| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00709/И |
| Дугаар | 692 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 692
| 2017 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 102/ШЗ2017/02812 | Улаанбаатар хот |
Хариуцагчийг албадан ирүүлж,
шүүх хуралдааныг хойшлуулах тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 14/1 тоотод байрлах, “Тайгам Алтай” ХХК /РД:2658011/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 131 тоотод оршин суух, Боржигон овогт Лодойсүрэнгийн Лхагвадорж /РД:ХЕ73091992/
Хэлцлээс татгалзаж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 131 тоот 3 өрөө орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Тайгам Алтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Лхагвадоржид холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Л.Лхагвадорж нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүхийн дуудсан хугацаанд удаа дараа ирэхгүй, шүүхийг үл хүндэтгэж байх тул дараагийн шүүх хуралдаанд хариуцагч Л.Лхагвадоржийг албадан ирүүлж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат нь хариуцагч Л.Лхагвадоржийг албадан ирүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.
Хариуцагч Л.Лхагвадоржид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Хариуцагч Л.Лхагвадорж нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлдэггүй тул мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-т зааснаар хариуцагч Л.Лхагвадоржийг шүүх хуралдаанд албадан ирүүлж оролцуулахаар шийдвэрлэж, түүнийг албадан ирүүлэх ажиллагааг Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын нэгдүгээр газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Тайгам Алтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Лхагвадоржид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсугай.
2. Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 131 тоотод оршин суух, Боржигон овогт Лодойсүрэнгийн Лхагвадорж /утас:90446464/-ийг шүүх хуралдаанд албадан ирүүлсүгэй.
3. Шүүх хуралдааны бэлтгэл хангахыг шүүгчийн туслах Г.Дэлгэрмаад үүрэг болгосугай.
4. Захирамжид гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА