Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00197

 

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00197

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27-р хороо, дунд дарь эх 16-1234 тоотод оршин суух Барга овогт Цэрэнбалжирын Цогтсайхан /НН61122674/-ын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 

Ц.Цогтсайхан нь хөнгөлөлттэй тэтгэвэрт хамрагдах хүсэлтэй байгаа. Улсад 20 гаруй жил ажилласан. Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд тракторчин, галч хийж байсан. Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийг хувьчлагдах үед хөдөлмөрийн дэвтэр нь хаягдаж үрэгдсэн. Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Атар бригадад тракторчнаар, 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл тус сумынхаа уурын зууханд галч, тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү, 1994 оноос аж ахуйн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Цогтсайхан нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Атар бригадад 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тракторчнаар, 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус сумынхаа уурын зууханд тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1. Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1979 оны 07 сарын 17-ны 62 дугаартай ажилд томилох, буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаалд .... гадаадын ТМС төгсөж ирсэн Ц.Цогтсайханыг 07 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн Атрын бригадад тракторчнаар томилсугай гэх бичилт,

 

2. Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаартай уурын зуухны ажилчдыг шилжүүлэх тухай тушаалын хавсралт ....Ц.Цогтсайхан гэх бичилт,

 

3. Гэрч Ц.Зандаа: Ц.Цогтсайхан нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Атар бригадад 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тракторчнаар, 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус сумынхаа уурын зууханд тракторчнаар тус тус тасралтгүй ажиллаж байсан нь үнэн би тухайн үед трактор комбайнчин байсан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

 

-гэрч С.Төрбат: Ц.Цогтсайхан нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Атар бригадад 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тракторчнаар, 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус сумынхаа уурын зууханд тракторчнаар тус тус тасралтгүй ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдлаа тогтоолгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

 

Ц.Цогтсайханы хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Барга овогт Цэрэнбалжирын Цогтсайхан нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Атар бригадад 1979 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тракторчнаар, 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл тус сумынхаа уурын зууханд тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг өөрийнх нь тайлбар, хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтууд гэрч Ц.Зандаагийн хөдөлмөрийн дэвтэр дээрх 1994 он хүртэлажиллаж байсныг тэмдэглэсэн тухай бичилтээр ажлаас чөлөөлөгдсөн хугацааг тооцож ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Барга овогт Цэрэнбалжирын Цогтсайхан /НН61122674/-ын Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Атар бригадад 1979 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тракторчнаар,

1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл тус сумынхаа уурын зууханд тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.ОЮУНЦЭЦЭГ