Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00815

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00815

 

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 27 дугаар гудамж, 292 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Шамбалын Алтансувд /РД: УХ89011405/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, туулын 13 дугаар гудамж, 226 тоот хаягт оршин суух, Олгонууд овогт Бямба-Очирын Очбаяр /РД: УУ89032332/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Алтансувд, хариуцагч Б.Очбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Алтансувд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Б.Очбаяртай 2004 онд 7 дугаар ангидаа танилцсан. 2007 оноос нөхөртэйгөө хамт амьдарсан. 2009 оны 10 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүү О.Анар төрсөн. 2016 оны 02 дугаар сард салсан. Салснаас хойш хүү маань миний асрамжинд байгаа. Гэрлэлтээ цуцлуулах, хүүгээ өөрийн асрамжинд авах, хуульд заасан журмын дагуу тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б.Очбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сараас хойш бид тусдаа амьдарч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би одоохондоо эрхэлсэн ажилгүй, айлд байгаа учраас хүүгээ өөрийн асрамжинд авах боломжгүй байна. Тодорхой эрхэлсэн ажилтай болохоороо хүүхдийн тэтгэлгийг төлөх хүсэлтэй байна. Хүүтэйгээ уулзаж байх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Алтансувд нь хариуцагч Б.Очбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаар гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.

Ш.Алтансувд, хариуцагч Б.Очбаяр нар нь 2006 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсноо 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 1351 дугаарт бүртгүүлсэн нь болох гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, хүү О.Анар нь 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн болох нь 0343456 Г-3282 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Гэрлэгчид нь шүүхээс 3 сарын хугацаа олгож, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч зохигчид эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй хүү О.Анар нь төрсөн цагаас хойш болон эцэг эх тусдаа амьдарсан үеэс эхийн асрамжинд байсан, хүү О.Анарын ээжтэйгээ хамт амьдармаар байна гэсэн саналыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү О.Анарыг эх Ш.Алтансувдын асрамжид үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигч хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцоогүй, шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байсан тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү О.Анарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Олгонууд овогт Бямба-Очирын Очбаяраар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй болохыг эцэг Б.Очбаярт, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хариуцагч Б.Очбаярыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байх үүрэгтэйг нэхэмжлэгч Ш.Алтансувдад тайлбарлаж мэдэгдэв.

Гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Шамбалын Алтансувд /РД:УХ89011405/, хариуцагч Олгонууд овогт Бямба-Очирын Очбаяр /РД:УУ89032332/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь заалтыг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү О.Анарыг эх Ш.Алтансувдын асрамжид үлдээсүгэй.   

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү О.Анарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Олгонууд овогт Бямба-Очирын Очбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг тайлбарласугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Очбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ