| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00367/И |
| Дугаар | 748 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 748
| 2017 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2017/00748 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол хаягт байрлах, “Жон бээс” ХХК /РД:2083264/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол хаягт байрлах, “Жон бээс” ХХК-ийн 302 тоот /одоо Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Цагдан хорих 461 анги/ хаягт суух, БНСУ-ын иргэн Ким Киман /Паспорт №-ТМ1102822/
Түрээсийн төлбөрт 11.139.770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Жон бээс” ХХК-ийн захирал С.Нарантуяа, хариуцагч Ким Киман, орчуулагч М.Саранзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Нарангарав /шүүхэд төлөөлөх эрх-1300/, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жон бээс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНСУ-ын иргэн Ким Киман нь 2009 оноос хойш “Жон бээс” ХХК-ийн байрны 302 тоотын 3 өрөө байранд одоог хүртэл тасралтгүй 7 жилийн турш түрээсийн гэрээний дагуу амьдарч ирсэн. Байрны түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу сар болгоны 05-ны өдрийн дотор төлөх ёстой байдаг бөгөөд 2015 оны 9 дүгээр сараас эхлэн төлөлгүй 2016 оны 12 дугаар сарыг хүрсэн. Сар бүрийн 05-ны өдрийн дотор байрны түрээсийн нэхэмжлэлийг хүлээлгэж өгдөг бөгөөд төлбөрийг хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж байсан ч мөнгө орж ирэхээр саадгүй төлбөрийг барагдуулна гэсээр 1 жил 3 сар болсон. Иймд БНСУ-ын иргэн Ким Киманаас 11.139.770 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Жон бээс” ХХК-ийн захирал С.Нарантуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 3.139.770 төгрөгөөр багасгаж, 8.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ким Киман нь төлөхөөр хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Хариуцагч Ким Киман, түүний өмгөөлөгч Э.Нарангарав нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “Жон бээс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 3.139.770 төгрөгөөс татгалзаж, 8.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлж барагдуулахаар зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “Жон бээс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 3.139.770 төгрөгөөс татгалзаж, 8.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ким Киман нь нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жон бээс” ХХК нь хариуцагч Ким Киманд холбогдуулан түрээсийн төлбөрт 11.139.770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч “Жон бээс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 3.139.770 төгрөгөөс татгалзаж, 8.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ким Киман нь нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч “Жон бээс” ХХК, хариуцагч Ким Киман нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193.186 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ким Киманаас 142.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Жон бээс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 3.139.770 төгрөгөөс татгалзаж, 8.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ким Киман нь нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193.186 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ким Киманаас 142.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жон бээс” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА