Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00195

 

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00195

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Дэлгэрхаан сум, Давст бригад, 3-р багт оршин суух Боржигон овогт Ширчмаагийн Рагчаадулам /НЛ70080164/-ын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Рагчаадулам, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Рагчаадулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 

Төв аймгийн, Дэлгэрхаан суманд, Давст бригадын Залуучуудын хөгжил нэгдэлд эмээтэйгээ хамт ажиллаж эхэлсэн. 8-р ангиа Төв аймгийн Дэлгэрхаан суманд төгссөн. Эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдэлд саальчнаар орж үнээ саадаг байсан. Хөдөлмөрийн дэвтрийн 11 жилээ бөглүүлэх гээд хүнд өгсөн байсан чинь тухайн хүн нь хаяж үрэгдүүлж, хөдөлмөрийн двэтэргүй болсон тул тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байгаа. Иймд Төв аймгийн Дэлгэрхаан сумын 3-р баг Давст бригадад 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ш.Рагчаадулам нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын 3-р баг Давст бригадад 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1. Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 82 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалд ........ Ш.Рагчаадуламд үндсэн амралтыг 15 өдрөөр бодож 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс олгосугай гэх бичилт

2. Гэрч Д.Даваахүү: Ш.Рагчаадулам нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын 3-р баг Давст бригадад 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан нь үнэн би тухайн үед үхэрчин байсан гэх мэдүүлэг,

-гэрч Г.Хишгээ: Ш.Рагчаадулам нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын 3-р баг Давст бригадад 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар тасралтгүй ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний нэгдлийн гишүүний үнэмлэх, цалингийн түүвэр зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

 

Ш.Рагчаадуламын хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Боржигон овогт Ширчмаагийн Рагчаадулам нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын 3-р баг Давст бригадад 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг өөрийнх нь тайлбар, хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтууд гэрч нарын мэдүүлэг зэргээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Ширчмаагийн Рагчаадулам /НЛ70080164/-ын Төв аймгийн Дэлгэрхаан сумын 3-р баг Давст бригадад 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.ОЮУНЦЭЦЭГ