Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 749

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/00749

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж хаягт байрлах, Хас банк /РД:2578697/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, 29 байр, 229 тоотод оршин суух, Хэрэйд овогт Дамдины Энхтунгалаг /РД:НЭ66092807/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, 29 байр, 229 тоотод оршин суух, Харчин овогт Амарсайханы Алтангэрэл /РД:НЭ88082971/

Зээлийн гэрээний үүрэгт 9.643.426 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Амарсайханы Алтангэрэл нь Хас банктай 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэгцээнд зориулан авсан. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1490013539 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн үлдэгдэл болох 8.333.032 төгрөгийг нөхцөл өөрчлөн 1490015716 тоот зээлтэй болсон. Зээлдэгч нь тус 10.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн байгууллагатай хамтран ажиллах гэрээний нөхцлийн дагуу авсан. Зээлийн гэрээний барьцаанд цалин түүнтэй адилтгах орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч А.Алтангэрэл нь цалингийн зээлийн 1490013539 дугаар нэмэлт гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч А.Алтангэрэл, Д.Энхтунгалаг нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцлөөр зээлээ төлөхгүй, мөнгө орж ирэхээр төлнө, ажлын хөлс орж ирээгүй зэргээр худал хэлэх, санаатай зайлсхийж зээлийн гэрээний 3.2.1-д заасан үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүрсэн.

Иймд 1490013539 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4-т заасныг үндэслэн банкны санаачилгаар 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр гэрээг цуцалж, зээлдэгч Д.Энхтунгалагийн 1490013539 дугаар гэрээний нэмэлтийн дагуу төлбөл зохих зээлийн үндсэн төлбөрт 8.035.348 төгрөг, хүүний төлбөрт 1.540.673 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57905 төгрөг, нотариатын хөлс 9500 төгрөг нийт 9.643.426  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.     

 

              Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сугарсамбуу шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч А.Алтангэрэл, Д.Энхтунгалаг нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 9.643.426 төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Алтангэрэл, Д.Энхтунгалаг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Алтангэрэл, Д.Энхтунгалаг бид Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 9.643.426  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 9.643.426 төгрөгийг бид бүрэн төлж барагдуулна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Д.Энхтунгалаг, А.Алтангэрэл нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.643.426 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.   

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Энхтунгалаг, А.Алтангэрэл нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, 9.643.426 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Д.Энхтунгалаг, А.Алтангэрэл нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Д.Энхтунгалаг, А.Алтангэрэл нараас 84622,41 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

             

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                        

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.Энхтунгалаг, А.Алтангэрэл нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 9.643.426 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 169.244,82 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 84622,41 төгрөг, хариуцагч Д.Энхтунгалаг, А.Алтангэрэл нараас 84622,41 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА