Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2017/00142

 

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2017/00142

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, 72 дугаар байр, 36 /Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг, 1 хэсэг, гудамж, 37 байр, 1/ тоотод оршин суух оршин суух Боржигон овогт Ганбаатарын Батзориг /УВ86081211, утас: 99104746/-н нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Батсүмбэр сум, 3-р баг, Баянгол түшээ гүний 1-11 тоотод оршин суух Боржигон овогт Сампилын Александр /ЕТ55040411, утас: 88860592/-д холбогдох,

Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 650 000 /зургаан зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Батзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хорооны Яргайтын замд хотын төвөөс Хандгайт зуслан чиглэлд Toyata Prius маркийн 60-81 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явах үед улсын дугааргүй мотоциклжолоодож явсан Сампилын Александр нь мөргөж 882 000 төгрөгийн хохирол учруулсан. Гэвч С.Александрын хувийн байдлыг харгалзан үзэж хохирлын төлбөрт 650 000 төгрөг авч эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч С.Александр шүүхэд гаргасан тайлбартаа: С.Александр миний бие Г.Батзоригийн гаргасан тайлбар, шинжээчийн дүгнэлттэй танилцаад нэхэмжилсэн 650 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг ар гэрийн шалтгааны улмаас 2 хувааж төлөх хүсэлтэй байна. 217 000 төгрөгийг 2017 оны 04 сарын 20 өдөр, 217 000 төгрөгийг 2017 оны 05 сарын 20 өдөр, 216 000 төгрөгийг 2017 оны 06 сарын 20 өдөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд хариуцагч С.Александр 2016 оны 07 сарын 20-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан заалтыг зөрчсөн болох нь Замын цагдаагийн албаны 2016 оны 07 сарын 25-ны өдрийн 113 тоот , 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 20 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Г.Батзориг нь иргэн С.Александрт холбогдуулж гэм хорын хохирол 882 000 /найман зуун наян хоёр мянган/ төгрөг нэхэмжилж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явца

нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч С.Александраас 650 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүрэн төлөхөөр зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасан ... хариуцагч хүлээн зөвшөөрч талууд нэхэмжлэлийн тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрч болно. Гэрээний агуулгыг талууд бичгээр гарган хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно, талууд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэсэн хуулийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 720 төгрөгийг төрийн сангийнорлогод хэвээр үлдээж тал хувь болох 12 860 төгрөгийг улсын орлогоос, 12 860 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Батзоригийн нэхэмжилсэн 650 000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийг хариуцагч С.Александр бүрэн төлж барагдуулхаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 720 төгрөгийн тал хувь болох 12 860 төгрөгийг улсын орлогоос, 12 860 төгрөгийг хариуцагч С.Александраас гаргуулж нэхэмжлэгч Г.Батзоригт тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                          Л.ОЮУНЦЭЦЭГ