Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Б.Ганбулган,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Цэрэнням,

Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн 201416010167 дугаартай хэргийг 2020  оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Гансүхийн Б нь Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоос гадна

Өөрийн эцэг Н.Гансүхийн:

-Хаан банкны 5112034368 дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1.453.574,29 юань буюу 323.703.943,34 төгрөг,

-Голомт банкны 2105010245 дугаартай юанийн дансанд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 163.056,56 юань буюу 36.650.020,52 төгрөг,

Н.Гансүх, төрсөн дүү Г.Золбоо нарын хамтарсан:

Хаан банкны 5007578874 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926.841,27 юань буюу 260.262.865,27 төгрөг,

Өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын:

Хаан банкны 5076129656 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565.303,87 юань буюу 119.554.501,46 төгрөг,

Өөрийн эхнэр Б.Сарангоогийн:

Хаан банкны 5007758427 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466.383,93 юань буюу 111.731.243,25 төгрөг,

Өөрийн салсан эхнэр О.Нандинцэцэгийн:

Хаан банкны 5007581333 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4.102,94 юань буюу 971.695,10 төгрөг,

Г.Б нь өөрийн:

Хаан банкны 5606001148 дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5.002 юань буюу 1.266.950,64 төгрөг, өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3.584.264,67 юань буюу 854.141.219,58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн 201416010167 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ:

Яллах дүгнэлтэд дурдагдаад байгаа Н.Гансүх, Г.Зоригтбаяр, Г.Золбоо нар бүгд өөр өөрсдийн хувь хүмүүс байгаа. Миний хувьд Өмнөговь аймагт ажиллаад хэд хэдэн боомт тойроод төрийн албанд ажилласнаас биш надад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй. Өөрийн гэсэн байр сууц ч алга. Хилийн боомтоос боомтын хооронд ажиллаж амьдраад явж байсан. Дээрх хүмүүсийн бизнестэй холбогдуулаад намайг шууд чиний хөрөнгө гэж яллаад байгаа нь харамсалтай байна. Уг нь бүх баримтуудаар улсын бүртгэлийн байгууллагууд хүртэл хөрөнгөнүүд нь хэн хэний өмч болохыг тодорхойлоод лавлагаа энэ тэр нь гараад байхад тухайн хөрөнгүүдийг эдгээр хүмүүсийг биш чиний хөрөнгө гээд байгаад хэлэх үг олдохгүй л юм. Нөгөө хүмүүс нь ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгөөд минийх гээд яваад байдаг. Торгуулийн хувьд яриад байх шиг байна. Би 2012-2013 он хүртэл 200 гаруй хүн дээр торгуулийн арга хэмжээ авсан байдаг. Тэр 200 гаруй хүний гарын үсгийг, мэдүүлэг өгсөн хүмүүсийн гарын үсэгтэй тулгаж өгнө үү? гэж би удаа дараа гуйж байгаа. Бид 2, 3 хүн ярьж байгаа биш 20, 30 хүн байгаа. Нэг торгуулахдаа 2, 3-аар байгаа биш яг энэ хүмүүсийн гарын үсэгтэй өчнөөн хүмүүс байгаа. Үүнийг Өмнөговь аймгаас татаж аваад шалгаад өгөөч гэхээр шалгахгүй байгаа. Торгуулийн мөнгө Өмнөговь аймгийн төрийн санд орсон. Г.Зоригтбаяртай холбоотой бизнесийн үйл ажиллагаа явагддаг. Түүний бизнесийн үйл ажиллагаатай нь намайг шууд холбож яриад байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Миний хувьд олон жил шүүхээр явж, олон шүүх хуралдаанд орж байна. Би нэг л зүйлийг ярьж тодруулж нотлуулах гэж мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор дээр удаа дараа хүсэлт гаргаад явдаг, тэр юу бэ гэхээр “би яг яаж үндэслэлгүйгээр хөрөнгөжчихөөд байгаа юм, надад ямар эд хөрөнгө бий болчхоод байгааг нотлох баримтаар нотлоод өгөөч” гэсэн. Гэтэл түүнийг нотолсон зүйл байхгүй байхад шүүх хуралдаан дээр хүмүүсийн эд хөрөнгийг тайлбарлаж яриад яваад байдаг. Би одоо энэ хэргийг эцэслэн шийдвэрлүүлмээр байна. Шүүх цагдаагаар олон жил явахаар гэр бүл, хамаатан саданд маань хүртэл хүнд тусч байна гэв.

- Эрүүгийн хэрэг үүсгэх 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол /1-р хх-н 1-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай “Эрүүгийн 201416010167 тоот хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тогтоол /1-р хх 4-5-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай “Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай” тогтоол /1-р хх-ийн 8-р хуудас/,

- Мөрдөн байцаагчийн 2014.11.04-ний өдрийн 31 дугаартай даалгавар /4-р хх-ийн 29-30-р хуудас/,

- Авто тээврийн үндэсний төв, Өмнөговь аймаг дахь салбараас ирүүлсэн Авто тээврийн лавлагаа /1-р хх-н 20-23-р хуудас/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаанууд /1-р хх-н 66-75-р хуудас/,

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2177 дугаартай  лавлагаа /1-р хх-н 22-р хуудас/,

- Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2037 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай /1-р хх-н 24-р хуудас/,

  - Нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3397 дугаартай албан бичгийн хариу /1-р хх-н 45-р хуудас/,

 - Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн архивын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, баримтын хуулбарууд /1-р хх-н 177, 178-214 дүгээр хуудас/

- 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны тодорхойлолт /1-р хх-н 217-р хуудас/

- Г.Батзоригийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 236-р хуудас/,

- Арилжааны банкнуудын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-н 1-89-р хуудас/

- Н.Гансүх, Г.Зоригтбаяр, Г.Б, Г.Золбоо, О.Нандинцэцэг, Б.Сарангоо нарын Хаан банкны юанийн гүйлгээнүүдийн орлогын баримтууд /2-р хх-н 91-250-р хуудас, 3-р хх-н 1-73-р хуудас/,

- Монгол банкны лавлагаа /3-р хх-н 82-91-р хуудас/,

- 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 74-р хуудас/,

- 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 75-р хуудас/,

- 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 76-77-р хуудас/,

- 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 78-р хуудас/,

- 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 79-р хуудас/,

- 2014 оны 11 дүгээр  сарын 10-ны баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 80-р хуудас/,

- Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн мэдээлэл /3-р хх-н 94-98-р хуудас/,

- Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-н 99-141-р хуудас/,

- “ЭНК” ХХК-ийн 2012, 2013 онуудын төгрөгийн кассын тайлан /3-р хх-н 142-238-р хуудас/,

- Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл /3-р хх-н 238-246-р хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, авто машины фото зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /4-р хх-н 4-8-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлт /4-р хх-н 11-17-р хуудас/,

- Мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дугаартай даалгавар /4-р хх-н 29-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Золбоогийн: “...Би 2010-2013 онд Итали улсад, 2009-2010 онд БНХАУ-д сурч байсан. Гадаадад сурахад виз хүсэхэд тухайн хүний дансанд тодорхой хэмжээний мөнгө орж гарсан байхыг шаарддаг. Тэр үүднээс өөрийн том ах Г.Зоригтбаяраас өөрийнх нь визтэй холбоотой мөнгөө миний дансаар оруулж байгаач гэж гуйсны дагуу миний дансаар дээрх мөнгө орж байсан. Би өөрөө Монголд байгаа үедээ орсон мөнгийг нь аваад ахдаа өгдөг. Намайг Монголд байхгүй үед манай аав энэ дансны хамтран эзэмшигч тул авч ахад өгдөг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 31-33-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Гансүхийн: ”...энэ орсон мөнгө надтай хамааралгүй. Манай том хүү Зоригтбаярын хувийн бизнестэй холбоотой мөнгө орсон байх. Түүнээс би тийм их хэмжээний мах зарсан зүйл байхгүй. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, стадион оргил гудамжны 97а тоотыг би “Вайт Мүүт” ХХК-иас 2010 онд 180,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Манай залгаа орон сууц болох 97 дугаар байрыг манайхаас 1-2 жилийн дараа Бумхорол гэдэг залуугаас экскаватор, машинаа зараад авч байсан. Би өөрийн бизнесээр олсон орлогоор 77-07 УНП дугаартай Бенз Жи-320, 77-70 УНХ дугаартай Ланд-200, 62-14 УНК дугаартай Лексус 570 маркийн авто машинуудыг авсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 34-37-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Сарангоогийн: “...их хэмжээний буюу 10,000 юаниас дээш хэмжээтэй мөнгө нь надад хамааралгүй бөгөөд энэ мөнгийг би данснаас аваад Батзоригийн аав Гансүхэд аваачиж өгдөг байсан. 10,000 юаниас доошхи мөнгө нь миний өөрийн хувийн наймааны мөнгө юм. Өмнөговь аймагт нүүрсний тээвэр хийдэг компаниудын орчуулагч, хөтөч нар надаар дамжуулж Улаанбаатар хотоос бараа захидаг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 38-39-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Нандинцэцэгийн: “...би 2002 оноос ОХУ-н Улаан-Үүд хотод Гаалийн сургуульд суралцаж байхдаа танилцаж 2008 онд гэр бүл болж байсан. 2011 онд Хан-Уул дүүргийн шүүхээр орж гэр бүлээ цуцалсан. Одоо энгийн харьцаатай. Миний дансанд орсон мөнгө би санаж байгаагаар их хэмжээний буюу 50,000 юань шилжүүлээд намайг аваад байж байгаарай гээд дараа Улаанбаатар хотод ирэхээрээ надаас авдаг байсан. Бага хэмжээний буюу 1000-5000 юанийг би хэрэглээндээ зарцуулж байсан. Мөн миний нэр дээр байсан Лексус машиныг зарсан, тэр машины мөнгийг оруулж байгаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 40-41-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Зоригтбаярын: “...би Нандинцэцэг, Сарангоо нарын дансаар орсон мөнгийг мэдэхгүй юм. Харин өөрийн аав Гансүх, дүү Золбоо нарын дансаар юань авч байсан. Энэ мөнгө нь Хөдөлмөр Халамж үйлчилгээний төв болон ГИХАЭГ-т визний хураамж, хөдөлмөрийн хөлсний сарын төлбөрүүдэд хийсэн мөнгө юм. Тодорхой хэмжээний зуучлалын хөлсөнд авсан. Гашуун сухайт боомтод ажиллаж байсан дүү Б ГИХАЭГ-ын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн визгүйгээр Монгол Улсад ажиллаж байгаа Хятад ажилчдыг таслан зогсоож, хөдөлмөрийн виз авах хэрэгтэй гээд надтай холбогдуулж байсан юм.” гэх мэдүүлэг /4-р хх-н 42-47-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Чимугэ /QIMUGE/-гийн: “...манай компанийн хятад ажилчид 2013 он хөдөлмөрийн виз авалгүйгээр ажиллуулж байсан бөгөөд ИХШХЕГ-ын байцаагч Г.Б нь тус зөрчлийн дагуу торгууль тавьдаг. Тэгээд орчуулагчийн хувьд надад хандаж дансны дугаар өгч тухайн дансанд тэдэн юанийн торгуулийг хий гэдэг. Түүний дагуу би машин хариуцсан хятад хүмүүсээс нь торгуулийн мөнгийг аваад тухайн өгсөн дансанд тушаадаг. Тэгээд Б байцаагчид банкны баримтыг аваачиж өгдөг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 48-51-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Шүрэнчимэг /XURENOIMUGE/-ийн: “...нийт 8 хүнийг 12,000 юаниар торгосон. Өөрийнх нь өгч байсан банкны дансанд хийлгэсэн юань ямар учиртай болохыг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /4-р хх-н 52-57-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Эрдидэмуту /ERIDEMUTU/-гийн: “...Энэ мөнгийг Б ямар нэг баяр болж байна мөнгө өг, туслалцаа байна уу гээд авдаг байсан. Бид нар өөрсдөө зөрчилтэй байсан болохоор зөвшөөрдөг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 58-61-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Билигэту /BILIGETU/-гын: “...намайг өрөөндөө дуудаад ширээний шургуулга дотроосоо мөнгө гаргаж 2-3 удаа л тушаалгаж байсан. Түүнээс биш торгууль гэж ямар нэг дансанд юань тушааж байгаагүй.” гэх мэдүүлэг /4-р хх-н 62-63-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Улаанхуарын: “...Энэ юанийг манай ЭНК ХХК-д хөтчийн дарга байсан Уулаа гэдэг хүн цаасан дээр бичсэн нэг данс өгөөд энд хийчих гээд өгсөн. ...би түүнд нь 130 000 юань хийж байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 64-65-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Батцагааны: “...Манай компанийн хятад ажилчид Хөдөлмөрийн виз авалгүйгээр Монгол улсад орж ирсэн байсан бөгөөд ИХШХЕГ-ын байцаагч Г.Батзориг нь манай ажилчдыг Монгол улсаас хар тамга дарж албадан гаргана гэж айлгадаг байсан тэгээд би компанийн захирлаас 40 300 юань аваад Б байцаагчтай уулзсан чинь надад нэг жижиг цаасан дээр бичсэн дансны дугаар өгөөд энэ дансанд би мөнгийг нь хийсэн.” гэх мэдүүлэг /4-р хх-н 66-68-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Эрдэнэгэрэл /EERDENGGERILE/-ийн: “...Б албан өрөөндөө дуудаад өмднийхөө халааснаас халтар болсон зуутын дэвсгэртээр 15 000 юань өгөөд, энэ мөнгийг цэвэр мөнгөөр солиод энэ дансанд хийгээтэх гээд өгсөн. Бохир мөнгө банк авахгүй байна гэж хэлсэн. Би мөнгийг нь солиод дансанд нь хийсэн. Сарангоо гэдэг хүний данс байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 69-71-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ш.Зоригтугийн: “...Миний ажиллаж байсан Пуушин ХХК-ийн захирал Guo Fei гэдэг хүн Ганц модны боомт дээр бэлэн мөнгө өгөөд Монголд оруулаад Батзоригт өг гэж явуулдаг байсан. Би Бтой уулзахаар бэлэн мөнгө авахгүй энэ дансанд хий гээд дансны дугаар өгдөг, би дансанд нь хийдэг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 72-73-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Балжиннямын: “...Батзориг ах надад юань өгөөд энэ дансанд шилжүүлчих гэж хэлсний дагуу би Хаан банкны дансанд шилжүүлдэг байсан. Зарим тохиолдолд нүүрсний компанийн хөтөч Өвөрмонгол хөтөч, орчуулагчаас надад мөнгө өгөөд Зоригоо ах энэ мөнгийг чамд өгчих гэхээр нь би авдаг. Би Б ахаас ямар дансанд хийх юм гэж асуухад дансны дугаар өгдөг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 79-80-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Болормаагийн: “...”Баяннуур Шүн Шиан” ХХК манай компанийн хөрөнгө оруулагч компани бөгөөд “ЭНК” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг БНХАУ-аас шилжүүлдэг. Тус компаниас шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан ажилтан холбогдох баримтыг бүрдүүлж зарлагыг хаадаг. Энэ бүр баримт манай кассын тайланд тодорхой харагдана. Зоригтбаяр гэдэг хүнийг танихгүй. Энэ хүн манай компанийн захирал Равданжамцад мөнгө өгдөг байсан гэж мэдүүлсэн байна. Тийм зүйл байхгүй. Манай захирлыг нас барсан гэдгийг мэдэж нэрийг нь барьж худал мэдүүлж гүтгэж байна.” гэх мэдүүлэг /4-р хх-н 101-103-р хуудас/,

- Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/436 дугаартай тушаал /4-р хх-н 145-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2007 оны 11 дүгээр сарын 09-ниы өдрийн 1/283 дугаартай төрийн албанд түр томилох тухай тушаал /4-р хх-н 171-р хуудас/,

- Монгол Улсын Хууль, Зүй дотоод хэргийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаартай тушаал /4-р хх-н 174-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/400 дугаартай тушаал /4-р хх-н 175-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/614 дугаартай тушаал /4-р хх-н 176-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/542 дугаартай тушаал /4-р хх-н 177-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/554 дугаартай тушаал /4-р хх-н 178-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/614 дугаартай тушаал /4-р хх-н 180-р хуудас/,

- Ажлын байрны тодорхойлолт, орлон ажиллах хуваарь /4-р хх-н 181-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/61 дугаартай тушаал /4-р хх-н 191-р хуудас/,

- Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай тушаал /4-р хх-н 192-р хуудас/,

- Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 223 дугаартай албан бичиг /4-р хх-н 197-р хуудас/,

- Хөрөнгө орлогын мэдүүлгүүд /4-р хх-н 198-207-р хуудас/,

- Г.Батзоригийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-н 231-р хуудас/,

- Гааль, Татварын Ерөнхий газар Сонгинохайрхан Дүүргийн Татварын Хэлтэс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 686 дугаартай албан бичиг /5-р хх-н 250-р хуудас, 6хх 1-11/,

- Татварын ерөнхий газрын Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 686 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Эм Энд Эс Юу” ХХК-ийн 2008-2015 оны ААНОАТ-ын тайлангууд, төлсөн татварын жагсаалт /5хх-н 250, 6хх-н 1-11 дүгээр хуудас/,

- Үндэсний татварын алба, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /6-р хх-н 1-11-р хуудас/,

- Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын 2016 оны 02 сарын 04-ний өдрийн 01/775 дугаартай албан бичиг, хавсралт /6-р хх-н 13-14-р хуудас/,

- Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2/2588 дугаартай албан бичгээр ирүүлсэн Аж ахуй нэгжийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татварын төлөлтийн талаарх лавлагаа /6-р хх-н 19-24-р хуудас/,

- Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6-р хх-н 41, 76, 100-120-р хуудас/,

- Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2/65 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Эм Энд Эм Ти Пи” ХХК нь 2013-2014 онд гадаадаас ажиллах, мэргэжилтэн авч ажиллуулсан талаарх лавлагаа /6-р хх-ийн 160-164 дүгээр хуудас/,

- Авто тээврийн үндэсний төвийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06/7815 дугаартай албан бичгээр ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа /6хх-ийн 165-192 дугаар хуудас/,

- Мөрдөн байцаагч А.Цэдэн-Ишийн гаргасан Зоригтбаяр, Гансүх, Сарангоо, Нандинцэцэг нарын дансанд шилжүүлсэн мөнгөний тооцоо /7-х хх-н 33-41-р хуудас/,

- Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /7-р хх-н 99-120-р хуудас/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /7-р хх-н 161-165, 205-209-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Гэрэлтүгийн “...би сая хавтаст хэрэгт байгаа мөнгө шилжүүлсэн баримтуудын хуулбарыг үзэхэд дээрх 5 гүйлгээг би хийсэн байгаа бөгөөд гарын үсэг нь минийх мөн байна. ...Би яг өөрөөсөө бол энэ мөнгийг шилжүүлээгүй. Би сардаа 3000-4000 юанийн цалинтай хүн ийм их хэмжээний мөнгийг шилжүүлэх боломжгүй. Харин компанийн удирдлагын зүгээс энэ мөнгийг шилжүүл гээд данс өгвөл би шилжүүлдэг байсан ” гэх мэдүүлэг /7-р хх-н 243 дугаар хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Цэцэнгийн “Би 2011 оны 07-р сарын дунд үеэс эхлэн Өмнөговь аймагт нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Омогт цагаан шонхор” буюу Хятад талдаа “Чинхуа” гэдэг нэртэй компанийн хөтөч, орчуулагчаар ажиллаж эхэлсэн. ...Энэ мөнгөнүүдийг би дээрх данснууд руу шилжүүлж байсан нь үнэн. Ямар учиртай гэхээр “хятад жолооч нарт виз гаргаж өгнө визний мөнгө” гэж Г.Батзориг хэлж дээрх дансны дугааруудыг надад өгдөг байсан. Би тэдгээр данс руу Бийн хэлсэн юанийг шилжүүлж байсан. Манай компани энэ асуудлыг хууль дүрмийн дагуу явагдаж байна гэж ойлгодог байсан. Визний асуудал ч гэсэн ном журмаараа явагдаж байна гэж бодож байсан.” гэх мэдүүлэг /7-р хх-н 246 дугаар хуудас/,

-Г.Бийн хаана ажиллаж байсан талаарх тушаалууд үзлэг хийсэн тэмдэглэл /9хх-24/,

- “Гэрэлтэх бүртгэл аудит” ХХК-ийн “Шинжээчийн дүгнэлт” /9-р хх-н 171-201/,

- Мөрдөн байцаалтын шатанд шинжээч А.Сарангэрэлээс авсан тэмдэглэл /9-р хх-н 202-206/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Г.Бийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Г.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 231-р хуудас/

Шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний гэрлэлтийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх-ийн 121-124-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Гансүхийн Б нь 2007 оны 11 дүгээр сарын 09-ноос 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа өөрийн хууль ёсны орлогоос гадна

-Өөрийн эцэг Н.Гансүхийн Хаан банкны 5112034368 дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1.453.574,29 юань буюу 323.703.943,34 төгрөг, Голомт банкны 2105010245 дугаартай юанийн дансанд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 163.056,56 юань буюу 36.650.020,52 төгрөг,

Н.Гансүх, төрсөн дүү Г.Золбоо нарын хамтарсан Хаан банкны 5007578874 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926 841,27 юань буюу 260.262.865,27 төгрөг,

Өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын Хаан банкны 5076129656 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565.303,87 юань буюу 119.554.501,46 төгрөг,

Өөрийн эхнэр Б.Сарангоогийн Хаан банкны 5007758427 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466.383,93 юань буюу 111.731.243,25 төгрөг,

Өөрийн салсан эхнэр О.Нандинцэцэгийн Хаан банкны 5007581333 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4.102,94 юань буюу 971.695,10 төгрөг,

Г.Б нь өөрийн Хаан банкны 5606001148 дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5.002 юань буюу 1.266.950,64 төгрөг өөрийн болон бусдын дансаар нийт 189 удаагийн гүйлгээгээр 3.584.264,86 юань буюу 854.141.219,58 төгрөгийн орлогыг  

өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж, түүний хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу Н.Гансүх, Г.Зоригтбаяр, Г.Б, Г.Золбоо, О.Нандинцэцэг, Б.Сарангоо нарын Хаан банкны юанийн гүйлгээнүүдийн орлогын баримтууд /2-р хх-н 91-250-р хуудас, 3-р хх-н 1-73-р хуудас/, гэрч Г.Золбоогийн мэдүүлэг /4-р хх-н 31-33-р хуудас/, гэрч Н.Гансүхийн мэдүүлэг /4-р хх-н 34-37-р хуудас/, гэрч Б.Сарангоогийн мэдүүлэг /4-р хх-н 38-39-р хуудас/, гэрч О.Нандинцэцэгийн мэдүүлэг /4-р хх-н 40-41-р хуудас/, гэрч Г.Зоригтбаярын мэдүүлэг /4-р хх-н 42-47-р хуудас/, гэрч А.Чимугэ /QIMUGE/-гийн мэдүүлэг /4-р хх-н 48-51-р хуудас/, гэрч Шүрэнчимэгийн мэдүүлэг /4-р хх-н 52-67-р хуудас/, гэрч Эрдидэмуту /4 хх-н 58-61-р хуудас/, гэрч Улаанхуарын мэдүүлэг /4-р хх-н 64-65-р хуудас/, гэрч Б.Батцагааны мэдүүлэг /4-р хх-н 66-67-р хуудас/, гэрч Э.Эрдэнэгэрэлийн мэдүүлэг /4-р хх-н 69-70-р хуудас/, “Гэрэлтэх бүртгэл Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хавсралт /9-р хх-н 172-201-р хуудас/, шинжээч А.Сарангэрэлийн мэдүүлэг /9-р хх-ийн 206-р хуудас/ зэргээр, Шүүгдэгч Г.Б нь өөрийн эцэг Н.Гансүхийн Хаан банкны 5112034368 дугаартай юанийн дансанд 1.453.574,29 юань буюу 323.703.943.34 төгрөг, Голомт банкны 2105010245 дугаартай юанийн дансанд 163.056,56 юань буюу 36.650.020,52 төгрөг, Н.Гансүх, төрсөн дүү Г.Золбоо нарын хамтарсан Хаан банкны 5007578874 дугаартай юанийн дансаар 926.841,27 юань буюу 260.262.865,27 төгрөг, өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын Хаан банкны 5076129656 дугаарын дансаар 565.303,87 юань буюу 119.554.501,46 төгрөг, өөрийн эхнэр Б.Сарангоогийн Хаан банкны 5007758427 дугаарын дансаар 466.383,93 юань буюу 111.731.243,25 төгрөг, өөрийн салсан эхнэр О.Нандинцэцэгийн Хаан банкны 5007581333 дугаартай юанийн дансаар 4.102,94 юань буюу 971.695,10 төгрөг, өөрийн Хаан банкны 5606001148 дугаартай юанийн дансаар 5.002 юань буюу 1.266.950,64 төгрөг, өөрийн болон бусдын дансаар нийт 189 удаагийн гүйлгээгээр 3.584.264,86 юань буюу 854.141.219,58 төгрөгийн шилжүүлэг нь шүүгдэгч Г.Бийн ойрын төрөл садан, хамаарал бүхий иргэдийн данс руу нэг газраас буюу Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Хаан банкны салбараар хийгдсэн үйл баримтууд нь хэрэгт авагдсан гүйлгээний баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Г.Б нь 2007 оны 11 дүгээр сарын 09-ноос 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртлэх хугацаанд Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан болох нь Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/283 дугаартай “Төрийн албанд түр томилох” тухай тушаал /4-р хавтас хх-171/, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаартай “Чөлөөлж, томилох” тухай тушаал /4-р хавтас хх-172-173/, Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаартай “Улсын байцаагчийн эрх олгох тухай” тушаал /4-р хавтас хх-174/, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/400 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/614 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/61 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/436 дугаартай “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” тушаал зэргээр тогтоогдож байна.    

Шүүгдэгч Г.Бийн хашиж байсан дээрх албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар нийтийн албан тушаалтанд хамааруулж үзэхээр байна.

Дээрх хууль бусаар олсон орлого бий болсон цаг хугацаа Г.Бийн Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан үетэй давхцаж байна гэж дүгнэлээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг эх, төрсөн ах эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээд гэж зохицуулсан ба Н.Гансүх, Г.Золбоо, Г.Зоригтбаяр, Б.Сарангоо, О.Нандинцэцэг нар нь нийтийн албан тушаалтан Г.Бийн хамаарал бүхий этгээд мөн болох нь хэрэгт авагдсан лавлагаа, иргэний бичиг баримтуудаар тогтоогдсон.

Үүгээр шүүгдэгч Г.Б нь өөрийн хууль бус үйлдлийг нуухын тулд хамаарал бүхий этгээдүүдийн дансаар их хэмжээний орлого олсон үйлдэл буюу гэмт хэрэг үйлдсэн арга байна гэж үзэв.

Хууль тогтоогч үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн обьектив талыг тодорхойлохдоо нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон байх, энэ хөрөнгийг олж авсан эх үүсвэр тодорхойгүй, эх үүсвэр нь мэдэгдэхгүй байхыг шаардсан байна. Энэ нь уг эд хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох талаар шаардлагатай бүхий л ажиллагааг явуулсан боловч албан тушаалтан хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй, ямар эх үүсвэрээс орж ирсэн нь тогтоогдохгүй тохиолдолд эд хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон гэж үзэж, тухайн үйлдлийг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Нийтийн албан тушаалтны буюу Г.Бийн хамаарал бүхий этгээдүүд болох төрсөн эцэг Н.Гансүх, дүү Г.Золбоо, Г.Зоригтбаяр, эхнэр Б.Сарангоо, салсан эхнэр гэх О.Нандинцэцэг нар нь тухайн орлогыг ямар эх үүсвэрээс, ямар үйл ажиллагааны орлогоос олсон болох талаараа мөрдөн байцаалтын шатанд өгсөн хэд хэдэн удаагийн мэдүүлгээрээ нотолж  чадаагүй, тухайн хэрэгт Г.Бийн өгсөн данс руу нь мөнгө шилжүүлж байсан гэх гэрчүүдийн мэдүүлгийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч үгүйсгэж чадаагүй, мөн “Гэрэлтэх бүртгэл Аудит” ХХК-ийн аудитор А.Сарангэрэл шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гаргасан  “…Г.Б болон түүний харилцан хамаарал бүхий этгээдүүдийн ХААН болон Голомт банкны 7 дансанд 140 хувь хүнээс /давхардсан тоогоор/ 227 удаагийн гүйлгээгээр 7.280.092.00 юань буюу 1.592.450.932,34 төгрөгийн, 4 байгууллагаас 4 удаагийн гүйлгээгээр 1.277.500.00 юань буюу 324.759.435.00 төгрөгийн, 1 удаагийн гүйлгээгээр /барааны үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар/ эзэн нь тодорхой бус 5.000.00 юань буюу 1.455.450,00 төгрөгийн, 29 удаагийн гүйлгээгээр эзэн нь тодорхой бус 107.711,49 юань буюу 21.434.632,36 төгрөгийн, харилцан хамаарал бүхий 2 этгээдээс 145.400,00 юань буюу 30.834.139,00 төгрөгийн, 4 этгээд өөр өөрсдийн дансанд 12 удаагийн гүйлгээгээр 529.117,86 юань буюу 124.304.454,54 төгрөгийн орлого тус тус орсон байна. ХААН болон Голомт банкны 7 дансанд орсон нийт орлогыг нэгтгэвэл: нийт 298 удаагийн гүйлгээгээр 9.344.821,35 юань буюу 2.095.229.043, 24 төгрөгийн орлого орсон байна” гэсэн / 9-р хх-ийн 171-190-р хуудас/ гэсэн дүгнэлт зэргээр их хэмжээний орлого олсноо нуух зорилгоор бусдын данс руу шилжүүлсэн үйлдэл нь тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням “…БНХАУ-ын харьяат өвөр монгол иргэдийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг хууль зөрчиж авсан учраас нотлох баримтын шаардлага хангахгүй, түүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгох, бусад этгээдүүд буюу хамаарал бүхий этгээдийн эрхэлдэг бизнестэй холбоотойгоор орж байгаа орлого, бий болсон хөрөнгийг шүүгдэгч Г.Бийн хөрөнгө гэж үзээд яллаад байгаа нь үндэслэлгүй, тал бүрээс нь эргэлзээгүй бүрэн нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зохицуулалтаар шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцдэг хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаараа нотолж, улсын яллагчаас гаргасан яллах талын нотлох баримтуудыг үгүйсгэн няцаалт өгч чадаагүй ба шүүгдэгчийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж үзсэн болно.

Мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тухайд: “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасны дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэж дүгнэсэн.

БНХАУ-ын харьяат өвөр монгол иргэдийн гэрчээр өгсөн мэдүүлгийн тухайд: шүүгдэгч Г.Бийн хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг дансаар хийгдсэн мөнгөн гуйвуулгын эх сурвалжийн талаар БНХАУ-ын харьяат боловч монгол үндэстэн иргэдийн гэрчээр өгсөн мэдүүлгийг монгол хэл бичиг мэдэхгүй гэж хэт явцуу бодит бус үндэслэлээр үнэлэхээс татгалзах нь буруу гэж үзэж, тэдгээрийн өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймээс Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Г.Б нь “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Г.Бийн үйлдсэн “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон...” хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасны дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Албан тушаалтанд бий болсон их хэмжээний хөрөнгийн эх сурвалж буюу ямар аргаар, хэнээс шилжин ирсэн нь тодорхойгүй, эх үүсвэр тогтоогдохгүй байгаа үед хууль бусаар орлого олсных нь төлөө албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Г.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хавтас хх-231/-аар тогтоогдож байх бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулж, 1-10 насны 4 хүүхэдтэй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр нэмэгдсэн орлого болох 854.141.219,58 төгрөгийг хурааж улсын орлого болгох, нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б 134 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр тооцож, оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялаас 2.010.000 төгрөгийг хасч тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 990.000 /есөн зуун ерэн мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Улсын бүртгэлийн Ү-2206018460 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил гудамж 97а тоот орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206015493 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил гудамж 97 тоот орон сууцуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /3 хавтас хх-239/, 77-07 УНП улсын дугаартай М.Бенз Жи маркийн автомашины захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол /3-р хавтас хх-240/, Г.Бийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /4-р хавтас хх-143/-ыг тус тус хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг өмчлөгч нарт нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хорчид овогт Гансүхийн Бийг нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр нэмэгдсэн орлого болох 854.141.219,58 төгрөгийг хурааж улсын орлого болгох, нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б 134 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр тооцож, оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялаас 2.010.000 төгрөгийг хасч тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 990.000 /есөн зуун ерэн мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Улсын бүртгэлийн Ү-2206018460 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил гудамж 97а тоот орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206015493 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил гудамж 97 тоот орон сууцнуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /3 хавтас хх-239/, 77-07 УНП улсын дугаартай М.Бенз Жи маркийн автомашины захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол /3-р хавтас хх-240/, Г.Батзоригийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /4-р хавтас хх-143/-ыг тус тус хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг өмчлөгч нарт нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ДАВААНАРАН