| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00645/И |
| Дугаар | 784 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 784
| 2017 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/00784 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 414 байр, 100 тоотод оршин суух, Боржигон тайж овогт Гүррагчаагийн Ганболд /РД:УШ78110216/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол, Давхрын 11 байр, 10-а тоотод оршин суух, Таргуд овогт Зуршигийн Зоригоо /РД:ОЭ78040694/
Орон сууц хөлсөлсний төлбөрт 2.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Зуршигийн Зоригоотой 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г шинэчлэн байгуулан 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг дуустал орон сууцны түрээсийн төлбөр барагдуулахаар болсон. Энэ гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан ба гэрээний хугацаа дууссан боловч З.Зоригоо нь төлбөрөө төлөөгүй. Иймд орон сууц хөлсөлсөн төлбөрийн үлдэгдэл 1.500.000 төгрөг, гэрээний дагуу алданги 750.000 төгрөг нийт 2.250.000 төгрөгийг З.Зоригоогоос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Ганболд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч З.Зоригоотой харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэлийн шаардлагын 855000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1.395.000 төгрөгөөс 1.200.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, үлдэх 195.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Зоригоо шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч З.Зоригоо миний бие нэхэмжлэгч Г.Ганболдтой тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 855000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1.395.000 төгрөгөөс 1.200.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, үлдэх 195.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Г.Ганболд нь нэхэмжлэлийн шаардлагын 855000 төгрөгөөс татгалзаж, 1.395.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч З.Зоригоо төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1.200.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үлдэх 195.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ганболд нь хариуцагч З.Зоригоод холбогдуулан орон сууц хөлсөлсний төлбөрт 2.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч Г.Ганболд нь нэхэмжлэлийн шаардлагын 855000 төгрөгөөс татгалзаж, 1.395.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч З.Зоригоо төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1.200.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үлдэх 195.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 50950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 18635 төгрөг, хариуцагч З.Зоригоогоос 18635 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Ганболдод олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Ганболд нь нэхэмжлэлийн шаардлагын 855000 төгрөгөөс татгалзаж, 1.395.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч З.Зоригоо төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1.200.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үлдэх 195.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 18635 төгрөг, хариуцагч З.Зоригоогоос 18635 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Ганболдод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА