Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 673

 

 

 

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/00673

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 50 дугаар байр, 3 дугаар орцонд байрлах, “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, 50 дугаар байр, 164 тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэндоржийн Раднаа /РД:ХП70072678/

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 320.876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 50 дугаар байр, 164 тоотын оршин суугч Ц.Раднаа нь 2016 оны 2 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарыг дуустал Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 232.800 төгрөг, алданги 88076 төгрөг нийт 320.876 төгрөгийн төлбөртэй байна. Тус оршин суугчийн сарын төлбөр нь 19400 төгрөг ба төлбөрөө төлөөгүйн улмаас бусдад учруулсан хохирол нь Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, сангийн засвар хийх Сууц өмчлөгчдийн холбоог хуримтлалгүй болгож хөрөнгийн хомсдолд оруулж байна. Мөн амьжиргааны доод түвшиний цалин авч цаг хугацаагүй ажилтай байдаг үйлчлэгчийг хэдэн сар жилээр хөлс мөнгөгүй зарж байгаа нь үүргээ ухамсарлахгүй байна. Удаа дараа сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө өгөхийг шаардан мэдэгдэл өгсөн боловч төлбөрөө барагдуулахгүй байгаа тул Ц.Раднаагаас 320.876 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.      

 

   Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өнөхишиг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо нь Ц.Раднаагаас 320.876 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч нь алдангид нэхэмжилсэн 88076 төгрөгөөс татгалзаж, 232800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Раднаа нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

              

Хариуцагч Ц.Раднаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Раднаа би Дулаан хаан 50 СӨХ-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Дулаан хаан 50 СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагын алдангид нэхэмжилсэн 88076 төгрөгөөс татгалзаж, 232800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг миний бие 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрч харилцан эвлэрсэн. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Дулаан хаан 50 СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагын алдангид нэхэмжилсэн 88076 төгрөгөөс татгалзаж, 232800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Раднаа төлөхөөр хүлээн зөвшөөрч, 232800 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.Раднаад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 320.876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч Дулаан хаан 50 СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагын алдангид нэхэмжилсэн 88076 төгрөгөөс татгалзаж, 232800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Раднаа төлөхөөр хүлээн зөвшөөрч, 232800 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 10277 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3817 төгрөг, хариуцагч Ц.Раднаагаас 3817 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Дулаан хаан 50 СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагын алдангид нэхэмжилсэн 88076 төгрөгөөс татгалзаж, 232800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Раднаа төлөхөөр хүлээн зөвшөөрч, 232800 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10277 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3817 төгрөг, хариуцагч Ц.Раднаагаас 3817 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА