| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2020/00043/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2020-09-29 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, Нарийн бичгийн дарга Н.**, Улсын яллагч Т.**, Хохирогч Б.**, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.**, Шүүгдэгч Б.**, С.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.**, С.***нарт холбогдох 2033000600036 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Шүүгдэгч С.**: Монгол улсын иргэн, 0000 оны 06 дугаар сарын 02-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ******* аймгийн **сумын 2 дугаар баг, хөдөө оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, **овогт ****, РД/ЙЮ-/, Шүүгдэгч Б.**: Монгол улсын иргэн, 0000 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мужаан хийдэг, **аймгийн ***сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, **овогт *****, РД/МВ-/, Холбогдсон гэмт хэргийн талаар Шүүгдэгч Б.**, С.**нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сард ******* аймгийн **сумын Бургалтай 2 дугаар багийн нутаг дэвсгэр ** газарт ойд 6.5 метр куб Хуш төрлийн мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Зил-131 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, байгаль экологид 15,504,231 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаарх дүгнэлт Шүүгдэгч Б.**, С.**нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сард **аймгийн **сумын Бургалтай 2 дугаар багийн нутаг дэвсгэр ** газарт ойд 6.5 метр куб Хуш төрлийн мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Зил-131 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, байгаль экологид 15,504,231 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал, үйл баримт нь: 1.**бүсийн сум дундын ойн ангийн “экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай” 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 02 дугаартай: 1. **аймгийн ***сумын 2 багийн нутаг, **амны *** газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн иргэн С.**, Б.**нарын хэрэглээний зориулалттай хуурай Хуш төрлийн модонд хэмжилт хийхэд 6,5м 3 хэмжээтэй байна. 2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалын 1- р хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон үзэхэд 3-р мужийн ойн сангийн 1м3 хуш модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 441716 төгрөг байна. Нийт бэлтгэсэн хуш төрлийн модонд хэмжиж дүгнэхэд 6,5м3 *1,8=5168077 төгрөг болж байна. 3. Монгол улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.1.4 дэх заалт, Ойн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн хууль бусаар мод бэлтгэсэн иргэн С.**, Б.**нар нь экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 5168077 төгрөгийн хохирол учруулсан байна. 4. Иргэн С.**, Б.**нар нь ойгоос хэрэглээний зориулалттай хуш төрлийн мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй болно. 5. Ойн сангийн 1 шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон А/176 тоот тушаалын 1 дүгээр хавсралтыг хавсаргав...” гэх дүгнэлт/хх-26/, 2. Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “хохирлын үнэлгээ тогтоох тухай” 2020 оны 06 сарын 20-ны өдрийн 13-04-331/02 тоот: 1. ******* аймгийн **сумын Бургалтай 2-р багийн нутаг дэвсгэр **гэх газраас бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалттай хуурай хуш төрлийн 6,5 метр куб модны үнэлгээ 5,168,077 төгрөг, нийт 5,168,077 төгрөгийн үнэлгээг **бүсийн сум дундын ойн ангиас тогтоосон байна. 2. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т Ойд санд учирсан хохирлыг ойн-экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу 5,168,077х3=15,504,231 төгрөг болов. 3. ******* аймгийн **сумын Бургалтай 2-р багийн нутаг дэвсгэр **гэх газраас бэлтгэсэн модны нийт санд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээгээр нийт 15,504,231 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх дүгнэлт/хх-37/, 3. Капитал зууч ХХК-ийн 2020 оны 06 сарын 29-ний өдрийн “...ОХУ-д үйлдвэрлэгдсэн Зил-131 маркийн 3** улсын дугаартай автомашин 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 1,800,000 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-51/, 4. Капитал зууч ХХК-ийн 2020 оны 06 сарын 29-ний өдрийн “..Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө-1 ширхэг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 80,000 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-43/, 5. Гэрч Г.**н мөрдөн байцаалтад өгсөн: “...С.**өөрөө гэрийн модон эдлэл хийдэг гэж ярьдаг. Энэ талаар өөрөө их туршлагатай гэж хэлсэн. Тэгээд 2019 онд сум хөгжүүлэх сангаас 5,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үедээ зориулалтын дагуу ажил хийхгүй байсан. Тэгээд 2019 оны 07 сарын 31-ний өдөр С.**надад сумандаа гэрийн модны модон эдлэлийн цех ажиллуулах гэж байгаа тул 10 метр куб хуш мод бэлтгэх зөвшөөрөл олгоно уу гэсэн хүсэлт ирүүлснийг би хүлээн авч хүсэлтийнх нь дагуу 10 метр куб модыг бэлтгэхээр шийдвэрлэж өргөдлийг нь Орхон бүсийн сум дундын ойн ангид шилжүүлсэн. Тэрнээс хойш ямар нэгэн сураг чимээгүй байсан. Тэгсэн 2020 оны 03 сарын 23-ны өдөр над дээр 2019 онд авсан хүсэлтээ барьчихсан орж ирэхээр нь би наад хүсэлт чинь тухайн ондоо хүчинтэй байдаг. Тиймээс та дахиад хүсэлт гаргах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгтэл С.**нь дахин 50 метр куб хуш мод бэлтгэх хүсэлт бариад эргэж орж ирээд надад өгсөн. Тэгэхээр нь би Ойн тухай хуульд зааснаар 03 сарын 20-ны өдрөөс эхлээд хуурайшилтын цаг эхэлсэн. Тиймээс таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Тиймээс таны хүсэлтийг 06 сарын 10-наас эхлэн ойн үйл ажиллагаа эхлэхээр шийдвэрлүүлэхээр ойн ангид шилжүүллээ гэж хэлсэн. Тэрнээс хойш ямар нэгэн хүсэлт гаргаагүй...” гэх мэдүүлэг-хх-96/, 6. Хохирогч Б.**мөрдөн байцаалтад өгсөн: ******* аймгийн Баруунбүрэн сумын Засаг дарга Н.Түмэн-Өлзий “...таныг цагдаад шалгагдаж байгаа хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсон тул та хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцоорой...” гэж надад хэлсэн. Б.**бол танина. С.**бол танихгүй. Түүнийг гэрийн мод хийдэг хүн гэж хүмүүс ярьдаг. Тогтоогдсон хохирлын мөнгөн дүнг нэхэмжилнэ... ” гэх мэдүүлэг/хх-46-47/, 7. Иргэний нэхэмжлэгч Г.**мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.**нь манай *** ХХК-д 2019 оноос эхлэн тракторын жолоочоор ажиллаж байгаа болохоор танина. Одоо ч гэсэн манай байгууллагад жолоочоор ажилладаг. Намайг 2013 онд анх ажилд орж байхад л ** улсын дугаартай Зил-131 маркийн ачааны машин нь манай ** хийц ХХК-ийн өмчлөлд байдаг байсан. Харин бичиг баримт нь манай захирал **гэх хүн дээр байдаг. Бичиг баримтын бүртгэл нь хувь хүн дээр байдаг юм шиг байсан. Байгууллагын нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй байж байгаад нөгөө хүнээ танихгүй олж чадахгүй байгаа гэсэн. **гэх хүн модыг бэлтгэж явж байгаад унагаачихсан байсан. Одоо тухайн машинаа өөр раман дээр сэлбэгийг нь шилжүүлэн тавьж янзалж байгаа...” гэх мэдүүлэг/хх-78/, 8. Гэрч Б.**мөрдөн байцаалтад өгсөн: “...Би **энэ жил ой хааснаас хойш танилцаж нэгнийгээ мэддэг болсон. **нь өмнө нь энэ байгууллагад ажиллаж байсан гэсэн. Гэхдээ таньдаггүй байсан. **гэх хүнийг огт танихгүй. **ой хаах үеэр хуш мод тээвэрлэж орж ирснийг мэдэхгүй. Надаас түрүүлж уулнаас орж ирсэн байсан. Би сүүлд нь уулнаас бууж ирсэн. Тайга хөрөөний хажуу талд хаягдал моднуудын тэнд байсан үзүүр нарийхан хуурай моднуудыг хөрөөдөөд түлсэн. Одоо байхгүй түлээд дууссан. Хэний мод болохыг асуугаагүй. Хуш байсан. 2-3 метрийн урттай, 14-15 см-ийн диаметртэй, 5-6 ширхэг мод байсан...” гэх мэдүүлэг/хх-91/, 9. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор модны үйлдвэр байгуулахаар 2019 оны 05 дугаар сард сумаасаа мод авах зөвшөөрөл хүссэн. 14м3 мод бэлтгэж болно гэсэн зөвшөөрөл нь 2019 оны 08 дугаар сард гарсан. Тэгээд зөвшөөрлийн бичгийг нь аваад ойн ангийн хүн дээр орсон. Гоожингоо хөөцөлдөхөөр ороход үүдэнд нь нэг эмэгтэй сууж байсан. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Ямартай ч тэнд ажилладаг эмэгтэй. Тэр эмэгтэй “...Дарга байхгүй байна. Гоожингийн үнэлгээг нь мэдэхгүй байна...” гэж хэлсэн. Тэгээд маргааш, нөгөөдөр нь дахиж очсон чинь дарга нь байсан. **гэдэг залуу байсан. Тэгээд асуусан чинь хуш модны үнэлгээг мэдэхгүй байна. Нарс модны үнэлгээтэй ойролцоо бодогдох байх гэж надад хэлсэн. Тэгээд хэдэн төгрөг тушаах уу? гэж асуусан чинь Баянаа гэх залуу би аймгийн ойн ангиас асууя гэж хэлсэн. Хэзээ ирэх үү? гэж асуусан чинь нэгдэх өдөр гэж хэлсэн. Тэгэхээр нь нэгдэх өдөр очоод уулзсан чинь асууж амжсангүй гэж хэлсэн. Би хоёр удаа очсон. Тэгээд 2019 оны 09 дүгээр сард миний бие өвдөөд хөөцөлдөж чадахгүй эмнэлгээр явсан. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зүрхний хагалгаанд орсон. Хагалгаанаас хойш 3 сар эмчилгээ хийлгээд 2020 оны 01 дүгээр сард **суманд ирсэн. Тэгээд банк нь дээр Б.**тааралдсан. Б.**юу хийж байна гэсэн чинь мод бэлдэж байгаа гэж хэлсэн. Би хамгийн гол нь зөвшөөрлийн хугацаа дууссан гэдгийг огт мэдээгүй. Зөвшөөрлөө авчихсан гэж бодоод яваад байсан. Б.**таарсан чинь ойд гарчихсан, мод бэлдэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь 10м3 модны зөвшөөрөл байгаа. Бэлдэж өгөх үү? гэж асуусан чинь тэгье гэж хэлсэн. Нэг машиныг нь хэдээр хийх үү? гэж асуусан чинь 700.000 төгрөгөөр хийж өгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 2020 оны 01 дүгээр сарын хорин хэднээр мөнгөө дансаар өгч авалцсан. Авъя гэсэн мод маань 2020 оны 03 дугаар сарын 20-нд орж ирсэн. Тэгэхэд л би модны гоожингийн хугацаа нь дууссан гэдгийг мэдсэн. Тухайн үед намайг гоожинг бичүүлье гэж ороход ойн ангийн дарга нь мөнгөө тушаачихаа гэсэн бол тушаачих байсан. Тэгэхгүй намайг 2, 3 удаа явуулсан. Энэ асуудал тэрнээс болж үүссэн. Би 3 удаа орсон. Тэгэхэд байхгүй байсан...” гэх мэдүүлэг, 10. Шүүгдэгч Б.**шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед 2 сарын хэднээр би хуш модыг бэлдэж оруулж ирсэн. С.**ахыг зөвшөөрөлтэй гэхээр нь би зөвшөөрлийг нь өөрөө үзээгүй байж бэлдээд өгчихсөн. Уулнаас 5 ширхэг уначихсан байсан улаан хуш модноос бэлдсэн. Тэр модноосоо хэрэглэх хэсгийг нь аваад ачиж орж ирсэн. Тэр нь 6м3 болж байсан. Ямар нэгэн босоо мод тайрч унагаагаагүй. Дандаа уначихсан мод байсан. Тэндээс хэрэглэхийг нь авсан...” гэх мэдүүлэг, 11. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-2/, 12. 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдөр “нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт”/хх-3-9/, 13. 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдөр “Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт” /хх-10-14/, 14. 2020 оны 06 дугаар сарын 11-ны өдөр “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт” /хх15-23/, 15. Шүүгдэгч С.**эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, зөрчлийн талаарх мэдээлэл /хх-114-122/, 16. Шүүгдэгч Б.**эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, зөрчлийн талаарх мэдээлэл /хх154-160/, 17. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Одгэрэлийн Содбаяр, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү ****нарын төрсний гэрчилгээний хуулбар/хх163-164/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. **аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.**, Б.**нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл хуулийн шаардлагад нийцсэн, хэргийн зүйчлэл тохирсон байна. Шүүгдэгч С.**, Б.**нар нь гэм буруугийн болон хэргийн зүйчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаж мэтгэлцээгүй, холбогдсон хэргээ хүлээн мэдүүлж байх тул шүүгдэгч С.**, Б.**нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Хоёр.Хохирол төлбөрийн талаар: ******* аймгийн **сумын Засаг дарга Б.** нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “...Иргэн С.**, Б.**нар нь сумтай хийсэн гэрээний дагуу мод бэлтгэлийн ажлыг хийж модон материал бий болгон өгсөн тул ямар нэгэн төлбөр тооцоогүй болно...” гэх 265 тоот албан бичиг ирүүлсэн бөгөөд хохирогч Б.**нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг өгсөн. Иймд шүүгдэгч *******, ******* нар нь ойн санд учруулсан хохирол 15,504,231 төгрөгийг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Гурав. Шүүгдэгч *******, ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.**, Б.**нар нь бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг тээвэрлэж ойн санд 5,168,077 төгрөгийн буюу экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 15,504,231 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч С.**, Б.**нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгч С.**, Б.**нар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.**, Б.***нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг ******* аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.**, Б.**нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг мэдэгдэх нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хятад улсад үйлдвэрлэсэн 1 ширхэг хөрөө, ******* аймгийн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд битүүмжлэгдсэн 22 ширхэг Хуш банзыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож тус тус улсын орлого болгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэх нь зүйтэй байна. Иргэний нэхэмжлэгч Г.**мөрдөн байцаалтад өгсөн “...Зил-131 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл “**” хийц ХХК-ийн өмчлөлийн автомашин...” гэх мэдүүлдэг, *** ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 7 дугаартай “...Зил-131 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгсэл тус компанийн хөрөнгөд бүртгэлтэй байдаг болно...” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Зил-131 маркийн 39-37 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл “**” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдож байна. Иймд тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг өмчлөгч “Шинэ-орос хийц” ХХК-д буцаан олгож шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Зил-131 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 1,800,000 төгрөгийг шүүгдэгч нараас шүүгдэгч нараас тус бүрээс 900,000 төгрөгийн эд хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч С.***, Б.**нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **овогт ****, **овогт ****нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.**, Б.**нарыг тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг ******* аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн 1 ширхэг хөрөө, 22 ширхэг Хуш банзыг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож улсын орлого болгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Зил-131 маркийн 3937 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож тус тээврийн хэрэгслийн өмчлөгч “**” ХХК-д олгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 1,800,000 төгрөгийг шүүгдэгч С.**900,000 төгрөг, шүүгдэгч Б.**900,000 төгрөгийн эд хөрөнгө, орлогыг хурааж улсын орлого болгосугай.
6. Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, прокурор, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА