Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 714

 

 

 

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/00714

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж хаягт  байрлах, Хас банк /РД:2578697/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол Хасбаатарын гудамж, 7 байр, 36 тоотод оршин суух, Монгол овогт Батсүхийн Баяртуяа /РД:ШГ70050860/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол Хасбаатарын гудамж, 7 байр, 36 тоотод оршин суух, Намхан заан овогт Самдангийн Равдандорж /РД:ЧС70042414/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол Хасбаатарын гудамж, 7 байр, 36 тоотод байрлах “Имкомэкс” ХХК /РД:2047594/

Зээлийн гэрээний үүрэгт 160.254.202 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Баяртуяа, С.Равдандорж нар нь Хас банктай 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1330012511 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 42900 ам.долларын зээлийг жилийн 24 сарын хугацаатай, 365 хоногт 16.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5001113049 дугаартай зээлийн шугамын гэрээг байгуулж 60.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 365 хоногт 22.92 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 41/5000583347 дугаартай овердрафтын гэрээг байгуулж 15700 ам.долларын зээлийг 12 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, хувийн хэрэглээний зориулалтаар тус тус авсан. Зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон тул 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцож 1330012511 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 8077,20 ам.долларын зээлийн хугацааг 8 сараар сунгаж, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусгахаар нөхцөл өөрчилсөн. 5001113049 болон 1330012511 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1330008060-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээнд заагдсан Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол Хасбаатарын гудамж, 7 байр, 36 тоот, улсын бүртгэлийн 2205007399 дугаар бүхий “Нато шоп” дэлгүүр дэх эргэлтийн хөрөнгө болох цэргийн хувцас хэрэгслийг барьцаалсан байдаг.

Харин “Имкомэкс” ХХК нь Б.Баяртуяагийн 2015 оны 03 сарын 25-ны өдөр авсан 41/5000583347 дугаартай овердрафтын гэрээний үүрэг зөрчсөн тохиолдолд түүний өмнөөс үүрэг гүйцэтгэхээр Хас банктай 41/5000583347-А дугаартай батлан даалтын гэрээг байгуулсан. Зээлдэгч Б.Баяртуяа, “Имкомэкс” ХХК, С.Равдандорж нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заагдсан хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүү төлөх үүрэгтэй боловч 2016 оны 02 сараас зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж, банкны зүгээс тавьсан удаа дараагийн мэдэгдэл шаардлагыг үл тоон, төлбөр төлөхөөс зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.

Иймд зээлдэгч Б.Баяртуяа, “Имкомэкс” ХХК, С.Равдандорж нараас үндсэн төлбөр 123.353.641 төгрөг, хүү 36.699.769 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200792 төгрөг нийт 160.254.202 төгрөгийг гаргуулж, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.     

 

   Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Б.Баяртуяа, “Имкомэкс” ХХК, С.Равдандорж нартай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

              

Хариуцагч Б.Баяртуяа, “Имкомэкс” ХХК, С.Равдандорж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гармаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хас банкны нэхэмжлэлтэй Б.Баяртуяа, “Имкомэкс” ХХК, С.Равдандорж нарт холбогдох хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Хас банк нь нэхэмжлэлийн шаардлагын 5.426.828 төгрөгөөс татгалзаж, 1330012511, 5001113049, 41/5000583347 дугаар гэрээнүүдийн дагуу зээлийн төлбөрт хариуцагч нараас нийт 154.827.374 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар нь дараах хуваарийн дагуу төлөхөөр зөвшөөрсөн. Үүнд: 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 89.827.374 төгрөгийг тус тус төлж төлбөрийг барагдуулах, Хариуцагч нар төлбөрийг дээрх хуваарийн дагуу төлөөгүй нөхцөлд хуваарийн сүүлийн хугацаа болсон эсэхийг үл харгалзан үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол Хасбаатарын гудамж, 7 байр, 36 тоот, улсын бүртгэлийн 2205007399 дугаар бүхий 50 м.кв 4 өрөө орон сууц болон эргэлтийн хөрөнгөөр хангуулна. Талууд энэ гэрээнд заасан асуудлаар дахин маргаан гаргах эрхгүй бөгөөд аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал үл маргах журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлнэ гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Б.Баяртуяа, “Имкомэкс” ХХК, С.Равдандорж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 160.254.202 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч Хас банк нь нэхэмжлэлийн шаардлагын 5.426.828 төгрөгөөс татгалзаж, 1330012511, 5001113049, 41/5000583347 дугаар гэрээнүүдийн дагуу зээлийн төлбөрт нийт 154.827.374 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Баяртуяа, “Имкомэкс” ХХК, С.Равдандорж нар нь дараах хуваарийн дагуу төлөхөөр зөвшөөрсөн. Үүнд: 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 89.827.374 төгрөгийг тус тус төлж төлбөрийг барагдуулах, Хариуцагч Б.Баяртуяа, “Имкомэкс” ХХК, С.Равдандорж нар төлбөрийг дээрх хуваарийн дагуу төлөөгүй нөхцөлд хуваарийн сүүлийн хугацаа болсон эсэхийг үл харгалзан үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол Хасбаатарын гудамж, 7 байр, 36 тоот, улсын бүртгэлийн 2205007399 дугаар бүхий 50 м.кв 4 өрөө орон сууц болон эргэлтийн хөрөнгөөр хангуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 959.221 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 466043,50 төгрөг, хариуцагч Б.Баяртуяа, “Имкомэкс” ХХК, С.Равдандорж нараас 466043,50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хас банк нь нэхэмжлэлийн шаардлагын 5.426.828 төгрөгөөс татгалзаж, 1330012511, 5001113049, 41/5000583347 дугаар гэрээнүүдийн дагуу зээлийн төлбөрт нийт 154.827.374 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Баяртуяа, “Имкомэкс” ХХК, С.Равдандорж нар төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 89.827.374 төгрөгийг тус тус төлж төлбөрийг барагдуулах, хариуцагч нар төлбөрийг дээрх хуваарийн дагуу төлөөгүй нөхцөлд хуваарийн сүүлийн хугацаа болсон эсэхийг үл харгалзан үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол Хасбаатарын гудамж, 7 байр, 36 тоот, улсын бүртгэлийн 2205007399 дугаар бүхий 50 м.кв 4 өрөө орон сууц болон эргэлтийн хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 959.221 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 466043,50 төгрөг, хариуцагч Б.Баяртуяа, “Имкомэкс” ХХК, С.Равдандорж нараас 466043,50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

                           ШҮҮГЧ                                            Ж.КУЛЬДАНА