Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00156

 

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00156

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, Ланс, 9 гудамж, 17 тоотод оршин суух Боржигон овогт Бумбаагийн Цогтгэрэл /НЮ60122311/,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 сарын 23-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Цогтгэрэл, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Цогтгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1976 онд 8-р ангиа төгсөөд Төв аймгийн усны аж ахуйн удирдах газарт 1976 оны 06 дугаар сард 2-р зэргийн ажилчнаар орсон. Тухайн үед ямар нэгэн тушаал хөдөлмөрийн дэвтэр гэх зүйл огт байгаагүй. 1977 оны 08 дугаар сар хүртэл ажиллаж байгаад Өвөрхангай аймгийн Техникумд өрөмдлөгийн машины жолоочоор суралцахаар явж 2 жил сурч төгсөөд буцаж Төв аймагт ирээд усны аж ахуйн удирдах газраа эргэн орж ажилласан. Тухайн үед гарсан тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэр нээлгээгүй байсан. Иймд Төв аймаг, Зуунмод сумын Усны аж ахуйн удирдах газарт 1976 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1977 оны 08-р сарын 20-ны өдөр хүртэл өрөмдөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Цогтгэрэл нь тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаагийн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Б.Цогтгэрэл нь Төв аймаг, Зуунмод сумын Усны аж ахуйн удирдах газарт 1976 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1977 оны 08-р сарын 20-ны өдөр хүртэл өрөмдөгчөөр ажиллаж байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

 

1. Б.Цогтгэрэлийг Төв аймаг, Зуунмод сум, Усны аж ахуйг удирдах газрын захиргаанаас 1976 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шагнасан баярын бичиг,

 

2. Б.Цогтгэрэлийг Төв аймаг, Зуунмод сум, Усны аж ахуйг удирдах газрын захиргаанаас 1977 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шагнасан баярын бичигт,

3. Гэрч Ж.Арилдий: Б.Цогтгэрэл нь Төв аймаг, Зуунмод сумын Усны аж ахуйн удирдах газарт 1976 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1977 оны 08-р сарын 20-ны өдөр хүртэл өрөмдөгчөөр ажиллаж байсан нь үнэн би тухайн үед мастер, боловсон хүчин зэрэг байсан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-гэрч Д.Норов: Б.Цогтгэрэл нь Төв аймаг, Зуунмод сумын Усны аж ахуйн удирдах газарт 1976 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1977 оны 08-р сарын 20-ны өдөр хүртэл өрөмдөгчөөр ажиллаж байсан нь үнэн би тухайн үед мастер, боловсон хүчин зэрэг ажлыг хийж байсан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1977 оны уурхайн худгийн хамт олонтойгоо авахуулсан гэх фото зураг зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

 

Б.Цогтгэрэлийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажилд орсон тушаал өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Төв аймаг, Зуунмод сум, Усны аж ахуйг удирдах газрын захиргаанаас 1976 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шагнагдсан баярын бичгийг ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлж, 1976 оны 06-р сарын 01-ний өдрийг ажилд орсон он, сар гэж тооцох, гэрч нарын мэдүүлгээр 1977 оны 08-р сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан гэж үзэв.

 

  Иймд Бумбаагийн Цогтгэрэл нь Төв аймаг, Зуунмод сумын Усны аж ахуйн удирдах газарт 1976 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1977 оны 08-р сарын 20-ны өдөр хүртэл өрөмдөгчөөр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Бумбаагийн Цогтгэрэл /НЮ60122311/ нь Төв аймаг, Зуунмод сумын Усны аж ахуйн удирдах газарт 1976 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1977 оны 08-р сарын 20-ны өдөр хүртэл өрөмдөгчөөр ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчБ.Цогтгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.ОЮУНЦЭЦЭГ