| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00180/И |
| Дугаар | 151/ШШ2017/00194 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 151/ШШ2017/00194
| 2017 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 151/ШШ2017/00194 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Аргалант сум, 1-р баг, Аргалын уул аргал 8 гудамж, 3 тоотод оршин суух НЬ50112674 регистрийн дугаартай Боржигон овогт Гочоогийн Авирмэдийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Авирмэд, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Авирмэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Миний бие 1950 онд Төв аймгийн Баянцогт суманд төрсөн. Тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон, гарсан тушаал байхгүй байх тул шүүхэд хандсан. 1978 оноос анх Нөхөрлөл сангийн аж ахуйд ажиллаж эхэлсэн. 1992 оноос Нөхөрлөл сангийн аж ахуй задраад Эрдэнэт Сүрэг ХК, Нөхөрлөл ХК болон 2 тусдаа болсон.Энэ үед гахайчин байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн байгаа.Гэрч нарын мэдүүлэг, тушаалын хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн. Иймд Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл хувьцаат компанид 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гахайчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Авирмэд нь Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл хувьцаат компанид 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гахайчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:
1. Гочоогийн Авирмэдийн 1973 оны 06 дугаар сард олгосон хөдөлмөрийн дэвтрийн 12-13, 14-15 дахь талд ...гахайчнаар авч ажиллуулав гэж бичсэн хуулбар,
2. Гэрч Д.Ичинхорлоо: Г.Авирмэд нь Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл хувьцаат компанид 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гахайчнаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-гэрч З.Бүрэнбаясах: Г.Авирмэд нь Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл хувьцаат компанид 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гахайчнаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1992, 1994, 1995 онуудын тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Г.Авирмэдийн ажилд орсон, гарсан тушаал өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт ажиллаж байсан үйл явдлыг болон хөдөлмөрийн дэвтрийн улсын үзлэгт орсон байдлыг бичсэн байна. Мөн гэрч нарт хууль сануулж асуусан мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилт нь хамт нэг дор ажиллажбайсан болохыг нотолсон байх тул ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.
Иймд дээрх нотлох баримтыг хуульд зааснаар өөрийн дотоод итгэлээр үнэлж хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Боржигон овогт Гочоогийн Авирмэд нь Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл хувьцаат компанид 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гахайчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НЬ50112674 регистрийн дугаартай Боржигон овогт Гочоогийн Авирмэд Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл хувьцаат компанид 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гахайчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймагдахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ