Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 838

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “КТН” ХХК /РД: /,

Хариуцагч: Х*******ГА

Нэхэмжлэлийн шаардлага: “Х*******ГА  “КТН” ХХК-ийн газрын төлбөрийг үндэслэлгүй нэхэж, гэрээ цуцална гэж мэдэгдэж байгаа Х*******ГАны үйлдэл хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулснаас хойших төлбөрийг нэхэмжлэхийг Ганд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “КТН” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол улсын хуулийн этгээд болох “КТН” ХХК нь Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2015.07.08-ны өдрийн А/77 дугаар тушаал, 2011 оны 07- р сарын 10-иы өдрийн “Улсын тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ” №2015/261 болон 2017.01.12-ны өдөр байгуулсан 2015/205 тоот гэрээний дагуу Х*******-ийн нутаг дэвсгэр болох Зайсангийн аманд / Богд хан уулын дархан цаазат газар/ газар ашигладаг. Гэтэл Х*******-ийн Ганаас2018.02.05-ны өдөр ямар нэг огноо дугааргүй төлбөрийн тооцооны баримт ирүүлж тус компанийн газрын төлбөрийн үлдэгдэл 115.727.600 төгрөг төлөхийг шаардсан. Манай зүгээс газрын төлбөрийг илүү хэмжээгээр нэхэмжилсэн байна гэж үзэж байгаа болно. Манай компаниас тайлбар гаргах, гомдол гаргахаар очиход мөн дээрх төлбөрийг шаардсан болно. Танай Ганаас төлбөр тогтоосон байдал нь буруу, илүү их мөнгө нэхэмжлээд байна гэсэн үүднээс нь Газрын төлбөрийн тухай хуулийн “Газрын төлбөртэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх “гэсэн дүгээр зүйлийн дэх хэсгийн - д заасны дагуу төлбөр төлөгч болон газрын асуудал эрхэлсэн албаны холбогдох албан тушаалтан шийднэ гэсэн заалтыг үндэслэн Х*******-ийн Засаг даргад 2018.03.05-ны өдөр гомдол гаргасан. Хариуг 2018.03.2!-ны өдрийн 16/260 тоот албан бичгээр аваад “Төлбөрийн тооцооны баримт гэх баримтыг нь захиргааны акт гэж үзээд нэхэмжлэлээ гаргасан. Анхан шатны шүүх 2018.04.17-ны өдрийн 2449 дүгээр захирамжаар хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар татгалзсан. Давж заалдах шатны шүүх “...Харин газрын төлбөрийг үндэслэлгүй нэмэгдүүлэн нэхэж гэрээ цуцална гэж мэдэгдэж байгаа гэх захиргааны байгууллага албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг нь энэхүү тогтоол хөндөхгүй болохыг дурдсугай “ гэж заасан.

Иймд бид захиргааны байгууллагын үйл ажиллагаатай нь холбогдуулан гомдлоо Х*******-ийн Засаг даргад 2018.06.11-ний өдрөөр огноолон өргөдөл өгсөн. 30 хоногийн дараа хариугаа авахаар очиход хариу гараагүй байсан. Ингээд хүлээж байгаад дахин 2018.08.06-ны өдөр дахин очиход бүр өмнө нь өгч байсан хариугаа дурдаад дахин хариу өгөх шаардлагагүй гэсэн хариуг амаар өглөө. Нэгэнт дээд шатны байгууллага болох Дүүргийн Засаг дарга дахин хариу өгөх шаардлагагүй гэсэн тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа биелэгдсэн гэж үзэж нэхэмжлэлээ гаргаж байгаа болно. Х*******-ийн нутаг дэвсгэр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нь хуульд заасны дагуу Гурвалсан гэрээ байгуулдаг. Гэвч энэхүү үйл явц ихээхэн саад бэрхшээлтэй , хүнд сурталтай, удаашралтай байдаг. Учир нь аливаа төрийн байгууллагын шийдвэр гаргалт хуульд заасан шат дамжлага ихтэй , нарийн процесс ажиллагаа ихтэй байдагтай холбоотой. Нөгөө галаар төрийн анхан шатны болон дунд шатны нэгж хүний нөөцийн хувьд хөдөлгөөнтэй байх нь үйл ажиллагааны хурдад ч нөлөөлж байна. Манай К******* ХХК -ийн хүсэлтийн дагуу Байгаль орчны ногоон хөгжил , аялал жуучлалын сайдын 2015 оны 07 сарын 03-ны өдрийн А/244 дугаар тушаалаар 2,9 га газар ашиглах эрх олгосон . Энэхүү тушаалаа аваад бид гэрчилгээ авах, гэрээ байгуулах ажилдаа шамдан орсон. Гэвч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа , Х*******-ийн Засаг дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам ,Га зэрэг төрийн байгууллагуудын уялдаа холбоо, шат дамжлага процессын журам, ажилтнуудын ээлжийн амралт, шилжилт хөдөлгөөн , сонгууль томилгоо бүтцийн өөрчлөлт зэргээс шалтгаалан бүтэн жил гаран хугацааны дараа Гурвалсан гэрээг байгуулсан. Энэхүү үйл явц биднээс шалтгаалаагүй , бид энэ хугацаанд газраа ашиглаж , ямар нэг бодитой үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Гэтэл биднээс 2015.07.08-ны өдрөөс 2017.01.12-ны өдрийг хүртэлх 1 жил 6 сарын газрын төлбөрийг нэхэмжилж байгаад үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь бид энэхүү хугацаанд газраа ашиглах үр шимийг нь хүртэх , бүтээн байгуулалт хийх гэх мэт ямар ч ашиглах боломжгүй байсан .Хуульд зааснаар ‘Тазар ашиглах” гэж хуулиар хүлээн зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай        чанарыг гаргаж     хэрэглэхийг  ойлгодог. Бид хуульд зааснаар газар өмчлөгч/төр буюу түүнийг төлөөлөх Га/-тай 2017.01.12- ны өдөр гэрээ байгуулсан тул гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэх боломжтой болсон. Уг өдрөөс газрын төлбөрийг төлөхийг хүсэж байна. Х*******-ийн Га манай компанийн газрын төлбөрийн үлдэгдлийг 115.727.600 гэж тооцсоноос 2015 оны 07 сарын 08-ны өдрөөс хойших хугацааны 18.263.000?, 2016 онд ногдох 38.200.000, 2017оны 01 сарын 12-ны өдрийг хүртэл 12 хоногийн төлбөр 1.273.333 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа . Алдангид 16.104.600? төлөх ёстой гэж нэхэмжилснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл манай компанийн төлөх төлбөрийг 73.940.933-өөр илүү тогтоосон гэж үзэж байна. Ийнхүү нийтдээ Х*******-ийн Га 18.263.000 + 38.200.000 + 1.273.333 + 16.104.600 = 73.940.933 төгрөг илүү нэхэмжилж байгааг хүчингүй болгож өгнө үү. Ийнхүү шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан ямар ч ажиллагааг хийгээгүй болно. Иймд энэхүү төлбөрийн талаарх шаардлага нь хууль бус юм” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд хуралдаанд гаргасан тодруулсан шаардлагадаа: ““КТН” ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э миний бие тус шүүхэд Х*******-ийн Ганд холбогдуулан 2018.08.30-ны өдрөөр огноолон нэхэмжлэл гаргасан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг шүүхээс шаардсаны дагуу дараах байдлаар тодруулж байна. Х*******-ийн Г******* ХХК-ийн төлөх газрын төлбөрийг үндэслэлгүй нэмэгдүүлэн нэхэж, гэрээ цуцална гэж мэдэгдэж байгаа Х*******-н Ганы үйлдэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах"-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Илүү төлөхийг шаардаж /амаар, бичгээр, утсаар шаардаад, улмаар төлөхгүй бол гэрээ цуцална гэж мэдэгдэж/ байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан Захиргааны актын шинжийг агуулж байгаа юм.

Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас ... тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно’’ гэж заасан.

37.2-Т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тоггоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заасан. Иймд “Х*******-ийн Г******* ХХК-ийн төлөх газрын төлбөрийг үндэслэлгүй нэмэгдүүлэн нэхэж, гэрээ цуцална гэж мэдэгдэж байгаа Х*******-н Ганы үйлдэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Х*******ГАны дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Х******* дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд газар ашиглах эрхийн гэрчилгээ бүхий “КТН” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37,2, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1- д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” заалтуудыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2015/205 дугаартай газар ашиглах гэрээг байгуулсан байна. Тус гэрээний 1 дүгээр зүйлийн гэрээний нөхцөл хэсгийн 2.46, 2.5а, 4 дүгээр зүйлийн газар ашиглагчийн эрх, үүрэг хэсгийн 2 дахь заалтуудыг үндэслэн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д дүүргийн Га нь газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураахаар заасны дагуу газрын төлбөрийг тооцож нэхэмжлэх хүргүүлсэн болно. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Газрын төлбөрийг газрын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар газар ашиглах гэрээний дагуу төлөх ёстой. К******* ХХК нь газар ашиглах гэрээг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл байгуулсан. Газар ашиглах гэрээнд газрын хил зааг, координатыг зааж өгсөн байдаг тул ямар нэг маргаан байхгүй. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээнд газар ашиглах хугацааг заасан. Энэ гэрээг хүлээн зөвшөөрч К******* ХХК-ийн захирал гарын үсэг зурсан байдаг. Газрын хэвлий, газрыг ашигласан эсэхээс үл хамаарч газрын төлбөрийг төлөх ёстой. Хариуцагчийн зүгээс К******* ХХК-ийг газар ашиглах гэрээ байгуулахгүй, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын тушаал гарчихсан байхад газрын төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуучлалын яам гэрээ байгуулахгүй 2 жил болно гэж байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч “КТН” ХХК нь анх “Х*******ГАны газрын төлбөрийг үндэслэлгүй нэмэгдүүлэн нэхэж, гэрээ цуцална гэж мэдэгдэж байгаа захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа /захиргааны акт/-г хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Шүүхээс нэхэмжлэгчийг удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруул гэж шаардсаны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Х*******ГА  “КТН” ХХК-ийн газрын төлбөрийг үндэслэлгүй нэхэж, гэрээ цуцална гэж мэдэгдэж байгаа Х*******ГАны үйлдэл хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулснаас хойших төлбөрийг нэхэмжлэхийг Ганд даалгах” гэж  эцсийн байдлаар албан ёсоор тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” дугаар А-277 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Х******* дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд “КТН” ХХК-д 2.9 га талбайтай газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, Х******* дүүргийн Засаг дарга, “КТН” ХХК-ийн захирал нарын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” дугаар 2015/205 тоот гэрээний 2.5-д “Газар ашиглах хугацаа, а/ эхлэх: 2015-09-08, б/ дуусах: 2020-09-08” гэж заасан байна.

Мөн дээрх гэрээний дөрвийн 2 дахь хэсэгт “Газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөх” гэж заасан байна.

Уг 2017 оны дугаар 2015/205 тоот гэрээний болзол, нөхцөлийг хүлээн зөвшөөрч “КТН” ХХК-ийн захирал Х.Дг нь тус гэрээнд гарын үсэг зурсан байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ”, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.3-д “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалт болон 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” дугаар 2015/205 тоот гэрээнээс үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар ашиглагчийн нэн түрүүнд биелүүлэх үндсэн үүрэг байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь газар ашиглах гэрээ байгуулагдсан өдрөөс хойшхи хугацааны газрын төлбөрийг төлөх ёстой гэсэн агуулгаар тайлбарлаж маргаж байх хэдий ч дээрх дугаар 2015/205 тоот гэрээнд газар ашиглаж эхлэх хугацааг 2015-09-08-ны өдрөөс 2020-09-08-ны өдрийг дуустал гэж, мөн тус гэрээнд газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөхөөр заасан, уг гэрээг хүлээн зөвшөөрч “КТН” ХХК-ийн захирал тус гэрээнд гарын үсэг зурсан, холбогдох хуулиудад зааснаас үзэхэд газрын төлбөр төлөх нь газар ашиглагчийн үндсэн үүрэг байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй байна.  

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь газрын төлбөрийг тогтоохтой холбоотой иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг Улсын Дээд шүүхээс захиргааны шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн тул манай нэхэмжлэл үндэслэлтэй гэсэн агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь газрын төлбөрийн хэмжээг тогтоохтой холбоотой иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шинээр тогтоол /дүрэм, журам/ гарсан тохиолдолд, хэрэв шинэ журмаар газрын төлбөрийн хэмжээг багасгасан бол нэхэмжлэгчийн илүү төлсөн төлбөрийг суутган тооцох, буцаан олгох зэрэг нь хариуцагчийн үүрэг тул нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, 45 дугаар зүйлийн 45.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан “Х*******ГА  “КТН” ХХК-ийн газрын төлбөрийг үндэслэлгүй нэхэж, гэрээ цуцална гэж мэдэгдэж байгаа Х*******ГАны үйлдэл хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулснаас хойших төлбөрийг нэхэмжлэхийг ГА-нд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “КТН” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан “КТН” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                М.БАТЗОРИГ