Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 216

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Б,

Шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Л-д холбогдох эрүүгийн 2013003060232  дугаартай хэргийг хүлээн авч ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Г-ийн Л, 1971 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн стратеги, командын офицер мэргэжилтэй, ажилгүй, тэтгэвэрт гарсан, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 хорооны 45 дугаар байрны 236 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн дугаар ОН71120879,

Прокуророос шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Г.Л нь Баян-Өлгий аймгийн Цэргийн штабын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус аймгийн Цэнгэл суманд цэрэг татлагын үеэр очиж, хохирогч К.А, Б.Ж нараас цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах төлбөрт тус бүр 707.320 төгрөг, нийт 1.414.640 төгрөгийг төрийн сангийн дансанд төлүүлэхгүйгээр бэлнээр авч, тэдгээрт цэргийн үүрэгтний үнэмлэх бичиж олгон, төлбөрийг хувийн хэрэгцээндээ зарцуулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг

Шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн шийтгэл өгнө үү” гэв.

Хоёр: Хэргийн үйл баримтын талаар эрүүгийн 2013003060232 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Хохирогч Б.Жаас шүүгдэгч Г.Лгийн бичиж олгосон гэх  “Цэргийн үүрэгтний үнэмлэх" -ийг гаргаж өгснийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 7 дугаар хуудас/,

Хохирогч К.Ааас шүүгдэгч Г.Лгийн бичиж олгосон гэх “Цэргийн үүрэгтний үнэмлэх”-ийг гаргаж өгснийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн З7-р хуудас/,

Хохирогч нараас гаргаж өгсөн “Цэргийн үүрэгтний үнэмлэх” 2 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 108-рх/

            Хохирогч К.А, Б.Ж нараас 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн сангийн 100020000983 тоот дансанд Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах төлбөрт 709.938 төгрөгийг дахин хувиасаа нөхөн төлсөн тухай баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар гэх 2 хуудас баримт хулээн авсан тухай тэмдэглэл, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар  /хх-ийн 08-10 дугаар хуудас/,

            Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн даргын  2020 оны 9 дүгээр сарын  09-ний өдрийн 5-03/603 дугаартай “Цэнгэл сумын иргэн Көпберген овогтой А /РД:БЛ92011816/, Баян овогтой Ж /РД:БЛ91050617/ нарын цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах төлбөр нь манай төрийн санд орж ирээгүй болно. Дарга Х.Ербол” гэх албан бичиг /хх-ийн 12-рх/,

            Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн сангийн 100020000983 тоот дансны 2017-2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх дэлгэрэнгүй хуулга (цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах төлбөрийн данс) /хх-ийн 16-21-рх/,

            Баян-Өлгий аймгийн Засаг  даргын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/320 дугаартай “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн тухай” захирамж, түүний хавсралт (Уг захирамжийн хавсралтад иргэн Б.Ж, К.А нарын нэр ороогүй)

            Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/402 дугаартай “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн тухай” захирамж, түүний хавсралт (Уг хавсралтын 7 дугаарт Б.Ж-Цэнгэл сум, төлбөрийн хувь-14%, мөнгөн дүн-709.938, 8 дугаарт К.А-Цэнгэл сум, төлбөрийн хувь-14%, мөнгөн дүн-709.938,гэж тус тус бичжээ.) /хх-ийн 67-68-рх/

            Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/88 дугаартай” Цэнгэл сумын иргэн Көпберген овогтой А /РД:БЛ92011816/, Баян овогтой Ж /РД:БЛ91050617/ нарт аймгийн Засаг даргын 2018 оны А/402 дугаар захирамжаар цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгахаар 709.938 төгрөгийн төлбөр оногдуулсан ба төлбөрийг дээрх иргэд 2020 оны 9 сарын 08-ны өдөр төлж барагдуулснаар цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасанд тооцсон болно” гэх албан бичиг /хх-ийн 14-рх/,      

Хохирогч К.Аий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“Би Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаад 2017 оны 4 дүгээр сард Цэнгэл сумандаа амьдрахаар ирсэн. 2017 оны намар надад цэргийн зарлан дуудах хуудас ирсэн. Тухайн үед миний цэрэгт явах нас оройтсон, мөн цэргийн албыг мөнгө төлөөд хааж болдог гэж сонсоод Б.Жы хамт цэргийн комиссоор ирсэн аймгийн цэргийн штабын дарга Г.Л гэх хүнтэй уулзаж, цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Г.Л дарга” Та нар мөнгөн хэлбэрээр цэргийн албыг дүйцүүлэн хааж болно, мөнгө чинь одоо бэлэн байвал цэргийн үүрэгтний үнэмлэх авч болно” гэж хэлсэн. Тэгээд надад мөнгө байсан тул 707.320 төгрөгийн бэлнээр, 3х4 харьцаатай цээж зураг 1 хувийг өгөхөд цэнхэр өнгийн цэргийн үүрэгтний үнэмлэх гаргаж ирээд миний зургийг нааж, надад үнэмлэх олгосон. Тухайн үед Л дарга бид хоёрт дараа жилийн хагас жилээр та хоёрын захирамж гарах байх гэж хэлсэн. Гэтэл сая би аймгийн засаг даргын захирамж авахаар очиход миний цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаасан 707.320 төгрөг төрийн сангийн дансанд ороогүй тул надад захирамж гарахгүй, мөн цэргийн үүрэгтний үнэмлэх хүчингүй байна гэж хэлсэн. Уг нь бид хоёр 2017 оны 10 дугаар сард мөнгө төлөөд цэргийн үүрэгтний үнэмлэхийг гардаж авсан хүмүүс юм. Түүний дараагаар Лтэй уулзаад захирамжаа авна гэж хэлэхээр одоо өгнө, удахгүй өгнө гэж хэлсээр байж 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүргэсэн ба тэр үед би сонгуульд нэр дэвших гэж байсан тул өөрөө дахин 709.938 төгрөгийг дансанд нь тушааж  шинээр цэргийн үүрэгтний үнэмлэх бичүүлж авсан. 2017 онд Л даргын бичиж өгсөн цэргийн үүрэгтний үнэмлэх ямар нэгэн бүртгэлгүй, хүчингүй үнэмлэх гэж аймгийн цэргийн штабын ажилтнууд хэлж байсан. Би Лг надад 700.000 төгрөг төлж өгөхөд болно гэж хэлсэн. Б.Ж бид хоёр ах дүүгийн хүүхдүүд ба Л надруу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр утсаар яриад миний аваад уучлаарай гэж хэлээд 1.400.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Би Б.Жы мөнгийг хамтад нь шилжүүлэн авсан. Одоо надад тэр хүнээс авах хохирол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-рх, 82-83 дугаар хуудас/,

                  Хохирогч Б.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“Би Улаанбаатар хотод сурч байгаад сумандаа амьдрахаар ирсэн хүн юм. 2017 оны намар надад цэргийн зарлан дуудах хуудас ирсэн. Тухайн үед би эхнэр, 1 хүүхдийн хамтаар амьдарч байсан ба сумын малын эмчээр ажилд орсон байсан.Тэгээд зарлан дуудах хуудсын дагуу цэргийн комиссоор орсон. Цэрэг татлагын комиссоор аймгаас цэргийн штабын дарга Л гэх хүн ирсэн ба тэр хүнтэй уулзаж, нас 26 хүрсэн, мөн эхнэр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилтай тул цэргийн албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах боломжтой эсэхийг асуухад Г.Л дарга “Чи мөнгөн хэлбэрээр хааж болно, одоо мөнгө чинь бэлэн байвал цэргийн үүрэгтний үнэмлэх авч болно” гэж хэлээд надад 707.320 төгрөг төлөх талаар хэлсэн. Надад тэр хүний хэлсэн мөнгө бэлэн байсан тул уг мөнгийг бэлнээр, мөн 3х4 харьцаатай  1 хувь цээж зургийн хамт Г.Л гэх хүнд өгсөн.  Тэр хүн миний нүдэн дээр цэнхэр өнгийн цэргийн үүрэгтний үнэмлэх гаргаж ирээд миний зургийг нааж, надад үнэмлэх бичиж олгосон. Тэгээд аймгийн цэргийн штабын дарга Г.Л хэлэхдээ дараа жилийн хагас жилээр та хоёрын захирамж гарах байх гэж хэлж байсан. Гэтэл надад 2018 оны хавар 4 сард, мөн 2019 оны 10 дугаар сард тус тус зарлан дуудах хуудас ирэхээр нь цэргийн албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаахаар мөнгө төлж цэргийн үүрэгтний үнэмлэх авсан байхад яагаад зарлан дуудах хуудас ирээд байгаа юм бэ гэж сумын тамгын дарга болон Л гэх хүнээс өөрөөс нь асуухад тэр удахгүй захирамж гаргуулаад өгнө гэж хэлээд яваад байсан ба сүүлд аймгийн штабын даргаар ирсэн Нацагдорж гэх хүн 709.938 төгрөгийг дансанд хийгээд цэргийн үүрэгтний үнэмлэхээ авна гэж хэлэхээр нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр уг 709.938 төгрөгийг дансанд тушааж, дахин шинээр үнэмлэх бичүүлэн авсан. Тухайн үед Г.Л нь аймгийн цэргийн штабын дарга гэх том албан тушаалтай байсан тул түүний хэлснээр би 707.320 төгрөг өгсөн. Л нь миний хохирлыг төлж барагдуулсан тул одоо надад тэр хүнээс авах хохирол байхгүй” гэх мэдүүлэг  /хх-30-31-рх, 89-90-р х/,

                  Гэрч Д.Ермекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Цэнгэл сумын 8 дугаар багийн засаг даргаар ажилладаг бөгөөд К.А нь манай багийн иргэн юм. Г.Л нь аймгийн цэргийн штабын даргаар ажилладаг бөгөөд цэрэг татлагын үеэр манай суманд ирж ажилладаг. Би цэрэг татлагын үеэр багийнхаа цэргийн насны болзол хангасан иргэдийг дуудах, цэрэг татлагад хамруулах зэргээр цэргийн штабтай хамтран ажилладаг.2017 оны намар цэрэг татлагын үеэр санагдаж байна, би манай багийн иргэдээс цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах хүсэлттэй иргэдийг сумын орлогч дарга С.Бекетийн өрөөнд аймгаас ирсэн цэргийн штабын дарга Г.Лтэй уулзуулсан. Энэ үеэр манай багийн иргэн болох К.А нь Цэргийн штабын дарга Г.Лд бэлэн мөнгө өгч цэргийн үүрэгтний үнэмлэх гардаж авсан. Тухайн үнэмлэхийг Г.Л өөрийн гараар бичиж өгсөн. Тухайн үед орлогч дарга С.Бекетийн өрөөнд К.А,Л бид гурваас өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р хуудас/,

                  Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны намар санагдаж байна, би манай сумын иргэдээс цэргийн албыг мөнгөн төлбөрөөр хаах хүсэлтэй иргэдийг цэргийн штабын дарга Г.Лтэй уулзуулсан. Энэ үеэр манай сумын иргэд болох К.А, Б.Ж нар нь Цэргийн штабын арга Лд бэлэн мөнгө өгч цэргийн үүрэгтний үнэмлэх гардаж авсан бөгөөд Л өөрийн гараар бичиж өгсөн. Би Цэргийн штабын даргаар ажиллаж байсан хурандаа Лд хандаж тухайн үед “та энэ хүмүүсийн мөнгийг бэлнээр авч болж байгаа юм уу, дансаар хийлгэж авбал яасан юм” гэхэд тэр хүн надад би бүх хүмүүсийн мөнгийг нийлүүлж байгаад аймагт очоод банкинд хийнэ, санаа зоволтгүй, харин би баталгаа болгож, цэргийн үүрэгтний үнэмлэхийг эдгээр хүмүүст түрүүлээд өгч байна гээд тамга тэмдэгтэй цэнхэр үнэмлэх гардуулж өгсөн” гэх мэдүүлэг, /хх-34-35-р х/,

                  Гэрч Б.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Би Баян-Өлгий аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст төсвийн зарлагын мэргэжилтнээр 4 дэх жилдээ ажиллаж байна. Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг тухайн иргэн өөрийн нэр, регистрийн дугаараар төрийн сангийн 100020000983 тоот дансанд тушаах ёстой бөгөөд төрийн сангийн дансанд мөнгө орж ирсний дараа цэргийн хэлтсийн дарга уг иргэдийн цэргийн үүрэгтний үнэмлэхэд гарын үсэг зурж, баталгаажуулах журамтай юм. Харин нэр бүхий Цэнгэл сумын 2 иргэний хувьд төрийн сангийн дансанд 2020 оны 9 сарын 08-ны өдрөөс өмнө ямар нэгэн мөнгө төгрөг төлөгдөөгүй байсан болно. Аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын даргаар ажиллаж байсан Г.Л нь иргэдийн мөнгийг бөөнд нь тушаах ёсгүй, иргэдийн мөнгийг бэлнээр авч болохгүй юм. Дээрх хоёр иргэний нэр дээр тухайн цаг үед төрийн сангийн цэргийн албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаасан дансанд тушаасан ямар нэгэн мөнгө, бичиг баримт байхгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 36-рх/,

                  Гэрч Т.Н-ын (Баян-Өлгий аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын мэргэжилтэн) мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Г.Л нь манай аймагт 2011-2018 оны намар хүртэл цэргийн штабын даргаар ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 51 тоот тогтоолоор цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай тогтоолоор 5.052.230  төгрөг байхаар тогтоосон. Энэ тогтоолын дагуу 2017 онд дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаахаар ирсэн иргэнд цэрэг татлагын товчооноос мөнгөн төлбөрийн хэмжээг оногдуулдаг. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын хувьчлалаар дээрх 5.052.230 төгрөгийн хамгийн бага хэмжээ 14 хувиар бодож үзэхэд 707.312 төгрөг болж байгаа. Би нэр бүхий 2 иргэний талаар цагдаагийн байгууллагаас лавлагаа авахаар манайд албан тоот ирэхэд мэдсэн. Тэгээд шалгаж үзэхэд  дээрх 2 иргэний 2017 онд төлсөн гэх мөнгө нь төрийн санд орсон талаар, дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр хаасан эсэх талаар мэдээлэл гарч ирээгүй. Харин 2018 оны аймгийн засаг даргын захирамжид тэдний нэр орж, төлбөрийн хамгийн бага хувь болох 14 хувиар 700 гаруй мянган төгрөгийг төлөхөөр тусгасан байсан. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр оногдуулан хаахад иргэдээс өргөдөл, хүсэлт авах шаардлагагүй байдаг. Мөн журамд зааснаар дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хааж байгаа иргэдийн төлбөр төрийн сангийн дансанд орсон байх ёстой байдаг. Бэлэн хэлбэрээр авч болохгүй. Цэргийн штабын дарга цэргийн үүрэгтний үнэмлэх бичиж өгөх эрхтэй ба гагцхүү тухайн иргэдийн  мөнгөн төлбөр нь төрийн сангийн дансанд орсны дараа үнэмлэхийг нь бичиж олгодог. /хх-ийн 38-39, 94-95-рх/,

                  Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3-02/737 дугаартай “Хурандаа Гончиг овогтой Л нь 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл тус аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын даргаар ажиллаж байсан нь үнэн болно. Дарга Х.Т” гэх тодорхойлолт (хх-ийн 111-рх),

                  Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 74 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, уг тушаалаар шүүгдэгч Г.Лг 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тус аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын даргаар 6 сарын туршилтын хугацаагаар томилж, түүнд цалингийн ангилал зэрэглэлийн ТТ-15-ын 5 дахь шатлалаар бусад нэмэгдлийн хамт цалин бодож олгохыг санхүүд даалгаж шийдвэрлэж байсан байна.) /хх-ийн 112-рх/,

                  Хохирогч Б.Жаас мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж өгсөн “Миний бие Баян овогтой Ж нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цэргийн штабын дарга, хурандаа Г.Лгийн хэлснээр түүнд 707.320 төгрөгийг бэлнээр өгсөн. Г.Л нь надаас авсан дээрх мөнгийг эргүүлэн 100 хувь төлсөн болно. Цаашид Г.Лгээс нэхэмжлэх хохирол, гомдол санал байхгүй болно. Баталгаа гаргасан Б.Ж” гэх тодорхойлолт, /хх-ийн 113-рх/,

                  Хохирогч К.Ааас мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж өгсөн “Миний бие  Көпберген овогтой А нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цэргийн штабын дарга, хурандаа Г.Лгийн хэлснээр түүнд 707.320 төгрөгийг бэлнээр өгсөн. Г.Л нь надаас авсан дээрх мөнгийг эргүүлэн 100 хувь төлсөн болно. Цаашид Г.Лгээс нэхэмжлэх хохирол, гомдол санал байхгүй болно. Баталгаа гаргасан К.А” гэх тодорхойлолт, /хх-ийн 114-рх/,        

                  Шүүгдэгч Г.Лгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: “Би үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Би 1993-2011 он хүртэл Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Орхон аймагт байрлах 186 дугаар ангиудад салааны захирагч, штабын дарга, тасгийн дарга зэрэг ажлыг хийж байгаад 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн цэргийн штабын даргаар томилогдон 2018 оны 9 дүгээр сар хүртэл ажилласан. 2018 оны 9 дүгээр сараас Нийслэлийн Багахангай дүүргийн цэргийн штабын даргаар ажиллаж байгаад 2019 онд тэтгэвэртээ гарсан. 2017 оны 10 сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд цэрэг татлагын ажлаар ажиллаж байхад тус сумын иргэн Б.Ж, К.Аиблхасен нар нь цэргийн албыг мөнгөн төгрөгөөр дүйцүүлэх хаах хүсэлтийг надад  амаар гаргасан. Тухайн 2 иргэнд би мөнгөн төлбөрийн хамгийн доод хэмжээ болох 14 хувиар тооцож, 707.320 төгрөгийн төлбөр төлөөд цэргийн албыг дүйцүүлэн хаах боломжтой гэдгийг хэлэхэд тэд мөнгө байгаа аваад ирье гэхэд нь би 1 хувь цээж зураг авч ирээрэй гэж хэлсэн. Удалгүй тухайн 2 иргэн бэлнээр тус бүр 707.320 төгрөг аваад ирэхээр нь би тэр хоёрт цэргийн үүрэгтний үнэмлэхийг шинээр бичиж, тамга дарж, гарын үсгээ зурж өгсөн. Тэдгээр иргэдээс тус тусдаа өгсөн 707.320 төгрөг, нийт 1.414.640 төгрөгийг би тухайн үед төрийн санд тушаах зорилгоор авсан боловч цэргийн комиссоор олон хоног хөдөө явсны улмаас  аймгийн төв орж, төрийн санд тушааж амжихгүй явсаар машинд бензин хийх, сэлбэг авах, бас хоол унд авч идэх зэргээр хувийн хэрэгцээндээ хэрэглэж дуусгасан. Дараа нь тэдний мөнгийг төрийн сангийн дансанд хийнэ гэж бодож байсан боловч мартсан байсан.  Надад харуулсан цэргийн үүрэгтний 2 үнэмлэх дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн. Уг бичиж өгсөн үнэмлэх тэр үедээ болон одоо ч хүчингүй. Б.Ж, К.А нартай хохирол төлөхөөр уулзахад тэд намайг “тус бүр 700.000, нийт 1.400.000 төгрөг төлж өгөөрэй” гэсэн ба би хохирлыг бүрэн төлж өгсөн.Би тэр үед  Мөн тухайн үед албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олж авсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Би одоо өндөр насны тэтгэвэрт эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа тул надад аль болох хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг, / хх-ийн 43-44, 100-104-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/,

                  Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/1410 тоот лавлагаа /хх-ийн 46-рх/,

                  Шүүгдэгч Г.Лгийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49-51-рх/ зэрэг баримтууд болно.

                  Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргасан ба шүүгдэгч Б.Л нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

                  Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Лгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд:

Шүүгдэгч Б.Лг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Л нь 2011 оны 9 дүгээр сараас 2018 оны 9 дүгээр сар хүртэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын даргаар ажиллаж байсан нь нотлогдож байх ба тэрээр 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цэрэг татлагын ажлаар тус аймгийн Цэнгэл суманд ажиллаж байхдаа Цэргийн албаны тухай хуулийн 3.1.15-д заасан зарлан дуудах мэдэгдэл авсан цэргийн жинхэнэ албанд татагдагч Б.Ж, К.А нараас цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах хүсэлт гаргасныг хүлээн авч, Б.Ж, К.А нарт тус бүрт нь 707.320 төгрөгийн төлбөр ногдуулан, Б.Ж, К.А нараас нийт 1.414.640 төгрөгийг төрийн сангийн дансанд тушаалгахгүйгээр бэлнээр авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д ”Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэмт хэрэгт тооцохоор гэж заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг “нийтийн албан тушаалтан” гэх субъект үйлдсэн байхыг шаардаж байна.

Шүүгдэгч Г.Л нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд  Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын даргаар ажиллаж байсан нь нотлогдож байх ба тэрээр албан тушаалын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтийн албан тушаалтан мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна.

Тодруулбал: Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Энэ хуулийн үйлчлэлд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13.1.Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна”, 13.1.4.зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлага хамаарна” гэж, Дотоодын цэргийн тухай хуулийн  7.1-д ”Дотоодын цэрэг нь дотоодын цэргийн штаб /цаашид “штаб” гэх/, анги, салбараас бүрдэнэ”, 7.3.Дотоодын цэргийн анги, салбарыг эрх бүхий дээд шатны байгууллагаас томилсон захирагч удирдана” 9.3-д ”Штабын дарга нь дотоодын цэргийн хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар бусад байгууллагатай харилцаж, штабын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, цэргийн жинхэнэ алба хаагчийг ахлагчийн албанд томилж, чөлөөлж, хална” тус тус заажээ.

            Хэргийн 112-р талд авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 74 дугаартай тушаалаар шүүгдэгч Г.Лг 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тус аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын даргаар томилж, төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний ТТ-15-ын 5 шатлалаар цалинжуулахаар тогтоосон нь албан тушаалын ангиллын хувьд төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан гэх ойлголтод хамаарч байна.

            Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын Цэргийн штабын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 13.1, 13.1.4-д заасан зэвсэгт хүчин хилийн ба дотоодын цэргийн байгууллагын удирдлага буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан  мөн болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Г.Лг субъектийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

            Цэргийн албаны тухай хуулийн 29.1 дүгээр зүйлийн 29.1-д “Цэргийн дүйцүүлэх алба нь биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хэлбэртэй байна”, 29.3-д “Хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана” гэж,

Мөн хуулийн 31.1-д “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн тухайн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр батална”, 31.2-д ”Иргэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр оруулан хаах, төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг цэргийн штабын саналыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг дарга гаргана”, 31.6-д ”Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээ нь хуулийн дагуу цэргийн албанаас чөлөөлөгдсөн жилд харгалзуулан долоон жилд 14 хувь, зургаан жилд 28 хувь, таван жилд 32 хувь, дөрвөн жилд 46 хувь, гурван жилд 60 хувь, хоёр жилд 74 хувь, нэг жилд 88 хувь, чөлөөлөгдөж байгаагүй бол 100 хувь байна”, 31.8-д ”Цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаасан мөнгөн төлбөрийн 50 хувийг улсын, үлдэх 50 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулна” гэж тус тус заажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоох сүлжээ”-г тус тус баталсан байна.

“Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол”-ын (2) ”Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн албан хаагчийн хангамж, үйлчилгээний тухайн жилийн дундаж зардлаар тооцож Засгийн газар жил бүр тогтооно. (3) Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг цэрэг татлагын товчоогоор орж хуульд заасан үндэслэлээр хугацаат цэргийн албанаас жил бүр чөлөөлөгдсөн байдлыг харгалзаж, энэ болзлын 8 дахь хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөх үндэслэл нь үгүй болсон тохиолдолд цэргийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх үлдсэн хугацааны мөнгөн төлбөрийн хэмжээг энэ тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу тооцно. (4)Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах, эсхүл төлбөрөөс чөлөөлөх үндэслэлийг сум, хорооны Засаг дарга, тухайн иргэний ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэл, нийгмийн халамжийн дэвтэр, эмнэлгийн магадалгааг тус тус үндэслэн цэрэг татлагын товчооноос иргэн бүрээр гаргаж, аймаг, дүүргийн Цэргийн штабт саналаа оруулна. Аймаг, дүүргийн Цэргийн штаб уг үндэслэл, саналыг магадлан хянаж, дүгнэлтийн хамтаар аймаг, дүүргийн Засаг даргад уламжлах бөгөөд эцсийн шийдвэрийг Засаг дарга гаргана. (6)Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангаж, мөнгөн төлбөр тогтоолгосон иргэн төлбөрөө цэргийн албаны дараагийн ээлжит татлагын өмнө барагдуулж дууссан байна” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм”-ийн 10.12-д ”Цэргийн штаб нь цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаагчдын бүртгэлийг хөтлөн төлбөр төлүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Дээрх хууль журмын заалтаас үзэхэд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг жил бүр Засгийн газраас тогтоодог байх ба иргэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах, эсхүл төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг цэргийн штабын даргын саналыг үндэслэн тухайн аймгийн Засаг дарга захирамж гарган шийдвэрлэдэг байна. Түүнчлэн мөнгөн төлбөрийн хэмжээг тухайн иргэнд хуулийн дагуу цэргийн албанаас чөлөөлөгдсөн жилд харгалзуулан долоон жилд 14 хувь байхаар тогтоож, уг төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлж, батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулдаг болох нь тогтоогдож байна.

Цэргийн албаны тухай хуулийн 31.1-д заасны дагуу гарсан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 51 дугаартай тогтоолоор  “цэргийн дүйцүүлэх албыг 2017 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 5.052.230 төгрөг байхаар тогтоосон байх ба нийтийн албан тушаалтан Б.Л нь энэ тогтоолд үндэслэн хохирогч Б.Ж, К.А нарын цэргийн албанаас чөлөөлөгдсөн долоон жилд харгалзуулан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахад төлөх төлбөрийн хэмжээг дээрх 5.052.230 төгрөгийн 14 хувиар тооцож, тус бүрт нь 707.320 төгрөгийн төлбөр ногдуулж, уг төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх үүргээ зөрчиж, тэднээс бэлэн мөнгө авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь тогтоогдож байна.

Хохирогч Б.Ж, К.А нар нь 2017 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах зорилгоор нийтийн албан тушаалтан болох Г.Лд тус бүр 707.320 төгрөгийг бэлнээр өгсөн нь зохих журмын дагуу төрийн сангийн дансанд төлөгдөөгүй болох нь хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг болон хэргийн 12-р талд авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 5-03/603 дугаар албан бичиг, 13-р талд авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга Ц.Нацагдоржийн 2020 оны 9 сарын 10-ны өдрийн 9/88 тоот албан бичиг, 16-21-р талд авагдсан төрийн сангийн 100020000983 тоот дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Нийтийн албан тушаалтан Г.Лгийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ж, К.А нар нь дахин буюу 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт тус бүр 709.938 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн 100020000983 тоот дансанд төлсөн нь хэргийн 9-10 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь холбогдох хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагддаг байна.

Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.

Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгодог байна.

Шүүгдэгч Г.Л нь гэмт хэрэг үйлдэх үедээ Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын даргаар ажиллаж байсан байх бөгөөд тэрээр албан тушаалын бүрэн эрхээ  Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль,  Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Дотоодын цэргийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, батлан хамгаалах чиглэлээр Монгол Улсын Их хурал, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрт нийцүүлэн хэрэгжүүлж, засаг даргын захирамжийг мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй байна.

Тодруулбал аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга нь батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, иргэдэд сурталчлан таниулах; орон нутгийн хамгаалалтын тогтолцоог төгөлдөржүүлэх;  цэрэг, техникийн бүртгэлийг хөтлөх; иргэдийг хугацаат цэргийн албанд татах, гэрээт болон дүйцүүлэх албанд элсүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих; албан тушаалтнуудын болон дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний шинээр болон давтан бэлтгэх сургалтыг зохион байгуулах; химийн хортой болон шатаж, тэсэрч дэлбэрэх үйлчилгээтэй бодис хэрэглэдэг, худалдан борлуулдаг аж ахуй нэгж байгууллагын бүртгэл судалгааг гаргаж, иргэдийг хамгаалахад чиглэсэн сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэргээр Монгол улсын Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм”-д заасан чиг үүргийг Засаг даргын шууд удирдлагын дор хэрэгжүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албанд хууль дээдлэн, ёс зүйн дүрмийг чанд баримтлан, албан үүргээ үнэнчээр гүйцэтгэж, төр, байгууллагынхаа хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх үүрэгтэй албан тушаалтан байна.

Гэтэл шүүгдэгч Г.Л нь хууль тогтоомжоор олгосон албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн ажил үүргийн хүрээнд хийх ёсгүй зүйлийг хийж, батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжууд болон тэдгээрт нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолын  1 дүгээр хавсралтаар баталсан “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол”,  2 дугаар хавсралтаар баталсан “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоох сүлжээ”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 51 тоот тогтоол зэргийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цэргийн албанд татагдагч нэр бүхий 2 иргэнээс дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах төлбөрт нийт 1.414.640 төгрөгийг төрийн сангийн дансанд төлүүлэхгүйгээр бэлнээр авч, иргэн Б.Ж, К.А “Цэргийн үүрэгтний үнэмлэх” бичиж олгон, тэднээс цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр нэрээр авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулан өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудад тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлт хийж, улсын яллагчийн шүүгдэгч Г.Лг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

Иймд нийтийн албан тушаалтан  Г.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч Г.Лгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Ж, К.А, нарын эд хөрөнгөд  тус бүр 707.320 төгрөгийн, нийт 1.414.640 /нэг сая дөрвөн зуун арван дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөгийн шууд хохирол учирсан нь нотлогдсон ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нар нь “Г.Л нь бидэнд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул одоо түүнээс нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Лгээс гаргуулж, хохирогч Б.Ж, К.А нарт олгох хохирол, төлбөргүй, хохирол бүрэн төлөгдсөн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн” гэх  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон түүний хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Л нь 1971 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 49 настай, цэргийн стратеги, командын офицер мэргэжилтэй, 1993-2011 он хүртэл Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Орхон аймагт байрлах 186 дугаар ангиудад салааны захирагч, штабын дарга, тасгийн даргаар, 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны  дүгээр сар хүртэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газарт Цэргийн штабын даргаар, 2018 оны 9 дүгээр сараас Нийслэлийн Багахангай дүүргийн цэргийн штабын даргаар тус тус ажиллаж байгаад 2019 онд өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 45 дугаар байрны 236 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Иймд шүүгдэгч Б.Л нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лгийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Лд тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг дурдаж, шүүгдэгч Б.Лгийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг шүүгдэгч Б.Лгийн оршин суугаа газрын харьяа байгууллага болох Баянзүрх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Дөрөв: Бусад асуудлаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.

Шүүгдэгч Б.Л нь  хохирогч Б.Ж, К.А нараас тус бүр 707.320 төгрөг, нийт 1.414.640 төгрөгийг бэлнээр авч, төрийн сангийн дансанд тушаахгүйгээр хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь нотлогдож байх тул дээрх 1.414.640 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон ашиг” гэж үзэн шүүгдэгч Б.Лгийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт  битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Лгээс хохирогч Б.Жд бичиж олгосон гэх 0142216763 дугаар бүхий “Цэргийн үүрэгтний үнэмлэх”, хохирогч  К.Ад бичиж олгосон гэх 0142216763 дугаар бүхий “Цэргийн үүрэгтний үнэмлэх”-ийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын хэлтсийн эд мөрийн баримт шилжүүлэх, устгах комиссд даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Г-гийн Лг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гончигийн Лгийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Лд ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, тэнсэж,үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг түүний оршин суугаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Лгээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 1.414.640 (нэг сая дөрвөн зуун арван дөрвөн мянга зургаан зуун дөч) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Шүүгдэгч Г.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Лгээс хохирогч Б.Жд бичиж олгосон гэх 0142216763 дугаар бүхий “Цэргийн үүрэгтний үнэмлэх”, хохирогч  К.Ад бичиж олгосон гэх 0142216763 дугаар бүхий “Цэргийн үүрэгтний үнэмлэх”-ийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын хэлтсийн эд мөрийн баримт шилжүүлэх, устгах комисст даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.Б