Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 799

 

 

 

 

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/00799

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 59 дүгээр байр 9 тоотод оршин суух, 1975 онд төрсөн 40 настай, Жалайр овогт Дашхүүгийн Лхамсүрэн /РД:ДЕ75122806/

Хариуцагч: Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 59 дүгээр байр 9 тоотод оршин суух, 1959 онд төрсөн 56 настай, Жанчив овогт Данаагийн Цэцэгмаа /РД:ЧО59122700/

Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 59 дүгээр байр 9 тоотод 2 өрөө орон сууц болон Сандэй худалдааны төв дэх 3005 тоот павилон нь талийгаач Д.Мөнхбаатар бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө мөн болохыг тогтоолгох, эд хөрөнгийн оногдох хэсэг болох 149.175.000 төгрөгийг гаргуулж энэ дүнд багтаан 2 өрөө орон сууцыг өмчлөлдөө авч үлдэх 69.175.000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 59 дүгээр байр 9 тоот 2 өрөө орон сууцнаас албадан гаргуулахыг шаардсан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Лхамсүрэн, түүний өмгөөлөгч Б.Ариунболд /шүүхэд төлөөлөх эрх-1331/, хариуцагч Д.Цэцэгмаа, түүний өмгөөлөгч П.Баярмагнай /шүүхэд төлөөлөх эрх-0013/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Д.Лхамсүрэн миний бие талийгаач нөхөр Д.Мөнхбаатартай 2002 онд анх танилцаад 2003 оноос хамтдаа 10 гаруй жил амьдарсан ба хамтран амьдрах хугацаанд одоогийн амьдарч буй Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 59 дүгээр байр 9 тоот орон сууцыг өөрсдийн эрхлэн явуулж байсан худалдаа, бизнесийн орлогоо хуримтлуулан 67.000.000 төгрөгөөр худалдан авсан. Мөн “Нарантуул” худалдааны төвд талийгаач бид хоёр 2008 оныг хүртэл бэлэн хувцасны лангуу ажиллуулсан ба 2008 оноос “Сандэй” худалдааны төв ашиглалтанд орсон цагаас 3 давхарт шилэн павилон 50.000.000 төгрөгөөр худалдан авч, спорт хувцасны бараа худалдан борлуулах үйл ажиллагаа байнга явуулж ирсэн. Тухайн үед орон сууц болон худалдааны павилон өмчлөх эрхийг талийгаачийн нэр дээр бүртгүүлсэн билээ. Улмаар талийгаач маань 2012 оноос элэгний өвчнөөр өвдөж 2012 оны 11 дүгээр 13-ны өдөр нас барсан. Миний бие хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар шүүхийн шийдвэр гарч талийгаач Д.Мөнхбаатар, Д.Лхамсүрэн биднийг хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл талийгаачийн эгч Д.Цэцэгмаа нь миний өмч хөрөнгө болох Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 59 дүгээр байр 9 тоот орон сууц болон Сандэй худалдааны төв дэх 3005 тоот павилоныг тус тус өвлөх эрхийн гэрчилгээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болохыг түүний гаргасан байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжпэлийг шүүхээс хүлээн авсаны дараа мэдсэн юм. Д.Цэцэгмаа нь талийгаачийн төрсөн эгчийн хувьд дүүгийнхээ эд хөрөнгийг өвлөх эрхтэй боловч талийгаачтай хамтран бий болгосон миний хөрөнгийг өмчлөх ёсгүй, миний бие олон жилийн цаг наргүй хөдөлмөрлөсний үр дүнд бий болсон хөрөнгөө өмчлөх эрхтэй гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 59 дүгээр байр 9 тоот 2 өрөө орон сууц болон Сандэй худалдааны төв дэх 3005 тоот павилон нь талийгаач Д.Мөнхбаатар бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө мөн болохыг тогтоолгох, уг 2 өрөө орон сууц болон Сандэй худалдааны төв дэх 3005 тоот павилоны 50 хувь нь надад оногдох ёстой байх тул Д.Лхамсүрэн надад оногдох хэсэг болох 149.175.000 төгрөгийг нэхэмжилж энэ дүндээ багтаан 80.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн 2 өрөө орон сууцаа өөрийн өмчлөлд авах, үлдэгдэл 69.175.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

   Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүх хуралдааны явцад хариуцагч талтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Уг эвлэрлийн гэрээгээр Д.Лхамсүрэн миний бие шүүхэд гаргасан Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 59 дүгээр байр 9 тоот 2 өрөө орон сууц болон Сандэй худалдааны төв дэх 3005 тоот павилон нь талийгаач Д.Мөнхбаатар бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө мөн болохыг тогтоолгох, эд хөрөнгийн оногдох хэсэг болох 149.175.000 төгрөгийг гаргуулж энэ дүнд багтаан 2 өрөө орон сууцыг өмчлөлдөө авч, 69.175.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч Д.Цэцэгмаа нь 25.000.000 төгрөгийг Д.Лхамсүрэн надад төлөх, миний бие 25.000.000 төгрөгийг хүлээн авмагц Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 59 дүгээр байр 9 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Цэцэгмаад чөлөөлж өгөхөөр эвлэрч байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

              

Хариуцагч Д.Цэцэгмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч Д.Лхамсүрэн нь Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 59 дүгээр байр 9 тоот 2 өрөө орон сууц болон Сандэй худалдааны төв дэх 3005 тоот павилон нь талийгаач Д.Мөнхбаатар бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө мөн болохыг тогтоолгох, эд хөрөнгийн оногдох хэсэг болох 149.175.000 төгрөгийг гаргуулж энэ дүнд багтаан 2 өрөө орон сууцыг өмчлөлдөө авч, 69.175.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч Д.Цэцэгмаа би 25.000.000 төгрөгийг Д.Лхамсүрэнд өгч, Д.Лхамсүрэн 25.000.000 төгрөгийг хүлээн авмагц Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 59 дүгээр байр 9 тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцож байна. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн нь Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 59 дүгээр байр 9 тоот 2 өрөө орон сууц болон Сандэй худалдааны төв дэх 3005 тоот павилон нь талийгаач Д.Мөнхбаатар бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө мөн болохыг тогтоолгох, эд хөрөнгийн оногдох хэсэг болох 149.175.000 төгрөгийг гаргуулж энэ дүнд багтаан 2 өрөө орон сууцыг өмчлөлдөө авч, 69.175.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч Д.Цэцэгмаа нь 25.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Лхамсүрэнд өгч, нэхэмжлэгч Д.Лхамсүрэн нь 25.000.000 хүлээн авсан даруй Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 59 дүгээр байр 9 тоот 2 өрөө орон сууцыг Д.Цэцэгмаад чөлөөлж өгөхөөр зохигч харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн нь хариуцагч Д.Цэцэгмаад холбогдуулан Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 59 дүгээр байр 9 тоотод 2 өрөө орон сууц болон Сандэй худалдааны төв дэх 3005 тоот павилон нь талийгаач Д.Мөнхбаатар бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө мөн болохыг тогтоолгох, эд хөрөнгийн оногдох хэсэг болох 149.175.000 төгрөгийг гаргуулж энэ дүнд багтаан 2 өрөө орон сууцыг өмчлөлдөө авч үлдэх 69.175.000 төгрөгийг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг, хариуцагч Д.Цэцэгмаа нь Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 59 дүгээр байр 9 тоот 2 өрөө орон сууцнаас албадан гаргуулахыг шаардсан сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч Д.Лхамсүрэн нь Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 59 дүгээр байр 9 тоот 2 өрөө орон сууц болон Сандэй худалдааны төв дэх 3005 тоот павилон нь талийгаач Д.Мөнхбаатар бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө мөн болохыг тогтоолгох, эд хөрөнгийн оногдох хэсэг болох 149.175.000 төгрөгийг гаргуулж энэ дүнд багтаан 2 өрөө орон сууцыг өмчлөлдөө авч, 69.175.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Д.Цэцэгмаа нь 25.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Лхамсүрэнд өгч, нэхэмжлэгч Д.Лхамсүрэн нь 25.000.000 төгрөгийг хүлээн авсан даруй Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 59 дүгээр байр 9 тоот 2 өрөө орон сууцыг Д.Цэцэгмаад чөлөөлж өгөхөөр зохигч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Д.Лхамсүрэн, хариуцагч Д.Цэцэгмаа нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул зохигчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчийн илүү төлсөн төлбөрийг буцаан олгох үндэслэлтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн нь Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 59 дүгээр байр 9 тоот 2 өрөө орон сууц болон Сандэй худалдааны төв дэх 3005 тоот павилон нь талийгаач Д.Мөнхбаатартай хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө болохыг тогтоолгох, эд хөрөнгийн оногдох хэсэг болох 149.175.000 төгрөгийг гаргуулж энэ дүнд багтаан 2 өрөө орон сууцыг өмчлөлдөө авч, 69.175.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Д.Цэцэгмаа нь 25.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Лхамсүрэнд өгч, нэхэмжлэгч Д.Лхамсүрэн нь 25.000.000 хүлээн авсан даруй Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 59 дүгээр байр 9 тоот 2 өрөө орон сууцыг Д.Цэцэгмаад чөлөөлж өгөхөөр зохигч харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 903.850 төгрөг, хариуцагч Д.Цэцэгмаагаас төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас илүү төлсөн 337.000 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж Д.Цэцэгмаад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА