| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0158/Э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2020-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 184
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
орчуулагч, хэлмэрч А,
улсын яллагч Ө,
гэрч Н,
хохирогч Ж ,
хохирогчийн өмгөөлөгч Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н,
шүүгдэгч Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж д холбогдох эрүүгийн 2013001390162 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 13-ны өдөр БӨ аймгийн Ө суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суудаг, ам бүл 6, эцэг эх, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж, РД:БЮ91******.
Шүүгдэгч Ж нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн орой 22 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 3-36 айлын орон сууцны гадаа иргэн Ж ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохиргогч, гэрч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Ж мэдүүлэхдээ: Нэг өдөр хадам аав маань бид гэртээ зочин урьсан байгаа хамт байгаач гэж хэлэхээр нь би татгалзаж чадаагүй. Зочид явсны дараа өөрсдөө цай уугаад сууж байхад хадам ээж маань “Чи Н тай нэг ярилцаад үзээч. Чи ярилцаад үзэх юм бол эргээд ирэх юм шиг байна” гэсэн учир Н тай ярилцаж үзэхээр Н ы цонхыг нь тогшиход машинаа асаагаад зугтаад явсан.
Тэгээд би Ж тай нүүр тулаад ярилцаж үзэх гээд нэг гартаа хүүхдээ тэвэрсэн, нөгөө гартаа хадам ээжийн талх, нарийн боов хийж өгсөн тортой юмаа бариад хүлээсэн боловч гараагүй байхаар нь бид явж байхад гэрээсээ гараад ирсэн. Ярилцаж үзэх гээд дөхөж очиход намайг цохиж эхэлсэн. Тухайн үед “чи ямар ичих нүүргүй охин бэ” гэж л хэлж амжсан. Гартаа тэвэрсэн байсан хүүхдээ газар тавьж байгаад чулуу аваад шийдсэн маань үнэн. Гэхдээ тухайн үед хохирогч аль хэдийнээ явсан байсан. Хохирогчийн мэдүүлж байгаагаар бөөр тус газар өшиглөсөн гэсэн асуудал болоогүй. Тэгж байх хугацаа ч болоогүй байсан. Миний хамраас цус гараад, хавдсан байсан. Хамгийн түрүүнд цагдаад хандсан хүн би байсан гэв.
2. Хохирогч Ж мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай найз охин эмнэлэгт хэвтэж байсан ба би хоол цай хүргэж өгөхөөр гарах гэж байсан. Гарахаасаа өмнө өөр нэг найзыгаа дуудсан байсан ч ирэхгүй байсан. Тэгэхээр нь би яах уу гэж байж байхад Н залгаж, “сая ажилтай байсан, одоо л завтай боллоо юу хийж байна” гэхээр нь би найздаа хоол цай хүргэж өгөх гэсэн боловч ирэхгүй байна гэсэн чинь би очоод хүргээд өгье гэж ирсэн. Би яг гарах гэж бахад Н залгахаар нь гартаа баахан хоол, цай барьсан байсан болохоор аваагүй. Гарчхаад утсаа авахад “наанаасаа битгий гар, манай эхнэр наана чинь явж байна” гэхээр нь би гарсан байгаа шүү дээ гээд 3 дугаар орцны үүдэнд ирээд харсан чинь хэн ч байхгүй байсан. Манай эхнэр ирсэн байна болгоомжтой яваарай гэхээр нь хэн ч байхгүй байна яавал гэж дээ гээд 4 дүгээр орцны үүдэнд ирэхэд хүүхдийн дуу гараад урдаас гараад ирсэн. Утсаа бариад зогсож байтал зүүн гар талдаа хүүхдээ тэвэрсэн байдалтай гараад ирсэн. Гарт нь ямар ч тор байгаагүй байсан. Над руу ирж байхаар нь би чимээгүй зөрөх гэтэл над руу дөхөж ирэхэд нь би “битгий хүр, битгий хүр” гэж хоёр удаа хэлсэн. Тэгэхэд юу ч хэлэлгүй чулуугаар цохисон. Би газарт манарч суухад намайг өшиглөхөөр нь би орилсон. Тухайн үед манарсан байсан бөөр хэсгээс өшиглөхөд ухаан орсон. Тэгээд над руу дахиад ойртож ирэхэд нь би гараа өргөхөд нүдний шил нь баригдан. Самардсан асуудал байхгүй. Нүдний шил нь газарт унаад тэрийг авах гэж байхад нь би гүйгээд явсан. Араас намайг харааж, доромжлоод үлдсэн байсан. Би гүйгээд явж байхад урдаас Н гарч ирсэн. Толгойноос цус гоожуулсан гүйж ирэхэд “юу болсон бэ” гэж асуухад нь би “танай эхнэр намайг цохичихлоо” гэхэд цагдаагийн байгууллага явах уу гэхээр нь би шууд эмнэлэг явъя гэж хэлсэн. Эмнэлэг очиж хоёр газраас оёдол тавьж боож өгсөн. Тэгж байтал Н ы аав нь залгаж намайг цагдаагийн байгууллагад ир гэж байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад очсон. Шүүгдэгч Ж гаас нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
3. Гэрч Н мэдүүлэхдээ: Өнгөрсөн жилийн 5 дугаар сараас эхлэн Ж биед хоёр дотно танилцаж байсан. 8 дугаар сард Ж бид хоёрын дундаас хүүхэдтэй болсон боловч хүүхэд төрөөгүй. Дараа нь 2 дугаар сарын 06-ны өдөр хоёр дахь хүүхдээ авхуулсан. Тэр хоёрын хооронд зодоон болсон талаар хараагүй.
Тухайн өдөр оройн 9 цагт Ж тай уулзахаар ирж байсан. Ж бид хоёрын дундын найз сувилалд хэвтсэн байсан ба найздаа хоол, цай хүргэж өгөхөөр болсон байсан. Би Ж ыг хүлээгээд Ж ы гэрийн гадаа машинтай зогсож байсан. Тэгэхэд манай эхнэр жирэмсэн, том хүүхдээ өргөж над руу ирсэн. Тэгэхэд нь би машинаа асаагаад яваад өгсөн. Дараа нь Ж руу залгаж, 3 давхар орон сууцны хажууд чамайг хүлээж байна гэж хэлсэн. Тэгэхэд Ж аль хэдийнээ шүүхийн үүдэнд ирсэн байсан. Ж ы хажууд очиход толгойноос цус гарсан байсан учир машиндаа суулгаад эмнэлэг рүү хүргэж өгсөн. Би эмнэлгийн гадаа хүлээж байхад Ж над руу залгаад бинт авчир гэхээр нь бинт авчирч өгсөн гэв.
Хоёр: Эрүүгийн 2013001390162 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, СД бичлэг, түүний орчуулга /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/,
2. БӨ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж, үзүүлэгсдийн бүртгэлийн хуудас /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
3. Хохирогч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 27-30 дугаар хуудас/,
4. Гэрч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,
5. Гэрч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/,
6. Гэрч Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дугаар хуудас/,
7. Гэрч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дугаар хуудас/,
8. Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/,
9. Гэрч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/,
10. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 156 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
11. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 163 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
12. Яллагдагч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний орой хохирогч Ж ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг гаргасан хохирогч Ж , хохирогчийн өмгөөлөгч Б нараас улсын яллагчийн энэхүү дүгнэлтийг дэмжсэн, харин шүүгдэгч Ж ээс “Ж тай ярилцаж үзэх гээд дөхөж очиход намайг цохиж эхэлсэн. Тухайн үед би түүнд “чи ямар ичих нүүргүй охин бэ” гэж л хэлж амжсан. Гартаа тэвэрсэн байсан хүүхдээ газар тавьж байгаа чулуу аваад шийдсэн маань үнэн. Гэхдээ тухайн үед хохирогч аль хэдийнээ явсан байсан. Хохирогчийн мэдүүлж байгаагаар бөөр тус газар өшиглөсөн гэсэн асуудал болоогүй. Тэгж байх хугацаа ч болоогүй байсан”, шүүгдэгчийн өмгөөлөгч Н аас “хохирогчийн зүй бус ажиллагаа, удаа дараа Ж ийг доромжилсон, сэтгэл санаанд хүнд цохилт өгсөн асуудлаас энэ гэмт хэргийг үйлдсэн асуудал нь сэтгэл санаа хүчтэй цочрон давчигдсаны улмаас хүний биед гэмтэл учруулсан гэж үзэх ёстой. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчигдсаны улмаас бусдын биед гэмтэл учруулах юм бол зөвхөн хохирогч амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа. Түүнээс биш сэтгэл санаа хүчтэй цочрон давшигдсаны улмаас хүний биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан бол хариуцлага хүлээх хуулийн заалт байхгүй байгаа. Ж ийн сэтгэл санааны хувьд маш их хямралтай, маш их доромжлолтой байсан. Хохирогч Ж ы мэдүүлэг нь зөрүүтэй, түүний эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тухайн үед хохирогч Ж д эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн эмч Е , сувилагч А нарыг мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр асууж мэдүүлэг аваагүй” хэмээн тус тус гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Ж нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 3-36 айлын орон сууцны гадаа иргэн Ж ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн үед найз болох Ш тай уулзахаар гэрээсээ гарах гэж байхад ...Н над руу залгаж, “чи гэрээсээ битгий гараарай, танай гэрийн гадна талд манай эхнэр Ж явж байна гэж хэлэхэд нааш цааш нь харахад ямар нэгэн хүн байгаагүй ба жоохон явж байтал Н ы эхнэр болох Ж нь урдаас гараад ирсэн ба 3 настай жоохон хүүхдээ тэвэрчихсэн байсан юм.
Миний бие зүүн талын гартаа тор болон цүнх барьчихсан байсан, баруун талын гартаа гар утсаа барьчихсан байсан бөгөөд гар утсаа халаасандаа хийх гэж байх үед Ж нь зүүн гараараа хүүхдээ тэвэрчихсэн баруун гартаа ямар нэгэн зүйл барьчихсан байсан ба тухайн баруун гартаа барьсан зүйлээрээ миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тухайн зүйл нь маш хатуу зүйл байсан болохоор чулуугаар цохисон байх гэж бодсон юм. Тэгээд дахиж намайг зодох гэхэд миний бие гараараа түүний нүүрэн тус газраас самардсан бөгөөд энэ үед миний гарт түүний нүдний шил баригдсан юм. Тэрээр гарт баригдсан нүдний шилийг нь Ж рүү шидчихээд зугтаагаад яваад өгсөн юм.
... Ж над руу ирж байхаар нь би чимээгүй зөрөх гэтэл над руу дөхөж ирэхэд нь би “битгий хүр, битгий хүр” гэж хоёр удаа хэлсэн. Тэгэхэд юу ч хэлэлгүй чулуугаар цохисон. Би газарт манарч суухад намайг өшиглөхөөр нь би орилсон. Тухайн үед манарсан байсан бөөр хэсгээс өшиглөхөд ухаан орсон. Тэгээд над руу дахиад ойртож ирэхэд нь би гараа өргөхөд нүдний шил нь баригдан. Самардсан асуудал байхгүй. Нүдний шил нь газарт унаад тэрийг авах гэж байхад нь би гүйгээд явсан. Араас намайг харааж, доромжлоод үлдсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас, шүүх хуралдаан тэмдэглэл/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, СД бичлэг, түүний орчуулга /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж, үзүүлэгсдийн бүртгэлийн “2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 22:43 цаг, Ж , БЮ96******, толгой зүсэгдсэн шарх, оёдол тавьж боолт хийв” гэх хуудас /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
- Гэрч Н гийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие Ж ы гэрийн гадна талд зогсож байх үед миний эхнэр болох Ж нь охиноо тэвэрчихсэн машины хажууд ирээд зогсож байсан. Энэ үед би машинаа асаагаад яваад өгсөн Учир нь, эхнэр Ж , Ж нар хэрүүл маргаан хийх байх гэж бодоод яваад өгсөн. Миний бие шүүхийн ар талд байрлах 3 давхар байрны хажууд очиж зогсож Ж луу гар утсаараа залгаж гэрээсээ битгий гараарай танай гэрийн гадна талд миний эхнэр Ж явж байна шүү гэж хэлэхэд нь Ж би гадаа гарчихсан байна гэж хэлээд чимээгүй болоод гар утсаа тасалчихсан юм. Тэрээр миний бие машинаа унаад Онцгой байдлын хажуу талын засмал замаар яваад, шүүхийн хажууд очиход Ж нь зам дагуу гүйж явсанд миний бие Ж ыг дуудаж машиндаа суулгасан юм. Энэ үед Ж ы толгойноос цус гарч байсан ба миний бие түүнээс юу болсон талаар асуухад Ж нь чиний эхнэр Ж намайг гэрээс гараад ирэх үед надтай хэрүүл маргаан хийж, миний толгой руу чулуугаар цохисон гэж хэлсэн. Ж ы толгойноос цус гарч байсан тул миний бие түүнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн ба Ж эмнэлэг рүү ороод би тус эмнэлгийн гадна талд машин дотроо хүлээж байсан юм. Тэрээр хэсэг хугацааны дараа Ж миний гар утас руу залгаж намайг эмийн сангаас бинт аваад ир гэж хэлхээр нь би Нэгдсэн эмнэлгийн замын эсрэг талд байрлах Эмийн сангаас бинт худалдаж аваад эмнэлэг рүү ороход Ж нь нэгдсэн эмнэлгийн 2 дугаар давхарт байрлах боолтын өрөөнд сууж байсан. Би худалдаж авсан бинтийг Ж д өгөөд боолтын өрөөний гадна талд хүлээгээд зогсож байсан. Хэсэг хугацааны дараа Ж толгойндоо боолт хийлгүүлээд гарч ирээд явах гэж байх үед миний аав Б над руу залгаж Ж тай хамт цагдаагийн газарт хүрээд ир гэж хэлсэн ба би яагаад? гэж асуухад Ж , Ж ийг зодсон байна гэж хэлсэн юм. Тэгээд би Ж ы хамт аймгийн Цагдаагийн газарт ирсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж ыг гэрт нь очоод үзэхэд зулайны урд хэсэгт 2 см орчим шархтай, уг шарханд нь хоёр газраас оёдол тавьсан байсан юм. Намайг очиход Ж малгай өмсчихсөн сууж байсан ба би малгайг нь тайлуулаад үзсэн юм. Мөн бөөрний зүүн талын хэсэг газарт 4-5 см урттай, 3-4 см орчим өргөнтэй цус хуралттай, хавантай байсан юм. Зулай хэсэг хавдсан бөөрний тус газар нь бага зэрэг цус хуралттай, хавдсан байсан. Мөн бага зэрэг халуурч байсан юм. Би Ж аас юу болсон талаар асуухад би өчигдөр орой гэрээс утсаар яриад гараад явж байтал хүүхэд тэвэрсэн эмэгтэй ирээд чулуугаар толгойны зулай хэсэг рүү цохисноос болоод түр хугацаанд ухаан алдсан байсан, тэгээд ухаан ороод шууд зугтаагаад эмнэлэг рүү очоод оёдол тавиулсан гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 156 дугаартай шинжээчийн “1. Иргэн Ж ы биед тархины доргилт, зулайны урд хэсэгт няцарсан шархтай, зулайд битүү хавдартай, зүүн бүслүүр цус хуралттай, хавдартай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Иргэн Ж ы дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл нь цөм нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно.
4. Иргэн Ж ы дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.
5. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж ийг гэм буруутайд тооцсон эдгээр нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулж, үнэлж дүгнэхэд шүүгдэгч Ж нь нөхөр болох гэрч Н ы гэр бүлийн харилцаанаас гадуур хохирогч Б.Ж тай дотно харилцаатай болсныг мэдсэнээр шүүгдэгч болон хохирогч нарын хооронд хувийн таарамжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед шүүгдэгч, хохирогч нар хоорондоо тааралдаж, улмаар шүүгдэгч Ж нь хохирогч Б.Ж ы эрх чөлөөнд халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд “тархины доргилт, зулайны урд хэсэгт няцарсан шархтай, зулайд битүү хавдартай, зүүн бүслүүр цус хуралттай, хавдартай” гэмтэл учруулсан нь тогтоогдсон ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдоогүй бөгөөд хохирогч Ж д эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн эмч, сувилагч нарыг хэрэгт гэрчээр асууж мэдүүлэг авах зайлшгүй шаардлага үүссэгүй байна.
Мөн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээч, мэдүүлэг өгсөн гэрч нарт хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч, хууль сануулсан үндсэн дээр дүгнэлт гаргуулж, мэдүүлэг авсан нь хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Ж нь шүүгдэгч Ж ийн нөхөр болох энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Н тай дотно харилцаатай болсон нь шүүгдэгч, хохирогч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсч, үүний үр дагаварт энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ж ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж ы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Ж аас мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой хор уршгийн талаар мөнгөн дүнгээр хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ж ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллаг, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх тухай дүгнэлтийг гаргасан ба хохирогч, түүний өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын талаар санал, хүсэлтээ гаргаагүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ж урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. Мөн шүүгдэгч Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Ж ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД дууны бичлэг 1 ширхгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД дууны бичлэг 1 ширхгийг эрүүгийн 2013001390162 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т