Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     ******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, Нарийн бичгийн дарга Б.**, Улсын яллагч Т.**, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.**, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.**, Хохирогч Ц.**, Иргэний нэхэмжлэгч Б.**, Иргэний нэхэмжлэгч Д.**, Гэрч Б.**, Гэрч Б.**, Шүүгдэгч Б.**, Б.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.**, Б.**нарт холбогдох 2033000640026 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Шүүгдэгч Б.**: Монгол улсын иргэн, 0000 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ******* аймгийн сумын, 1-р баг, Туслах аж ахуйд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, **овогт ****РД/НЬ-/ гэв. Шүүгдэгч Б.***: Монгол улсын иргэн, 10000 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**й” ХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ******* аймгийн сумын, ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, **овогт ****РД/НЫ-/ гэв. Холбогдсон гэмт хэргийн талаар Яллагдагч Б.**нь Б.**бүлэглэн 2020 оны 05 сарын 19-20-нд шилжих шөнө ******* аймгийн сумын ** ахуй гэх газраас тус сумын иргэн Ц.**сартай, хар зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Ц.**550 000 төгрөгийн хохирол уруулсан, Яллагдагч Б.-**нь 2020 оны 04 сарын 19-20-нд шилжих шөнө ******* аймгийн О** багийн нутаг, ** гэх газраас иргэн Х.**бор хээр зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Х.**400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад: ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: Яллагдагч Б.**нь Б.**бүлэглэн 2020 оны 05 сарын 19-20-нд шилжих шөнө ******* аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг, **эх газраас тус сумын иргэн Ц.**сартай, хар зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Ц.**550 000 төгрөгийн хохирол уруулсан, Яллагдагч Б.**нь 2020 оны 04 сарын 19-20-нд шилжих шөнө ******* аймгийн **сумын **багийн нутаг, ** гэх газраас иргэн Х.**бор хээр зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Х.**400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал, үйл баримт нь: 1. Хохирогч Ц.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх ******* аймгийн суманд амьдраад 21 жил болж байна. Манай мал сумын ** урд талаар бэлчдэг юм. 2020 оны 05 сарын 20-ны орой адуундаа явахад манай адуу тоо ёсоороо байсан юм. Тэгээд 2020 оны 05 сарын 21-ний өглөө адуугаа харахад 1 тооны хурдан удмын эрлийз унага байхгүй байсан. Тэгээд сумын нутгаар болон **сумын **бригад, хар нүдэн, замын булаг гэх зэрэг газруудаар хайсан боловч олдоогүй тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/ Хохирогч Ц.**шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэр орой адуугаа бөөгнүүлсэн. Гадаа харанхуй болж байсан. Өглөө адуу байхгүй болчихсон байсан. Адуу хайгаад очтол унага байхгүй байсан. Би өдөржин унагаа хайгаад сураг гаргаж чадаагүй. Гэтэл энэ хоёрыг адуу ачсан сураг гарсан. Тэгээд би 2 цагдаа дагуулаад очсон. Яг очтол нэг гүү нь унагалчихсан. Нөгөө гүү нь жалганд модны цаана байсан. Би шууд унагаа аваад хүрээд ирсэн. Б.**хоёр гүүг хүмүүстэй ачиж байхад Б.**мотоциклтой явж унагыг барьж авсан. Энд худлаа мэдүүлэг өгөх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг, 2. Хохирогч Х.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 04 сарын 10-ны өдөр би адуугаа харахад манай адуу Шийрийн бригадын баруухан талд хуучин айлын өвөлжөөний орчим тоо ёсоороо байж байсан. 2020 оны 04 сарын 20-ны өглөө 07 цагийн орчимд адуугаа харахаар очиход төрөөд 4,5 хоносон байсан хүрэн байдсан гүүний төл болох бор хээр унага байхгүй байсан. Тэгээд ойр орчмынхоо айлын адуу малаар хайгаад олдоогүй. Тэгээд хөндлөн булаг, **, ** голын ойр орчмоор хайгаад олдоогүй. Сэг зэм ч олдоогүй...” гэх мэдүүлэг /Хх-ийн 144-145 дугаар хуудас/, 3. Гэрч Ц.**нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2020 оны 05 сарын 20-ны шөнө 01 цагийн орчим манай аавын хуурай **ах цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 тооны адуу, 1 тооны унагатай манайд ачиж ирээд манайд орж ирж цай уучхаад манай өөрийн уналгын гүүнүүд амь болоод байна. Нэг унагалах гэж байгаа гүү байна. Нэг унагатай гүү байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёр адууг нь гэрийнхээ ойролцоо аргамжсан. Тэгээд тэр шөнө **ах яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/, 4. Гэрч Ж.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх ******* аймгийн суманд амьдраад 22 жил болж байна. 2020 оны 05 сарын 19-ний өдөр адуундаа явж байхад манай сартай хар унага байж байсан юм. 2020 оны 05 сарын 20-ны өглөө бороо шиврээд гадаа салхилаад байхаар нь би нөхөртэйгөө адуугаа хураах гээд очиход манай сартай хар унага байхгүй болчихсон байсан. Тэгээд ойр хавийнхаа айл амьтнаар эрж хайгаад олоогүй. Нөхөр бид хоёр машинтайгаа **сумын 42 дугаар точка, **, Хар нүдэн, **сумын **г гэх газруудаар хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /хх- ийн 47 дугаар хуудас/, 5. Гэрч Д.**мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 05 сарын 20-ны өглөө адуундаа явж байхад Ц.**ах над руу утсаар залгаад манай сартай хар унага байна уу гэж асууж байсан. Тэгэхэд би адуунд нь харахад байхгүй байсан. Тэгээд **ах эхнэртэйгээ ойр хавиар хайгаад л яваад байсан ...” гэх мэдүүлэг/Хх-49 дугаар хуудас/ 6. Гэрч М.**мөрдөн байцаалтад өгсөн: “...Цагдаа нар манай гэрээр ирээд аваад явсных нь дараа би өөрөөс нь асуусан чинь хээр явж байсан чинь торонд нэг унага орооцолдчихсон байхаар нь авчихсан чинь **ахын унага байсан байна лээ гэж хэлж байсан. Дараа нь бас манай гэрт цагдаа нар ирээд манай адууг үзэж хараад ****ах бас ирчихсэн байсан. Тэд нарыг явсны дараа **өөрөөс нь асуусан чинь Шийрт явж байгаад эзэнгүй унага байхаар нь авчихсан чинь Шинээ ахын унага байсан гэж хэлж байсан..” гэх мэдүүлэг/Хх-ийн 162 дугаар хуудас/, 7. Гэрч Б.**мөрдөн байцаалтад өгсөн: 2020 оны 05 сарын эхээр байсан санагдаад байна яг нарийн сайн цаг хугацааг нь сайн санахгүй байна. Би адуундаа явчхаад оройхон нар жаргачихсан байхад харих гээд **аймгийн **сумын 1 дүгээр баг цэргийн анги гэх газарт явж байтал манай аавын өвөлжөөний тэнд **гэх ахын өвөлжөө байдаг юм. Тэгсэн **гуайн өвөлжөөн дээр **гуайн өвөлжөөн дээр Пүрэвбат, **хоёр цэнхэр өнгийн портер машины тэвшин дээр хар алаг зүсмийн гүү аччихсан бас нэг гүү ачих гээд зогсож байсан. Тэгээд би адуу ачаад хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь ** явах гэж байна гэж байсан. Тэгээд би хүрэн гүүг нь хамт ачилцаж өгчхөөд цаашаа харих гээд явсан. Харин **адуугаа ачаад машинтайгаа явсан...” гэх мэдүүлэг/Хх-ийн 189 дүгээр хуудас/, 8. Гэрч Б.**мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 05 сарын 19- ний орой **уулзаад бид хоёр хамтдаа Хөтөл Ц** үйлдвэр дээр очоод тэндээс 20 литр салярк худалдаж аваад 19 цаг 30 минутын үед Цэргийн ангид байдаг манай аав **рүү хамтдаа явсан. Тэгээд тэнд очоод Батсайхан, **бид гурав хамт хар алаг зүсмийн, бас нэг гүү зүсийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан тэр хоёр гүүг **Хьюндай Портер маркийн машинд ачиж байхад **нэлээд халамцуу мотоциклтой ирээд үлдсэн нэг гүүг хамт ачилцаж өгөөд гэр рүүгээ явсан юм. Би бас тэгээд шууд гэр рүүгээ яваад өгсөн юм. Харин **, **хоёр машиндаа суугаад яваад өгсөн. Би хаашаа явах гэж байгаа талаар **асуухад **гэх газар хүргэж өгнө өө л гэж ярьж байсан. Өөр онцын зүйл яриагүй. Би ч бас лавлаж асуугаагүй юм...” гэх мэдүүлэг/Хх-ийн 193 дугаар хуудас/, 9. Гэрч М.**мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2020 оны 04 сарын орчимд санагдаж байна нуур гэх газрын орчимд **таарсан чинь нэг бор хээр унага харагдав уу өнгөрсөн шөнө алга болчихлоо гэж өөрөө хэлж байсан. Үдээс өмнө гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ байсан 19 цагийн орчимд таньдаг ах маань утсаар залгаад адуу бөөгнүүлээд өгөөч гэхээр нь би **гэх газар руу адуу хураахаар явж байгаад мориноосоо унаад морио алдчихсан тэгээд хүрээд ирээч морио алдчихлаа гэсэн Төөгий хүрээд ирсэн тэгээд бид хоёр миний морийг араас нь мотоциклтой хөөгөөд **гэх айлын гадаа барьж аваад тэдний гадаа уяад орхисон. Тэгээд нуур руу адуугаа хураахаар явж байсан чинь сумын малын эмч **ах өөдөөс миний хураах гэж байсан адууг туугаад гарч ирж байсан. Тэгээд Цогтоо ахтай бөөгнүүлж хураагаад бэлчээр рүү нь залж орхиод Төөгий бид хоёр ****хороололд **гээд хүргэн дүүгийндээ ирж хоносон. Маргааш өглөө нь **бид хоёр 05 цагийн орчимд **гараад **гэх айлд очоод би уяад орхичихсон байсан адуугаа аваад **гэх газраас өчигдрийнхөө хураасан адуунуудыг аваад бас Хөтөлийн Улаанаа гээд залуугийн хориод тооны адуу байхаар нь бас туугаад Шийрийн бригад руу оруулаад орхисон гэх мэдүүлэг /хх-ийн 163 дугаар хуудас/, 10. Иргэний нэхэмжлэгч Б. **мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн “...Хюндай Портер маркийн ** улсын дугаартай автомашиныг 2 жилийн өмнө худалдан авч байсан ба миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тээврийн хэрэгслээ гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-32/, 11. Хюндай Портер маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-34/, 12. Иргэний нэхэмжлэгч Д.**мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би уг мотоциклийг 2019 оны 10 билүү 11 сард хүнээс 1 адуугаар худалдан авч байсан. Худалдаж авснаас хойш улсын дугаар аваагүй. Би мотоциклоо ихэвчлэн өөрөө ашигладаг. 2020 оны 04 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө мотоциклийг хүү **адуундаа яваад ирье гээд л аваад явсан. Тухайн үед хаашаа адуунд явж байгааг нь мэдээгүй. Надад энэ талаар хэлээгүй. Би өөрийн мотоциклоо авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-53/, 13. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдөр болон 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /Ххийн 2, 121 дугаар хуудас/ 14. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр болон 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-ийн 3-4, 122-123 дугаар хуудас/ 15. Таньж олуулах ажиллагаа явуулсан 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-ийн 5-8 дугаар хуудас/, 16. “**” ХХК-ийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 05 сарын 22-ны байдлаар 1500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт/Хх-ийн 10 дугаар хуудас/, 17. “**” ХХК-ийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх мотоциклийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 04 сарын 19-ны өдрийн байдлаар 400000/дөрвөн зуун мянга/ байна...” гэх шинжээчийн дүгнэлт /Хх-ийн 138 дугаар хуудас/, 18. “**” ХХК-ийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх малын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 05 сарын 22-ны байдлаар 550000 / таван зуун тавин мянга/ төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт/Хх-ийн 18 дугаар хуудас/, 19. “**” ХХК-ийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх малын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 05 сарын 25-ны өдрийн байдлаар 400000/дөрвөн зуун мянга/ байна...” гэх шинжээчийн дүгнэлт/Хх-ийн 130 дугаар хуудас/, 20. Шүүгдэгч хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “...Би 19-ний өглөө Б.**алаг гүүгээ бариад уячих гэж хэлсэн. Б.**хүрэн гүүний чинь унага олдсон гэж хэлсэн. Би юун унага юм бэ гэж асуухад ******* танд хамаа байхгүй гэж хэлсэн. Би ажлаас буугаад ахын машиныг авсан. Хоёр гүүгээ ачих гээд очсон. Б.**аавынд нь буулгачхаад эргээд иртэл Б.**байхгүй байсан. Би Б.**ахтай хоёр гүүгээ ачаад зогсож байхад Б.**ирсэн. Тэгээд хоёр гүүгээ ачаад зогсож байтал Б.**над руу гар утсаар агаа та хүрээд ир гэж хэлсэн. Намайг яваад очиход Б.**унага барьчихсан зогсож байсан. Тэгээд бид хоёр тэр унагыг ачаад явсан. Би унагыг авахад Б.**хамт байгаагүй. Дараа нь очиж ачсан. Би гэм буруугаа ойлгож байна...” гэв. 21. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.**ах над руу залгасан. Хар алаг гүүгээ, Хүрэн гүүтэйгээ бариад уячих гэж хэлсэн. Би адуунд явж ирээд Хүрэн гүүг, Хар алаг гүүтэй бариад уячихсан байсан. Хүрэн гүү нь 4-5 хоногийн өмнө унагалсан. Би манай эхнэр, эхнэрийн ах гүүг унагалсан, унагалаагүй гэж ярьцгаасан. Хоёроос гурван хоногийн дараа унагалаад унага нь байхгүй болсныг мэдсэн. Би 19-ний өдөр Хүрэн гүүг, Хар алаг гүүтэй барьж уячхаад **хороололд байдаг өөрийнхөө гэр рүүгээ явсан. Намайг гэртээ байж байтал орой 20 цагийн үед ******* ах ирсэн. Б.**ах намайг хоёулаа нөгөө гүүгээ ачаад ** аваачъя гэсэн. Манай үхэр мал байдаг айлд аваачиж орхиод ирье гэсэн. Тэгээд намайг Б.**ах гэрээс аваад явсан. Цэргийн ангид намайг буулгасан. Б.**ах түлш хийчхээд ирье гэсэн. Гүүгээ ачихад хамт явсан. Намайг гүү ачихад бариад өг гэсэн. Би барьж өгсөн. Адуугаа 12-01 цагийн үед аваачиж буулгасан. Би машинд нь сууж байсан. Адуугаа буулгахад нь хамт буулгалцсан. Тэгээд нөгөө гүүг Б.**ах айлынхаа залуутай хамт аргамжсан. Буцаад явах гэж байтал ******* ах гэрт нь орчхоод ирье гэсэн. Тэгээд Б.**ах гэрээс нь гарч ирсэн. Б.**ах намайг гэрийн үүдэнд буулгасан. Ах нь харилаа гээд явсан. Би гэм буруугаа ойлгож байна. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр **ах над руу залгасан. Тэгээд Хонгор халзан гүү чинь өвчин туссан юм шиг байна. Хоёр, гурав хоног явж чадахгүй байна. Чи ирээд үз гэсэн. Би оройхон 15 цагийн үед Жимстэйн хороололд байдаг гэрээсээ гараад очиж үзсэн. Адуун дээрээ очтол Хонгор халзан гүү байхгүй байсан. Би Хонгор халзан гүүгээ хайгаад явж байтал ** цаана хуучин айлын өвөлжөөний дээр айлын адууны наахан талд байж байхад нь очсон. Тэр адуунууд мотоциклоос үргэсэн. Би Хонгор халзан адуун дээрээ очоод зогсож байтал Бор хээр унага гуйвчихсан алхаад, шогшоод хүрч ирсэн. Тэр унаганы нүд нь нуухтчихсан, нэлээд хатчихсан байсан. Би унагыг гэртээ авчирсан. Маргааш нь даагатай гүүндээ хөхүүлсэн. Нэлээд хэд хоног байлгасан. **ахын унага гэж мэдээгүй. Унагаа хайж ирэх үед мэдсэн. Шинэбаяр ах мэдүүлэг дээрээ би унагаа сайн танина, ингэж алга болох ёсгүй гэж мэдүүлчхээд таньж олуулах ажиллагаа дээр наадах чинь мөн үү, биш үү гээд байсан. Би өөрөө унагыг барьж өгч таньж олуулах ажиллагаа дээр зургийг нь даруулсан. Байцаагч, **ахаас “энэ унага өөрийн чинь унага мөн үү” гэж асуухад **ах би сайн мэдэхгүй байна гэсэн. Би миний олж ирсэн унага мөн гэж хэлсэн. Байцаагч намайг чи унагаа бариад зогсож бай гэсэн. **ах зүгээр гараараа зааж байгаад зургаа авхуулсан. Тэгээд яваад өгсөн. Би өөрөө мал, морьтой. Тэр унага тухайн үед нэлээд хатчихсан байсан учир яаж хаяж явах уу гэж бодсон юм. Унагыг авчирсан өдрөө угжсан. Унагыг ямар ч байсан өдий болгосон. Би тэр унагыг эзэнтэй гэдгийг мэдсээр байж авсан. Гэхдээ тухайн үед хэнийх гэдгийг нь мэдээгүй. Хатчихсан унага байхаар нь аваад ирсэн юм...” гэх мэдүүлэг, 22. Шүүгдэгч Б.**эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, зөрчлийн талаарх мэдээлэл/Хх-ийн 82-87 дугаар хуудас/, 23. Шүүгдэгч Б.**эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, зөрчлийн талаарх мэдээлэл/Хх-ийн 102 дугаар хуудас/, 24. Хохирогч Ц.**, Х.**нарын хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй тухай тодорхойлолт/Хх-ийн 185-187 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. Прокуророос Б.**, Б.**нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,2.4-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ. Шүүгдэгч Б.**өмгөөлөгч **“...Б.**үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй тул хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх хүсэлтэй гэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхэд гэрч Б.**“...2020 оны 05 дугаар сарын эхээр байсан санагдаж байна. **гуайн өвөлжөөн дээр ***, **2 цэнхэр өнгийн портер маркийн машины тэвшин дээр хар алаг зүсмийн гүү аччихсан бас нэг гүү ачих гээд зогсож байсан. Тэгээд би хүрэн гүүг нь хамт ачилцаж өгчхөөд цаашаа харих гээд явсан. Адуу ачихад Пүрэвбат, Түвшинбаатар бид 3 л байсан. Өөр хүн байгаагүй...” гэж мэдүүлсэн. Гэрч Б.**“...**, **бид 3 хамт хар алаг зүсмийн, бас 1 гүү зүсийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр 2 гүүг **портер маркийн машинд ачиж байхад **нэлээн халамцуу мотоциклтэй ирээд үлдсэн 1 гүүг ачилцаж өгөөд гэр лүүгээ явсан...” гэж мэдүүлсэн. Гэрч Б.**нь шүүгдэгч Б.**төрсөн ах бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Түвшинбаатараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй талаар тайлбарлан мэдүүлэг авсан байх тул түүний мэдүүлгийг хууль зөрчиж авсан мэдүүлэг гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Б.**холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.**нь гэм буруугийн талаар маргаангүй гэсэн болно. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.**нь ганцаараа болон Б.**бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаарх дүгнэлт: Хохирогч Ц.**550 000 төгрөгийн, хохирогч *******т 400 000 төгрөгийн хохирол учирсан нь** ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч Ц.**нь шүүгдэгч нараас хохирлоо барагдуулсан, унагыг хайхад зарцуулсан замын зардал 200 000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж, хохирогч Х.**мөн хохирлоо бүрэн авсан тул гомдол саналгүй тухай тодорхойлолтыг тус тус гаргаж өгсөн байна. Иймд шүүгдэгч нар нь хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан, хохирогч нарт нөхөн төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Гурав.Шүүгдэгч Б.**, Б.**нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.**нь ганцаараар болон *******тай бүлэглэн машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар заажээ. Шүүгдэгч Б.**, Б.**нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч Б.**, Б.**нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т заасан 2-8 жилийн хугацаагаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял буюу 01 жил, 10 хоногийн хорих ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 01 жил 10 хоногийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заасан болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай Портер маркийн ** улсын дугаартай автомашин, Хятад улсад үйлдвэрлэсэн, улсын дугааргүй мотоциклийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.**, Мотоциклийг өмчлөгч Д.**нарт буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 1500 000 төгрөгийг 750 000 төгрөгийг шүүгдэгч Б.**, 750 000 төгрөгийг шүүгдэгч Б.**, мотоциклийн үнэлгээгээр тогтоогдсон 400 000 төгрөгийг шүүгдэгч Б.**тус тус төгрөгийн эд хөрөнгө, орлогыг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.**, Б.**нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **овогт Б** *овогт ****нар нь бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.**01/нэг/ жил 10/арав/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч Б.**01/нэг/ жил 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.**оногдуулсан 01 жил 10 хоног, Б.**оногдуулсан 01 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.**, Б.**нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай Портер маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Dayun маркийн ногоон өнгийн мотоцикл зэргийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн өмчлөгч нарт буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай Портер маркийн **улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 1500 000 төгрөгийн 50 хувь болох 750000 төгрөгийг шүүгдэгч Б.**, Хьюндай Портер маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 1500 000 төгрөгийн 50 хувь болох 750000 төгрөг болон Dayun маркийн ногоон өнгийн мотоциклын үнэлгээгээр тогтоогдсон 400 000 төгрөг, нийт 1150 000 төгрөгийг шүүгдэгч Б.**тус тус гаргуулан хурааж улсын орлого болгосугай.

6. Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны ш үүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА