Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 850

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Т” ХХК /РД: /,

Хариуцагч: АМГТГКХ дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГКХ даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Т ХХК-ийн NE-02***** дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”, “Т” ХХК нь До**** аймгийн Ба***** сумын Ба***** 1 нэртэй 121.06 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь До**** аймгийн Ба***** сумын нутаг Ба***** 1 нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №02***** дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

До**** аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 20-ны өдрийн 134 тоог "дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн АМГТГКХ даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. 

Бид дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 сарын 25-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 сарын 29-ний өдрийн 128/11132017/5413 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 93 дугаар зүйлийн 93.1 болон Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасны дагуу “Нэхэмжлэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан материалд уг асуудлаар дээд шатны албан тушаалтан болох АМГТГдаргад хандсан талаар баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй байх тул урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Манай компани 2016 оны 01 сарын 20-ны өдрийн 134 тоот “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн АМГТГКХ даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрээр манай компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын КХ даргад гомдол гаргасан. Гэвч АМГТГдарга Б.Б*********2017 оны 9-р сарын 10-ний өдрийн 1/6553 тоот албан бичгээр манай гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

Иймд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 сарын 29-ний өдрийн 128/11132*****/54*** дугаар захирамжид “Нэхэмжлэгч АМГТГдаргад хандсаны дараа урьдчилан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд 30 хоногийн дотор тус шүүхэд хандах нь зүйтэй” гэж заасны дагуу бид дахин доорхи нэхэмжлэлийг гаргаж байна.

 Дээрх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг манай компани дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй. ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн засаг даргаас саналыг авахаар явуулсан.

Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ." 19.5-д "Аймаг. нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26- ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д ‘-Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл, хэсэгт заасан "... хариу ..."-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19,5-д заасан "...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус тус заасан байхад До**** аймгийн Засаг дарга М.Б********н Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. До**** аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгийн “дэмжихгүй” саналын үндэслэл нь “Газрын тухай хуулийн 15-р зүйл 15.1 дахь заалт, 31 дугаар зүйлийн 31.3 дахь заалт, 52.7 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.7 дахь заалт’' гэсэн байна. Гэтэл Газрын тухай хуулийн 6.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:’' гээд 6.2.1-д “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар” гэсэн байна. Бэлчээр, уст цэг гэдэг нь Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалтад хамаарахгүй бөгөөд хайгуулын ажил нь тодорхой өрөм тавих, нөөц тогтоох зорилготой байдаг тул бэлчээр, усанд ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Газрын тухай хуулийн 52.7 дах хэсэг нь отрын бэлчээр, зуслан намаржаа болон гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой зохицуулалт бөгөөд тухайн газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэн зохицуулалт байхгүй. Мөн Усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалт байхгүй. Иймд До**** аймгийн засаг даргын 134 тоот санал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газар, нөөцөд авсан газарт хамаарахгүй байна. 

До**** аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоолд” Урьд нь сумын ИТХ-ын 2015 оны 19-ны албан тоотоор 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашигт малтмалын хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудал тусгагдаагүй учир дэмжих боломжгүй гэсэн” байдаг ба мөн Ба***** сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 14-ны өдрийн 05 тоот тогтоол буюу “санал” нь Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд зааснаар хуульд заасан үндэслэлээр татгалзах ёстой байхад өрхийн зуслан, намаржаа, хадлангийн талбай зэрэг үндэслэлийг дурдаж татгалзсан нь До**** аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн хурлын тогтоол болон Ба***** сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн мөн л дээрх УДШ-ийн тогтоолыг зөрчиж байна.

Ийнхүү До**** аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 20-ны 134 тоот санал нь үндэслэлгүй “дэмжихгүй” санал байна.

АМГТГдаргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар"-ын “Дөрөв" дүгээр хэсгийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй “Дэмжээгуй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, ...төслийг боловсруулан...'” гэж заасан байдаг. Дээрхээс үзвэл, хууль, хуульчилсан актын холбогдох заалтууд болон Улсын Дээд Шүүхийн тайлбар нь цогцоороо аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан тохиолдолд захиргаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг үүрэг болгосон агуулгатай байхад Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтэс нь татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дүгээр хэсгийн 4.5-д зааснаар аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх үлдэгдлийн төслийг боловсруулж, хяналтын хуудаст тэмдэглэгээ хийж, өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө гэж заасан байдаг. Бид хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөлөө 2015 оны 10 сарын 16-ны өдөр гаргасан байдаг ба До**** аймгийн Засаг дарга нь татгалзсан саналаа 2015 оны 11 сарын 19-ний өдрийн 1/49*** болон 2016 оны 01 сарын 27-ний өдөр 1/183 тоот албан бичгээр явуулсан байдаг. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ." гэж заасан нөхцөлийг хангасан, улмаар хариуг ирэхээс өмнө буюу хүлээн авснаас хойш 3 хоногт шийдвэр гаргах ёстой байхад Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус байна. Мөн Кадасртын хэлтэс нь шийдвэрээ 2017 оны 07 сарын 27-ний өдөр гаргасан нь өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь мөн хууль бус байна. Мөн уг КХ №444 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дугаар зүйлийг дурдсан байдаг. Уг хуулийн 16 дугаар зүйлийн !6.!-т “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Гэтэл уг шийдвэрийг 1 жил 9 сарын дараа гаргасан байгаа нь хууль бус байна.

Иймд АМГТГКХ даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрийн “Т” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийн ЫЕ-026**** дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно гэж заасан байдаг. “Т” ХХК-ийн гаргасан өргөдлийг АМГТГКадастрын хэлтсээс хянаж үзээд, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, мөн тухайн талбай нь ямар нэгэн хязгаарласан, хориглосон болон түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсний улмаас аймгийн Засаг даргаас санал авахаар явуулсан байдаг. Түүнээс хойш өөр хэдэн ч компани тус талбай дээр өргөдөл гаргасан байж болох бөгөөд үүнийг бид мэдэх боломжгүй. Иймд "Т” ХХК нь тухайн талбайд хамгийн түрүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Т***** х*****ХХК-аас 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмалын газар /хуучнаар/-ын Кадастрын хэлтэст хандан До**** аймгийн Ба***** сумын нутаг Ба*****-1 нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байна. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс уг өргөдлийг хүлээн авч, анхан шатны шүүлт хийж үзэхэд тухайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.2-т заасан шаардлагыг хангаж байсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу өргөдөлд санал авахаар До**** аймгийн Засаг даргад 2015 оны 10 дугаар сарын 21-ни өдрийн 6/8260 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. До**** аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээн аваад хариуг 2015 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн 48 дугаартай саналын хуудсаар ирүүлсэн бөгөөд уг санал, ' Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан усан сан бүхий газартай давхцаж байгаа нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчиж байгаа. Ба***** сум 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудал тусгагдаагүй" гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохыг "дэмжихгүй" гэсэн хариу ирүүлсэн.

До**** аймгийн Засаг даргаас Т***** х*****ХХК-ийн өргөдөл гаргасан талбай, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал ирүүлсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 19.6-д заасан нөхцөл буюу Т ХХК-д тусгай зөвшөөрөл олго нөхцөл бүрдэхгүй байсан.

Т ХХК-аас До**** аймгийн Засаг даргын дээрх саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин албан бичиг явуулж, санал авахыг хүсч Ашигт малтмалын газарт 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15/12/04 тоот албан бичиг ирүүлсэн. Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуульд аймгийн Засаг даргаас 2 удаа санал авах тухай зохицуулалт байхгүй боловч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Т ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах үүднээс До**** аймгийн Засаг даргад 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/10327 тоот албан бичгээр дахин санал авах мэдэгдэл хүргүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх” гэж заасан байдаг. Т ХХК-ийн өргөдлийн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар До**** аймгийн Ба***** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолд “...Т ХХК-ийн газрууд нь түргэн багийн малчдын зуслан, намаржаа, хадлангийн талбай, Баянгол, Түргэн голын усан сан бүхий газарт ойр тул тус аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг дэмжих боломжгүйг уламжилсугай” гэсэн байна.  Мөн До**** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолд “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлаар санал гаргасан аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хэлэлцээд дэмжсэн саналыг 1 дүгээр хавсралтаар, татгалзсан саналыг 2 дугаар хавсралтаар баталсугай" гэж баталсан бөгөөд уг тогтоолын 2 дугаар хавсралтад “Урьд нь сумын ИТХ-ын 2015.11.19-ний албан тоотоор 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашигт малтмалын хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудал тусгагдаагүй учир дэмжих боломжгүй гэсэн хариу ирүүлсэн” гээд “дэмжихгүй" гэсэн байна.

Дээрх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн До**** аймгийн Засаг даргаас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 134 дугаартай саналын хуудсаар тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” саналыг ирүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг Шарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн 1 захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан.

Гэтэл До**** аймгийн Засаг даргаас 2 ч удаа тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй тул АМГТГКХ даргын 12017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрээр Т ХХК-ийн МЕ- {02**** дугаартай өргөдлийн талбайд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. 2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ  “...До**** аймгийн Засаг дарга М.Б********н Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт таагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан” гэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан бол Улсын Дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолын 10-т “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж заасан. Энэ зохицуулалт нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэр гаргах бүрэн эрхэд хамааралтай зохицуулалт биш, харин аймаг, Нийслэлийн Засаг даргын шийдвэр гаргах /санал өгөх/ үйл ажиллагаанд хамааралтай зохицуулалт болно. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гээд мөн зүйлийн 29.1.3-ын /е/-д “нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх" гэж заасан. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх нь Засаг даргын бүрэн эрхэд хамааралтай тул саналыг хууль тогтоомжид нийцүүлэх эсэх нь тухайн Засаг даргын үйл ажиллагаанд хамааралтай болно. Иймд аймгийн Засаг даргын санал хууль тогтоомжид нийцсэн эсэхийг төрийн захиргааны байгууллага хянаж үзэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно. Иймд аймгийн Засаг даргын санал хууль тогтоомжид нийцсэн эсэхийг төрийн захиргааны байгууллага хянаж үзэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж” гэж заасан тул Засаг даргын “дэмжээгүй” саналыг үндэслэн хайгуулын тусгай 3 зөвшөөрөл олгох эрх зүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэлийн үндэслэлдээ Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан 'Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар"-ын Дөрөв дүгээр хэсгийг 4.5-д заасан “Аймаг нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, мэдэгдлийн төсөл боловсруулан" гэснийг дурдсан байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь “АМГТГКХ даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Т ХХК-ийн NE-02***** дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”, “Т” ХХК нь До**** аймгийн Ба***** сумын Ба***** 1 нэртэй 121.06 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

АМГТГКХ даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” дугаар 444 тоот шийдвэрээр “Засаг даргын “дэмжихгүй” санал ирсэн” гэсэн үндэслэлээр “Т” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн /Энэ  зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ 19.3-д “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана.”, 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж тус тус заасан байна. 

АМГТГ“Т” ХХК-д хүргүүлсэн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” № 7/5191 тоот албан бичигт: “Танай компаниас До**** аймгийн Ба***** сумын Ба*****-1 нэртэй газарт гаргасан NE-02***** /ХА-019628/ дугаартай өргөдөлд До**** аймгийн Засаг даргаас “дэмжихгүй” гэсэн санал ирүүлсэн учир Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрээр танай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдье” гэсэн байна.

До**** аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар 48 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-аар “Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан усан сан бүхий газартай давхцаж байгаа нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох хуулийн 4.1 дэх заалтыг зөрчиж байгаа. Ба***** сум 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашигт малтмалын хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудал тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр “Т” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход аймгийн Засаг даргаас “дэмжихгүй” санал өгсөн байна.

До**** аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 134 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-аар “Ба***** сумаас тус талбай нь малчдын зуслан, намаржаа, хадлангийн талбай, Баянгол, Түргэн голуудын сав газар давхцалтай тул дэмжихгүй гэсэн санал ирүүлэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн мөн дэмжээгүй. Иймд Газрын тухай хуулийн 15.1, 31.3, 52.7 дахь заалт, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох хуулийн 4.1 дэх заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар тогтоол, Ба***** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн” “Т” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход аймгийн Засаг даргаас “дэмжихгүй” санал өгсөн байна.

До**** аймгийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх тухай” дугаар 02 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар “Урьд нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарны 19-ний өдрийн албан тоотоор 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд олгох асуудал тусгагдаагүй учир дэмжих боломжгүй гэсэн хариу ирүүлсэн” гэсэн үндэслэлээр “Т” ХХК-ийн өргөдлийн дагуу дэмжихгүй санал өгсөн байна.

До**** аймгийн Ба***** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Санал татгалзах тухай” дугаар 05 тоот тогтоолоор “сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн .... “Т” ХХК-ийн газрууд нь Түргэн багийн малчдын зуслан, намаржаа, хадлангийн талбай, Баянгол, Түргэн голын усан сан бүхий газарт ойр тул” гэсэн үндэслэлээр тус аж ахуй нэгжүүдийн хүсэлтийг дэмжих боломжгүй гэж шийдвэрлэсэн байна.

До**** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр  До**** аймгийн Засаг дарга, До**** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ба***** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох “До**** аймгийн Засаг даргын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх 48, 134 дүгээр “Дэмжихгүй” санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02, Ба***** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолын “Т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний дугаар 221/МА2018/00***тоот магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар  сарын 11-ний өдрийн дугаар 254 тоот тогтоолоор дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

АМГТГКХ даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” дугаар 444 тоот шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ. 

Учир нь дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд До**** аймгийн Засаг даргаас ирүүлсэн татгалзсан хариу буюу дэмжихгүй саналыг үндэслэн “Т” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэрийг хариуцагч гаргасан байна. 

Дээр дурдсан аймгийн Засаг даргын дэмжихгүй саналууд, аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр байх ба уг шүүхийн шийдвэр /шийдвэр, магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол/-ээр Засаг даргын дэмжихгүй саналууд, аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг хуульд нийцсэн, үндэслэлтэй, хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэсэн агуулгаар дүгнэсэн байна.

Иймд Засаг даргын дэмжихгүй саналууд, аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг хуульд нийцсэн гэсэн агуулгаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр байх тул АМГТГКХ даргын 2017 оны “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” дугаар 444 тоот шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг шүүхээс хүчингүй болгох боломжгүй бөгөөд уг дугаар 444 тоот шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эдгээр үндэслэлүүдээс үзэхэд “АМГТГКХ даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Т ХХК-ийн NE-02***** дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул уг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

““Т” ХХК нь До**** аймгийн Ба***** сумын Ба***** 1 нэртэй 121.06 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх “АМГТГКХ даргын 2017 оны 444 дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Т ХХК-ийн NE-02***** дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буюу КХ даргын 2017 оны 444 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн тул “хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд болохыг тогтоолгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Тодруулан хэлбэл шүүх КХ даргын 2017 оны 444 дүгээр шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн учир “хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд болохыг тогтоолгуулах буюу ийнхүү үзэх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй, нэхэмжлэгчид эрх зүйн эерэг үр дагавар үүсгэхээргүй байна. 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд гэдгийг хүлээн зөвшөөрдөг, энэ асуудлаар маргаангүй гэж тайлбарладаг хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт болон 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын агуулгаас үзэхэд захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалах, сэргээн тогтоох зорилготой ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээхээргүй байх тул тус шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд ““Т” ХХК нь До**** аймгийн Ба***** сумын Ба***** 1 нэртэй 121.06 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны ирцийн тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шалтгаалж шүүх хуралдаан урьд нь 2 удаа хойшилж байсан, шүүхээс нэхэмжлэгчид болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид урьдчилсан хэлэлцүүлгийн болон шүүх хуралдааны товыг мэдэгдсээр ирсэн,  тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн № 1/9326 тоот албан бичгээр “Т” ХХК-ийн захиралд шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч талаас ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 91 дүгээр зүйлийн 91.2-т заасны дагуу хариуцагчийн хүсэлтийг үндэслэн хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 3.1.3-д заасныг тус тус баримтлан “АМГТГКХ даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Т ХХК-ийн NE-02***** дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”, “Т” ХХК нь До**** аймгийн Ба***** сумын Ба***** 1 нэртэй 121.06 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                М.БАТЗОРИГ