| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01325/И |
| Дугаар | 151/ШШ2017/00160 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2017/00160
| 2017 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2017/00160 | Төв аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, шүүгч Б.Цолмон, Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27-р хороо, дунд дарь эх гудамж, 46-2282 тоотод оршин суух, Хар устын Бадамдоржийн Энхжаргал /РД: ЦА84082877/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сум, 1-р баг, Уйлантын 8-18 тоотод оршин суух Сартуул овогт Авирмэдийн Мягмарсүрэн /РД:НБ78092613/-д холбогдох,
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2 100 000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Энхжаргал, хариуцагч А.Мягмарсүрэн, иргэдийн төлөөлөгч Г.Рэгжий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2009 онд өөрийн хашаагаа Т.Амгаланбаатараас худалдаж аваад шинэчлэн бүрэн засварласан. Дээврээ шинээр зангидаж дээвэрлэсэн. Өөрсдийн хүчээр хашаандаа байсан 10*8 харьцаатай нүхэн зоорийг булаж цэвэрлээд түлээний агуулах, машины гараж, сагсны талбай, явган хүний зам, сүүдрэвч зэрэг олон зүйл хийж ирсэн. Энэ хугацаанд манай баруун талын хөрш айл болох А.Мягмарсүрэн, түүний ээж н.Пагмасүрэн нарт анх байшиндаа орсон цагаас л эхлэн өвсөө манай байшингаас хол хураагаач, галын аюултай гэж шаардаж байсан боловч тоодоггүй байсан. Энэ намар дахин хэлэхэд 29 жил ингэж хураагаад болоод ирсэн гэж хэлээд л 40 см зайтай хураасан байсан. 2016 оны 10 сарын 15-ны өдөр үүрээр хажуу айлын өвс шатаж, манайх руу орсон галыг унтраасан боловч байшин амьдрах аргагүй болтол шатсан. А.Мягмарсүрэнгийн өвс шатсанаас болж манай байшин шатсан гэж галын дүгнэлт гарсан. Иймд үнэлгээгээр тогтоосон үнийн дүн болох 3 186 300 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа 1 000 000 төгрөгийг хасч 2 100 000 төгрөг дээр эвлэрч байна гэв.
Хариуцагч А.Мягмарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: 2009 оноос Б.Энхжаргалтай хөрш болон амьдарч байгаа. Энэ намар өвөлжилтийн бэлтгэлээ хангаж 2 000 000 гаруй төгрөгийн өвсийг хашаандаа хураасан. Гэтэл 2016 оны 10 сарын 15-ны үүрийн 5 цаг орчим манай өвс шатаж, тэр даруйд нь арга хэмжээ авч галыг газар авахуулалгүй унтраасан. Гал унтрааж дууссаны дараа Онцгой байдал болон сумын хэсгийн төлөөлөгч нар ирсэн. Гал гарсан шалтгаан тогтоогдоогүй. Бид ч бас өвс тэжээлгүй болж хохирсон. Өвс 2 750 000 төгрөг, малын пүнз болон шатсан хашаагаа оруулахад 3 000 000 төгрөг болсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 1 000 000 төгрөгөөр багасгасан 2 100 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 4-р сарын 15-наас 6-р сарын 15 хүртэлх хугацаанд сар болгон 700 000 төгрөгөөр төлж барагдуулахыг зөвшөөрч эвлэрч байна гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхжаргал нь А.Мягмарсүрэнгээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2 100 000 төгрөгийггаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Энхжаргалын 4*7-ийн хэмжээтэй өвлийн байшингийн дээвэр болох шувуу нуруу, дан нурууны нь галд өртөж эд хөрөнгөнд нь 3 186 300 төгрөгийн гэм хор учирсан болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 08/29 тоо Төв аймгийн Онцгой байдлын газрын Улсын байцаачгийн актын дүгнэлт, Төв аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 1177 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай прокурорын тогтоол, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай эрүүгийн хэргийн материал, гал гарсан тухай фото зургийн цомог зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нь бусдын эрхийг хүндэтгэж өөрийн хураасан өвсийг галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид тодорхой хохирол учирсан байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж 1 086 300 төгрөгийг хасч, үлдэх 2 100 000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагчА.Мягмарсүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65 926 төгрөгийн улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 32 963 төгрөгийг, хариуцагч А.Мягмарсүрэнгээс 32 963 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Энхжаргалд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Энхжаргалын нэхэмжилсэн 2 100 000 төгрөгийг хариуцагч А.Мягмарсүрэн нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65 926 төгрөгийн улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 32 963 төгрөгийг, хариуцагч А.Мягмарсүрэнгээс 32 963 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Энхжаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ
Б.ЦОЛМОН
Д.АЛТАНТУУЛ