| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/00955/И |
| Дугаар | 151/ШШ2017/00155 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2017/00155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
нэхэмжлэгч: Төв аймаг, Заамар сум, 3-р баг, Хайлааст цагаанбулаг, 1 гудамж, 3 тоотод оршин суух Боржигон овогт Жамсранчойдогийн ? /, утас: 94353350, 99806823/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, Загдал 4-р багт оршин суух Боржигон овогт Төмөрбаатарын ?/ утас: 89996410/-д холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.?, хариуцагч Т.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.? шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Жаргалсайхантай 1999 онд танилцаж, манай аав, ээжийн гэрт 2007 он хүртэл хамт амьдарсан. Бидний дундаас 2001 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүү Ц.?төрсөн. Бид 2004 он хүртэл сайхан амьдарч байсан. 2004 оноос хойш Т.Жаргалсайханы зан ааш өөрчлөгдөж байнгын хэрүүлтэй байдаг болсон. 2007 онд хүүгээ 1 дүгээр ангид байхад бид хоёр гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж салсан. Хамтын амьдралын хугацаанд ?архи ууж агсам согтуу тавьж байгаагүй. Нөхөр манай гэрийнхэнтэй хамт амьдрахдаа ээжтэй таардаггүй байсан. Тусдаа байх хугацаанд ?нэг ч удаа хүүтгэйгээ ирж уулзаагүй, ямар нэгэн туслалцаа үзүүлж байгаагүй. Би өөр хүнтэй суугаагүй буцаж амьдаръя гэсэн боловч нааштай хариу өгдөггүй байсан. Одоо надад энэ хүнтэй эргэж нийлэх бодол байхгүй. Иймд эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.?шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.? бид хоёр алтанд явж байгаад анх танилцсан. Заамарын цагаан булаг шижир алтан дээр 4 жил амьдарсан. 2001 оноос 2007 он хүртэл хамт амьдарсан. Хамтын амьдралын хугацаанд бидний дундаас нэг хүү гарсан. Би хааяа нэг архи уудаг байсан, эргэлзээ байсан учир шинжээчийн дүгнэлт гаргах хүсэлт гаргасан. Би эхнэрийнхээ ээжтэй таарамжгүй харьцаатай байсан. Тухайн үед эхнэр хүү, хоёроо аваад хадмуудаасаа тусдаа амьдрах гэсэн боловч болоогүй. Ж.?гаас салаад нэг хүнтэй суусан. Бид хоёроос хүүхэд гараагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Цаашдаа хүүдээ тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын бичгээр ирүүлсэн тайлбар,шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.?, хариуцагч Т.Жаргалсайханаас хүү Ц.Баянзулын эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Т.?нь ?
биологийн эцэг байх магадлал 99.99 хувийн магадлалтай гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 9212 дугаарт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Зохигчид 1999 онд танилцаж гэр бүлийн харилцаатай байсан ба тэдний дундаас 2001 оны 07 сарын 19-нд хүү Ц.?төрсөн, одоо ээжийнхээ асрамжинд эрүүл өсөж бойжиж байгаа болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, хүүхэд төрсний гэрчилгээний хуулбар, Сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд Ц? эцэг нь Т.?мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү ? 11 нас хүртэл нь тухайн бүснутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 %-иар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцгээр нь тэтгүүлэх нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч Ж.? нь амьжиргааны баталгаажих доод түвшинд амьдардаг болох нь баримтаар тогтоогдсон тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2001 оны 07 сарын 19-ний өдөр төрсөн хүү ?н биологийн эцэг нь Төмөрбаатарын ?мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Ц.Баянзулыг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Жаргалсайханаар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.? улсын тэмдэгийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 28.209 төгрөгийг хариуцагч Т.Жаргалсайханаас гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ