 литр мөнгөн дүнгээр 5.636.000 төгрөг бэлэн мөнгөний орлого дутуу тушаасан 466.361 төгрөгийн тус тус хохирол учруулсан нийт 8.218.761.төгрөгийн хохирол учирсан “гэх мэдүүлэг /хх-ийн 51-52р хуудаст/

Гэрч Б.Батжаргалын “тухай үед түлшийг бүрэн буулгасан.Тэгээд эрхлэгч М нөхөртэйгөө хамт үзээд шалгасан.Би өөрөө давхар үзсэн тэгээд лүүкээ хаасан гэх мэдүүлэг гэрч Д.Батсүхийн “Би тухайн үед дизель түлш 26.210 литр АИ92 бензин 19.040 литрийг буулгасан тэгээд эрхлэгч Мтай хүлээлцсэн талаар гарын үсэг зурсан.Би өөрийн биеэр шалгаж үзсэн.Тэгээд машинаа хөдөлгөх холхиулж үзээд М болон туслах Батжаргал нараар дахин шалгуулсан  “ гэх мэдүүлэг /хх-ийн 53-54р хуудаст/

“Хүннү транс”ХХ-ийн захирлын тушаал нийгмийн даатгал төлсөн тайлан /хх-ийн 98-106р хуудаст/

“Хөрөнгө-Эмтимэйт”ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-70р хуудаст/

Г.Мы хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 28, 248, 166-р хуудас/,

Г.Мы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 119-р хуудас/,

Г.Мы арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 121-136-р хуудаст/,

Г.Мы нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хувь / хх-н 213-220-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.Мы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Доржпалам мэдүүлэхдээ: Г.М нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Хүннү транс” ХХК-д шатахуун түгээгчээр ажилд орсон. 7 сард нөхөр Цэрэннадмид нь давхар түгээгчээр ажилласан. Ажиллах хугацаанд маш сайн ажиллаж байсан. Санаачилгатай, мэдээ тайлангаа цаг хугацаандаа гаргадаг байсан. Сар болгоны гэнэтийн тооллогуудын шалгалтыг хийж байсан. Энэ үед ямарваа нэгэн зөрчил дутагдал гарч байгаагүй. Сарантуяа захирал хяналт шалгалтыг заавал сар болгон биш тухайн хэлсэн үед явж хяналт шалгалт хийж байгаарай гэж үүрэг өгсөн. Үүний дагуу хяналт шалгалт холдсон. 2019 оны 12 дугаар сарын 9,10-ны өдөр ерөнхийдөө түлш дутагдаж байгаа талаар мэдээлэл авсан. Тиймээс маш хурдан миллийн зургийг дараад явуулаадах гэж шаардсан. Миллийн зургийг Сарантуяа захирал руу явуулсан. 12 дугаар сарын 10-ны өдөр өглөө 3 тонн бензиний зөрүү гарч эхэлсэн. Тэр дор нь би М руу залгаад 3 тонн бензиний дутагдал гарч эхэллээ. Чи 1,2 цагийн дотор 3 тонн бензин зарчихсан уу? гэж асуусан. Тэгсэн үгүй гэсэн.  Яагаад ийм их бензиний дутагдал гарсан юм бэ? гэхэд Би хүүхдийнхээ асуудлыг шийдэх гээд түр авсан байгаа гэсэн. Та миний энэ байдлыг захиралд хэлэхгүй 3 хоног хүлээчих би 3 хоногийн дотор төлж барагдуулна гэсэн. Тэгэхэд би ийм зүйл байж болохгүй. Би яг одоо Сарантуяа захиралд энэ байдлыг чинь танилцуулж хэлнэ. Маргааш очиж тооцоо тооллого хийж тулгаж хянана гэдэг зүйл ярьсан. Тэгээд Сарантуяа захиралд энэ байдлыг хэлээд 3 тонн бензиний дутсан асуудал нь миллийг ухрааж явуулсан гэсэн үг. 12 дугаар сарын 11-ны өдөр ирээд тооллого тооцоо хийгээд харахад 2 тонн 720 литр бензин дутсан. Үүнийг М өөрөө хүлээн зөвшөөрөөд тооллого тооцоог Сарантуяа захиралд гаргаж өгсөн. Сарантуяа захирал М хоёр ярилцаад Мандахсайхан төлбөрөө буцааж яаж барагдуулах талаар өргөдөл гаргаж өгсөн. Сарантуяа захирал Мд итгэл үзүүлээд дахин 2 сар сунгаж ажиллуулахаар шийдвэр гаргасан. Энэ хугацаанд дутагдсан бензинийг малчны зээл, болон бусад тэтгэврийн зээлүүдийг эмхэлчихвэл барагдуулаад цаашдаа ямарваа нэгэн алдаа дутагдал гаргахгүйгээр ажилна. Таны итгэл найдварыг алдсандаа мөн уучлалт хүссэн байдлаа илэрхийлсэн. Энэ байдлыг Сарантуяа захирал ойлгоод явсан. 2 сарын хугацаа өнгөрөхөд төлбөр тооцоог барагдуулаагүй байсан учраас 2 дугаар сарын 01-ны өдөр дахин ирж бүх тооллого тооцоог дахин тулгасан. Энэ тооцоог дахин тулгах үед төлбөр тооцоо барагдуулаагүй мөн дээрээс нь нэмж түлшний дутагдал, бэлэн мөнгөний дутуу орлого тушаасан байсан. Би буруу ярьж байж магадгүй. Миний хувьд тооллого тооцоог шалгасан баримтуудыг харахад 12 дугаар сарын 05-ны өдөр Рун шин шан ХХК-д АИ-92 бензинийг олгоогүй байхад гарын үсгийн дуурайлган зураад түүнийг олгосноор бичээд зарлага олгосон байсан. Үүнийг М хүлээн зөвшөөрсөн. Мөн 12 дугаар сарын 19-ны өдөр хасаад жагсаалтаар 208 литр бензин олгосныг 228 литр болгон засаж бичин 52,000 төгрөгийн зөрчил гаргасан байсан. 1 дүгээр сарын 01-ны өдөр Рун шин шан ХХК-д 240 литр бензин олгоод бүртгэсэн боловч компанидаа олгоогүй байсан. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байсан. 1 дүгээр сарын 02-ны өдөр “Трайнгуляр стар” ХХК-д жагсаалтаар дизель түлш олгосон байгаа. Үүнийг 1046 литр гэж гаргасан байсан. Дүгнэн үзэхэд 752 литр бензин байсан. 294 литр түлшийг илүү бичсэн байсан. Үүний төлбөр 764,000 төгрөгийн зөрчил гаргасан байсан. 1 дүгээр сарын 11-ны өдөр хасаад жагсаалтаар дизель түлш олгосон байсан. 94 литр түлш олгосноо 194 литр түлш олгосон гэж бичээд 100 литр түлшний мөнгө болох 260,000 төгрөг дутсан. 1 дүгээр сарын 13-ны өдөр “Трайнгуляр стар” ХХК-д жагсаалтаар 710 литр түлш олгосон гэж бичсэн. Жагсаалтын дүгнэн үзэхэд 550 литр түлш олгосон байсан. 160 литр түлш илүү бичээд үүний тооцоо 416,000 төгрөгийн зөрчил гаргасан. Энэ холбоотой зөрчлүүдийг бид хоёр цуг сууж байгаад тооцооллуудын бүгдийн гаргаж өгч харуулсан. Энэ баримтуудыг зассан байна. Үүнийг зөвшөөрч байна уу? гэхэд зөвшөөрч байна гээд акт дээр нь гарын үсэг зурсан. Тооллого тооцоо дууссаны дараа савны хэмжилтүүдийг хийсэн. Савны хэмжилтийг бид хоёр 2 удаа хийсэн. Эхний удаа хэмжилт хийгээд тооцоо бодоод дутахлаар нь дахин хэмжилт хийхэд дахин дутсан. Савыг хэмжилт хийхэд бид нар метрштүб гэдэг зүйл ашигласан. Метрштүбээр 3 саваа  хэдэн метр хэдэн сантиметр гарсан нь таблицаараа бодогдоод гарч байгаа. Мөн  шатахуун түгээх станц дээр бортого гэж байгаа. Бортогоо саван дотроо хийгээд гаргаж ирээд бензин метр дотор хийгээд хүнд градусуудын тухайн үед бүгдийн хэмжээд тэмдэглэсэн байгаа. Бид хоёр тоолуурынхаа эхний болон сүүлийн заалтуудыг хасаад тухайн өдрийнхөө үлдэгдлийг гаргаад метрштүбээр  нийт өндрийн хэмжиж байгаад метрүүдээ гаргаж тооцоход 773 литр түлш дутсан байсан. Үүнийг хоёр талдаа нэлээн ярилцаж байж зөвшөөрч гарын үсэг зурсан. Мөн давхар АИ-92 бензинийг хэмжихэд 415 литр бензин илүү гарч ирсэн. Үүнийг бид хоёр тооцоолоод бүгдийн хийгээд гарын үсэг зурсан. Энэ төлбөр тооцооны мөнгө болох  2,900,800 төгрөгийн зөрчил гарсан байгаа. 1 дүгээр сарын 25-ны өдөр бэлэн мөнгө болох  1,450,320 төгрөг тушаах байснаас Эрхэмбаярын цалинд 300,000 төгрөг олгосныг хасаад нийт 1,150,320 төгрөгийг Мандахсайхан дээр зөрчлөөр тавьсан. Үүнийг маш олон  өөр хүн рүү өгсөн гэж тайлбар өгдөг.Түүнийг хүлээж аваагүй. Яагаад гэвэл тухайн шатахуун түгээх станцыг өөрөө хариуцаж ажиллаж байсан хүн болохоор эрхлэгч гэх хүн энэ дээр өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн шаардлага тавьсан. Нийт барьцаа төлбөр  нь 1,500,000 төгрөг байснаас 3,000,000 төгрөгийн зээлээс 71,041 төгрөгийг хасалт хийгээд мөн 11 дүгээр сарын 31-ны өдрийн бэлэн мөнгөний 745,000 төгрөгийн барьцаа төлбөрөөс мөнгөөр авснын барьцаа төлбөрөөс хасаад 1 дүгээр сарын 24-ны өдрийн 1,150,320 төгрөгийн дутагдлаас барьцааны үлдэгдэл 683,959 төгрөгийг хасаад тооцоход 466,361 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал гарсан. Энэ бүх төлбөр тооцоог гаргахад нийт 10,228,568 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзсэн. Үүнийг Сарантуяа захиралд танилцуулсан. М 2 дугаар сарын 10-ны өдөр компанийн данс руу 110,000 төгрөг, 3 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 6 дугаар сарын 29-ны өдөр 4,120,000 төгрөг хийсэн. Нийтдээ 5,230,000 төгрөгийг барагдуулсан. Одоо 5,008561 төгрөгийн үлдэгдэл байгаа гэв.

Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Д.Сарантуяагийн “Манай компанид түлш нь 814 литр мөнгөн дүнгээр 2.116.400  төгрөг АИ92 бензин нь 2.818 литр мөнгөн дүнгээр 5.636.000 төгрөг бэлэн мөнгөний орлого дутуу тушаасан 466.361 төгрөг нийт 8.218.761 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-39-р хуудаст/

Гэрч Б.Майнбаярын “М 2020 оны 01 сарын 10-ны өдөр жолооч Д.Батсүхээс дизель түлш 26.210 литр АИ92  бензин 19.040 литрийг тус тус хүлээн авсан.Би Улаанбаатар хот руу явах болоод Маас 1.450.000 төгрөгийн орлого хүлээн авах гэхэд дутуу байхаар нь аваагүй.Тэгсэн М би араас чинь шилжүүлчихье та гарын үсгээ зурчих гэхээр нь чи яагаад ингэсэн юм бэ гэхэд өмнөөс тайлбар тавиад байхаар нь би сонсоогүй.Араас чинь шилжүүлье гэхээр нь мөнгө бүрдүүлээд араас шилжүүл гэж хэлээд явсан.Би Улаанбаатар хотод очоод нягтлан Доржпаламд энэ мөнгө дутуу байхаар нь аваагүй шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42р хуудаст/

Гэрч Д.Доржпаламын “Би 2019 оны 12 сарын 11-ний өдөр ирж тооллого хийн тооцоо бодоход 2.720 литр АИ92 бензин дутаж 5.440.000 төгрөгийн хохирол учирсан байсан. Мөн 2019 оны 11 сард тушаах ёстой байсан бэлэн мөнгөнөөс 745.000 төгрөг дутуу тушаасан байсан.Тэгээд 2020 оны 01 сарын 31-ний өдөр ирээд 02 сарын 01-ний өдөр тооллого хийж тооцоо бодоход 794 литр түлш мөнгөн дүнгээр 2.064.400 төгрөгийн 01 сарын 24-ний бэлэн мөнгөний орлогоос 1.150.320 төгрөг дутуу тушаасан байсан. Тэгээд нийт 3.214.720 төгрөгийн төлбөр гарсан. Тэгээд 98 литр бензин мөнгөн дүнгээр 196.000 төгрөг 20 литр түлш буюу мөнгөн дүнгээр 52.000 төгрөг тус тус авсан байсан.Үүнийг нийтэд нь нэмээд бодоход 9.647.720 төгрөг мөн Сарантуяа захирлаас зээлж авсан 3.000.000 төгрөг нэмээд бодоход 12.647.720 төгрөгийн хохирол учирсан. М,Цэрэннадмид нарын 2019 оны 11,12 сар 2020 оны 01 сарын цалин мөн барьцаа төлбөр нийт дүнгээр 4.428.959 төгрөгийг хасаж тооцоход 8.218.761 төгрөгийн хохирол учирсан Манай компанид 814 литр мөнгөн дүнгээр 2.116.400 төгрөг АИ92 бензин 2.818 литр мөнгөн дүнгээр 5.636.000 төгрөг бэлэн мөнгөний орлого дутуу тушаасан 466.361 төгрөгийн тус тус хохирол учруулсан нийт 8.218.761.төгрөгийн хохирол учирсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 51-52р хуудаст/

Гэрч Б.Батжаргалын “тухай үед түлшийг бүрэн буулгасан.Тэгээд эрхлэгч Мандахсайхан нөхөртэйгөө хамт үзээд шалгасан.Би өөрөө давхар үзсэн тэгээд лүүкээ хаасан гэх мэдүүлэг гэрч Д.Батсүхийн “Би тухайн үед дизель түлш 26.210 литр АИ92 бензин 19.040 литрийг буулгасан тэгээд эрхлэгч Мтай хүлээлцсэн талаар гарын үсэг зурсан.Би өөрийн биеэр шалгаж үзсэн. Тэгээд машинаа хөдөлгөх холхиулж үзээд М болон туслах Батжаргал нараар дахин шалгуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгөд халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд Шүүгдэгч Бэйс овогт Гэндэн-Ёндонгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

Шүүгдэгч Г.М нь хохирогчид 10.228.561 төгрөгийн хохирлыг учруулсан гэж шүүх үзэв. Хүннү транс ХХК ШТС-ын эрхлэгчээр ажиллаж байсан Г.Мы учруулсан хохирол, барагдуулсан болон барагдуулаагүй мөнгөн дүнгийн мэдээлэл гэх баримтаар тогтоогдож байна. /2-р хх-ийн 107-р хуудас/

Шүүгдэгч Г.М нь хохирогчид 10.228.561 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтууд болон холбогдох бусад баримтаар /1-р хх-ийн 167, 241, 2-р хх-ийн 107, 121-р хуудас/ нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.М болон С.Цэрэннадмид нарын 2019 оны 11, 12 сарын цалин 2020 оны 01 дүгээр сарын цалингаас нийт 3.000.000 төгрөгийг суутгаж авсан байна.

Иргэн Д.Сарантуяа болон иргэн Г.М нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1 /нэг/ жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулагдаж, Д.Сарантуяа нь Г.Мд 3.000.000 төгрөгийн зээл олгожээ. /1-р хх-ийн 19-20-р хуудас/

Хохирогч нь зээлийн гэрээтэй холбоотой 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Маас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.М нь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 119-р хуудас/

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Мд 15.000 /арван таван мянга/  нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялын санал гаргав.

Шүүгдэгч Г.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн байдал, түүний хувийн байдал, улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10.000 /арван мянга/  нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, ялтан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Бэйс овогт Гэндэн-Ёндонгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Мд 10.000 /арван мянга/  нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, ялтан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            5. Шүүгдэгч Г.М нь хохирогч “Хүннү транс” ХХК-д 10.228.561 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь зээлийн гэрээтэй холбоотой 3.000.000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            6. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Г.БАТМӨНХ