| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2020/0136/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/158 |
| Огноо | 2020-12-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Ж.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Эд холбогдох эрүүгийн 2029001900119 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.Э нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 22-58 УБК улсын дугаартай, Тоёота Приус 40 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10-т заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Санио маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж зам тээврийн осол гарган иргэн Ц.Дашнямын эрүүл мэндэд зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Эд холбогдох эрүүгийн 2029001900119 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э мэдүүлэхдээ:
Миний анхаарал болгоомжгүй байдлаас болж зам тээврийн осол гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, бас гэмшиж байна гэв.
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-17/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ц.Дашнямаас авсан мэдүүлэг /хх-ийн 21-23/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнтуяагаас авсан мэдүүлэг /хх-ийн 38-40/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ц.Дашнямаас авсан мэдүүлэг /хх-ийн 43-44/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-47/,
-“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №8571 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 49-50/,
-“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №8660 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 52-53/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №449 дугаартай “Хүний биед хийсэн” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56/,
-2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны магадлагаа” /хх-57/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Энхмандахын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-65/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 558 дугаартай тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Ж.Энхмандахын жолооны үнэмлэх, жолоодох эрхийн лавлагаа, насанд хүрээгүй хохирогч Ц.Дашнямын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 66, 67, 69, 70, 72, 73/,
-Хохирол төлсөн баримт /хх-ийн 76/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнтуяагийн өргөдөл /хх-ийн 77/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Ж.Э нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 22-58 УБК улсын дугаартай, Тоёота Приус 40 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10-т заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Санио маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж зам тээврийн осол гарган иргэн Ц.Дашнямын эрүүл мэндэд зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-17/
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнтуяагийн өгсөн “...энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр намайг аймаг явж байхад Ц.Дашнямын ах Эрдэнэбулган над руу утсаар залгаад “дүү мотоцикльтой явж байхад нь машин мөргөөд хөлийг нь хугалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд хүүхдийн хөлний зураг авахуулахад “хугарсан байна аймаг яв гэж байна” гээд ах нь Дашнямыг аваад Өмнөговь аймгийн төвд очсон. Би тэнд хүлээж байсан, аймгийн эмнэлэг дахин зураг аваад хагалгаа хийж хадах шаардлагатай гэхээр нь залуу хүн өөрөө эдгэх байх гээд гипсдүүлсэн. Хэд хоногийн дараа Улаанбаатар хот орж үзүүлэхэд хадахгүй бол болохгүй юм байна гэхээр нь гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж хадуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Эын гэрчээр өгсөн: “...Тэгсэн чинь Цогтцэций сумын төвийн урд хэсэгт байрлах гэр хороолол дундуур явж байхад тас хийсэн чимээ гарахаар нь машиныхаа толинд харахад мотоцикльтой хүүхэд унаж байгаа харагдсан. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад очиход тэр хүүхдийн хөл нь хугарсан байсан. Тэгээд би цагдаа дуудаад дараа нь эмнэлэг дуудсан. Тэр хооронд хүүхдээр гэрийг нь залгаад гэрт нь очиж ахыг нь дуудсан. Тэгээд цагдаа нар ирж хэмжилт хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 45-45/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ц.Дашнямын өгсөн: “...Тэгээд Цогтцэций сумын зүүн урд хэсэгт гэр хорооллын урдуур явж байгаад нэг хашааны булангаар мотоцикльтойгоо баруунаас зүүн тийш гарах үед хойд талаас хар өнгийн жижиг тэрэг орж ирсэн. Тэгэхээр нь би дагуулаад дарсан чинь нөгөө машин миний зүүн талаас мөргөөд би мотоцикльтой газар унасан. Тэгээд эмнэлэг ирээд намайг авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 449 дугаартай “1.Ц.Дашнямын биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 55-56/,
-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, Цагдаагийн дэслэгч О.Жамьянгаравын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан “1.Улсын дугааргүй SANYA маркийн мотоцикль жолоодож явсан Цолмон овогтой Дашням нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл жолоочид дараах зүйлийг хориглоно гэсний 3.7 а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй гэж үзэж байна. 2.Тоёота приус маркийн 22-58 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Жамбалдорж овогтой Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10-д заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэж үзэв” гэх магадлагаа /хх-57/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ж.Эын өгсөн “Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн 22-58 УБК улсын дугаартай Приус маркийн авто машин жолоодож ...Цогтцэций сумын төвийн урд хэсэгт байрлах гэр хороолол дундуур явж байхад тас хийсэн чимээ гарахаар нь машиныхаа баруун толинд харахад мотоцикльтой хүүхэд унаж байгаа харагдсан. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад очиход тэр хүүхдийн хөл нь хугарсан байхаар нь цагдаа дуудаад дараа нь эмнэлэг дуудсан. Тэр хооронд хүүхдээ гэрийг нь заагаад гэрт нь очиж ахыг нь дуудсан. Тэгээд цагдаа, эмнэлэг ирж хэмжилт хийсэн. Эмнэлэг хүүхдийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-63-65/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Ж.Эныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч Ц.Дашнямын эрүүл мэндэд нь “зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 449 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 449 дугаартай дүгнэлт /хх-55-56/-ээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Ц.Дашнямыг хохирогчоор тогтоосон, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр Б.Мөнгөнтуяаг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.
Насанд хүрээгүй хохирогч Ц.Дашнямын хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнтуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэст 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “Ж.Эаас иргэн Б.Мөнгөнтуяа миний бие нь 2.000.000 төгрөг авсан ба цаашид ямар нэгэн нэг төлбөр мөнгө нэхэмжлэхгүй, гомдол санал гаргахгүй болно” гэсэн өргөдөл болон 2.000.000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны хуулгаар тус тус нотлогдож байна. /хх-76-77/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Дашнямын өгсөн “...би төрсөн ах Эрдэнэбулганы мотоциклийг унаж явсан...” гэж мэдүүлсэн ба тухайн мотоцикль-д 55.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 8660/ДД №18327901 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан: “уг мотоциклийн урд хянахын самбар, баруун хойд дохионы гэрэл нь хагарсан байв. 55.000 төгрөгийн үнэлгээтэй”-гаар тогтоогдож байна. /хх-52/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Дашнямын унаж явсан мотоцикльд учирсан хохирлын үнэлгээг гаргуулсан мөртлөө мотоциклийн өмчлөгчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3-т зааснаар эрүүгийн 2029001900119 дугаартай хэрэгт шүүх иргэний нэхэмжлэгчээр М.Эрдэнэбулганыг тогтоосон болно.
Иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэбулган нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь тус шүүхэд гаргасан: “Ж.Эд холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Хохирогч Дашнямын унаж явсан мотоцикль миний нэр дээр байдаг. Мотоцикльд учирсан 55.000 төгрөгийн хохирлыг би нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй. Тайлбар өгсөн учир шүүх хуралдаанд суухгүй” тайлбараар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Э нь хохирогч Ц.Дашнямд гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг өгсөн, хохирогч Ц.Дашням, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнтуяа, иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэбулган нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Ж.Э нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Э урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-66/-аар тогтоогдож байх бөгөөд урьдаас төлөвлөж зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэнд болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах зэрэг санаа зорилго байхгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар саналыг гаргасан ба шүүгдэгч нь бага насны 5 хүүхэдтэй зэргийг нь шүүх харгалзан үзэж, торгуулийн ялын хэмжээг багасгаж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /Нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Энь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ураанхад овогт Жамбалдоржийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эыг 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эд оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Энь хохирогч Ц.Дашнямд гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг төлсөн, хохирогч Ц.Дашням, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнтуяа, иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэбулган шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ж.Энь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН