Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2022/0399

 

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0373

              Улаанбаатар хот

“С-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болд-Эрдэнэ

Нэхэмжлэгч: “С-У” ХХК

Хариуцагч: УГТЭ

Хариуцагч: ШӨХТГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д хамтран ажиллах гэрээ буюу гадаадын үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ шаардсан хэсгийг, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д шаардлагатай тохиолдолд дотоод болон гадаадын харилцагчдаас тодруулга авна гэсний гадаадын харилцагчдаас тодруулга авна гэсэн хэсгийг, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1(ё)-д олон улсын чанарын ISO, CE, TUV стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ гэсний CE, TUV стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ гэж шаардсан хэсгийг,

Захиалагчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №101 дугаар тодруулгын 5-д заасан ISO, CE стандартын шаардлага хангасан байх нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 35.4.2-д заасан шаардлагад хамаарна гэсэн хэсгийг, Тендерийн баримт бичгийн Багц 1, Багц 2-т заасан эмтэй стент гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт хэсэг дэх 2-3 дугаар эгнээний стент байх гэсэн хэсгийг, Тендерийн баримт бичгийн Багц 2-т заасан эмтэй стент гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт хэсэг дэх стентийн уртын хэмжээ 48 мм сонголттой гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох тухай Улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Тендерийн баримт бичгийг хянасан тухай 1/305 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0089 дүгээр шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч УГТЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагч УГТЭ-ийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч ШӨХГТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Номин

Хэргийн индекс: 128/2019/0311/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч “С-У” ХХК-аас УГТЭ, ШӨХТГт холбогдуулан “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д хамтран ажиллах гэрээ буюу гадаадын үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ шаардсан хэсгийг, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д шаардлагатай тохиолдолд дотоод болон гадаадын харилцагчдаас тодруулга авна гэсний гадаадын харилцагчдаас тодруулга авна гэсэн хэсгийг, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1(ё)-д олон улсын чанарын ISO, CE, TUV стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ гэсний CE, TUV стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ гэж шаардсан хэсгийг, Захиалагчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №101 дугаар тодруулгын 5-д заасан ISO, CE стандартын шаардлага хангасан байх нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 35.4.2-д заасан шаардлагад хамаарна гэсэн хэсгийг, Тендерийн баримт бичгийн Багц 1, Багц 2-т заасан эмтэй стент гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт хэсэг дэх 2-3 дугаар эгнээний стент байх гэсэн хэсгийг, Тендерийн баримт бичгийн Багц 2-т заасан эмтэй стент гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт хэсэг дэх стентийн уртын хэмжээ 48 мм сонголттой гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох тухай Улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Тендерийн баримт бичгийг хянасан тухай 1/305 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

  2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0089 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 55 дугаар зүйлийн 55.1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С-У ХХК-аас Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д хамтран ажиллах гэрээ буюу гадаадын үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ шаардсан хэсгийг, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д шаардлагатай тохиолдолд дотоод болон гадаадын харилцагчдаас тодруулга авна гэсний гадаадын харилцагчдаас тодруулга авна гэсэн хэсгийг, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1(ё)-д олон улсын чанарын ISO, CE, TUV стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ гэсний CE, TUV стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ гэж шаардсан хэсгийг, Захиалагчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №101 дугаар тодруулгын 5-д заасан ISO, CE стандартын шаардлага хангасан байх нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 35.4.2-д заасан шаардлагад хамаарна гэсэн хэсгийг, Тендерийн баримт бичгийн Багц 1, Багц 2-т заасан эмтэй стент гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт хэсэг дэх 2-3 дугаар эгнээний стент байх гэсэн хэсгийг, Тендерийн баримт бичгийн Багц 2-т заасан эмтэй стент гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт хэсэг дэх стентийн уртын хэмжээ 48 мм сонголттой гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох тухай Улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Тендерийн баримт бичгийг хянасан тухай 1/305 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай ШӨХТГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

  3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

  3.1. "С-У" ХХК-ийн нэхэмжлэл нь захиалагчийн 2019 оны тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтын зарим хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоолгох, гомдлыг хянасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын  шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагатай.

Эдгээр нь Тодорхой 7 шаардлага, 7 үндэслэл байсан. (2021 оны 11 сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үзнэ үү)

3.2. Харин хариуцагч УГТЭ болон ШӨХТГ нь хууль зөрчөөгүй гэсэн ганц ерөнхий тайлбартай, төлөөлөгч, өмгөөлөгч нар нь мэргэжлийн ямар ч ойлголтгүй тайлбаруудыг шүүхэд хэлдэг, 7 шаардлага, 7 үндэслэлийг няцаасан ямар ч нотлох баримтгүй зүйл ярьдаг юм.

3.3. Харин анхан шатны шүүх манай нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй танилцахад:

3.4. Шүүх "хамтран ажиллах гэрээ" шаардсаныг зөв гэсэн байна. Үндэслэл нь хууль зөрчөөгүй, өрсөлдөөнийг хязгаарлаагүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй" гэсэн байна. (шүүхийн шийдвэрийн 23-рт).

Нэхэмжлэгч шаардлагын 1-р үндэслэлдээ “гэрээ авч болохгүй талаарх" хуулийн заалтыг тодорхой бичсэн. (2021 оны 11 сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үзнэ үү) Тендер зохион байгуулдаг зарим этгээд одоо ч тендерт оролцогч нарын нууц гэрээний мэдээллийг хувьдаа ашигласаар байна. ...

3.5. Шүүх "гадаадаас тодруулга авах нь зөв" гэсэн байна. Үүнийг "өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзсэнгүй" гэсэн байна. (шүүхийн шийдвэрийн 24-рт). Нэхэмжлэгч шаардлагын 2-р үндэслэлдээ хуулийн заалтуудыг тодорхой бичсэн (2021 оны 11 сарын 08-ны өдрийн "нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үзнэ үү) ...

3.6. Нэхэмжлэлийн шаардлагын 3-р үндэслэлийн хувьд (2021 оны 11 сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үзнэ үү) хариуцагч УГТЭ болон ШӨХТГ нь олон улсын чанарын стандарт (тогтоосон хэм хэмжээ), олон улсын чанарын шаардлагыг хангаж буй гэрчилгээ (баталгаа, нотлох бичиг баримт), олон улсын чанарын тэмдэг (бусдаас ялгарах тэмдэг), чанарын гэрчилгээ олгодог олон улсын байгууллага (эрх бүхий субъект) гэсэн 4 өөр ойлголт нэр, томьёог ялгаж чадахгүй (олон нийтэл нээлттэй, ил тод байгаа интернетийн мэдээллийн орчинд маш тодорхой байгаа), мэргэжлийн ямар ч боловсролгүйгээс хольж хутгаж, тендерийн баримт бичиг боловсруулсан байхад, дээр нь энийг нь мэргэжлийн байгууллагын лавлагаа, тодорхойлолт нотлоод байхад шүүх "өрсөлдөөнийг хязгаарлаагүй" гээд л (шүүхийн шийдвэрийн 27-рт) шууд хариуцагчийн талд шийдвэрлэсэнд хэлэх үг алга. ...

3.7. Нэхэмжлэлийн шаардлагын 4-р үндэслэлийн хувьд (2021 оны 11 сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үзнэ үү) нэхэмжлэгч тал нь “олон улсын чанарын ISO стандарт, олон улсын чанарын байгууллагын тэмдэг СЕ нь (захиалагч өөрсдөө энэ хоёр ойлголтыг хольж хутгаж бичсэн байгаа) захиалагчийн ТББ-ийн ТОӨЗ-ны 35.4.2-д заасан шаардлагатай огт нийцэхгүй, тэс өөр эсрэг тэсрэг үзүүлэлт, харьцуулалт байна" гэж гомдол гаргаад байхад шуух "тэр чигт нь ишилснийг буруутгах үндэслэлгүй", "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хариу үндэслэлтэй" (шүүхийн шийдвэрийн 28-рт) гэсэн нь дахиад л нөгөө шийдвэр, үндэслэлээ бичсэн байна.

3.8. Нэхэмжлэлийн шаардлагын 5-р үндэслэл (2021 оны 11 сарын 08-ны өдрийн Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үзнэ үү) буюу "2-3 дугаар эгнээний стент байх" гэсэн маргааны талаар шуух дүгнэлт өгөөгүй, шууд л эмч, эмийн мэргэжлийн ганц ч хуний нөөцгүй ШӨХТГ-ны хариу зөв гэсэн байна. Харамсалтай нь дэлхийн ямар ч үйлдвэрлэгчийн танилцуулга, стентийн техникийн үзүүлэлтэд "2-3 дугаар эгнээний стент" гэсэн үг, өгүүлбэр байдаггүй.” Гэтэл зөв гэсэн байна.

3.9. Нэхэмжлэлийн шаардлагын 6-р үндэслэл (2021 оны 11 сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үзнэ үү) буюу "стентийн уртын хэмжээ 48 мм сонголттой" гэсэн маргааны талаар шүүх дүгнэлт өгөөгүй, нөгөө л Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хариуг баримталсан байна. Бодит байдалд эмтэй стентийг бүх размераар үйлдвэрлэдэг гадаадын үйлдвэрлэгч байдаггүй ба бүгд өөр өөр размерыг үйлдвэрлэдэг бөгөөд мэс заслын эмчилгээ хийх үед размерыг хооронд нь залгах аргаар дурын хэмжээсийг гарган авч хэрэглэдэг технологитой юм. Жишээлбэл, 9мм дээр 12мм -ийг залгаад 21мм гаргах, 8мм дээр 15мм-ийг залгаад 23мм гаргах гэх мэт. (Энэ хэмжээс Солонгос улсын санал болгосон үйлдвэрлэгч нарт бүгд бий) Энэ технологийг хэрэглэж болно гэдгийг УГТЭ-ийн эмч Ц.Дамдинсүрэн (XX-III-47-49), Х.Батмягмар (ХХ-II-251-254), Ц.Батзаяа (XX-II-194-197), Ц.Намхайдорж (XX-II-249-250) нар шүүхэд гэрчилсэн байдаг.

3.10. Нэхэмжлэлийн шаардлагын 7-р үндэслэл (2021 оны 11 сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үзнэ үү) буюу нэг ч эмч, эм зүйн боловсролгүй, наад захын стандарт, чанар, тохирлын тэмдэг, чанарын олон улсын байгууллагын ойлголтгүй, хэл усгүй, хүний нөөцийн хомсдолтой Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэдэг байгууллагын шийдвэрийг дээр дурьдсан үндэслэлүүдээр зөв гэж хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна.

3.11. Нөгөө талаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар "тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил"-ийг ШӨХТГ тендерийн нээлтээс өмнө хянадаг, түүний гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 56.1-д зааснаар шүүх хянадаг зохицуулалттай. Гэвч ШӨХТГ нь тендер шалгаруулалтыг түдгэлзүүлээгүй тохиолдолд тендер зогсдоггүй. Тендер шалгаруулалт цааш үргэлжилсэн гээд дээрх маргааныг шүүх "хууль бус байсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй” (шүүхийн шийдвэрийн 33-рт), "хууль бус байсан болохыг тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол "С-У” ХХК-д үүсэхгүй байна" (шүүхийн шийдвэрийн 34-рт) гэсэн шүүхийн үндэслэл “бүх юм өнгөрсөн", "хохино” гэсэнтэй адилхан ойлгогдож байна. ...

3.12. Энэ бүгдийн үр дагавар нь эмнэлгийн удирдлагууд хувийн сонирхлоор хэн гэгч  тендерт оролцогчийг шалгаруулахаа хүссэнээрээ шийдвэрлэдэг, "тендерийн бичиг баримт, техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа" дээрх маягаар тендер луйварддаг арга технологи нь хэвээрээ ...

Иймд та бүхэн манай гомдол, гомдлын үндэслэлийг хянан үзэж, анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0089 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

  4. Хариуцагч  УГТЭ-ийн болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “С-У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “С-У” ХХК нь УГТЭ болон ШӨХТГ-т холбогдуулан 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу захиргааны маргаантай хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж, дэмжиж оролцжээ[1]. Үүнд:

2.1. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д “хамтран ажиллах гэрээ буюу гадаадын үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ” шаардсан хэсгийг,

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д “шаардлагатай тохиолдолд дотоод болон гадаадын харилцагчдаас тодруулга авна” гэсний “гадаадын харилцагчдаас тодруулга авна” гэсэн хэсгийг,

 Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1(ё)-д “олон улсын чанарын ISO, CE, TUV стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ” гэсний “CE, TUV стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ” гэж шаардсан хэсгийг,

 Захиалагчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №101 дугаар тодруулгын 5-д заасан “ISO, CE стандартын шаардлага хангасан байх нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 35.4.2-д заасан шаардлагад хамаарна” гэсэн хэсгийг,

Тендерийн баримт бичгийн Багц 1, Багц 2-т заасан “эмтэй стент” гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт хэсэг дэх “2-3 дугаар эгнээний стент байх” гэсэн хэсгийг,

Тендерийн баримт бичгийн Багц 2-т заасан “эмтэй стент” гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт хэсэг дэх “стентийн уртын хэмжээ 48 мм сонголттой” гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

2.2. “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Тендерийн баримт бичгийг хянасан тухай” 1/305 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” гэжээ.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Тендерийн нэр “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй тендер” дугаар УГТЭ201902 тендерийн баримт бичгийн Хоёрдугаар бүлэг “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт”-ийн В.Тендер бэлтгэх хэсэгт тусгагдсан ТОӨЗ 12.1(ё), ТОӨЗ 18.1(а), Багц1, Багц 2, Эмнэлгийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалтын техникийн тодорхойлолт хэсэгт тусгагдсан хэсэг буюу дээрх нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын захирамжилсан, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, заавал биелэгдэх үр дагавар үүсгэх шинжүүдийг агуулаагүй гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хуулийн хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 128/Ш32019/1713 дугаар шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/ШТ2019/0215 дугаар шүүхийн тогтоолтой байна.[2]

Үүнээс үзвэл нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар урьд өмнө гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдтэй байхад шүүх уг асуудлаар үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар , эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэснийг зөрчсөн байна.

4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, “С-У” ХХК-аас ШӨХТГ-т холбогдуулан гаргасан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Тендерийн баримт бичгийг хянасан тухай” 1/305 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шаардлагад нийцжээ.

         5. Нэхэмжлэгч “С-У” ХХК нь Улсын гуравдугаар төв эмнэлгээс зарласан цахим тендерийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 12, 32 дугаар нийт 11 багцуудад оролцохоор тендерийн материалыг худалдан авч, улмаар 1, 4, 6, 8 багцуудад шалгарч гэрээ байгуулсан байх бөгөөд харин худалдан авсан тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт”-ийн В.Тендер бэлтгэх хэсэгт тусгагдсан ТОӨЗ 12.1(ё), ТОӨЗ 18.1(а), Багц-1, Багц-2, Эмнэлгийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалтын техникийн тодорхойлолтуудыг захиалагч бэлтгэхдээ өрсөлдөх тэгш боломжгүй, тодорхой нэг компанийг дэмжсэн, тодорхой компанид зориулсан өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан гэх үндэслэлээр гомдол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гаргасан.

         6. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 1-д заасны дагуу “С-У” ХХК-аас ирүүлсэн тендерийн баримт бичигт холбогдох гомдлыг хянан үзээд “тендерийн баримт бичгийн холбогдох заалтууд” нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байдал тогтоогдоогүй гэж үзэж, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Тендерийн баримт бичгийг хянасан тухай” 1/305 дугаар албан бичгээр хариу өгсөн нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна.

          7. Өөрөөр хэлбэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тендерт оролцогчийн гомдлыг шийдвэрлэхдээ Эрүүл мэндийн яам, Улсын гуравдугаар төв эмнэлгээс тендерийн баримт бичигт тусгасан асуудлаар холбогдох тайлбар мэдээллүүдийг авч хянан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан шийдвэр гаргах, гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байх ба нэхэмжлэгчээс “...тендерийн баримт бичиг маргаан үүсгэсэн бол цааш үргэлжлэх ёсгүй ... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас маргаантай тендерийг зогсоогоогүй учраас үргэлжилсэн” гэж хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Сангийн яамнаас боловсруулсан “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичиг”-т тулгуурлан Захиалагч байгууллага эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендер шалгаруулалтад ашиглах “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй тендер” дугаар УГТЭ 201902 тендерийн баримт бичгийг холбогдох хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журамд заасны дагуу боловсруулсан, “С-У” ХХК-ийг шударгаар өрсөлдөх нөхцөл байдлыг хөндсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  9. Тодруулбал “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Шаардлагатай. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, хамтран ажиллах гэрээ, борлуулагчийн итгэмжлэлийг МАЯГТ№ТМ-4-ийн дагуу ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд дотоод гадаадын харилцагчдаас тодруулга авна”[3] гэсэн нь Сангийн яамнаас боловсруулсан “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичиг” 18-т “Тендерт оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадварыг нотлох баримт” гэсэн хэсгийн 18.1.(а)-д “Хэрэв ТШӨХ-д шаардсан бол тендерт оролцогч өөрөө үйлдвэрлээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл тендерт санал болгох тохиолдолд уг эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол улсад нийлүүлэх эрх олгосон тухай үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг 4 дүгээр бүлэгт тохирох маягтыг ашиглан ирүүлнэ ” гэж заасан шаардлагад нийцүүлэн бэлтгэсэн, тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан захиалагчийн шаардсан чадварын шаардлагыг хангасан гэдгийг нотлох зорилготой, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасантай нийцсэн байна.

  10. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1(ё)-д “Олон улсын  чанарын ISO, CE, TUV зэрэг стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ.” гэж тусгажээ.

  11. Нэхэмжлэгчээс энэ өгөгдлийн хүснэгтэд тусгагдсан “Олон улсын чанарын ISO стандарт”-ын талаар маргаагүй ,харин “CE, TUV зэрэг стандартыг” гэж нэмэлтээр тендерт ирүүлнэ гэж шаардсаныг тодорхой нэг компанид зориулагдсан гэж буруутгасан байна.

    12. Энэхүү “CE, TUV” ойлголтын талаар “CE”-/Conformite, Europeenne/ тэмдэглэгээ нь тухайн бараа бүтээгдэхүүн Европын холбооноос гаргасан баримт бичгээр тогтоосон аюулгүй байдлын шаардлагад нийцэж буйг илэрхийлсэн тэмдэг,

“TUV” нь Герман улсад төвтэй, бүтээгдэхүүний сорилт, туршилт, баталгаажуулалт, аудит, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тохирлын үнэлгээний байгууллага болно” гэсэн тодорхойлолтоор олон улсын стандарт биш болох нь Стандарт, хэмжил зүйн газрын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11/185 дугаар албан бичгээр тогтоогдож байна. Тодруулбал

 12.1. Европын экспортын тохирлын тэмдэг болох “CE” тэмдэглэгээ нь чанарын тэмдэг биш боловч бүх шаардлагын дагуу тухайн бүтээгдэхүүнийг шалган үйлдвэрлэж, бүтээгдэхүүн нь байгаль орчныг хамгаалах, амьдралын болон эд хөрөнгийн аюулгүй байдал, хүний эрүүл мэнд ба аюулгүй байдал, эрчим хүчний хэмнэлтэй болохыг харуулсан бүтээгдэхүүний чанараас илүүтэй бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай байна.

12.2. ”TUV” нь ХБНГУ-ын Баталгаажуулалтын төв байгууллага олон улсын стандартын баталгаажуулалтыг хийдэг компаниудын нэг юм байна. Үндсэн үйл ажиллагаа нь болох баталгаажуулалт нь чанарын үзүүлэлт нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн дүгнэлтэд тохирч байгааг нотлон баримтжуулах үйл ажиллагааг хамарна.

12.3 Тэгэхээр тендерийн материалд олон улсын стандарт биш ухагдахууныг стандарт мэтээр тусгасан нь буруу байх боловч Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1(ё)-ын нэмэлтийн материалыг хавсралтаар ирүүлэх материалд Европын экспортын тохирлын тэмдэг болох “CE” тэмдэглэгээ, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалтын “TUV” байгууллагын нэр заасан нь шударга өрсөлдөөнийг хязгаарласан, аль нэг хуулийн этгээдэд давуу эрх олгосон гэх үндэслэл болохгүй.

12.4. Мөн дээрх байдлын талаар захиалагчаас залруулга хийсэн болохоо ШӨХТГ-т албан бичгээр мэдэгдсэн байна.

13. Тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 35.4-т “Чанарын үнэлгээг дараах шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлнэ” гээд 35.4.2-т “Эм, эмнэлгийн хэрэгсэл нь хатуу зохицуулалттай орны эрх бүхий байгууллагын гэрчилгээтэй бол (SRA) Тухайн багцын: 0≤ 50 %-0 оноо,  50≤60 %-1 оноо, 60≤70 %-2 оноо, 70≤80 %-3 оноо, 80≤ 90 %-4 оноо, 90 ≤100 %-5 оноо” гэсэн заалттай холбогдуулан нэхэмжлэгчээс маргасан.

14. Энэхүү заалт нь захиалагч зөвхөн шаардлагад нийцсэн гэж тогтоогдсон тендерийг дараагийн үе шат болох үнэлэх шатанд чанарын үнэлгээг шалгуур үзүүлэлтийн оноо өгч үнэлэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хатуу зохицуулалттай орны эрх бүхий байгууллагын (SRA) гэрчилгээтэй байх шаардлага тавьж харгалзахаар тусгасан байгаа нь ;

  Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүл мэнд, спортын сайдын  2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тушаалаар батлагдсан “ Эм, эмийн түүхий эдийг бүртгэх журам”-ын 2.4.1.а/ “ Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  эмийн хяналтын хатуу зохицуулалтай эрх бүхий байгууллага ( SRA ; АНУ-ын FDA....)-аас хүний эрүүл мэндийн бүртгэлд тавигдах техникийн шаардлагыг хангасан” гэх зохицуулалт, Сангийн яамнаас боловсруулсан “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичиг”-т заасантай нийцсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 15. Хүн ам, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэлтэй байх үүднээс чанарын үнэлгээг дараах шалгуураар шалгадаг байна. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын урьдчилсан баталгаажуулалтад орсон байхаас гадна, эм эмнэлгийн хэрэгсэл нь хатуу зохицуулалттай орны эрх бүхий байгууллагын /SRA ; АНУ-ын FDA , Европын Холбооны улсын EMA, Европын чөлөөт худалдааны EFTA/ зэрэг байгууллагаас хүний эмийн бүртгэлд тавигдах техникийн шаардлагыг хангасан бол 30 хоногийн дотор улсын эмийн бүртгэлд бүртгэж авсан байх шаардлага тавигддаг байна.

  16. Багц 1, Багц 2 , Эмнэлгийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт хэрэгслийн нэр “Эмтэй стент” Техникийн тодорхойлолт хэсэгт тусгагдсан Стентийн диаметрын хэмжээ, уртын хэмжээ, стентийн үндсэн бүтэц зэргээр   өргөн сонголттой , хэмжээсүүд байх бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т заасанд нийцэж байгаа гэж үзсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан бичиг үндэслэлтэй.

 17. Учир нь зүрхний титэм судас дотуурх эмчилгээний лавлагаа тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай “Эмтэй стент”-үүдийг ийнхүү өргөн сонголттойгоор багцад оруулах болсон үндсэн шаардлага нь захиалагч өөрийн хэрэгцээ шаардлагыг судалсан судалгаа, санал болон эмчлүүлэгчийн эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй бэлэн байдалтай ханган ажиллах, тухайн эмчлүүлэгчийн бие махбодийн онцлогоос шалтгаалан хэрэглэгдэх шаардлагатай эмийн хэрэгслийг бэлэн байлгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой болох нь гэрч Д.Лхагвасүрэн, Ц.Батзаяа, Н.Дамдинсүрэн, Д.Эрдэмбилэг нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс стентийн үндсэн бүтэц болон тухайлбал уртын хэмжээс талаар “ ... уртын хэмжээ ...48 мм сонголттой”-ыг авах шаардлагагүй , эмч нар захиалахгүй...  мэс заслын эмчилгээ хийх үед размерыг залгах аргаар дурын хэмжээсийг гаргаж авч хэрэглэгдэг технологитой “ гэх  гомдол нь үндэслэлгүй байна.

18. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл нэхэмжлэгчээс захиалагч нь өрсөлдөөнийг хязгаарлаж, тодорхой нэг компанид зориулан тендерийн баримт бичгийн зарим заалт болон техникийн тодорхойлолтыг бэлтгэсэн гэж маргаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендерийн баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-д заасантай нийцсэн байна.

19. Маргаж буй тендерийн баримтын бичгийн холбогдох заалтууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж заасан зарчмыг алдагдуулсан, худалдан авах ажиллагаанд өрсөлдөх тэгш боломжгүй болгосон, өрсөлдөөнийг хязгаарласан байдал тогтоогдсонгүй.

   20. Захиалагчийн бэлтгэсэн тендерийн баримт бичгийг хянасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагаа нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан журамтай нийцэж байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар шаардлага хангасан ямар ч хуулийн этгээд оролцох тэгш боломжоор хангагдсан, нээлттэй тендер шалгаруулалт учраас шударга өрсөлдөөнийг хязгаарласан, хэн нэгэн хуулийн этгээдэд давуу байдал бий болгосон гэж үзээгүй нь үндэслэлтэй.

   21. Иймд дээрх тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0089 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С-У” ХХК ШӨХГТГ-ын  2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Тендерийн баримт бичгийг хянасан тухай” 1/305 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” ШӨХТГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

          2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С-У” ХХК-аас “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д “хамтран ажиллах гэрээ буюу гадаадын үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ” шаардсан хэсгийг, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д “шаардлагатай тохиолдолд дотоод болон гадаадын харилцагчдаас тодруулга авна” гэсний “гадаадын харилцагчдаас тодруулга авна” гэсэн хэсгийг, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1(ё)-д “олон улсын чанарын ISO, CE, TUV стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ” гэсний “CE, TUV стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ” гэж шаардсан хэсгийг, Захиалагчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №101 дугаар тодруулгын 5-д заасан “ISO, CE стандартын шаардлага хангасан байх нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 35.4.2-д заасан шаардлагад хамаарна” гэсэн хэсгийг, Тендерийн баримт бичгийн Багц 1, Багц 2-т заасан “эмтэй стент” гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт хэсэг дэх “2-3 дугаар эгнээний стент байх” гэсэн хэсгийг, Тендерийн баримт бичгийн Багц 2-т заасан “эмтэй стент” гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт хэсэг дэх “стентийн уртын хэмжээ 48 мм сонголттой” гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” Улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн “2” гэсэн дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ

 ШҮҮГЧ                                                                  Д.БААТАРХҮҮ 

 ШҮҮГЧ                                                                  Т.ЭНХМАА

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 4 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 16-21, 34-39 дэх тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 199 дэх тал