Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 683

 

 

 

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/00683

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 3а байр, 33 тоотод оршин суух, Луу овогт Батбаярын Ганцэцэг /РД:ИН88102104/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 3а байр, 33 тоотод оршин суух, Аюуш овогт Чулуунзагдын Занданбат /РД:ДЖ83043018/

1.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ганцэцэг би 2015 оны 01 сарын 10-ны өдрөөс Чулуунзагдын Занданбаттай хамтран амьдарсан. 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс үл ойлголцон салахад хүрсэн. Иймд Ч.Занданбатаас байрны төлбөрт оруулсан мөнгөний үлдэгдэл болох 1.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгч Б.Ганцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ч.Занданбат нь нэхэмжлэлийн шаардлага 1.600.000 төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 600.000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             

Хариуцагч Ч.Занданбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Занданбат миний бие нэхэмжлэлийн шаардлага 1.600.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг төлбөрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 600.000 төгрөгийг тус тус төлж төлбөрийг бүрэн барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ганцэцэг нь хариуцагч Ч.Занданбатад холбогдуулан 1.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Занданбат нь Б.Ганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага 1.600.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, үүнээс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 600.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ч.Занданбатын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Ч.Занданбатаас 20275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

           

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                       

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ч.Занданбат нь Б.Ганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага 1.600.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, үүнээс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 600.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 40550 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 20275 төгрөг, хариуцагч Ч.Занданбатаас 20275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ганцэцэгт олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА