Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00816

 

 

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00816

 

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 4 дүгээр гудамж, 178 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Дамдингийн Шараа /РД:ШГ43070378/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 14 дүгээр байр, 19 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Октябрийн Оюунгэрэл /РД:ШД75073004/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр О.Оюунгэрэлд 8.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. О.Оюунгэрэлээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд О.Оюунгэрэлээс 14.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Оюунгэрэл би иргэн Д.Шараагаас 2.000.000 төгрөг зээлсэн. Сарын 10 хувийн хүүтэй. Ингээд хүү болох 200.000 төгрөгийг бэлэн өгч, хүүний үлдэгдэл 1.600.000 төгрөг дээр нэмж, 4.400.000 төгрөг зээл, нийт 8.000.000 төгрөг болсон. Одоо 14.400.000 төгрөг нэхэмжилсэнийг их гэж бодож байгаа тул иргэн Д.Шараатай тохиролцож, үнийн дүнг багасгах хүсэлттэй байна гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Шараа нэхэмжлэлийн шаардлагаасаа 4.400.000 төгрөгийг хасч, 10.000.000 төгрөг дээр эвлэрэх боломжтойн зэрэгцээ төлбөр төлөлтийн хугацааг 1 жил 6 сарын хугацаа олгох болможтой. Хариуцагч О.Оюунгэрэл нь 10.000.000 төгрөгийг 1 жил 6 сарын дотор төлөхөөр эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Шараа нь хариуцагч О.Оюунгэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 4.400.000 төгрөгөөс багасгаж, хариуцаг1 жил 6 сарын дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.950 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, хариуцагчаас 87.475 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Шараагийн нэхэмжлэлтэй О.Оюунгэрэлд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 4.400.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч О.Оюунгэрэл нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 1 жил 6 сарын дотор барагдуулахаар тохирсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.950 төгрөгийн 50 хувь болох 114.975 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч О.Оюунгэрэлээс 87.475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                            Ч.МӨНХЦЭЦЭГ