Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 51/ШШ2017/00182

 

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2017/00182

Төв аймаг

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1-р хороо, Наран хороолол, Нацагдоржийн гудамж, 58 тоотод байрлах Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Мөнгөнморьт сум, Жаргалантын 1-р багт оршин суух Цэрэндоржийн Хандмаа /НП84091861/-д холбогдох,

Татварын өр 190 000 /нэг зуун ерэн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Хандмаа нь Багануур дүүргийн 1-р хороо, 8-р байр, 46 тоотод байрлах орон сууцны байрандаа цагаан идээ худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг тул Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2001 оны 04 сарын 05-ны өдрийн тушаалаар баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасны дагуу 38 000 000 төгрөгөөр үнэлснийг 2014 оны 02 сарын 26-ны өдрөөс эхлэн үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн. 2014, 2015 онд тус тус татвараа төлсөн. 2016 онд тухайн байранд 10 сар хүртэл үйл ажиллагаа эрхэлсэн тул эхний 10 сард ногдох татварын өр 190 00 төгрөгийг Ц.Хандаа нь 2017 оны 01 сарын 26 өдөр 50 000 төгрөгийг, 2017 оны 02 сарын 07 өдөр 140 000 төгрөгийг тус тус төлж барагдуулан хохиролгүй болгосон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Татварын хэлтэс нь Татварын өр 190 000 /нэг зуун ерэн мянган/ төгрөгийг хариуцагч Ц.Хандаагаас нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч Ц.Хандмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 190 000 /нэг зуун ерэн мянган/ төгрөгийн 50 000 төгрөгийг 2017 оны 01 сарын 26 өдөр, 140 000 төгрөгийг 2017 оны 02 сарын 07 өдөр тус тус төлж барагдуулсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул түүнийг татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч Багануур дүүргийн Татварын хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Багануур дүүргийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, нь давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Л.ОЮУНЦЭЦЭГ