Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 198

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Бдаргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эт холбогдох 2013002380218 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, компьютерын үйлчилгээний ажилтан мэргэжилтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хандгайтын 1-15А тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, Цогт овоо овогт Э-ийн Эр-, РД: УХ98111212,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь “Баян-Өлгий зар мэдээ” фейсбүүк группэд өөрийн урьд ашиглаж байсан “Ееgii Eegii” гэх фейсбүүк хаягнаас “Цахим зээл олгоно” гэх зар байршуулж, улмаар зарын дагуу түүнд зээл авахаар хандсан иргэдээс хүссэн зээлийнхээ үнийн дүнгээр шимтгэл төлөх ёстой гэж итгүүлж, цахим хэрэгсэл ашиглан, тэднийг хуурч мэхлэн, өөрийн төрсөн ээж болох Д.Бгийн нэр дээрх ХААН банк дахь 5219080007 дугаартай дансаар хохирогч А.Хээс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 54000 төгрөг, хохирогч Б.Саас 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 80.000 төгрөг, хохирогч Г.Нгээс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 60.000 төгрөг, хохирогч Б.Мээс 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 160.000 төгрөг, хохирогч С.Хгаас 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 26.000 төгрөг, хохирогч Е.Еээс 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 150.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Т.Тгээс 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 120.000 төгрөг, хохирогч К.Аээс 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 40.000 төгрөг, хохирогч К.Сээс 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 80.000 төгрөг, нийт 9 удаагийн үйлдлээр 770.000 төгрөгийг залилж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Эыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь “Баян-Өлгийн зар мэдээ” фэйсвүүк группэд “Eegii Eegii” гэх хаягнаас “Цахим зээл олгоно” гэх зар байршуулж, улмаар түүнд зээл авахаар хандсан иргэдээс хүссэн зээлийнхээ үнийн дүнгээр шимтгэл төлөх ёстой гэж итгүүлж, цахим хэрэгсэл ашиглан, тэднийг хуурч мэхлэн, өөрийн төрсөн ээж болох Д.Бгийн нэр дээрх ХААН банк дахь 5219080007 дугаартай дансаар хохирогч А.Хээс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 54000 төгрөг, хохирогч Б.Саас 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 80.000 төгрөг, хохирогч Г.Нгээс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 60.000 төгрөг, хохирогч Б.Мээс 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 160.000 төгрөг, хохирогч С.Хгаас 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 26.000 төгрөг, хохирогч Е.Еээс 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 150.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Т.Тгээс 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 120.000 төгрөг, хохирогч К.Аээс 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 40.000 төгрөг, хохирогч К.Сээс 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 80.000 төгрөг, нийт 9 удаагийн үйлдлээр 770.000 төгрөгийг залилж авсан болох нь хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 51-56-рх/, Хаан банк депозитын дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 168-171, 174-175, 178-187,188-191, 193-215, 217-220, 225-227, 229-233, 238-240, 242-243-243, 2-р хх-ийн 05-11,13-15, 17-21-р хуудас/, хохирогч К.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” 2020 оны 7 сарын 08-ны өдөр 19 цагийн үед би өөрийн хаягнаас фэйсвүүк орж байгаад Баян-Өлгий зар мэдээ группэд тавьсан “Цахим зээл олгоно” зарыг хараад add явуулсан. Тэгсэн чинь над руу чатаар цахим зээл гаргахад таны иргэний үнэмлэх ар болон урд талаасаа хэрэгтэй, та зургийг нь  дараад явуулна уу гэж мессеж ирсэн.  Тэгэхээр нь би иргэний үнэмлэх байхгүй гэж хэлэхэд  өөр бичиг баримт байна уу гэж асуухад нь би байхгүй гэж хэлсэн. Дараа нь  над руу гарын үсгийн чинь зураг байхад болно,та зээлийн шимтгэлд 40.000 төгрөг төлөөд цахим гэрээ хийгээд зээл авах боломжтой гэж хэлэхээр нь би 40.000 төгрөг төлсний дараа зээл өгөхгүй бол яах вэ? гэж асуухад над руу санаа зоволтгүй гэхээр нь иргэний үнэмлэхийн зураг явуулсан. Түүний дараа авсан зээлээ яаж төлөх вэ? гэж асуухад  дансаар төлж болно гэсэн.Тэгээд би мөнгөө маргааш шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд өглөө босоод байж байсан чинь 11 цагийн үед нөгөө хаягнаас над руу та зээл авах уу гэж мессеж ирсэн ба би авъя гэхэд надруу зээлийн шимтгэл төлөх дансны дугаар явуулсан. Ингээд би гэрээс гараад Хаан банкны АТМ дээр очоод хэлсэн мөнгийг шилжүүлчхээд уг хаяг руу мөнгө шилжүүлчихлээ гэж хэлнээс хойш  надад огт хариу өгөхгүй алга болсон юм. Яагаад таг болчхов гэж дахин дахин мессеж бичихэд таны гэрээг бэлдэж байна гэсэн юм. Тэгээд би гэрээ хэзээ бэлэн болох юм гэсэн чинь намайг блок хийсэн учраас би цагдаад мэдэгдсэн. Э.Э нь надтай ирж уулзаж, уучлал гуйн учруулсан хохирол болох 40.000 төгрөгийг төлж барагдуулж өгсөн тул одоо нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 59-62 дугаар хуудас/, хохирогч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2020 оны 6 дугаар сарын сүүл, 7 дугаар сарын эхээр би өөрийн хаягаараа Фейсбүүк орж байсан чинь Баян-Өлгий зар мэдээ группэд цахим зээл олгоно гэсэн зарыг Ееgii Ееgii гэх үл таних хаягаас оруулсан байхаар нь чат руу нь ороод мэдээлэл авъя гэж чат бичсэн. Та хэдэн төгрөгийн зээл авах бэ? гэж асуухаар нь би 2 сая төгрөгийн зээл авмаар байна гэхэд 8 хувийн шимтгэлтэй цахимаар гэрээ хийнэ. Та авах мөнгөнийхөө 8 хувийн шимтгэлийн мөнгийг хийгээрэй гэхээр нь би эхлээд гэрээгээ байгуулж болох уу, тэгээд шимтгэлээ шилжүүлж болох уу, гэхэд болно, та цахим үнэмлэхийн зургаа явуулчих гэхээр би зургаа явуулсан. Тэгсэн чинь та шимтгэлээ шилжүүл тэр хооронд цахим гэрээг явуулж өгье гэхээр нь би шимтгэлд 160.000 төгрөг шилжүүлээд удаагүй байхад намайг блок хийсэн байсан. ...Надаас авсан 160.000 төгрөгийг Э.Э төлж өгч, уучлалт гуйсан тул одоо надад нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 65-68 дугаар хуудас/, хохирогч Е.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 7 сарын 05-ны өдрийн 11 цаг өнгөрч байх үед өөрийн фейсвүүк хаягаар орж байсан чинь Баян-Өлгий аймгийн зар мэдээ группэд цахим зээл олгоно гэсэн зарыг Eegii Eegii гэсэн хаягнаас байршуулсан байхаар нь би мэдээлэл авъя гээд чаат бичсэн юм.Тэгээд би хэдэн төгрөгийн зээл гаргаж байгаа вэ гээд дахин чаат бичсэн. Та авах бүрэн боломжтой, харин та өөрийн мэдээллийг бидэнд өгөөрэй гэхээр нь би Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд байгаа гэхэд дансаар зээл авч болно гэсэн. Би танд яаж итгэх вэ гэхэд Энхбат гэх хүний иргэний үнэмлэхийн зураг, интернэт банкны дансанд байгаа мөнгөний зураг явуулахад уг данс нь 84.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй данс байсан.  Тэгэхээр нь би 5 сая төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай авъя гэж чаат бичихэд та тухайн 5.000.000 төгрөгийн зээлийг 3 хувааж төлөх үү? Аль эсвэл сүүлийн сараар бүрэн төлөх үү гэж чат бичихээр нь сүүлийн сараар бүгдийг нь төлнө гэж чат бичсэн чинь та иргэний үнэмлэхийн 2 талын зургаа илгээгээрэй, бид нар тантай гэрээ байгуулна гэж хэлэхээр нь иргэний үнэмлэхийн 2 талын зургаа явуулсан. Тэгээд байж байсан чинь надад 5219080007 гэх дансанд 150.000 мянган төгрөг хийгээрэй таны авах зээлийн 5.000.000 төгрөгийн шимтгэл юм гэж хэлэхээр нь би 5219080007 гэсэн дансанд 150.000 шилжүүлсэн чинь алга болсон. Би банкинд зээлтэй байсан ба төлөх хугацаа нь болж байсан тул түүнийгээ хийх гэж байсан юм. Намайг хуурч мэхлэн надаас 150.000 төгрөг авсан Э.Э гэх залуу надад ирж учраа хэлэн уучлалт гуйж, 150.000 төгрөгийг бүрэн төлж өгсөн тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй ” гэх мэдүүлэг /хх- ийн 71-75 дугаар хуудас/, хохирогч Б.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2020 оны дундуур байсан санагдаж байна. Би өөрийн хаягаар фэйсвүүкт орж байсан чинь Баян-Өлгий зар мэдээ группэд Eegii Eegii гэсэн хаягаас цахим зээл олгоно гэсэн пост хийсэн байсан. Тэгээд би сонирхож ямар нөхцөлтэй олгож байгаа вэ гэхэд та хэдэн төгрөгийн зээл авах вэ гэхээр нь би 1.000.000 төгрөгийн зээл авъя гэсэн чинь та авах мөнгөнийхөө 8 хувь буюу 80.000 төгрөг хийгээрэй гээд над руу Хаан банкны данс явуулсан санагдаж байна, сайн санахгүй байна. Тэгээд би өөрийн гар утаснаасаа 80.000 төгрөг шилжүүлчхээд би мөнгө хийчихлээ гэж чат бичсэн над руу таны зээлийг маргааш гаргаж өгнө гэж хэлсэн. Намайг хуурч мэхлэн надаас 80.000 төгрөг авсан Э.Э гэх залуу надтай ирж уулзан, 80.000 төгрөгийн бүрэн төлж барагдуулсан тул цаашид түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 78-81 дүгээр хуудас/,насанд хүрээгүй хохирогч Т.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2020 оны эхний 7 хоногт ээжийнхээ ажил дээр фэйсвүүк орж байтал Баян-Өлгийн зар мэдээ гэсэн группэд Eegii Eegii гэх хаягаас цахим зээл олгоно гэсэн зар нийтэлсэн байсныг олж уншаад уг хаягруу өөрийн хаягнаас цахим зээл гаргах уу гэж асуухад чаатаар ...сайн байна уу цахим зээл гаргахад таны иргэний үнэмлэхийн ар тал урд тал хэрэгтэй, мөн 2 сая хүртэлх зээл олгоно, хугацаа 6 сар хүртэл, та зээл авахын өмнө зээл авах үнийн дүнгийн 8% шимтгэл төлнө, зээлийн хүү 3 хувь гэсэн мэдээлэл агуулсан хариу ирүүлсэн болохоор иргэний үнэмлэхийн хуулбарын зургаа одоо явуулах уу надад 1.500.000 төгрөг хэрэгтэй байна гэж чат бичихэд над руу болно, 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг төлөөд цахим гэрээ хийгээд авч болно гэсэн хариу ирсэн тул түүний илгээсэн Хаан банкны 5219080007 тоот данс руу “Хостерек” төвийн дотор байрлах Хаан банкны АТМ-ээс өөрийнхөө 5193135509 тоот данснаас 120000 төгрөгийн шилжүүлэг хийсэн. Ингээд мөнгө шилжүүлсэн талаараа нөгөө хаяг руу мессеж бичихэд мөнгө чинь ороогүй байна гэхээр нь өөрийн дансны хуулганы зургийг аваад скрийн шот хийгээд явуулахад ок, зээлийг гаргахад 5 минут болно, гэж хэлсэн, тэгээд тухайн хүний дугаарыг нь асуухад намайг блоколсон. Миний дансанд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгө ордог ба тэр мөнгөнөөсөө шилжүүлсэн. Э.Э гэх залуу надаас хуурч мэхлэн авсан 120.000 төгрөгийг төлж өгөн уучлалт гуйсан. Цаашид гомдол саналгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/, хохирогч Г.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2020 оны 6 сарын 08-ны өдөр өөрийн хаягаараа фэйсвүүк орж байтал орлого хамаарахгүй, найдвартай зээл гаргаж өгнө гэсэн зар нэг групп дээр байсан. Зарыг Eegii Eegii гэсэн хаягаас нийтэлсэн байсан тул танаас мөнгө зээлэх гэсэн юм,орон нутгийн иргэдэд зээл гаргаж өгөх үү гэж асуухад уг хаягнаас орон нутгийн хүмүүст зээл гаргах боломжтой шүү, зээл гаргуулахаар бол 120.000 төгрөг, иргэний үнэмлэхийн зураг, регистрийн дугаар, дансны дугаараа явуулаарай гэсэн, би хариуд нь надад  120.000 төгрөг байхгүй, 60.000 төгрөг байна гэхэд за,за тэгвэл 60.000 төгрөгийг маш хурдан хийгээрэй гээд 5219080007 тоот данс явуулахад нь би уг дансруу өөрийн Хаан банкны 5194159799 тоот данснаас тэр даруй 60.000 төгрөгийг утга хэсэгт “nergui” гэж мобайлдаж хийгээд иргэний үнэмлэхийн  зургаа гар утсаараа дарж чатаар явуулахад миний явуулсан дансны дугаар, иргэний үнэмлэхийн зураг, дансаар мөнгө шилжүүлснийг авлаа баярлалаа гэж бичээд хариу илгээсэн. Түүнийг уншаад зээлийн мөнгийг миний данс руу шилжүүлээд өгөөрэй гэж хэлэх гээд хариу бичих гэсэн боловч намайг фейсбүүкээр блоклосон уу ямар нэгэн зүйл хийсэн ба бүх мэдээлэл нь алга болчихсон байсан. Намайг хуурч надаас авсан 60.000 төгрөгийг Э.Э гэх залуу бүрэн төлж өгөн, уучлалт гуйсан тул цаашид түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 89-92 дугаар хуудас/, хохирогч К.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гэртээ фэйсвүүк орж байтал Баян-Өлгийн зар мэдээ гэсэн группэд Eegii Eegii гэх хаягаас цахим зээл олгоно гэсэн зар тавьсан байхаар нь би 1.000.000 төгрөгийн зээл авах гэсэн юм гэж чат бичсэн чинь надруу 1.000.000 төгрөгийн зээл авахад шимтгэл нь 80000 төгрөг болно, та энэ дансанд мөнгө хийчих гээд надад 5219080007 гэсэн данс өгөхөөр нь би тэр дансанд нь 80000 төгрөг хийсэн.Тэгээд утга дээр нь намайг фейсбүүк хаяг болон утасны дугаараа бич гэсэн байхаар нь тэр дагуу бичээд мөнгөө хийсэн. Тэгээд би мөнгө хийчихлээ гээд чаат бичихэд 30 минутын дараа таны зээлийг гаргаж өгнө, түр хүлээж байгаарай гэж хэлсэн. Хүлээж байтал намайг блок хийсэн байхаар нь нөхөр хараад уурлаж магадгүй гээд чаатаа устгасан. Намайг хуурч, надаас 80.000 төгрөг авсан Э.Э гэх залуу надтай ирж уулзан хохирлыг бүрэн төлж өгөн уучлалт гуйсан. Цаашид надад гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 95-98 дугаар хуудас/, хохирогч А.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн хаягаараа фэйсвүүк орж байтал Баян-Өлгийн зар мэдээ гэсэн группэд Eegii Eegii гэх хаягаас цахим зээл олгоно гэсэн зар явж байхаар нь хандаж зээл авах гэсэн юм. Тэгээд би зээлийг баталгаатай гаргаж өгөх үү гэж асуухад надад та санаа зовох хэрэггүй, 5 минутад гаргаж өгнө гэхээр нь хэдэн төгрөгийн зээл авах боломжтой вэ гэхэд 500.000 төгрөгөөс 2 сая төгрөг гэсэн.  За тэгээд найдвартай юм бол надад 1.500.000 төгрөг 6 сарын хугацаатай хэрэгтэй байна гэж хэлсэн чинь надад болно ахаа та харин миний дансанд 54.000 төгрөг хийх хэрэгтэй, 1.500.000 төгрөгийн зээлийн шимтгэл юм гэж хэлэхээр нь би 54.000 төгрөгийг утаснаасаа мобайлдаад хийгээд энэ талаар хэлэхэд намайг блок хийгээд бичсэн бүх чатаа устгаад алга болсон юм. Намайг хуурч мэхлэн надаас 54.000 төгрөг авсан Э.Э гэх залуу надтай ирж уулзан учраа хэлж, уучлалт гуйн 54.000 төгрөгийн төлж өгсөн тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 101- 104 дүгээр хуудас/,хохирогч С.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “2020 оны 6 сарын 28-ны өдөр байсан санагдаж байна, Баян-Өлгийн зар мэдээ гэсэн группэд Eegii Eegii гэх хаягаас цахим зээл олгоно гэсэн зар оруулсан байсан.            Тэгэхээр нь өөрийн фейсбүүк хаяг болох “Huralai Suragan” гэсэн хаягнаас хувийн чат бичсэн юм. Мэдээлэл авъя гэсэн чинь над руу хүү нь 2,3% нэг жилийн хугацаатай 1.000.000 төгрөгөөс 800.000 төгрөг хүртэл зээл гаргаж өгнө харин та иргэний үнэмлэхийнхээ зураг болон шимтгэлийн 26000 төгрөг төлөх хэрэгтэй тул шимтгэлийн мөнгөө шилжүүлээд зээлээ гаргуулан аваарай гэхээр нь би хэлснийх нь дагуу хийсэн чинь намайг блок хийсэн.Надаас 26000 төгрөг залилж авсан Э.Э гэх залуу миний мөнгийг буцааж өгөн уучлалт гуйсан тул надад өөр нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 108-110 дугаар хуудас/, гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би картаа хөдөө явах гээд гэртээ мартаад явсан байна лээ. Тэрнээс хүүхдэдээ өгсөн зүйл байхгүй. Миний Хаан банкны тэтгэврийн дансны дугаар 5219080007, харин хэрэглээндээ ашигладаг данс нь 5032183423 энэ байгаа юм. Тухайн үед би 6 сараас 8 сар хүртэл Архангай аймгийн Хашаат сум руу яваад ирэхэд ийм асуудал болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Эын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ээж Д.Б нь Архангай аймгийн Тариат суманд байдаг эмээ рүү явсан ба явахдаа ээж виза картаа гэрт орхиод явсан байсан. Би гэртээ ганцаараа үлдээд Фейсбүүк хараад сууж байхад “Цахим зээл олгоно” гэх постууд тавигдсан байсан түүнээс санаа авч тэр өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс өөрийн 2016 оноос ашиглаж байсан “Ееgii Ееgii” гэх фейсбүүк хаягийнхаа профайл зургийг танихгүй хүний зургаар сольж “Баян- Өлгий зар мэдээ” гэх группэд Еegii Ееgii” гэх фейсбүүк хаягнаасаа “цахим зээл олгоно” гэх пост оруулсан юм. Удалгүй хүмүүс миний чат руу мессеж бичиж мэдээлэл авъя гэх зэргээр асуулт асуусан, тэгэхээр уг хүмүүст 8% хувийн шимтгэл төлж сарын 3% хувийн хүүтэй, 2.000.000 сая төгрөг хүртэлх зээлийг ямар нэгэн барьцаагүй зээл олгож байгаа талаар асуусан, иргэдэд мэдээлэл өгөөд зээл авахыг хүссэн 9 хүнээс авах зээлийнх нь мөнгөн дүнгийн 8% хувийг шимтгэлээ хийж авна уу гээд ээжийн нэр дээрх ХААН банкны 5219080007 дансны дугаарыг өгдөг байсан ба надаас зээл авах гэсэн 9 хүн шимтгэлээ хийсэн юм. Тухайн 6 сард надад 4 хүн холбогдож, мөнгө зээлэх хүсэлтээ хэлж би 8 хувийн шимтгэл нэрээр 354.000 мянган төгрөг авсан ба тухайн үед мөнгийг нь өөрийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан. Тухайн сард надад 5 хүн зээл авахаар хүсэлтээ ирүүлсэн ба 416.000 төгрөгийг тухай бүрт нь өөрийн хэрэгцээндээ болон найз нөхөхтэйгөө уулзах, хоолонд орох зэргээр хэрэглэж дуусгасан юм. Баян-Өлгий  аймаг хол болохоор баригдахгүй байх гэж бодсон. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Хэрэг илэрсний дараа би Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт ирж, 9 хүнээс авсан мөнгө болох 770.000 төгрөгийг бүгдийг нь төлж барагдуулан тэдгээр хүмүүсээс  уучлалт гуйсан. Дахин хэзээ ч ийм хэрэгт холбогдохгүй байж чадна. Иймд надад хөнгөн шийтгэл өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 164-165 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Э.Эт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна. Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Э.Э нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай байх ба Улаанбаатар хотоос алслагдсан аймаг болох Баян-Өлгий аймгийн иргэдийг залилан мэхэлж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор цахим сүлжээ ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Баян-Өлгий аймгийн зар  мэдээ” гэх fasebook группэд “Цахим зээл олгоно” гэх зар нийтэлж, уг зарын дагуу холбогдсон хүмүүст “Иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга, регистрийн дугаараа явуулаарай, 5 минутын дотор зээл гаргаж өгнө, барьцаа хөрөнгө шаардахгүй” гэх мэтээр тэднийг хуурч, баталгаа шаардсан хүнд Энхбат гэх хүний иргэний үнэмлэхийн хуулбар болон 80 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэй дансны зургийг чаатаар явуулах зэргээр итгэлийг нь олж, улмаар зээлийн шимтгэл нэрээр нийт 9 удаагийн үйлдлээр, нэр бүхий 9 хүнээс нийт 770.000 төгрөг залилан мэхэлж авсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан “залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой бөгөөд шүүгдэгч Э.Э нь бусдын өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд цахим сүлжээ ашиглан авахыг хүссэн зээлийнхээ үнийн дүнгийн 8 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл төлөх ёстой гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогчдоос дансаар мөнгийг нь шилжүүлэн авч, бусдыг залилсан нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Тэрээр гэмт үйлдлээ 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Э нь гэмтэл үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул  түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Харин Э.Эын үйлдэлд залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинж тогтоогдоогүй гэж дүгнэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

 Иймд прокуророос шүүгдэгч Э.Эт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах” гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

             Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

             Шүүгдэгч Э.Эын гэмт үйлдлийн улмаас хохирогч А.Хэд 54.000 төгрөг, хохирогч Б.Сд 80.000 төгрөг, хохирогч Г.Нд 60.000 төгрөг, хохирогч С.Хд 26.000 төгрөг, хохирогч Е.Еэд 150.000 төгрөг, хохирогч Б.Мд 160.000 төгрөг, хохирогч Т.Тд 120.000 төгрөг, хохирогч К.Ад 40.000 төгрөг, хохирогч К.Сэд 80.000 төгрөг, нийт 770.000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э нь нэр бүхий 9 хохирогчид 770.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулснаар тэд түүнээс дахин нэхэмжлэх хохиролгүй, санал гомдолгүй гэдгээ илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор Э.Эоос гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

             Шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д”Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 1-д”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Э.Э нь “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар түүний холбогдсон хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Э.Эт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хэрэгт түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, /2-р хх-ийн 24-31-р тал/ зэрэг нотлох баримтууд авагдсан байх ба шүүгдэгч Э.Э нь 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 22 настай, одоо Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хандгайт 1 гудамжны 15 тоотод ээж, дүүгийн хамт оршин суудаг, гэрлээгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Эт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж, нэр бүхий  9 хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж, хохирогч нараас уучлалт гуйсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Түүнчлэн талууд хохирол, гэм буруугийн асуудлаар маргаагүй тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Э.Эт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын шатанд хүсэлт гаргаснаар шүүгдэгч Э.Э нь прокурорын сонгосон ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг түүний оршин суугаа газар болох Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр  хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажлын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж  шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ХААН банкны камерын бичлэг бүхий 1 ширхэг CD (хуурцаг)-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цогт овоо овогтой Э-ийн Э-ыг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Э.Эыг дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний оршин суугаа газар болох Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD (хуурцаг)-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Э.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.Б