| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/08014/И |
| Дугаар | 102/ШШ2017/00818 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/00818
| 2017 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2017/00818
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны байр, 101 тоот хаягт оршин байх, БДТТ ХХК /РД:5133246/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамж, 717 тоот хаягт оршин суух, Орлой баян овогт Чулууны Догмиддорж /РД:ЛК84091419/-д холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11.520.000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгчийн өмчлөлийн 69-84 УНК улсын дугаартай Тоёота королла аксио автомашиныг биет байдлаар нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгуулах, үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн эд хөрөнгөөр хангуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 4 дүгээр сарын 01-ни өдрийн Зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 69-84 УНК улсын дугаартай Тоёота королла аксио автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Ням-Аюуш нь 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарыг дуустал хугацааны хэрэглээний төлбөрөө удаа дараа шаардсан боловч төлөөгүйн учир 15 сарын байрны мөнгө 977.770 төгрөг, түүний алданги болох 388.345 төгрөг, нийт 1.366.115 төгрөгийг Н.Ням-Аюушаас нэхэмжилж байна. Орон сууцны төлбөрийг дараа сарын 20-ны дотор төлөх ёстой байдаг. 25-наас хойш алданги тооцогддог бөгөөд банкинд автоматаар алданги нь бодогдоод явдаг. Манайх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2, 232.4, 232.6 дахь заалтын дагуу алдангийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хүн байхгүй байсан гэх шалтгаанаар усны мөнгийг үндэслэлгүй бичиж, 2015 оны 10 дугаар сард 123.000 төгрөгийн төлбөр гаргасан байсан. Контор дээр очиж хэлэхэд шалгая, дараа сарын төлбөрөөс хасъя гэж хэлсэн ч хасаагүй, учрыг нь олж байж төлнө гээд явж байтал 12 сар гарсан. 10 сараас бусад сарыг төлөх гэхээр банк 10 сарын төлбөрөө хаахаас наана бусад төлбөрийг авах боломжгүй гэж явсаар ийм хэмжээний өртэй болсон. Үндсэн өрийг зөвшөөрч байна. Гэхдээ бид эвлэрээд сар бүр 100.000 төгрөгөөр төлөхөөр болоод эхний 100.000 төгрөгөө төлөөд, дараагийн мөнгийг төлөх хугацаа болоогүй байхад шүүхэд хандсаныг ойлгохгүй байна. Манайх гараажгүй байхад гараажийн халаалт гээд мөнгө авч байсан байна. Эдний буруугаас болж ийм хэмжээний төлбөр хуримтлагдсан тул алдангийг төлөхгүй. Үндсэн төлбөр болох 977.770 төгрөгөөс өөрийн төлсөн мөнгийг хасаад төлөхийг зөвшөөрч байна гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч талаас үндсэн төлбөр болох 977.770 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 100.000 төгрөгийг хасч, 877.770 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцож, түүний алданги болох 388.345 төгрөгөөс татгалзаж, нийтдээ нэхэмжилсэн 1.366.115 төгрөгөөс 488.345 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Ням-Аюушаас 877.770 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр харилцан зөвшилцөв гэв.
Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БДТТ ХХК нь хариуцагч Ч.Догмиддоржид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.520.000 төгрөг гаргуулах, 69-84 УНК улсын дугаартай Тоёота королла аксио автомашиныг биед байдлаар нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах, үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн эд хөрөнгөөр хангуулахаар шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 01-ни өдрийн Зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 69-84 УНК улсын дугаартай Тоёота королла аксио автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчид дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгууллаа. Тус эвлэрлийн гэрээгээр, нэхэмжлэгч нь мөнгөн төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагаа 4.520.000 төгрөгөөр багасгаж, бусад шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 7.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны ны өдрийн дотор 3.500.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 3.500.000 төгрөгөөр хувааж төлөхөөр, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 4 дүгээр сарын 01-ни өдрийн Зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 69-84 УНК улсын дугаартай Тоёота королла аксио автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлэхийг зөвшөөрч, хариуцагчийг мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлсний дараа тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 199.270 төгрөг, хариуцагчийн төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Догмиддоржоос улсын тэмдэгтийн хураамжид 126.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. БДТТ ХХК-ийн Ч.Догмиддоржид холбогдох үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь мөнгөн төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагаа 4.520.000 төгрөгөөр багасгаж, бусад шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 7.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны ны өдрийн дотор 3.500.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 3.500.000 төгрөгөөр хувааж төлөхөөр, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 4 дүгээр сарын 01-ни өдрийн Зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 69-84 УНК улсын дугаартай Тоёота королла аксио автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлэхийг зөвшөөрч, хариуцагчийг мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлсний дараа тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 199.270 төгрөг, хариуцагчийн төлсөн 110.950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Догмиддоржоос улсын тэмдэгтийн хураамжид 126.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч БДТТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, хариуцагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ