| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00633/И |
| Дугаар | 768 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 768
| 2017 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2017/00768 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 хороолол, 53 байр, 29 тоотод оршин суух, Шарнууд овогт Өлзийгийн Баярбат /РД:СФ89070311/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, ХД-22 байр, 12 тоотод оршин суух, Монгол овогт Төмөрхүүгийн Баянмөнх /РД:ЧО73100576/
Зээлийн гэрээний үүрэгт 22.590.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Баярбат, хариуцагч Т.Баянмөнх, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Баярбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Баярбат миний бие Ц.Чимгээгээс 15.000.000 төгрөгийн зээлж иргэн Т.Баянмөнхөд 2015 оны 06 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн.Зээлдэгчтэй зээлийн барьцааны гэрээ байгуулж Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, СОТ 3-2 байр, 102 тоот хаягт байрлах ГД-000419107, Ү-2205018010 дугаартай, 27 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дуусах байсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Зээлийн нийт дүнг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар тооцож үзэхэд үндсэн зээл 15.000.000 төгрөг, үндсэн хүү 60000 төгрөг, анз 7.530.000 төгрөг нийт 22.590.000 төгрөгийг хариуцагч Т.Баянмөнхөөс гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ө.Баярбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ө.Баярбат би нэхэмжлэлийн шаардлагын 1.590.000 төгрөгөөс татгалзаж, 21.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Т.Баянмөнх 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 7 сарын хугацаанд сар бүр 3.000.000 төгрөгөөр төлөх, дурдсан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, СОТ 3-2 байр, 102 тоот хаягт байрлах ГД-000419107, Ү-2205018010 дугаартай, 27 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар хангуулахаар харилцан тохиролцсон. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Баянмөнх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Т.Баянмөнх би нэхэмжлэгч Ө.Баярбаттай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1.590.000 төгрөгөөс татгалзаж, 21.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Т.Баянмөнх би 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 7 сарын хугацаанд сарын 3.000.000 төгрөгөөр төлөх, дурдсан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, СОТ 3-2 байр, 102 тоот хаягт байрлах ГД-000419107, Ү-2205018010 дугаартай, 27 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар хангуулахаар харилцан тохиролцсон. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ө.Баярбат нь нэхэмжлэлийн шаардлагын 1.590.000 төгрөгөөс татгалзаж, 21.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Т.Баянмөнх нь төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус төлж төлбөрийг барагдуулах, дурдсан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, СОТ 3-2 байр, 102 тоот хаягт байрлах ГД-000419107, Ү-2205018010 дугаартай, 27 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар хангуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Баярбат нь хариуцагч Т.Баянмөнхөд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22.590.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1.590.000 төгрөгөөс татгалзаж, 21.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Т.Баянмөнх нь төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус Ө.Баярбатад төлж төлбөрийг барагдуулах, дурдсан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, СОТ 3-2 байр, 102 тоот хаягт байрлах ГД-000419107, Ү-2205018010 дугаартай, 27 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар хангуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Ө.Баярбат, хариуцагч Т.Баянмөнх нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Баянмөнхөөс 262.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1.590.000 төгрөгөөс татгалзаж, 21.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Т.Баянмөнх нь төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус Ө.Баярбатад төлж төлбөрийг барагдуулах, дурдсан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, СОТ 3-2 байр, 102 тоот хаягт байрлах ГД-000419107, Ү-2205018010 дугаартай, 27 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Баянмөнхөөс 262.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Баярбатад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА