| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00801/И |
| Дугаар | 102/ШШ2017/00817 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/00817
| 2017 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2017/00817
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 15 дугаар байр, 74 тоот хаягт оршин суух, Байууд овогт Сэдсүрэнгийн Пэнъянчулуун /РД:ХА69031918/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 22а байр, 163 тоот хаягт оршин суух, Утайхүү овогт Авидын Ундармаа /РД:НМ75090600/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр А.Ундармаагийн хүсэлтээр 2.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр ам хэлцэл хийж, мөнгийг бэлнээр өгсөн. Мөн 10 хоногийн дараа нэмж 200.000 төгрөгийг зээлсэн. Иймд хариуцагчаас зээл, зээлийн хүүнд нийт 3.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Иргэн С.Пэнъянчулууны нэхэмжилсэн 3.300.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сард багтаан төлөхөөр эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Пэнъянчулуун нь хариуцагч А.Ундармаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Ундармаа нь нэхэмжлэгчийн шаардсан 3.300.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сард багтаан төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.750 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.Пэнъянчулууны нэхэмжлэлтэй А.Ундармаад холбогдох иргэний хэрэгт хариуцагч А.Ундармаа нь нэхэмжлэлийн шаардлага 3.300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сард багтаан төлж, барагдуулахаар тохирсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.750 төгрөгийн 50 хувь болох 33.875 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 33.875 төгрөгийг хариуцагч А.Ундармаагаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ