Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 627

 

 

 

 

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00627

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Баянзүрх  дүүрэг, 17 дугаар  хороо, Холбоо толгой 38 гудамж, 954 тоотод оршин суух, Барга овогт Очирсүрэнгийн Ганбат /РД:ИЧ64122818/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-24, Рокмон Бюлдинг 309 тоотод  байрлах, “Монгол Дайвин” ХХК /РД:2791617/

Ажлын хөлсний үлдэгдэлд 2.050.880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Ганбат миний бие “Атмор-24” төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд баригдсан 24 айлын орон сууцны барилгын цахилгааны ажлыг “Монгол Дайвин” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, гэрээнд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж дууссан бөгөөд төлбөрийн үлдэгдэл болох 2.050.880 төгрөгийг авах дутуу байгаа. “Монгол Дайвин” ХХК нь Монгол Улсын хэмжээнд үүсээд байгаа эдийн засгийн хямралт нөхцөл байдлын улмаас Сангийн яамнаас гүйцэтгэсэн ажлын санхүүжилт шийдэхгүй байгаатай холбоотойгоор ажлын хөлсний үлдэгдэл болон 2.050.880 төгрөгийг өгөх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг шаардсан боловч дээр дурьдсан нөхцөл байдал арилж санхүүжилт шийдвэрлэгдсэн тохиолдолд бид таньтай холбоотой дээрх төлбөрийг нэн даруй шийдвэрлэж өгнө гээд одоо болтол хөлсийг минь өгөхгүй байгаа тул "Монгол Дайвин” ХХК-иас миний ажлын хөлсний үлдэгдэл болох 2.050.880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч О.Ганбат шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Нэхэмжлэгч О.Ганбат би хариуцагч “Монгол Дайвин” ХХК-тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүгээр миний бие нэхэмжлэлийн шаардлагын 293236 төгрөгөөс татгалзаж, 1.757.644 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Монгол Дайвин” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

              

Хариуцагч “Монгол Дайвин” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.Ганбатын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч “Монгол Дайвин” ХХК нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрч байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

            Нэхэмжлэгч О.Ганбат нь нэхэмжлэлийн шаардлагын 293236 төгрөгөөс татгалзаж, 1.757.644 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Монгол Дайвин” ХХК нь төлөхөөр зөвшөөрч, 1.757.644 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч О.Ганбатад төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ганбат нь хариуцагч “Монгол Дайвин” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэлд 2.050.880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч О.Ганбат нь нэхэмжлэлийн шаардлагын 293236 төгрөгөөс татгалзаж, 1.757.644 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Монгол Дайвин” ХХК нь төлөхөөр зөвшөөрч, 1.757.644 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч О.Ганбатад төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 68564,08 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 21536 төгрөг, хариуцагч “Монгол Дайвин” ХХК-иас 21536 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Ганбатад олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 293236 төгрөгөөс татгалзаж, 1.757.644 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Монгол Дайвин” ХХК нь төлөхөөр зөвшөөрч, 1.757.644 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч О.Ганбатад төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68564,08 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 21536 төгрөг, хариуцагч “Монгол Дайвин” ХХК-иас 21536 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Ганбатад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

                           ШҮҮГЧ                                            Ж.КУЛЬДАНА