Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00199

 

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00199

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Нэхэмжлэгч Төв аймаг, Алтанбулаг сум, 1-р баг, Сумт цэргийн байр, 8 тоотод оршин суух ПЭ57081903 регистрийн дугаартай Боржигон овогт Содномын Баттулгын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Баттулга, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 

Миний бие 1957 онд төрсөн. 1977 онд Улаанбаатар хотын Нийтийн ахуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургууль төгсөөд 1978 онд Ховд аймгийн нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад ажилд орсон. Тэтгэвэрт орох гэтэл уг нь 1978 онд анх ажилд орсон боловч 1979 онд ажилд орсноор хөдөлмөрийн дэвтэр дээр зөрүүтэй бичигдсэн байх тул тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байх тул шүүхэд хандаж байна. Иймд миний Ховд аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад 1978 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл фото зургийн лобрантаар ажиллаж байсан байдлыг тогоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Баттулга нь Ховд аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад 1978 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл фото зургийн лобрантаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1. 1974 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон Содномын Баттулгын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

2. Гэрч Р.Жаргалсүрэн:  С.Баттулга нь Ховд аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад 1978 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл фото зургийн лобрантаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,

 

-гэрч Ш.Цэвээн: С.Баттулга нь Ховд аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад 1978 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл фото зургийн лобрантаар ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт, тухайн үеийн хамт ажиллаж байсан хамт олны фото зургууд зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

 

С.Баттулгын ажилд орсон, чөлөөлсөн тушаал өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Боржигон овогт Содномын Баттулга нь Ховд аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад 1978 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл фото зургийн лобрантаар ажиллаж байсан байдлыг өөрийнх нь тайлбар, хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтууд гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЭ57081903 регистрийн дугаартай Боржигон овогт Содномын Баттулга Ховд аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад 1978 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл фото зургийн лобрантаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймагдахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.ОЮУНЦЭЦЭГ