Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/149

 

 

 

                             

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Д.Ц, Ё.Х /өөрөө өөрсдийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдсон Жаагийхан овгийн Ёндонпэрлэйгийн Х, Тайж овгийн Доржсамбын Ц нарт холбогдох 2029000760108 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Ш

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багын нутаг дэвсгэр нүүрс  тээврийн 10 дахь километр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “...хоёр түүнээс олон хүнийг “ хүндрүүлэх шинжтэйгээр Г.Отгонбаатар, М.Мөнхөө нарыг архины хагалсан шилээр зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ё.Х нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрийн нүүрс тээврийн 10 дахь километр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Цогтсайханыг чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Х мэдүүлэхдээ: “...Тухайн үед архи уугаад болсон зүйлээ сайн санахгүй байгаа. Архи ууж байгаад тасарсан. Д.Цг цохисон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 15-ны өглөөний 11 цагт Отгонбаатар над руу танай ажил дээр ирчихлээ чи хаана байна гээд залгасан. Би тэр үед гагнуурчин авах гээд явж байсан. Гагнуурчнаа аваад хүрээд очлоо гээд 12 цаг гээд Кемп дээр ирэхэд Отгонбаатар ирсэн байсан. Яасан юу болсон бэ би ажил ихтэй завгүй байна гэж хэлэхэд Отгонбаатар зүгээрээ Х, Мөнхөө нар хаана байна гэсэн. Би машин дотроо байгаа гэсэн тэгээд тэр хоёрын машин руу явсан.  Тухайн өдөр би 3 тэнхлэг задалсан байсан. Тэгээд Отгонбаатар намайг дуудсан. Хүрээд очиход чи 6 дээрээс очоод архи аваад ир, мөнгийг нь өгье гэсэн. Би ажилтай ихтэй байна гэж хэлэхэд чи эрүүл байгаагаараа яваад ир гэсэн. Отгонбаатар намайг 2 удаа архинд явуулсан. Орой 18 цаг өнгөрч байхад ажлаа дуусгаад Хн машинд ороход нэг татчих гэсэн, ажил ихтэй ядарсан, юм идээгүй хоосон байсан. Одоо амрах юм даа гэж бодоод архинаас нэг татсан, тэгээд Отгонбаатар Х бид хоёрыг та хоёр яагаад нэг компанид байдаг байж маргалдаад байдаг юм гээд машин дотор 2 цохисон, чи яагаад намайг зүгээр байхад цохиод байгаа гэж би хэлэхэд буугаад ир гэсэн. Машинаас буугаад очиход 2 цохиод, боож унагаасан. Отгонбаатар миний дээр байсан би босох гээд Отгонбаатарыг түлхэх гээд гараар тулахад гарт юм баригдсан. Тэрүүгээр 2 цохисон. Мөнхөө хүрж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд харахад Х гартаа чулуу бариад ирсэн, чулуунаас бултах гээд доошоо тонгойсон чихний ар дээр цохисон. Тэгээд хоолны өрөө рүү ороод цусаа угаагаад гараад ирэхэд Мөнхөө, Хүрэлбаатар нар бүгдээрээ алга болсон байсан. Хоолныхоо өрөөнд байхад хаалга дуугарсан, удалгүй 4 цагдаа орж ирээд Цогтцэций сум руу авч явсан” гэв.

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-26-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэль /хх-ийн 82-83-р хуудас/

Таньж олуулах ажиллагаа, гэрэл зургийг үзүүлэлт /хх-ийн84-85-р хуудас/

Хохирогч Г.Отгонбаатарын “...Ц Хыг унтаж байхад нь хэрүүл өдөөд маргалдах гээд байхаар нь би Цыг чи согтуу хүнээр яах гээд байгаа юм гэж хэлээд машинаас авч буугаад нүүр рүү нь нэг удаа алгадчихсан юм тэгсэн Ц газар унаад өгсөн босч ирэхдээ Ц өмнө уусан архины шил толгойн дээр хагалаад хагарсан хэсгээр нь миний хүзүүг зүссэн тэгээд автал миний гар далыг зүссэн тэгсэн Мөнхөө ирээд Цыг болиултал Ц Мөнхөөтэй зууралдаад ноцолдоод байсан. Намайг Ц шилээр зүссэн миний хүзүүний зүүн хэсэг, зүүн мөр, баруун гарын бугалгын архины шилээр зүсэж гэмтээсэн... эхлээд миний толгой руу Ерөөл архины шилээр цохиод дараа нь хагархай хэсгээрээ хүзүүг зүссэн. Миний хүзүүний зүүн хэсэгт зүссэн, баруун шууг шилээр зүссэн, зүүн бугалга хэсэгт зүссэн” гэх мэдүүлэг /хх-ийн 60-65-р хуудас/

Хохирогч М.Мөнхөөгийн “... Ц Отгонбаатартай муудалдаж байсан тэгээд би машин дотроосоо хараад байж байхад Отгонбаатар цохихоос нь өмнө алгадахад Ц унасан тэгээд Отгонбаатар ах машин руу алхахад Ц араас нь очоод архины шилээр цохисон. Тэгээд очоод салгахад Отгонбаатар ахын хүзүүнээс нь цус гоожсон мөр гарнаас нь цус гоожиж байсан тэгээд би Отгонбаатар ахыг машин суулгах гэж жижиг машин зогсоочихоод эргэж ирээд Цыг чи хүн алла гэж хэлэхэд муухай орилоод байхаар нь цааш нь түлхэхэд надтай зууралдаад байсан тэгээд гарыг нь харахад архины шилний амсар барьчихсан намайг ойртуулахгүй байсан тэгэхээр нь гарыг чинь хуга цохино шүү гэхэд шилээ хаяад цаашаагаа яваад өгсөн тэгээд би машиндаа ороод хэвтээд байж байхад миний цээж нойтон оргиод байхаар нь харахад миний цээж гар хоёрыг зүсчихсэн байсан. Миний биед учруулсан гэмтлийг архины шилээр учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 69-72-р хуудас/

Хохирогч Д.Цы “... миний чинхий ар хэсгийн гэмтэл болон тархи доргилт гэх гэмтлийн Х чулуугаар цохиж учруулсан. Баруун хөлийн шагайн үеийн дотор хэсэгт үүссэн шархыг машинаас буух гэж байгаад хальт гишгээд гишгүүрт нэдэрчихсэн юм. Миний чихний арын хэсгийн гэмтлийг Х чулуугаар цохиж үүсгэсэн. Би Отгонбаатарыг миний биед гэмтэл учруулсан гэж бодохгүй байна. Би Хыг хальт харахад Х гартаа чулуу барьчихсан байсан намайг Х цохиод авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 73-76-р хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №189 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Д.Цы биед тархины доргилт, зүүн чихний ар болон баруун гарын эрхий долоовор хурууны заагт шарх үүссэн, хүзүүний зүүн талын арын хэсэг, дух хамар, баруун гар, баруун хөлийн шагайн үеийн дотор хэсэг, уг хөлийн дунд хурууны дээд хэсгүүдэд олон жижиг шалбаралт үүссэн гэмтлүүд учирсан байна. Учирсан гэмтлүүд нь бүгд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Д.Цы биед учирсан гэмтлүүд нь бүгд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Д.Цы биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 101-р хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №190 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...М.Мөнхөөгийн биед цээжний өмнө хэсэгт 2 ширхэг, зүүн гарын шууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэн үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 109-р хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №3950 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Г.Отгонбаатарын биед хүзүүний зүүн талын буулган хураагуур судас, эгэмний доорхи хугаагаар судасны цутгах хэсгийн өмнөд хэсгийн тасарсан шарх, баруун шуу, зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 112-113-р хуудас/

Яллагдагч Д.Цы “... Мөнхөө нь Отгонбаатар бид хоёрыг салгах гэж байгаад миний гарт байсан шилэнд зүсэгдсэн уг гэмтлийг бм учруулсан... Би босох гээд Отгонбаатарыг түлхээд босох гэж газар тулахад миний гарт юм таарахаар нь тэрүүгээр хоёр цохисон тэгсэн Мөнхөө машинаас бууж ирээд Отгонбаатар бид хоёрыг салгасан тэгсэн Х над руу чулуу бариад хүрээд ирсэн тэгэхээр нь би доошоо тонгойгоод бултахад миний чихний ард гартаа байсан чулуугаар цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 133-136-р хуудас/

Яллагдагч Ё.Хын мэдүүлэг /хх-ийн 142-145-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болорчулууны “...Г.Отгонбаатар надад гэмтсэн үеийнхээ зургийг явуулж байсан. Түүнээс өөрөөр хэлээгүй. Дүүгийн маань нас барахаас өмнө эмчлүүлж байсан эмчлүүлж байсан эмчилгээний зардлын мөнгийг гаргуулж авмаар байна. Уг мөнгийг хүүхдүүд болон хөгшин ээжид нь зарцуулмаар байна. Эмчилгээ хийлгэсэн зардал өөр унаа хоолны мөнгө гэж 2 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 223-225-р хуудас/

Шүүгдэгч Ё.Хын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Ё.Хын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 190-р хуудас/,

Шүүгдэгч Ё.Хын жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 191-192-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 Шүүгдэгч Д.Цы хувийн байдлын талаар: 

 Шүүгдэгч Д.Цы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 147-р хуудас/,

Шүүгдэгч Д.Цы иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, жолоочийн лавлагаа мэдээлэл, гэрлэлтийн цуцлалтын бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 150-155-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Хохирогч Г.Отгонбаатар, М.Мөнхөө нарын биед гэмтэл учруулсан Д.Цы  үйлдэл, Хохирогч Д.Цы биед гэмтэл учруулсан Ё.Х нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Г.Отгонбаатар, М.Мөнхөө, Д.Ц нарын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

 Шүүгдэгч Ё.Х, Д.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос  зүйлчилж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Г.Отгонбаатарын баримтаар ирүүлсэн 735 003 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Ц нь төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болорчулуун нь хохирлын баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй  үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас Ё.Хыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох,

Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох,   ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Ё.Х, Д.Ц нар нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ё.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял, Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэл оногдуулав.

Бусад асуудлаар: Шүүгдэгч Ё.Х, Д.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Ц нь хохирол төлбөрт 735 003 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цайвар өнгийн чулуу 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон архины хагархай шилний хүзүү 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жаагийхан овгийн Ёндонпэрлэйгийн Х, Тайж овгийн Доржсамбын Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Хыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цыг 1 000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Ц, Ё.Х нар нь энэ шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Д.Ц нь хохирол төлбөрт 735 003 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болорчулууныг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цайвар өнгийн чулуу 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон архины хагархай шилний хүзүү 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА