| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0178/Э |
| Дугаар | 190 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 190
БӨаймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
нарийн бичгийн дарга А,
орчуулагч, хэлмэрч Е,
улсын яллагч Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч З,
шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
БӨаймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С д холбогдох эрүүгийн 2013002770194 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 11-ний өдөр БӨаймгийн Нсуманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, БӨаймгийн ЦТы Захирагчийн албанд худгийн ус түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, БӨаймгийн Нсумын 9 дүгээр баг, ЦТд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С , регистрийн дугаар БМ96071114.
Шүүгдэгч С ын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед БӨаймгийн Нсумын 9 дүгээр баг буюу ЦТы төвд байрлах иргэн У ын амбаарын хаалганы цоожны цуургыг эвдэн хууль бусаар нэвтэрч, амбаар дотор байсан 70.000 төгрөгийн үнэ бүхий төмөр хийцтэй зуухыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч С мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013002770194 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,
2. Яллагдагч С ын амбаарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/
3. С аас гаргаж өгсөн цоожны цуургыг эвдэхэд ашигласан төмрийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
4. Төмөр хийцтэй зууханд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хохирогч У д зуух хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/,
5. Хохирогч У ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/
6. Гэрч Л гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
7. Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
8. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээчин Д , мэргэжилтэн М нарын гаргасан 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №БӨА-20/36 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/
9. Яллагдагч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч С нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед БӨаймгийн Нсумын 9 дүгээр баг буюу ЦТы төвд байрлах иргэн У ы амбаарын хаалганы цоожны цуургыг эвдэн хууль бусаар нэвтэрч, амбаар дотор байсан 70.000 төгрөгийн үнэ бүхий төмөр хийцтэй зуухыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэмт хэрэгт үйлдсэн болох хавтаст хэрэгт авагдсан:
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...хулгай орсон гэх амбаар нь БӨаймгийн Нсумын 9 дүгээр буюу ЦТы төвд байрлах иргэн У ын эзэмшлийн амбаар байв, ...тус хаалганы дээд талаас 45 сантиметрийн зайд ягаан өнгийн цоожтой байв. Цоожны цүү мурийсан байдалтай байв. Тус амбаарын цоожны цүүг хатуу мохоо зүйлээр эвдэж орсон байдалтай байв” /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,
- Яллагдагч С ын амбаарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...тус амбаарын дотор талд оролцогч С орж, У ы амбаараас хулгайлсан зуухыг нуусан газрын сайн дураараа зааж өгч харуулав. Иргэн С нь иргэн У ы амбаараас хулгайлсан зуухыг өөрийнхөө эзэмшлийн амбаарын дотор талд цагаан өнгийн шуудайнд ороож, далдалж нуусан байдалтай байв. Тус шуудайг авч үзэхэд төмөр хийцтэй, гэр ахуйн зориулалтаар ашигладаг зуух байв. Мөн иргэн С нь иргэн У ы эзэмшлийн амбаарын цоожны цүүг эвдэхэд ашигласан багаж хэрэгслийг сайн дураараа гаргаж өгөв. Амбаарын цоожны цүүг эвдэхэд ашигласан багаж хэрэгслийг иргэн С нь тус амбаарын зүүн урд талын гадна талд газарт хаясан байв. Тус багаж хэрэгсэл нь төмөр хийцтэй, хар өнгийн төмөр байв” /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
- Төмөр хийцтэй зууханд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хохирогч У д зуух хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/,
- Хохирогч У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын сүүлээр ЦТы төвд байрлах байшин, эд зүйл хадгалах амбаар болон малын саравчтай хашаа зэргийг сайтар цоожилж, эхнэр Н ийн хамт Улаанбаатар хот руу явсан юм. ЦТд байрлах миний эзэмшлийн байшин, амбаар эзгүй үлдсэн ба би хөршүүдэд захиж үлдээсэн юм.
Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн үед манай хөрш болох Л гэгч залгаж “...танай гэрт хулгай орсон юм шиг байна, танай амбаарын хаалга онгорхой байна” гэж хэлсэн.
...Дараа нь би эхнэр Н ийн хамт Улаанбаатар хотоос гарч, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Нсумын 9 дүгээр баг буюу ЦТы төвд байрлах гэртээ ирэхэд миний эзэмшлийн амбаарын хаалганы цоожны цүүг эвдэж дотогш орсон байдалтай байсан. Би амбаарын дотор тал руу ороход амбаарын дотор талд байсан төмөр хийцтэй зуух байхгүй байсан ба бусад эд зүйлүүд бүгд бүрэн бүтэн байсан.
...Би хулгайлагдсан зуухыг 2018 оны 6 дугаар сард Өлгий сумын захаас 110.000 төгрөгөөр худалдаж авсан юм.
...Би амбаараас хулгайлагдсан төмөр хийцтэй зуухыг бүрэн бүтэн хүлээж авсан. С хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйсан. Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/,
- Гэрч Л гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн У хот руу явах үед Нсумын 9 дүгээр баг буюу ЦТы төвд байрлах байшин, амбаар, малын саравчтай хашааг цоожилж явсан. Би хаяа зав гарахаар иргэн У ы байшин, амбаар, малын саравчтай хашааг очиж шалгаж байсан. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед иргэн У ы байшин, амбаар, малын саравчтай хашааг очиж шалгаж үзэхэд амбаарын хаалга нь онгорхой байсан. Дотор тал руу ороход буйдан, гал тогооны шкаф, 2 том цүнхэнд хийсэн хувцас хунар, тогоо зэрэг эд зүйлүүд байсан. Тус амбаарын хаалганы цоожны цүүг хатуу төмөр мэт зүйлээр эвдэж, дотогшоо орсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
- Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Нсумын 9 дүгээр баг буюу ЦТы төвд байрлах гэртээ ирэхэд, манай амбаарын гадна талын хаалганы цоожны цүүг эвдэж дотогш орсон байдалтай байсан. Амбаарын дотор талд байсан төмөр хийцтэй зуух байхгүй байсан ба бусад эд зүйлүүд бүгд бүрэн бүтэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
- Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээчин Д , мэргэжилтэн М нарын гаргасан 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №БӨА-20/36 дугаартай “2018 онд үйлдвэрлэсэн, тухайн оноос эхлэн гэр ахуйн зориулалтаар ашиглаж байгаа төмөр хийцтэй зуух 2020 оны 8 дугаар сарын байдлаар 70.000 төгрөгийн үнэтэй болно” гэх үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 30-35 дугаар хуудас/
- Яллагдагч С ын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шөнө 23 цаг 30 минутын үед У ы хашаанд ганцаараа очсон. Түүний гэрт очсон шалтгаан нь тэдний амбаараас төмөр хийцтэй зуухыг хулгайлахаар очсон бөгөөд намайг очих үед тэднийх хүнгүй байсан, хүнгүй гэдгийг нь урд нь мэддэг байсан. Тэгээд тэдний хашаанд шөнө дунд ороод гал асаагуурын гэрлийг ашиглаад тэдний амбаарт очиход амбаар нь цоожтой байхаар нь цоожны цүүг доошоогоо хүчтэй татахад тэр онгойсон. Дараа нь амбаар луу ороод баруун талд байсан төмөр хийцтэй зуухыг өргөж гараад, буцаж гадна хаалгыг нь хаагаад явчихсан. Хулгайлсан төмөр хийцтэй зуухыг өөрийнхөө амбаарт аваачиж тавьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч З ын зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгох ба хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан болно.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлсан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж хүндрүүлэн зүйлчлэх ба тухайн хэргийн хувьд шүүгдэгч С нь өөрийн шинээр барьсан байшинд ашиглах зорилготой, хохирогчийн байнга эд зүйл хадгалах тусгайлан хамгаалсан амбаарын цоожны цуургыг эвдэж, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлж, өөрийн эзэмшилдээ авсан, хөрөнгийг захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна. Үүнээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч С шунахай сэдэлтээр амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинж болох хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга үйл ажиллагаа зориулалттай байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч С нь хулгайлах гэмт хэргийг хохирогчийн хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлсан хамгаалсан байр болох амбаарт нь хууль бусаар нэвтэрч төмөр хийцтэй зуухыг хулгайлсны улмаас хохирогчид 70.000 төгрөгийн хохирол учруулсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 70.000 төгрөгийн үнэ бүхий төмөр хийцтэй зуухыг хохирогч У д бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, мөн хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч С ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд шүүгдэгч С ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З аас гаргасан дүгнэлтэд шүүгдэгч С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү хэмээн мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгч С ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгч С ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар.
Шүүгдэгч С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С ын иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч С ын эдлэх хорих ялыг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Мөн хэрэгт эд мөрийн баримаар тооцож ирүүлсэн хөр өнгийн төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С ад оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С ын иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х д даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хар өнгийн төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг БӨаймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч С ын эдлэх хорих ялыг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т