Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 00271

 

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/00271

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Монгол овогтой, Чойжилсүрэнгийн Отгонбаярын нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг Богджавзандамба гудамж, 54а байр, 14 тоотод оршин суух, регистрийн дугаар РЕ74060460/

 

Хариуцагч: Ганган овогтой, Алтангэрэлийн Энхтайванд холбогдох

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаа хэсэг, Богджавзандамба гудамж, 54а байр, 14 тоотод оршин суух, регистрийн дугаар ДЮ75072974 /

 

            Гэрлэлт сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.           

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Отгонбаяр, А.Энхтайван, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Энхтайвантай 1996 онд танилцан улмаар 1997 онд охинтой болсон. Бид 2001 оны 10 дугаар сард гэрлэлтээ батлуулсан хэдий боловч Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 986 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Ингээд бид нэг сарын хугацаанд тусдаа амьдараад буцаад нийлж амьдарсан. Одоог хүртэл Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7  хэсэг Богджавзандамба гудамж 54а байр, 14 тоот гэсэн хаягтаа хамт амьдарч байгаа. Иймд бидний гэрлэлтийг буцааж сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Отгонбаяр бид хоёр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 986 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэхдээ гэрлэлтээ цуцлуулаад нэг сар тусдаа амьдарч байгаад буцаж нийлж амьдарсан. Одоо гэрлэлтээ сэргээлгэх хүсэлттэй байна гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ч.Отгонбаяр нь А.Энхтайванд холбогдуулан гэрлэлт сэргээлгах тухай нэхэмжлэл гаргасныг хангах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Отгонбаярын “...Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 986 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Тэгээд нэг сарын хугацаанд л тусдаа амьдарсан. Одоог хүртэл бид хамт амьдарч байгаа. Иймд бидний гэрлэлтийг буцааж сэргээж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.Энхтайван “...бид шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан хэдий боловч эвлэрч хамт амьдарч байгаа, бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү” гэсэн тайлбар гаргажээ.

 

Ч.Отгонбаяр, А.Энхтайван нар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлт цуцалсны бүртгэлийн 986 дугаарт бүртгүүлж, 0000023536 дугаар гэрчилгээ авсан байна.

 

Мөн Ч.Отгонбаяр, А.Энхтайван нар гэр бүлгүй болохыг тодорхойлсон 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаа хэсэг, Богджавзандамба гудамж, 54а байр, 14 тоотод хамт оршин суудаг гэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт, зохигчдын эвлэрч, хамт амьдарч байгаа болохоо илэрхийлж, шүүхэд гэрлэлтээ сэргээлгэхээр хүсэлт гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ” гэж заасантай нийцэж байх тул Ч.Отгонбаяр, А.Энхтайван нарын гэрлэлтийг сэргээх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 125 дугаар зүйлийн 125.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 15 дүгээр зүйлийн 15.1-д заасныг баримтлан, Монгол овогтой, Чойжилсүрэнгийн Отгонбаяр, Ганган овогтой, Алтангэрэлийн Энхтайван нарын гэрлэлтийг сэргээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаарсарын 20-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД