Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга Н.**Улсын яллагч Т.**, Шүүгдэгч К.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **овогт ** холбогдох **тоот эрүүгийн хэргийг 2020 оны 09-р сарын 15-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 02 дугаар сарын 23-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ** тоотод оршин суух, урьд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр **аймгийн ** Сум дахь сум дундын шүүхийн 93 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 194 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 199 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан **овогт ** /РД:OA-/ Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч К.**нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.**өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох улсын дугааргүй "TUNDRA GT-R" маркийн улаан өнгийн мотоциклийг завшиж, бусдад зарж борлуулан Г.**1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч К.**нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.**өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох улсын дугааргүй "TUNDRA GT-R" маркийн улаан өнгийн мотоциклийг завшиж, бусдад зарж борлуулан Г.**1.750.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь: 1. Хохирогч Г.**мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“...Би 2 өөрөө ажлын заваараа Дархан-** хооронд таксинд явдаг. 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөтөлөөс ******* аймаг руу яваад буцахдаа бирж дээрээс хүмүүс суулгаад явсан. Тэгээд Хөтөлд ирээд хүмүүсээ буулгаад байж байтал миний машинд ******* аймгаас сууж ирсэн “залуу цаашаа **сум руу явж хүнээс юм авна. Одоо **аймгаас хүн ирж байгаа тэгээд цаашаа хамт явна” гэж яриад байсан. Тэгээд нэг хүнтэй утсаар яриад “ирэх болоогүй юм уу за тэгвэл би Хөтөлд хүлээж байя” гэсэн юм яриад байсан. Тэр үед би найзуудтайгаа хамт **гол орох гэж байсан болохоор нөгөө залууд тус болъё гэж бодоод “чи зүгээр энд хүлээж байхаар надтай хамт гол явахгүй юу даа яг **аймгаас орж ирэх зам дагуу гол дээр очно би одоо машинаа тавчихаад явах гэж байна хамт явах уу” гэж асуусан. Тэгсэн нөгөө залуу зөвшөөрөөд бид хоёр манай гэр лүү явж хоол унд идээд машинаа грашдаа үлдээгээд миний улаан өнгийн тундра маркийн мотоциклд сундлаад явсан. Тэгээд Орхон **гүүрний доохон талд гол дээр найзуудтайгаа байж байгаад орой болсон. Нөгөө залууг **аймгаас ирж авах хүн нь ирээгүй. Тэгээд буцаад Хөтөл явах болсон тэр үед орой сэрүүн орчихсон байсан. Би нимгэн хувцастай явж байсан болохоор машинд сууж явахаар болоод нөгөө хамт явж байсан залуу дээлтэй байсан болохоор мотоциклоо унуулаад араас нь дагаад явсан. Би яг машинтай ард нь явж байгаад **аймгийн **сумын **хөшөөний ойролцоо очоод гүйцэж түрүүлээд урд нь гараад явсан. Тэгээд өгсдөг замыг өнгөрөөд хойшоо хартал нөгөө хүн харагдахгүй байсан. Тэгэхээр нь арай осолд оорчхоогүй байгаа гэж санаа зовоод буцаж очоод хартал нөгөө хүн байхгүй мотоцикл унаад явчихсан байсан. Тэгэхээр нь би нөгөө залууг өөрөө аваад ирэх байх гэж бодоод хэд хоног хүлээсэн боловч ирэхгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандах болсон. Би тэр залууг өмнө харж байгаагүй танихгүй залуу байсан өөрийгөө **гэж танилцуулсан. Тухайн залуу шардуу царайтай, халзандуу богино үстэй, ногоон шар нүдтэй, 1.70 см өндөртэй, туранхайдуу залуу байсан өөр нэг их содон шинж тэмдэг байгаагүй. Өөрийнхөө хочийг шар **гэж яриад байсан. Миний алдсан мотоцикл улаан өнгийн Тундра маркийн улсын дугааргүй мотоцикл байгаа юм аа. Би 2019 оны 06 дугаар сард авч байсан нэг их унаад байдаггүй. Эд анги нь шинээрээ байгаа мотоцикл байсан ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Би өөрийн алдсан мотоциклыг 1.700.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14, 21-22-рт/ 2.Гэрч Н.**мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Г.**танина. Бид хоёр найзууд байгаа юмаа. Харин **гэх хүнийг бол танихгүй нэг удаа л харж байсан. Би 2020 оны 06 дугаар сарын 20-ны үеэр шагайн клубийн хүмүүстэй хамт ******* аймгийн Орхон сумын ойролцоо гол дээр байж байгаад хоорондоо наадмаар шагай харвах багийн тухай ярьж байгаад багтаа Г.***авахаар болоод би Г.**хүрээд ир гэж утсаар хэлсэн. Тэгээд Г.**удаагүй нэг танихгүй хүнтэй хамт мотоцикл дээр суучихсан ирсэн. Тэгээд бид нарт нөгөө хүнээ танилцуулахдаа манай нутгийн залуу гэж танилцуулсан. Тэгээд бид нар гол дээр хамт байж байгаад орой 23 цагийн үед санагдаж байна би Хөтөлөөс нэг найзыгаа хамт явж байсан **хамт найзынхаа машинд суугаад **рүү буцсан. Тэр үед Г.**хамт ирсэн залуу нь **, ***нар гол дээр үлдсэн. Тэгээд намайг явснаас хойш хэр удсаныг нь мэдэхгүй байна би голоос ирээд шууд гэртээ ирээд амарсан. Тэгээд маргааш Г.**утсаар ярьтал надад өчигдөр надтай хамт та хэд дээр очсон залуу миний мотоциклыг аваад явчихлаа одоо хаана байгааг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэр үед нь л Г.**мотоциклоо алдчихсаныг мэдсэн. Өмнө харж байгаагүй залуу байсан манай **залуу биш гадны хүн байсан. Миний санаж байгаагаар дээл өмссөн 170 орчим см өндөртэй залуу байсан өөр сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /х.хийн 23-рт/ 3. Гэрч Б.**мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын дундуур санагдаж байна. Өөрийн шагай харвааны клубийн 3 гишүүдтэй хамт ******* аймгийн **сумын ойролцоо **, **гүүрний доохон талд голын эрэг дээр байсан. Бид нарыг гол дээр байхад Г.**нэг танихгүй залуутай хамт ирсэн. Тэгээд бид нар гол дээр хамт юм ярьж байж байгаад гэгээ тасраад нэлээн орой болчихсон хойно буцах болоод бүгд машиндаа сууцгаасан Г.**хамт ирсэн залуутайгаа мотоцикл дээр сундлаад ирсэн байсан болохоор буцахдаа надтай хамт **машинд суугаад явсан. Нөгөө хамт ирсэн залуу нь мотоциклыг нь унаад урд явж байсан. Бид нар ард нь машинтай явж байгаад **сумын **хөшөө өнгөрөөд өгсдөг хэсэгт нь очоод гүйцэж түрүүлээд өнгөрсөн нөгөө хүн нь мотоциклыг нь унаад ард явж байгаад алга болчихсон. Бид нар гайхаад буцаад очтол Г.Ганбаганатай хамт ирсэн залуу мотоциклыг нь унаад алга болчихсон байсан. Би өмнө харж байгаагүй залуу байсан. Манай Хөтөлийн хүн биш байхаа. Тухайн өдөр харуй бүрий болчихсон байсан болохоор царай нь сайн харагдаагүй миний санаж байгаагаар өндөрдүү нуруутай 170 см орчим өндөртэй, бага зэрэг үстэй халзандуу толгойтой залуу байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-рт/ 4. Гэрч Д.Ганхөлөгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би хамт шагай тоглодог багийн хүмүүстэйгээ 2020 оны 06 дугаар сарын 20-ны үеэр санагдаж байна ******* аймгийн **ойролцоо гүүрний доохон талд гол дээр хамт байсан. Бид нар тухайн өдөр амарч байсан болохоор хоорондоо юм ярьж сууж байсан юм аа. Тэгсэн **нэг залуутай хамт мотоцикл уначихсан ирсэн. Яг хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна. Тухайн залуу нь **найз нь гэж өөрийгөө танилцуулсан нэрийг нь сайн санахгүй байна. Бид нар гол дээр юм ярьж сууцгааж байгаад гэгээ тасраад харанхуй болох үед Баяртогтох **нэг машинтай хүн дуудаад Хөтөл рүү буцах болсон Тэгэхээр нь би **хамт суугаад явсан. Гол дээр **, **, **, бас дагуулж ирсэн залуутайгаа дөрвүүлээ үлдсэн. Би **ирээд шууд гэртээ амарсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа **хамт гол дээр ирсэн залуу нь мотоциклыг нь аваад алга болчихсон гэж сонссон. Огт хараагүй залуу байсан. Миний санаж байгаагаар нэг дээл өмссөн, дунд орчим нуруутай залуу байсан би царайг нь сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-рт/ 5. Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “***” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “ Үнэлгээнд хамрагдсан дээрх мотоциклийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны байдлаар 1.750.000=00 (Нэг сая долоон зуун тавин мянган төгрөг байна. /хавсралт No 01/ гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 6-8 -рт/ 6. Шүүгдэгч К.**шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : 2020 оны 06 дугаар сарын 23-ний өдөр бид нар **ирээд **гүүрэн дээр архи уусан. Архи ууж байгаад орой болоод явахаар болсон. Тэгээд Г.**намайг мотоцикл барьчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би мотоциклыг нь бариад наашаа явж байгаад мотоциклтойгоо хар замын хажууд уначихсан. Тэгээд зам салаад явчихсан. Би мотоциклыг нь тэр чигээр нь аваад явсан. Тэгээд мотоциклыг нь унаад явж байгаад хоёр дахь удаагаа онхолдоод мотоциклыг нь эвдсэн. Тэрэндээ санаа зовоод аваад явчихсан. Тэгээд өгч чадахгүй явсаар байгаад ийм зүйл болчихсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу хохиролд 1.750.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч К.**нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.**өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох улсын дугааргүй "TUNDRA GT-R" маркийн улаан өнгийн мотоциклийг унаж яваад буцааж өгөлгүй завшиж, бусдад зарж борлуулан иргэн Г.**1.750.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт тооцогдохоор заасан үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ. Иймд шүүхээс шүүгдэгч К.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй. Прокуророос шүүгдэгч К.**үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна. Шүүгдэгч К.**нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Иргэний нэхэмжлэлийн хувьд Шүүгдэгч К.***нь хохирогч Ганбаганад мотоциклийн үнэ 1.750.000 төгрөг хүлээлгэн өгсөн нь хохирогчийн хохирол гомдолгүй талаар гаргасан тайлбараар тогтоогдож байна./х.х-ийн 47-рт/ Иймд шүүгдэгч К.**гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна . Шүүгдэгч*******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан учруулсан хохирлыг төлсөн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Дээрх байдлыг харгалзан шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 290 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.******* нь урьд ял эдэлж байсан ба хамгийн сүүлд ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 199 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 12-р сарын 25-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан тул нэмж нэгтгэх ялгүй болно./х.хийн 63-рт/ Шүүгдэгч К.**нь энэ хэрэгтээ 26 хоног цагдан хоригдсон байна. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар ... тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч К.Гантулгын энэ хэрэгтээ цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон түүнд оногдуулсан 290 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж түүний нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 82 цагаар тогтоосон болно./ 26 х8=208 цаг, 290-208=82 цаг/ Шүүгдэгч К.**бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт 26 хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.**авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Хохирогч Г.Ганбагана өөрийн хүсэлтээр шүүх хуралд оролцоогүй болно. Шүүгдэгч К.**өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.**овогт ****бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар К.**290 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар К.**оногдуулсан 290 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 208 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж К.**нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 82 цагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт 26 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.**авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА