| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07649/И |
| Дугаар | 713 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 713
| 2017 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2017/00713 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 14/1 тоотод байрлах, “Тайгам Алтай” ХХК /РД: 2658011/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 131 тоотод оршин суух, Боржигон овогт Лодойсүрэнгийн Лхагвадорж /РД:ХЕ73091992/
Хэлцлээс татгалзаж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 131 тоот 3 өрөө орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, хариуцагч Л.Лхагвадорж, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Тайгам Алтай” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тайгам Алтай” ХХК нь иргэн Лхагвадоржтой 2012 онд амаар хэлцэл хийж Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 131 тоот 3 өрөө орон сууцыг 117.630.000 төгрөгөөр үнэлэн тус байрыг Л.Лхагвадорж хүлээн авах, хариу төлбөрт “Тайгам Алтай” ХХК-ийн эзэмшилд мөнхүү үнэ бүхий газрыг шилжүүлэхээр тохирсон боловч өнөөдрийг хүртэл газрын эрхийг шилжүүлээгүй, нэг ч төлбөр мөнгө төлөлгүйгээр тус байранд амьдарсаар байна. 2012 оноос хойш манай зүгээс удаа дараа хариу төлбөрөө шаардаж, хугацаа тогтоож байсан боловч Л.Лхагвадорж нь газрын эрхийг шилжүүлэх, төлбөр төлөх талаар ямар нэгэн арга хэмжэээ аваагүй байна. Улмаар манай компанийн зүгээс 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 433 тоот албан бичгээр хэлцлээс татгалзаж байгаагаа мэдэгдэж, байраа чөлөөлүүлж авахаар мэдэгдэл өгсөн боловч ямар нэгэн хариу өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд “Тайгам Алтай” ХХК нь Л.Лхагвадоржтой байгуулсан хэлцлээс татгалзаж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 131 тоот 3 өрөө орон сууцыг Л.Лхагвадоржоос гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч “Тайгам Алтай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тайгам Алтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Лхагвадоржид холбогдох иргэний хэрэгт хариуцагчтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Лхагвадорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тайгам Алтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Л.Лхагвадорж миний бие нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Тайгам Алтай” ХХК нь хэлцлээс татгалзаж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 131 тоот 3 өрөө орон сууцыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 131 тоот 3 өрөө, 78,42 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1.500.000 төгрөгөөр тооцож нийт 125.472.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Л.Лхагвадорж хүлээн зөвшөөрч, нийт 125.472.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор “Тайгам Алтай” ХХК-д төлж барагдуулах, төлбөрийг бүрэн барагдуулснаар Алтай хотхон 131 тоот 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг үл маргах журмаар Л.Лхагвадоржид шилжүүлэх, хэрэв Л.Лхагвадорж дурдсан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 131 тоотод байрлах орон сууцыг Л.Лхагвадорж нь үл маргах журмаар “Тайгам Алтай” ХХК-д чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Тайгам Алтай” ХХК нь хариуцагч н.Лхагвадоржид холбогдуулан хэлцлээс татгалзаж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 131 тоот 3 өрөө орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч “Тайгам Алтай” ХХК нь хэлцлээс татгалзаж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 131 тоот 3 өрөө орон сууцыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 131 тоот 3 өрөө, 78,42 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1.500.000 төгрөгөөр тооцож нийт 125.472.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Л.Лхагвадорж хүлээн зөвшөөрч, нийт 125.472.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор “Тайгам Алтай” ХХК-д төлж барагдуулах, төлбөрийг бүрэн барагдуулснаар Алтай хотхон 131 тоот 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг үл маргах журмаар Л.Лхагвадоржид шилжүүлэх, хэрэв Л.Лхагвадорж дурдсан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 131 тоотод байрлах орон сууцыг Л.Лхагвадорж нь үл маргах журмаар “Тайгам Алтай” ХХК-д чөлөөлж өгөхөөр зохигч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч “Тайгам Алтай” ХХК, хариуцагч Л.Лхагвадорж нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 746100 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Лхагвадоржоос 746100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Тайгам Алтай” ХХК нь хэлцлээс татгалзан, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 131 тоот 3 өрөө орон сууц гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 131 тоот 3 өрөө, 78,42 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1.500.000 төгрөгөөр тооцож нийт 125.472.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Л.Лхагвадорж хүлээн зөвшөөрч, 125.472.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор “Тайгам Алтай” ХХК-д төлж барагдуулах, төлбөрийг бүрэн барагдуулснаар Алтай хотхон 131 тоот 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг үл маргах журмаар Л.Лхагвадоржид шилжүүлэх, хэрэв Л.Лхагвадорж дурдсан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 131 тоотод байрлах орон сууцыг Л.Лхагвадорж нь үл маргах журмаар “Тайгам Алтай” ХХК-д чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 746100 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Лхагвадоржоос 746100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тайгам Алтай” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА