Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2017/00154

 

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2017/00154

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,

Төв аймаг, Зуунмод сум, Монгол Ардын Намын байрны 2 давхар Түмэн мод Банк бус санхүүгийн байгууллага /рд:3855899/-ын нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, 11-17 тоотод оршин суух Боржигон овогт Дүгэрдоржийн Сэлэнгэ /РД:НО76021669, утас:99947829/-д холбогдох,

Зээлийн төлбөр 3 511 702 /гурван сая таван зуун арван нэгэн мянга долоон зуун хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Түмэн мод ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Сэлэнгэ нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Түмэн мод ББСБ-тай зээлийн гэрээг 12 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 3 000 000 төгрөг зээлсэн. Төлөлтийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш графикийн дагуу төлөлт хийгээгүй. Үндсэн зээл 2 739 950 төгрөг, хүү 771 752 төгрөг нийт 3 511 702 /гурван сая таван зуун арван нэгэн мянга долоон зуун хоёр/ төгрөгийг Д.Сэлэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Сэлэнгэ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Түмэн мод ББСБ-аас зээл аваад төлж чадахгүй өдий хүрсэн нь үнэн. Энэ зээлээ 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 170 657 төгрөгөөр 3 хувааж тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Төв аймгийн Түмэн мод ББСБ-ын нэхэмжлэлтэй иргэн Д.Сэлэнгээс Зээлийн төлбөр 3 511 702 /гурван сая таван зуун арван нэгэн мянга долоон зуун хоёр/ төгрөг нэхэмжилсэн байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан дагуу 2015 оны 11 сарын 27-нд Зээлийн гэрээ хийгдсэн ба 3 000 000 төгрөгийг өгч авалцсан болох нь зохигчдын өөрсдийн тайлбараарболон бичгээр хийсэн гэрээгээр тогтоогдож тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээлдэгч нь гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл нийт 3 511 702 /гурван сая таван зуун арван нэгэн мянга долоон зуун хоёр/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийтшаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно, гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно, ... гэрээ нь хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байх тул зохигчид зээлийн төлбөр 3 511 702 /гурван сая таван зуун арван нэгэн мянга долоон зуун хоёр/ төгрөгийн 1 170 567 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 1 170 567 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, 1 170 567 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөр

ч байх тул тэдгээрийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71 135 төгрөгийн 50 хувь болох 35 567,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 35 567,5 төгрөг, хариуцагч Д.Сэлэнгээс 35 567,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Түмэнд мод ББСБ-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.6-д зааснаар нэхэмжлэгч Түмэн мод ББСБ-ын нэхэмжилсэн 3 511 702 /гурван сая таван зуун арван нэгэн мянга долоон зуун хоёр/ төгрөгийг хариуцагч Д.Сэлэнгэ нь төлж барагдуулахыг хүлээн хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71 135 төгрөгийн 50 хувь болох 35 567,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 35 567,5 төгрөг, хариуцагч Д.Сэлэнгээс 35 567,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Түмэнд мод ББСБ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Л.ОЮУНЦЭЦЭГ